Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/136

 

    2020       12           21                                     2020/ШЦТ/136

 

 

                        ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Äîðíîãîâü àéìàã äàõü Ñóì äóíäûí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Адъяасүрэн äàðãàëæ,

Íàðèéí áè÷ãèéí äàðãà О.Ариунжаргал

Улсын яллагчаар хяналтын  ïðîêóðîð Э.Ариунболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил

Шүүгдэгч Б.Ж нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Äîðíîãîâü àéìаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Ïðîêóðîðûí ãàçðын хяналтын прокурор Э.Ариунболдоос ирүүлсэн Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар ç¿éëèéí 2 дахь хэсэгт заасан ãýìò õýðýãò õîëáîãäóóëàí ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí Хан хөгшин овогт Б.Жд õîëáîãäîõ ýð¿¿ãèéí 2019000000149 äóãààðòàé õýðãèéã 2020 îíû 12 дугаар ñàðûí 15-íы ºäºð хүлээн авч хялбаршуулсан журмаар õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, Дорноговь аймгийн Мандах сумын 4 дүгээр баг Гүн дэл гэх газар оршин суух, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, Х овогт Б.Ж

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Мандах сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух Э гэх айлын гадаа Э.Гтой маргалдан зодолдох үедээ тэднийг салгахаар ирсэн Б.Эын зүүн гуянд болон Э.Ггийн цээж, өгзөг тус газарт нь хутгаар зүсэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                                       

                                              ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò  äàðààõü íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:

Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Эын гадаа Э-г хүргэж өгсөн. Гадаа нь зогсож байтал баруун талаас Г ирсэн. Тэгээд Г ирснээ наад төмрийн сэгээ надад бариул гээд байхаар нь би та хүний эд хөрөнгийг ингэж хэлж болж байгаа юм уу гэсэн чинь чиний эд хөрөнгө байхаараа яадаг юм гээд цохиж аваад өөдөөс дайраад байсан. Барилцаж аваад машинаас буугаад байж байтал Э хажуу талаас ороод ирэхэд нь би хутга сугалах таараад Эыг зүсчихсэн юм. Эыг зүссэнээ мэдэхгүй Гг хатгасан юм шиг байгаа юм, тэрийгээ сайн санахгүй байгаа. Гэрт орчихоод байж байгаад уурандаа ахиад би хайч бариад дайрсан. Тэгээд эмнэлэг дээр очсон гэсэн” мэдүүлэг,

 

Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 19-ний орой ...Жгийн машинд түүнтэй юм яриад сууж байхад Г ирж, Жг энэ машинаараа гэр лүү хүргээд өг гэж нэлээн уцаарлангуй байдлаар хэлсэн. Энэ харилцаанаас болж Ж өөдөөс нь чадахгүй, хүргэж өгөх албатай биш шүү гэж хэлээд машины жолооч талаас буугаад бие биеийнхээ энгэр заамнаас барилцан хоорондоо нэлээн ширүүн маргалдаад байхаар нь би салгах гэж дундуур нь ороод Жг татах үед Ж гараа далайгаад миний зүүн өвдөг рүү нэг зүйлээр хатгах шиг болсон. Тэр үед Жгийн гарыг харахад хутга барьчихсан байсан. Тэгээд би доош газар хэвтээд хөлөө барьж үзэхэд маш их цус гарчихсан байсан ...Г, эхнэр хоёроор түшүүлээд гэр лүү ороход Г хутгалуулчихлаа гээд баруун орон дээр нэлээн цус болчихсон байдалтай хэвтэж байсан ба надтай хамт Ж орж ирээд үүдний хэсгээс хар өнгийн хайч бариад Г руу дайрч байгаа харагдсан ...надад ямар нэгэн санал, гомдол байхгүй ...эмчилгээний зардалд Ж надад 100000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 12-13-р хуудас/,

 

              Хохирогч Э.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 10 дугаар сарын 19-ний орой ... эхнэр Тгаа хайж зүүн байранд Эын гэрт очиход гадаа нь цэнхэр өнгийн портер машин асаалттай зогсож байсан. Эын гэр лүү орж уулзчихаад буцаж гараад портер дээр очиход Ж, Э, Г нар байсан, би Жд хандаж машинаараа намайг гэрт хүргээд өгчих гэж хэлэхэд өөдөөс чадахгүй, чамайг хүргэж өгөхгүй гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдахад Ж машинаасаа бууж ирээд миний энгэрээс заамдаад барьж бооход би зөрүүлээд Жгийн гарыг мушгиад болиулах гээд зууралдаж байхад бид хоёрыг салгах гэж ирсэн Эрдэнэ- Очирыг хөл рүү нь гэнэт хаанаас нь мэдэгдэхгүй хутга гаргаж ирээд дүрчихсэн, тэр үед Э газар унаад хэвтээд өгсөн ба Ж шууд над руу хутгаа барьж дайраад цээж, мөр, бөгс зэрэг газруудад хутгаараа бүлж намайг гэмтээсэн. Би Жгийн гарыг нь мушгиад барьж байсан хутгыг нь аваад нэлээн хол шидчихээд Эын гэр лүү орсон. Удалгүй миний араас Ж, Эрдэнэ- Очир, Г нар орж ирж байсан ба Ж нь тэр хавиар дахин хутга хайж байгаад хайч олоод над руу дайрахаар нь би барьж аваад гарт нь байсан хайчийг нь аваад Жг дарж хэвтэхэд Г салгаж аваад Э бид хоёрыг аваад эмнэлэг явсан ...Жгийн барьж байсан хутгыг шидсэн газраа хэд хоногийн дараа очоод хайсан боловч олдоогүй ...надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 3-4, 17-18-р хуудас/,

 

              Гэрч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчимд миний нөхөр Э айлын найр луу явна гээд Гийн хамт явсан, биднийг амарч байхад 1 цаг орчмын дараа гэрийн гадна Э, Сүхээ хоёр ирчхээд гэрт оролгүй гэрийн ойролцоо ирээд зогссон машинд сууж байгаа нь надад сонсогдсон юм. Түүний дараа Г манайд орж ирээд эхнэр Тгаа асуун буцаж гараад машинд байсан хүмүүстэй уулзаж байсан юм. Г гэрээс гараад 10 орчим минутын дараа машины хаалга түчигнэж чанга чанга дуугарч байсан ба манай дүү Өнөрсайхан энэ хэд чинь хоорондоо зодолдоод байгаа юм биш үү гэж хэлэхээр нь ...бид 2 гараад харахад Эыг Ж, Г 2 сугадчихсан байдалтай машин руугаа суулгах гээд явж байсан, би гүйж очоод асуухад Ж би ийм болгочихсон юм гэж хэлж байсан ...гэр лүү оруулахад Эын өвдөг хэсгээс цус гарчихсан, өмд нь нил цус болчихсон хөдөлж чадахгүй байдалтай байсан. Г намайг гарахад гэр лүү зөрж орсон бололтой баруун орон дээр хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг рүү дуудлага өгч байхад Ж Г руу дайраад хоорондоо маргалдаж муудалцаад байхаар нь Г бид хэд салгаад эмнэлэг рүү дагуулаад явсан юм. ...тухайн үед Ггийн өмд болон дээл нь цус болчихсон байсан ...Ж гэр лүү орохдоо хутгагүй байсан. Сүүлд нөхрөөсөө асуухад гадаа Гтой муудалцаж байхад нь салгах гэж дундуур нь ороод хөлөө зүсүүлчихлээ гэж байсан. Ж нь гэрт орж ирсний дараа хайч бариад Г руу дайраад байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,

 

              Гэрч М.Өы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 19-ний орой ...Т эгч бид 2 гэрээс гарахад Эыг Ж, Г 2 сугадчихсан байдалтай машин руугаа суулгах гээд явж байсан. Бид 2 гүйж очоод юу болсон талаар асуухад Ж би хутгалчихсан юм гэж хэлж байсан ба эгч бид хоёрыг гэрээс гарч байхад Г зөрөөд манай гэр лүү орж байсан. Би буцаж гэр лүү ороход Г баруун орон дээр элгээ тэврээд нэлээн зовуурилсан байдалтай хэвтэж байсан юм. Гаднаас Ж, Г, Эрдэнэ- Очир нарыг гэр лүү оруулахад Эын өвдөгнөөс нь нэлээн цус гарчихсан хөдөлж чадахгүй байна гэж хэлж байсан. Түргэн тусламж дуудах гээд  яарч байх хооронд Ж гал тогооны хэсгээс хайч олоод Г руу дайраад хоорондоо ноцолдоод байхаар нь хүүхэд, дүү нараа аваад гэрээс гарч хойд айлдаа орсон” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16-р хуудас/,

 

              Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02/0317 дугаартай “...Б.Эын биед зүүн гуяны шарх гэмтэл тогтоогдлоо. Цаг хугацааг тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,

 

              Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02/0318 дугаартай “...Э.Ггийн биед цээж, өгзөгний шарх гэмтэл тогтоогдлоо. Цаг хугацааг тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/

             

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан ýñýõèéã øàëãàõ õóóäàñ / õõ-ийн 49-р хуудас/ çýðãèéã øèíæëýí ñóäëàâ.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Мандах сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух Э гэх айлын гадаа Э.Гтой маргалдан зодолдох үедээ тэднийг салгахаар ирсэн Б.Эын зүүн гуянд болон Э.Ггийн цээж, өгзөг тус газарт нь хутгаар зүсэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь Эð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëийн 16.1 дүгээр зүйлд çààñàí æóðìûí äàãóó áýõæ¿¿ëýãäñýí нотлох баримтууд болох хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 19-ний орой ...Жгийн машинд түүнтэй юм яриад сууж байхад Г ирж, Жг энэ машинаараа гэр лүү хүргээд өг гэж нэлээн уцаарлангуй байдлаар хэлсэн. ...бие биеийнхээ энгэр заамнаас барилцан хоорондоо нэлээн ширүүн маргалдаад байхаар нь би салгах гэж дундуур нь ороод Жг татах үед Ж гараа далайгаад миний зүүн өвдөг рүү нэг зүйлээр хатгах шиг болсон. Тэр үед Жгийн гарыг харахад хутга барьчихсан байсан. Тэгээд би доош газар хэвтээд хөлөө барьж үзэхэд маш их цус гарчихсан байсан ... ...надад ямар нэгэн санал, гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 10 дугаар сарын 19-ний орой ... би Жд хандаж машинаараа намайг гэрт хүргээд өгчих гэж хэлэхэд өөдөөс чадахгүй, чамайг хүргэж өгөхгүй гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдахад Ж машинаасаа бууж ирээд миний энгэрээс заамдаад барьж бооход би зөрүүлээд Жгийн гарыг мушгиад болиулах гээд зууралдаж байхад бид хоёрыг салгах гэж ирсэн Эыг хөл рүү нь гэнэт хаанаас нь мэдэгдэхгүй хутга гаргаж ирээд дүрчихсэн, тэр үед Э газар унаад хэвтээд өгсөн ба Ж шууд над руу хутгаа барьж дайраад цээж, мөр, бөгс зэрэг газруудад хутгаараа бүлж намайг гэмтээсэн. ...надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчимд миний нөхөр Э айлын найр луу явна гээд Гийн хамт явсан, биднийг амарч байхад 1 цаг орчмын дараа гэрийн гадна Э, Сүхээ хоёр ирчихээд гэрт оролгүй гэрийн ойролцоо ирээд зогссон машинд сууж байгаа нь надад сонсогдсон юм. ...манай дүү Өнөрсайхан энэ хэд чинь хоорондоо зодолдоод байгаа юм биш үү гэж хэлэхээр нь ...бид 2 гараад харахад Эыг Ж, Г 2 сугадчихсан байдалтай машин руугаа суулгах гээд явж байсан, би гүйж очоод асуухад Ж би ийм болгочихсон юм гэж хэлж байсан ...гэр лүү оруулахад Эын өвдөг хэсгээс цус гарчихсан, өмд нь нил цус болчихсон хөдөлж чадахгүй байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч М.Өы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 19-ний орой ...Т эгч бид 2 гэрээс гарахад Эыг Ж, Г 2 сугадчихсан байдалтай машин руугаа суулгах гээд явж байсан. Бид 2 гүйж очоод юу болсон талаар асуухад Ж би хутгалчихсан юм гэж хэлж байсан ба эгч бид хоёрыг гэрээс гарч байхад Г зөрөөд манай гэр лүү орж байсан. Би буцаж гэр лүү ороход Г баруун орон дээр элгээ тэврээд нэлээн зовиурласан байдалтай хэвтэж байсан юм...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02/0317, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02/0318 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Б.Жд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Жд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

  Хохирогч Б.Э, Э.Г нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ж нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 49/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Х овогт Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           

          З. Шүүгдэгч Б.Жд оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жд урьд авсан õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 äýõ õýñýãò зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ïðîêóðîð, äýýä øàòíû ïðîêóðîð, îðîëöîã÷ øèéòãýõ òîãòîîë ãàðäàí àâñàí áóþó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Äîðíîãîâü àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН