Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00268

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг,Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, Мобиком корпораци ХХК-ийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 16-р хороо, Орхоны 5-р гудамж, 21 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ТЯ88112016, Дан овогт Чулуунбаатарын Тайванд  холбогдох

 гар утасны төхөөрөмжийн төлбөрт 484 677 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 03 өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 10 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагчаас гар утасны үйлчилгээний болон төхөөрөмжийн үнээс төлөөгүй үлдсэн 484 677 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагч Ч.Тайван нь манай байгууллагын үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж, 22758371 тоот гэрээ байгуулж, 99947199 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утасны төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулж, Samsung J7 маркийн гар утасны төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашигласан.

Хариуцагч Ч.Тайван нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны дугаарын үйлчилгээний болон гар утасны төхөөрөмжийн төлбөрөө төлөөгүй.

Манай байгууллагаас төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагч Ч.Тайвангаас 99947199 дугаарын 2016 оны 08 сар хүртлэх үйлчилгээний хөлс болон гар утасны төхөөрөмжийн үнээс төлөөгүй хэсгийн хамт нийт 484 677 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ч.Тайван шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 484 677 төгрөгийг 2017-04-18 өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 99947199 дугаарын 2016 оны 08 сар хүртлэх үйлчилгээний хөлс болон гар утасны төхөөрөмжийн үнээс төлөөгүй хэсгийн хамт нийт 484 677 төгрөгийг хариуцагч Ч.Тайван 2017-04-18 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагчийн  зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 15 190 төгрөгөөс 7595 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 7595  төгрөгийг, хариуцагч Ч.Тайвангаас 7595  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,