Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00270

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Хан-Уул дүүрэг, 14-р хороо, Өлзийтийн 6-р гудамжны 135 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ШЗ81052706, Хойд овогт Галиндэвийн Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 13-р хороо, 26-р байрны 61 тоотод оршин суух, эрэгтэй, РД-СТ76100213, Боржигон овогт Төмөрхүүгийн Мэндбаярт холбогдох

гэрлэлт цуцлуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Энх-Амгалан, хариуцагч Т.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Мөнхжаргал нар оролцов. 

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ  цуцлуулах, хүүхдээ асрамжиндаа авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч   нэхэмжлэл, тайлбартаа: Би Т.Мэндбаяртай 2012 оны 07 сард танилцах зараар танилцаж, 2012 оны 12 сард түүний ял эдэлж байсан Хэнтий аймгийн Хэрлэн суманд очсон. 2013 оны 03 сард Хэнтий аймгийн хорих анги дээр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2013-12-16 өдөр охин Мэндбаярын Анужинг төрүүлсэн.

Т.Мэндбаяр 2014 оны 07 сард хорих газраас суллагдсан боловч ирээгүй.  09 сарын сүүлээр Улаанбаатарт, манайд ирсэн. Хамт манайд амьдарсан боловч  7 хоногт 2 удаа л ирдэг, согтуу ирдэг байсан. Тэгэхдээ надад бэлгийн замын өвчин халдаасан. Гэтэл энэ хугацаанд ч юмуу өөр хүүхэнтэй танилцсан байсан. Намайг доромжилж, цохиж, зоддог. Би дахин жирэмсэн болсон байсан. Хүүхдээ асардаггүй. Энэ байдлаас би сэтгэл санаагаар хямарч, хүүхэд зулбасан. 2016-03-09 өдөр охин бид хоёрыг зодсон. Хутгаар сүрдүүлж, хаалга цөм өшиглөсөн. Дараа нь ирж байшингийн дээвэр дээгүүр гүйж танхайрсан. Энэ үйлдэлд цагдаа арга хэмжээ авсан.

 Иймд гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсч байна.Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч тайлбартаа: Би Г.Энх-Амгалантай  Хэнтий аймгийн хорих ангид 7 жилийн хорих ял эдэлж байх үедээ  2012 оны 08 сард 1950 лавлахын зараар танилцсан. 2012 оны 12 сард би мөнгө явуулж, Г.Энх-Амгалан эргэлтээр хориход ирсэн. Надад таалагдсан, нэг хоноод буцсан. 2013-03-26 өдөр гэрлэлтээ хорих анги дээр бүртгүүлсэн. Тэгээд 72 цаг болоод буцсан. Би мөнгө явуулдаг байсан. Мөнгө явуулахаар бааранд байдаг байсан. Би 2014-07-10 өдөр 7 жил 27 хоногийн ял эдлээд суллагдсан. Гараад Халдвартын эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Хийморио сэргээхээр Дэмчигийн хийд рүү Өмнөговь аймаг явсан. Хэнтий аймагт 2 сар болоод ирсэн. Ганзоригтой нийлж хөөрөг хийсэн. Үр хүүхэд дээрээ очих гэхээр мөнгө, хувцас муутай байсан тул ирж очиж байсан.Би хүүхдээ зодоогүй. Г.Энх-Амгаланг алгадах гэтэл  тэр хүүхдээ өмнөө барьсан юм. Би цочмог ууртай л даа. Бид хоёр таарахгүй юм билээ. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдэдээ тэтгэлэг төлье. Би нийт 14 жил 6 сарын хугацаанд шоронд байсан гэв. 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн тодорхойлолт, шүүхийн шийдвэр, иргэний үнэмлэхийн лавлагаа, фото зургууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч нар  гэр бүл болохоор тохирч, 2013-03-25 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.

 Гэр бүл болсон хугацаанд зохигчийн дундаас 2013-12-16 өдөр охин Мэндбаярын Анужин  төрсөн байна.

Гэрлэгчид 2014 оны 09 сарын сүүлчээс хамтын амьдралтай болсон байх бөгөөд  хамт амьдрах хугацаанд хариуцагч архи хэрэглэх, нэхэмжлэгчийг хэл амаар доромжлох, хүч хэрэглэж цохиж зодох зэрэг зүй бус үйлдлийг  гаргаж байсан  шалтгааны улмаас  зохигч гэрлэлтээ цаашид үргэлжлүүлэх,  гэр бүлээр  хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгаа болох нь зохигчийн тайлбар, фото зургаар тогтоогдож байна.

  Гэрлэгчдийн гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх нь  нэхэмжлэгч болон хүүхдийн  эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байгаа  байх тул Гэр бүлийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн М.Анужинг нэхэмжлэгч асрамжиндаа авах хүсэлтэй, хариуцагч түүний хүсэлтийг дэмжиж байгаа,  хүүхдийг насанд хүртэл нь эхийнх нь асрамжинд байлгахаар асрамжийг тогтоох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна. Иймд хүүхдийн эхийн  асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүлийн тухай хуулийн   38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  зааснаар хүүхдийн эцэг хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаж буй нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдээ тэжээн тэтгэх  үүргийг шаардах эрхтэй юм.

Иймд  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас хүүхдэд тэтгэлэг гаргуулахээр тогтоов.

  Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгийн  талаар зохигч маргаагүйг  дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.1, 60.1, 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70200  төгрөгийг улсын  орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 21556 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгохоор тогтоов.              

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 132   дугаар  зүйлийн 132.4  дэх  хэсгийг  удирдлага болгон,