| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0137/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/137 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/137
2020 12 21 2020/ШЦТ/137
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Äîðíîãîâü àéìàã äàõü Ñóì äóíäûí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Адъяасүрэн äàðãàëæ,
Íàðèéí áè÷ãèéí äàðãà О.Ариунжаргал
Улсын яллагчаар хяналтын ïðîêóðîð Б.Мөнгөнтуяа,
Хохирогч Э.О /Онлайн/
Гэрч Э.Б, О.О, С.О, П.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
Шүүгдэгч Б.Ц нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Дорноговь аймгийн Ïðîêóðîðûí ãàçðын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас ирүүлсэн Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар ç¿éëèéí 1 дэх хэсэгт заасан ãýìò õýðýãò õîëáîãäóóëàí ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí Г овогт Б.Ц õîëáîãäîõ ýð¿¿ãèéí 2019000000078 äóãààðòàé õýðãèéã 2020 îíû 11 дүгээр ñàðûí 25-íы ºäºð хүлээн авч õÿíàí õýëýëöýâ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4-6 насны 2 хүүхэд, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар баг, Цохио гэх газарт оршин суух, урьд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 06 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж хяналт тогтоогдсон, Г овогт Б.Ц,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 03 дугаар сарын 23-25-ны үед архидан согтуурсан үедээ тус аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Отэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõü íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä: Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Отэй муудалцсан. Би Огийн баруун шанаа руу нэг удаа цохисон. Өөр зүйл санахгүй байна ” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Ц би хэд архи уусан. Ц бид хоёр муудалцаад миний баруун шанаа руу гараараа цохисон, газар унасан хойно нүүрэн дээр дэвссэн. Би Цыг өөрөө ирээд уулзах байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй,эмнэлэгт үзүүлээгүй. Сүүлд 2020 оны 04 сарын 22-ны өдөр Бтай мотоциклтой сундалж яваад аваарт орсон. Тухайн үед би гэмтэл аваагүй. Эмчид ч үзүүлээгүй. Би 4 сарын 22 гэдгийг сайн санаж байна,манай эхнэрийн төрсөн өдөр болдог юм. Сүүлд нь хэсгийн төлөөлөгч эмчид үзүүл гээд гэмтлийн эмчид үзүүлэхэд хамар ясны хугарал гарсан. Би Цод зодуулсан талаараа хэлсэн, манай ээж өргөдөл бичсэн. Цод зодуулснаас хойш хамар битүүрээд яваад байсан...” гэсэн мэдүүлэг
Хохирогч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 23-наас 25-ны хооронд байх. Яг хэдэнд гэдгээ санахгүй байна. Хөдөө гэртээ ах О, эгч Д, эхнэр О, найз Б бид нар малаа усалчихаад 15 цагийн орчимд гэртээ ирээд байж байтал манай сумын ах болох Ц ганцаараа манай гэрт ирсэн. Ирэхдээ нэг шил 0.75 граммын хараа гэдэг архитай ирээд тэрийг нь О, Ц, Б бид 4 хувааж уусан. Тэгтэл Цтой би гэрт муудалцаж хэрэлдээд гэрээс гараад, намайг баруун шанаа руу гараараа цохиж унагаад газар унасан хойно хамар луу нүүрэн дээр дэвссэн. Тэгтэл О, Б хоёр салгаж болиулсан. Би тухайн үед Цыг өөрөө ирээд уулзаад уучлалт гуйх байх гэж бодоод яваад байсан. Тэгээд сүүлдээ миний хамар өвдөөд эмнэлэгт үзүүлсэн. Хугарсан байна гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Гэрч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би адуунд явчихаад О бид хоёр худгаас хамт очсон. Ц 1 шил архитай орж ирээд бид хэд хувааж уусан. Ц О хоёрыг юунаас болж муудалцсан талаар мэдэхгүй байна. Намайг гадаа гараад бие засаж байхад муудалцсан. Зууралдсан байдалтай байсан. Б.Ц Ог түлхээд газар унагасан. Тэгээд би салгасан. Ц Ог өшиглөж байсныг хараагүй. Маргааш нь Огийн хацар нь жоохон хавдсан байсан. О энд тэнд өвдлөө гэж юм яриагүй. 2020 оны 4 сарын сүүлээр Ог мотоциклтой сундалж явж байгаад аваарт орсон. Тэр үед би гэмтсэн, Од гэмтэл учраагүй” гэсэн мэдүүлэг
Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын яг хэдэнд гэдгийг сайн санахгүй байна. 23-наас 25-ны хооронд аль нэгэнд нь байх. О бид хоёр Оын хонийг нь усалчихаад Оын гэрт нь ирсэн. Гэрт нь Огийн эхнэр О байсан. Гэрт нь ороод удаагүй байж байтал Д гаднаас орж ирсэн. Тэгээд бид хэд юм яриад сууж байтал Ц гаднаас ганцаараа орж ирээд цай ууж сууж байгаад нэг шил 0.75 граммын Хараа архи гаргаж ирсэн. Тэгээд О, О, Ц бид дөрөв хамт хувааж ууж дуусаад би гадаа бие засах гээд гарсан. Араас Ц, О хоёр гэрийн гадаа муудалцаад зогсож байсан. Хажууд нь О, О хоёр байсан. Тэгээд би очиж салгасан. Тэгээд О гэр лүү ороод Ц хөдлөөд явсан. Тухайн үед Огийн бие болон нүүр хэсэг нь гайгүй байсан. Маргааш нь баруун шанаа нь хавдсан байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
Гэрч О.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэртээ байхад Б.Ц ирсэн. Бид 4 нэг шил архи хувааж уугаад би унтсан. Унтаж байгаад сэрэхэд гэрт энэ хоёр бие биеэ заамдсан байсан. Тэгээд би салгасан. Тэгэхэд зодолдсон асуудал болоогүй гэсэн мэдүүлэг
Гэрч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна. Ямартай ч нар шингэхийн ойролцоо 17 цагийн үед байх. Манай гэрт Цацаа, О хоёр архи ууж байсан. Тэр үед би унтаж байсан. Тэгсэн чинь Цацаа, О хоёр ноцолдож байхад нь сэрсэн. Тэр хоёр бие биеэ заамдаад байж байсан. Тэгээд би босч ирээд тэр хоёрыг салгасан. Тэгээд төд удалгүй Цацаа гэрээс гараад гэр рүү явна гээд яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч С.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хүүхэдтэйгээ гадаа машинд сууж байсан. Тэгээд хүүхдээ тэврээд гэрт ороход Б.Ц ах манай нөхрийн хөлийг хугална гээд дарчихсан байсан. Тэгээд манай нөхрийг гэрээс чирч гарган. Гэрээс чирч гадаа гаргаад нүүрэн дээр нь дэвсээд байсан. Би болиоч гэсэн. Би салгаж чадахгүй болохоор тэнд байсан хүмүүс салгасан. О.О ах салгасан.Архи уусан хүмүүс бүгд согтуу байсан. Маргааш нь Огийн зүүн нүд хөхөрсөн, хамар, хацар хавдсан байсан. Би маргааш өглөө нь Б.Ц ахын эхнэр рүү утасдаж хэлсэн. Манай нөхөр гэмтсэн ирээд та хараарай гэж хэлэхэд тодорхой хариу өгөөгүй заа гэж хэлчихээд утсаа салгачихсан. Би тухайн үед үзүүл гэхэд манай нөхөр яахын гээд байсан. Хамт архи уусан болохоор тэгсэн байх гэж бодсон гэсэн мэдүүлэг
Гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яг хэдэнд гэдгийг нь бол санахгүй байна. 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөс 26-ны хооронд байх. О, О, Б бид 4 хөдөө худаг дээр хонь усалж байтал Ц мотоциклтой ирсэн. Ирээд хамт Оын гэр лүү нь явсан. Гэрт нь очиход Д, Мягмарсүрэн нар хэдэн хүүхдүүдтэйгээ хамт байсан. Тэгээд бид хэд Оын гэрт нь орсон. Би тухайн үед нь гадаа хүүхэдтэйгээ машинд хэсэг сууж байгаад гэрт нь ортол тэр хэд нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд би эргэж гарч яваад гадаа байж байтал хэсэг хугацааны дараа гэрийн гадаа гарч ирээд Ц Ог нүүр хэсэг рүү нь 3 удаа хөлөөрөө дэвссэн. Газар унасан байхад нь тухайн үед Б Цыг салгаад цааш аваад явсан. Энэ хоёр яг юунаас болж зодолдсон талаар би мэдэхгүй байна. Тэгээд би маргааш өглөө нь Цыг ирж уулзахгүй бол цагдаад мэдэгдлээ гэсэн чинь тэгвэл тэгэхгүй юу гээд утсаа салгасан. ... Огийн хамар нүүр хэсгээрээ хавдаж, хөхөрсөн, хацар дээр нь гутлын мөр гарсан, бага зэрэг шалбарсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч П.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай бэр Д Ог зодсон байна гээд ярьж байсан. О манайд хоёр, гурав хоногийн дараа ирсэн. Нүүр нь зүгээр байсан. О жирэмсэн байсан,том гэдэстэй байсан. Архи уусныг мэдээгүй. Эрүүл байсан гэсэн мэдүүлэг
Гэрч П.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яг хэдэнд гэдгийг нь бол санахгүй байна. Би аймагт байж байгаад хөдөө гэртээ бэр болох Дтай хамт ирэхэд Оын гэрт Ц, Б, О, О нар архи ууж байгаа бололтой согтуу байцгааж байсан. Тэгээд би гэртээ орсон. Гэрт байхад хүн хэрэлдэж маргалдсан зүйл сонсогдоогүй. Дараа нь манай бэр Д нь Ц Ог зодчихлоо гэж ярьсан. Бусдаар бол би мэдэхгүй. Тэгээд тэр орой нь бүгд тараад явцгаасан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийнн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/0108 дугаартай шинжээчийн: “...Э.Огийн өөрийн биед хийсэн үзлэгээр шинэ гэмтэл тогтоогдсонгүй. Э.Огийн гэх эмнэлгийн бичиг баримтыг шинжлэн судлахад хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь учрах үедээ хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тогтоогдсон гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан ýñýõèéã øàëãàõ õóóäàñ / õõ-ийн 49-р хуудас/ çýðãèéã øèíæëýí ñóäëàâ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 03 дугаар сарын 23-25-ны үед архидан согтуурсан үедээ тус аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн Цохио гэх газар нутаглах О.Оын гэрт хохирогч Э.О болон О.О, Э.Б нарын хамт архидан согтуурах үедээ Э.Отэй маргалдаж, гэрт болон гэрийн гадаа түүнийг зодож,нүүр лүү нь өшиглөснөөс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь Эð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëийн 16.1 дүгээр зүйлд çààñàí æóðìûí äàãóó áýõæ¿¿ëýãäñýí нотлох баримтууд болох хохирогч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 23-наас 25-ны хооронд байх. Яг хэдэнд гэдгээ санахгүй байна. ...Цтой би гэрт муудалцаж хэрэлдээд гэрээс гараад, намайг баруун шанаа руу гараараа цохиж унагаад газар унасан хойно хамарлуу нүүрэн дээр дэвссэн....” гэсэн мэдүүлэг,хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ц бид хоёр муудалцаад миний баруун шанаа руу гараараа цохисон, газар унасан хойно нүүрэн дээр дэвссэн.” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын яг хэдэнд гэдгийг сайн санахгүй байна. 23-наас 25-ны хооронд аль нэгэнд нь байх. ...Ц гаднаас ганцаараа орж ирээд цай ууж сууж байгаад нэг шил 0.75 граммын Хараа архи гаргаж ирсэн. Тэгээд О, О, Ц бид дөрөв хамт хувааж ууж дуусаад би гадаа бие засах гээд гарсан. Араас Ц, О хоёр гэрийн гадаа муудалцаад зогсож байсан. Хажууд нь О, О хоёр байсан. Тэгээд би очиж салгасан. Тухайн үед Огийн бие болон нүүр хэсэг нь гайгүй байсан. Маргааш нь баруун шанаа нь хавдсан байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг,гэрч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг гадаа гараад бие засаж байхад муудалцсан. Зууралдсан байдалтай байсан. Б.Ц Ог түлхээд газар унагасан. Тэгээд би салгасан. Ц Ог өшиглөж байсныг хараагүй. Маргааш нь Огийн хацар нь жоохон хавдсан байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна. Ямартай ч нар шингэхийн ойролцоо 17 цагийн үед байх. Манай гэрт Цацаа, О хоёр архи ууж байсан. Тэр үед би унтаж байсан. Тэгсэн чинь Цацаа, О хоёр ноцолдож байхад нь сэрсэн. Тэр хоёр бие биеэ заамдаад байж байсан. Тэгээд би босч ирээд тэр хоёрыг салгасан....” гэсэн мэдүүлэг,гэрч О.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Унтаж байгаад сэрэхэд гэрт энэ хоёр бие биеэ заамдсан байсан. Тэгээд би салгасан. Тэгэхэд зодолсон асуудал болоогүй...”гэсэн мэдүүлэг, гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөс 26-ны хооронд байх... гадаа байж байтал хэсэг хугацааны дараа гэрийн гадаа гарч ирээд Ц Ог нүүр хэсэг рүү нь 3 удаа хөлөөрөө дэвссэн. Газар унасан байхад нь тухайн үед Б Цыг салгаад цааш аваад явсан. Энэ хоёр яг юунаас болж зодолдсон талаар би мэдэхгүй байна. ... Огийн хамар нүүр хэсгээрээ хавдаж, хөхөрсөн, хацар дээр нь гутлын мөр гарсан, бага зэрэг шалбарсан байсан. ...” гэсэн мэдүүлэг,гэрч С.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”... гэрт ороход Б.Ц ах манай нөхрийн хөлийг хугална гээд дарчихсан байсан. Тэгээд манай нөхрийг гэрээс чирч гарган. Гэрээс чирч гадаа гаргаад нүүрэн дээр нь дэвсээд байсан. Би болиоч гэсэн. Би салгаж чадахгүй болохоор тэнд байсан хүмүүс салгасан. О.О ах салгасан.Архи уусан хүмүүс бүгд согтуу байсан. Маргааш нь Огийн зүүн нүд хөхөрсөн, хамар, хацар хавдсан байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч П.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яг хэдэнд гэдгийг нь бол санахгүй байна. Би аймагт байж байгаад хөдөө гэртээ бэр болох Дтай хамт ирэхэд Оын гэрт Ц, Б, О, О нар архи ууж байгаа бололтой согтуу байцгааж байсан. Дараа нь манай бэр Д нь Ц Ог зодчихлоо гэж ярьсан. Бусдаар бол би мэдэхгүй....” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/0108 дугаартай шинжээчийн: “...Э.Огийн өөрийн биед хийсэн үзлэгээр шинэ гэмтэл тогтоогдсонгүй. Э.Огийн гэх эмнэлгийн бичиг баримтыг шинжлэн судлахад хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь учрах үедээ хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тогтоогдсон гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Э.О нь 2020 оны 4 сард Бтай мотоциклтой сундалж яваад осолд орсон байна. Гэтэл Цтой муудалцаж зодуулсан гэх үедээ эмнэлэгт үзүүлээгүй ба 2020 оны 04 сарын 30-нд зодуулснаас хойш сар гаруйн дараа, осолд орсныхоо дараа Цод зодуулснаас гэмтэл авсан гэж гомдол гаргасан тул уг гэмтлийг Цын үйлдэлтэй холбон үзэхэд эргэлзээтэй байна гэж маргаж байгааг хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үндэслэн мөрдөх ажиллагааг дахин явуулах боломжгүй, шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цын өгсөн“...баруун шанаанд нь 1 удаа гараараа цохисон, халамцуу байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна” гэсэн мэдүүлэг,хохирогч Э.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...намайг баруун шанаа руу гараараа цохиж унагаад газар унасан хойно нүүрэн дээр дэвссэн. Би Цыг өөрөө ирээд уулзах байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй,эмнэлэгт үзүүлээгүй. Сүүлд 2020 оны 04 сарын 22-ны өдөр Бтай мотоциклтой сундалж яваад аваарт орсон. Тухайн үед би гэмтэл аваагүй.Эмчид ч үзүүлээгүй. Сүүлд нь хэсгийн төлөөлөгч эмчид үзүүл гээд гэмтлийн эмчид үзүүлэхэд хамар ясны хугарал гарсан. Би Цод зодуулснаас үүссэн талаараа хэлсэн, манай ээж өргөдөл бичсэн...” гэсэн мэдүүлэг,гэрч С.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэрээс чирч гадаа гаргаад нүүрэн дээр нь дэвсээд байсан. Би болиоч гэсэн. Би салгаж чадахгүй болохоор тэнд байсан хүмүүс салгасан. О.О ах салгасан.Архи уусан хүмүүс бүгд согтуу байсан. Маргааш нь Огийн зүүн нүд хөхөрсөн, хамар, хацар хавдсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.Ц Ог түлхээд газар унагасан. Тэгээд би салгасан. Ц Ог өшиглөж байсныг хараагүй. Маргааш нь Огийн хацар нь жоохон хавдсан байсан...”гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар Ц нь хохирогч Э.Од гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх ба хохирогч Э.О 2020 оны 04 сарын 22-нд мотоциклоос унаж гэмтэл авсан гэх баримт нотолгоо тогтоогдоогүй тул үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал ,түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор,өмгөөлөгч нарын санал,дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2019 оны 07 сарын 10-ны өдрийн 30 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж,эдлээгүй үлдсэн хорих ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нь хорих ялаас хугацааны өмнө суллаж,хяналт тогтоосон хугацаанд буюу 2020 оны 03 сарын 23-25-ны өдөр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах нь зүйтэй.
Иймд энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2019 оны 07 сарын 10-ны өдрийн 30 тоот шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө сулласан эдлээгүй үлдсэн 1 жил 02 сар 06 хоногийн хорих ял дээр одоогийн тогтоолоор оногдуулсан 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 02 сар 36 хоногоор тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Э.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй ба.
Шүүгдэгч Б.Ц нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 16/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаõ íü ç¿éòýé.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цод оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цод 2019 оны 07 сарын 10-ны өдрийн 30 тоот шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө сулласан эдлээгүй үлдсэн 1 жил 02 сар 06 хоногийн хорих ял дээр одоогийн тогтоолоор оногдуулсан 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 02 сар 36 хоногоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүэй.
6. Шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цод урьд авсан õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг өөрчилж цагдан хорьсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãò зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ïðîêóðîð, äýýä øàòíû ïðîêóðîð, îðîëöîã÷ øèéòãýõ òîãòîîë ãàðäàí àâñàí áóþó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Äîðíîãîâü àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН