Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2016/05942

 

2016 оны 12 сарын 02 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05942

Улаанбаатар хот

 

             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

        Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 24-р байрны, 4-р орцны подвальд байрлах “Түшээ” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 26-р байрны 23 тоотод оршин суух, регистр: УУ65021518, Элжигэн овогт Баатарын Баяраад холбогдох 740 100  төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад   

                                                                         

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай сууц өмчлөгчдийн холбоо нь 26-р байрны 23 тоотын оршин суугц Б.Баяраагаас нэхэмжилсэн 740 100 бөгөөд 271 800 төгрөгөөс татгалзаж байна. Үлдэгдэл 468 300 төгрөгийг хариуцагч Б.Баяраа төлөхөөр зөвшөөрсөн болно. Иймд хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоо нь Б.Баяраад холбогдуулан 740 100  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь 740 100 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, талууд нэхэмжлэлийн шаардлагаас 271 800 төгрөгийн хасч, 468 300  төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, хариуцагч төлбөрийг төлөхөөр тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоо, хариуцагч  Б.Баяраа нар нь 740 100

төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 468 300 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг төлөхөөр тохирсон зохигчийн  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  22 312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баяраагаас 7349 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Р.АЛТАНТУЯА