Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/57

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч Н.Амаржаргал

            Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Г холбогдох эрүүгийн 2040000000077 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Авто тээврийн цехэд жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Г Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 09 сарын 13-ны орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн гудамжинд хохирогч Ж.С маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Ж.С ын 2020 оны 09-р сарын 15-ны өдөр өгсөн:Хэнтий аймаг Бор-Өндөр сумын 1 багт аав, дүү нарын хамт амьдардаг. 2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед малчин дэлгүүрийн хойд талын гудамж Бор-Өндөр сум 4 баг Геологийн гудамжинд би хамаатны 2 хүүхэдтэйгээ байж байхад нэгийг нь Б.Г дуудаад машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд жаахан байж байхад эгч нь надтай цуг зогссож байгаад миний утсаар дүүгийнхээ гар утас руу залгаад утсаар ярьсан яагаад явж байгаа юм буцаад хүрээд ир гэсэн. Тэгээд удаагүй буцаад хүрээд ирсэн. Машин ирээд зогссон би яваад очиход Б.Г чи яасан том болсон юм бэ гээд намайг машинаасаа бууж ирээд миний нүүрэнд 3 удаа цохьсон. Тэгээд миний уруулаас хамарнаас цус гоожсон тэгээд би цусаа гоожуулаад байж байхдаа би найз М  дуудсан. Гэр нь ойрхон байдаг болохоор гэрээсээ гараад ирсэн. Тэгээд Б.Г  найз яагаад зодож байгаа юм гээд ярьж байгаад машиндаа суугаад Б.Г яваад өгсөн. Тэгээд би эмнэлэг орж хамар уруулаа үзүүлсэн. Тэр хооронд манай найз цагдаад хэлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 02-03/

-Хохирогч Ж.С-ын 2020 оны 09-р сарын 28-ны өдөр өгсөн: “Би 2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед Б.Б.Г ай таарсан. Б.Г намайг ганцаараа зодсон. Миний хамар мурийсан. Уруул дээд талдаа язарсан. Баруун нүд доод талаараа хөхөрсөн байсан. Тухайн үед хамар, уруулнаас цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

-Гэрч Л.Д-ын 2020 оны 09-р сарын 29-ний өдөр өгсөн: 2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой Б.Г ай хамт машинтай явж байгаад нилээн орой болсон хойно Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Малчин хүнсний дэлгүүрийн хойд талын эгнээний үзүүрт зогсоод танил дүү Н  аваад машиндаа суулгаад гэр рүү нь хүргэж өгөх гээд явсан. Намайг Б.Г ай хамт явж байхад Н Намайг гадуур өмсөх юм өгчих гээд дуудахаар нь очсон юм. Н  машиндаа суулгаад явж байхад Н эгчийгээ авчихъя гэж хэлэхээр нь нөгөө газар руу нь эргээд очсон. Тэгтэл Нарангаравын эгч нь С тай хамт байсан. Б.Г бид хэдийг очоод зогссон чинь С  машины хажууд ирээд Б.Г ай муудсан. С  машины хаалга онгойлгочихоод явуулахгүй байсан. Тэгтэл Б.Г С ыг Чи одоо архи уучихаад байгаа юм уу, яах гээд байгаа юм гэхэд С  “Чи машинтай болчихоороо тоохгүй дайрчих гээд байх юм гэж хэлж байсан. Тэгээд Б.Г машинаасаа буугаад С тай уулзаад хоорондоо муудсан. Ганхуягийг машинаас буусны дараа С  Ганхуягийн хөл рүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэгтэл Б.Г зөрүүлээд С ыг цохиж байгаа харагдсан. Тэгэхэд С  газар ойчоод өгсөн. Тэгтэл нөгөө 2 охин цаашаа гэр рүүгээ явсан. Бид нарыг хамт байж байхад С ын найзууд ирэхээр нь Б.Г бид 2 явсан. С ын найзууд нь ирээд явуулахгүй гээд байхаар нь эвийг нь олж байгаад явсан. Тэгээд Ганхуягийг дуудаад байхаар эргэж гараад С ыг аваад эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Ийм л асуудал болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

-Насанд хүрээгүй гэрч М.М-ын 2020 оны 10-р сарын 01-ний өдөр өгсөн: 2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой хамаатны Н гэдэг дүүтэйгээ хамт Бор-Өндөр сумын 2 дугаар баг 48 дугаар байрны гадаа сагсны шийдэн дээр тоглож байгаад орой 23 цагийн орчимд гэр рүүгээ харих гээд явж байсан. Н бид 2 Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн гэр хороололд байх Малчин хүнсний дэлгүүрийн ойролцоо явж байхад Н 1 хүнтэй уулзаадхая, хүлээж байгаарай гэж хэлэхээр нь за гээд Малчин хүнсний дэлгүүрийн хойд талын эгнээнд ороод Н  хүлээсэн. Н надаас салаад нэг машинд суугаад явчихаар нь араас нь хайсан чинь байхгүй байсан. Тэгж байхдаа С тай тааралдаад утсаар чинь 1 яръя гэж гуйж аваад Н руу залгаад загнаж байгаад эргэж ирүүлсэн. Н  сууж явсан машинтайгаа хамт ирэхэд С  тэр машинтай хүн рүү очоод уулзаж байсан. С , Н 2 хоорондоо хамаатан болохоор С  дүү аваад явлаа гэж ярьж байсан. Тэгтэл удалгүй тэр машины жолоочтой С  маргалдсан. Тэр 2 маргалдаж байгаад машины жолооч залуу С ыг 1 удаа нүүр рүү нь цохьсон. Тэгэхэд С  бид 2-ыг харь, яв гэж хэлэхээр нь Н бид 2 гэр рүүгээ явсан. Дахиж тэд нартай уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 сарын 17-ны өдрийн №92 тоот: 

1.Ж.С ын биед хамар ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины дотор хэсгийн цус хуралт, дээд уруулын дотор салстын өнгөц язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/,  

                        -Яллагдагч Б.Г-ийн 2020 оны 09-р сарын 22-ны өдөр өгсөн: Би 2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед ахынхаа эзэмшлийн приус-20 маркийн машинтай танил дүү Дөлгөөнбаярын хамт байгаад Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн гэр хороололд байх Малчин хүнсний дэлгүүрийн хойд талын эгнээгээр явсан. Тухайн үед Дөлгөөнбаяр тэндээс хүн авъя гэж хэлсэн. Дөлгөөнбаяр бид 2-ыг уг гудамжаар ороход зүүн талын үзүүр хэсэгт очоод зогсоход 1 танихгүй охин машинд суусан. Тэгээд хөдлөөд явж байтал нөгөө охин эгчийгээ авъя гэж хэлэхээр нь эргээд Малчин хүнсний дэлгүүрийн хойд талын гудамжаар ороод зогссон чинь С  над руу ирж уулзаад Намайг машин унахаараа танихгүй юм, дайрах нь ээ гэж хэлсэн. Тэгээд С  машины хаалганаас бариад тавихгүй байхаар нь би машинаас бууж очоод С ыг машинаасаа холдуулах гэсэн чинь Намайг чи хэзээ ийм байсан юм бэ гээд миний хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь миний уур хүрээд С ын нүүр рүү нь гараараа цохьсон. Би С ыг дахиж цохиогүй, С ын хамраас цус гараад доошоо суусан. С  бид 2-ыг хоорондоо муудахаа больсоны дараа тэнд байсан 2 охин яваад өгсөн. С  цусаа гоожуулаад сууж байхдаа найзыгаа утсаар дуудсан. Тэгээд М гэдэг залууг ирэхээр нь Дөлгөөнбаяр бид 2 тэндээс явсан. Тэгэхэд С  араас залгаад байхаар нь Дөлгөөнбаяр бид 2 эргэж очоод С ыг эмнэлэг рүү авч очиж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/ 

            -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/,

                        -Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Ж.С муудсан. Би Ж.С ыг гараараа нэг удаа цохьсон. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ж.С ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан нь үнэн. Торгуулийн ялыг 4 сарын хугацаанд төлөх боломжтой” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 09 сарын 13-ны орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн гудамжинд хохирогч Ж.С маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.С , гэрч Л.Д, насанд хүрээгүй гэрч М.Мөнхтуул нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 сарын 17-ны өдрийн №92 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.   

  Тухайлбал шүүгдэгч Б.Г нь 2020 оны 09 сарын 13-ны орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн гудамжинд хохирогч Ж.С маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шууд нотлох баримт болох хохирогч Ж.С , гэрч Л.Д насанд хүрээгүй гэрч М.Мөнхтуул нарын мэдүүлэг, шинжээчийн 92 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 сарын 17-ны өдрийн №92 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.С ын биед нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

  Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын

хяналтын прокуророос шүүгдэгч Б.Г  холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Б.Г хохирогч Ж.С  нарын хууль бус, зүй бус үйлдэл, хохирогч Ж.С ын архидан, согтуурсан нөхцөл байдал, хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.

   Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Б.Г  холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д нийцнэ.

Шүүгдэгч Б.Г нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч Ж.С ын биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Хохирогч Ж.С  нь “Б.Г  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Б.Г нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Б.Г  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 43/

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.  

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г  эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13,

38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага

 болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ