Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, Одот цогцолбор 45/3 байрны 3 давхар, 303 тоотод байрлах, РД-2792745, утас-77448080, Тэнгэр уул констракшн ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих Хотгор зам ХХК-ийг  эрэн сурвалжлуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч  нь  хариуцагчаар оролцвол зохих Хотгор зам ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай байгууллага 2014-09-16 өдөр Хотгор зам ХХК-тай битум худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 122 тонн битумыг түүнд нийлүүлсэн.

2015-11-24 өдөр тооцоо нийлж, 28 000 ам.долларыг 2016-07-15 өдрөөс өмнө манайд төлөхөөр тохирсон.  

Гэрээний үүргийг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч гэрээ байгуулах үед өгсөн Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 61-р байрны 71 тоот хаягт хариуцагч бүртгэлгүй бөгөөд оршин суугаагүй  байгаа шалтгаанаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Иймд Хотгор зам ХХК-ийг   эрэн сурвалжилж өгнө үү. Хотгор зам ХХК-ийн захирал н.Хайратын утасны дугаар 99090020 гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрэм, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-12-20 өдрийн 6392 захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  нь  худалдах, худалдан авах  гэрээний үүргээ   зөрчсөн Хотгор зам ХХК-иас гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч Хотгор зам ХХК нь  үйл ажиллагаа эрхэлж байсан  Чингэлтэй  дүүрэг, 6-р хороо,  61-р байрны  71 тоот  хаягт  байрлахаа  больсон  шалтгаанаар   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 20 өдрийн 182/ШЗ2016/06392 захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан  байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих Хотгор зам ХХК-ийг  эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон,