| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07814/И |
| Дугаар | 102/ШШ2016/05941 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2016/05941
2016 оны 12 сарын 02 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05941 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Самбуугийн гудамж-47 “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 9-р хороо, 3-р хороолол, Хасбаатарын гудамж, 23/4 байрны 31 тоотод оршин суух, ригестр ДЖ87101411, Болдбаатарын Мөнхсүхэд холбогдох 1 107 562 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Мобиком корпораци” ХХК нь иргэн Б.Мөнхсүхэд холбогдуулан гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох 1 107 562 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Мөнхсүх нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан болно. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Б.Мөнхсүхэд холбогдуулан 1 107 562 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Мөнхсүх нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Мөнхсүхэд холбогдох 1 107 562 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 131 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Б.Мөнхсүхээс 15 565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА