Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00269

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах Мобиком корпораци ХХК-ийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, 4А байрны 48 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЖ69013117, Нартнууд овогт Доржсүрэнгийн Оргилд холбогдох

 үйлчилгээний  болон гар утасны төлбөрт нийт 1 339 944 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 03 өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 05 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК хариуцагчаас гар утасны үйлчилгээний төлбөр болон гар утасны төхөөрөмжийн төлбөрт 1 339 944 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Оргил нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2016-03-21 өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гаргаж, гэрээ байгуулж, дараа төлбөрт 99071563 дугаарын эзэмшигч болсон.Мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Самсунг Эс7 /Samsung S7 EDGE/ гар  утсыг зээлээр худалдан авсан.

            Хариуцагч Д.Оргил нь гэрээний үүргээ үл биелүүлэн, 2016 оны 09 сарын байдлаар 99071563 дугаарын үйлчилгээний  болон гар утасны төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн  үлдэгдэл  1 339 944 төгрөгийг төлөөгүй  тул үйлчилгээг хаасан.

1 359 944төгрөгийн төлбөрөөс барьцаалуулсан  20 000 төгрөгийг хасч,  хариуцагчаас  1 339 944 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Оргил шүүхэд гаргасан тайлбартаа: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1 339 944 төгрөгийг 2017-04-19 өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 99071563 дугаарын 2016 оны 04 сараас 2016 оны 07 сарыг дуустал хугацааны үйлчилгээний  болон гар утасны төхөөрөмжийн төлбөр 1 339 944 төгрөгийг хариуцагч Д.Оргил 2017-04-19 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагчийн  зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 36 389 төгрөгөөс 18 1945 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18 1945 төгрөгийг, хариуцагч Д.Оргилоос 181945 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,