| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/378/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/373 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* *******,******* нарт холбогдох эрүүгийн 2038005390428 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт иргэн *******той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт иргэн ******* нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт иргэн *******той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт иргэн ******* нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038005390428 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны орой Нямдэлгэр, Бямбадорж, , Тэлмэн бид 5 самарт явж ирээд пиво уугаад байж байгаад Тэлмэн бид 2 маргалдаад Тэлмэн гараад явахаар нь би хэсэг сууж байгаад араас нь гараад явж байхад араас Бямбадорж гүйж ирээд гараас татахаар нь би явж амарлаа гэж хэлээд гарыг нь түлхэх үед Нямдэлгэр цохигдсон. Гэхдээ би санаатай цохиогүй санамсаргүй цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Бямбадоржийг гараараа нүүрэнд нь хоёр удаа цохисон. Би Бямбадоржид эмчилгээндээ хэрэглээрэй 500.000 төгрөг өгсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр орой ажлаасаа тараад гэртээ ирээд байж байсан чинь манай төрлийн хүмүүс Тариалан сумаас самарнаас ирсэн байсан. Тэгээд намайг ороод ирсэн чинь надад 2 лаазтай пиво өгсөн. Тэрийг уугаад байж байсан чинь *******, Тэлмэн гэх 2 залуу хоорондоо зодолдоод байхаар та 2 айл хүндрүүлээд байна гээд тэр хоёрыг би гаргасан. Тэгээд хашааны үүднээс орж байсан чинь араас гүйж ирээд намайг цохиод авсан. Намайг 2-3 удаа нүүрэнд цохисон. Тэгээд удахгүй байж байсан чинь цагдаа ирсэн. Би нийт 450.000 төгрөг аас авсан. Би гомдолтой байна. Дахиж эмчилгээ хийлгэнэ цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Тариалан сумаас самарт явж ирээд бүгдээрээ манай ээжийнд очсон. Тэгээд орой бид хэд жаахан пиво уугаад байж байсан чинь *******, Тэлмэн гэх залуутай барьцалдаад авсан. Тэгэхээр би гэрээс гараад утсаар яриад зогсож байсан чинь манайд ууж байсан хүмүүс гэрээс хэрүүл маргаан үүсгэж гарч ирээд намайг гэнэт ******* нүүр лүү минь цохиод авсан. Тэгээд нүүрнээс цус гараад доошоо хараад сууж байхад гэнэт цагдаа ирсэн...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 495 дугаартай:
1. ******* биед зүүн хөмсгөнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ.
3. ******* биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 496 дугаартай:
1. *******ийн биед баруун хөмсгөнд шарх, зүүн шанаа, хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ.
3. *******ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 551 дугаартай нэмэлт дүгнэлт:
1. *******ийн биед нэмэлтээр баруун чихний хэнгэргэнд цооролт тогтоогдлоо.
2. *******ийн биед нэмэлтээр учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, 2019 оны малын А дансны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-94-р хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, 2019 оны малын А дансны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97-102-р хуудас/,
Хохирогч М.Нямдэлгэр нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 103-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038005390428 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт иргэн *******той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт иргэн ******* нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *******ийн /хх-ийн 19-22-р хуудас/, хохирогч ******* /хх-ийн 27-30-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 495 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 496 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 551 дугаартай нэмэлт дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/,
Хохирогч М.Нямдэлгэр нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 103-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *******, ******* нар нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч ******* нь эмчилгээний зардалд: Мэик ХХК Хөвсгөл эмийн сангийн 17.600 төгрөгийн Е баримт, Отгонтэнгэр эмийн сангийн 5000 төгрөгийн зарлагын баримт, Ган эмийн сангийн 19.000, 11.700 төгрөгийн зарлагын баримт, Жаргалан эмнэлгийн захирлын эмчилгээний төлбөрт 450.000 төгрөг гарсан тухай тодорхойлолт нийт 503.300 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч ******* нь хохирогчид 450.000 төгрөгийг нөхөн төлсөн хохирлыг хасаж үлдэх 53.300 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч *******ид олгох нь зүйтэй байна. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94,102-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038005390428 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* *******, ,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******,******* нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******аас 53.300 төгрөгийг гаргуулж хохирогч *******ид олгосугай.
5. Эрүүгийн 2038005390428 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР