| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/396/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/385 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | 24.6.2.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Д.Батзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2038005650466 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Тарвагатайн даваа” гэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2.2 шоо метр хуурай шинэс модыг бэлтгэж, 92-68 ХӨҮ улсын дугаартай Хюндай Майти загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 954.105 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Тарвагатайн даваа” гэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2.2 шоо метр хуурай шинэс модыг бэлтгэж, 92-68 ХӨҮ улсын дугаартай HYUNDAI Mighty загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 954.105 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038005650466 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Тарвагатайн даваа гэх газар руу мод бэлтгэхээр явсан. Модонд очоод унанги модноос 4 метрийн урттай 60 ширхэг мод бэлтгэж машиндаа ачаад хашаа сэлбэх газартаа авчирсан... Мод бэлтгэх эрхийн бичиггүй модоо бэлтгэсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-13-р хуудас/,
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хэсгийн төлөөлөгч дэслэгч Л.Батпүрэвийн хамт хяналт шалгалтаар явахад Тосон багийн Өвөр асгат гэх газарт Пүрэвдорж нь шургааг мод бэлтгээд малын хашаа барихаар тойруулаад буулгачихсан байсан. Пүрэвдоржоос мод бэлтгэх эрхийн бичгээ шалгуул гэж хэлэхэд эрхийн бичиг аваагүй байгаа сумын төв рүү орж гоожингоо авна гэж хэлсэн...шинээр бэлтгэсэн 60 ширхэг 4 метрийн орчим урттай хуурайдуу л мод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын хэдний өдрийг санахгүй байна. Манай хүү Пүрэвдорж машинтай ирээд манай гэрийг нүүлгэж Өвөр асгат гэх газарт буулгаж өгсөн. Манай буусан газрын хашаа муудаад мал хаших боломжгүй болчихсон байсан болохоор хүү маань шургааг модонд явж хашаа сэлбэж барихаар болсон. Нэг л машин мод ачсан хэдэн ширхэг мод авсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Намайг аймаг руу мал туухаар явсан байхад Пүрэвдорж ах утсаар залгаад ярихдаа Малын хашааны модонд явах гэсэн юм, өөрийн чинь машинаар явахаас гэж гуйхаар нь машиныг авч явахыг зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” Сум дундын ойн ангийн инженерийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтэд:
1.2. Иргэн ******* бэлтгэсэн гэх мод нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 60 ширхэг 2.2 шоо метр хуурай шинэс мод болох нь тогтоогдлоо.
3. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ 318.035 төгрөг болно.
4. Уг мод нь хэрэглээний мод мөн. “Тарвагатай даваа” гэх газарт нь ойн сангийн 3 дугаар мужид хамаарч байна.
5. Мод бэлтгэсэн газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй. Цагаан-Уул суманд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг байхгүй.
6. Цэвэрлэгээний ажлаар хэрэглээний мод бэлтгэхээр заасан мод бэлтгэх эрхийн бичгээр босоо мод огтлохыг зөвшөөрдөггүй гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,
Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны мэргэжилтэний 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтэд:
1. Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөр ногдуулна гэсний дагуу нөхөн төлбөрийг тооцов 954.105 төгрөг ”...гэх дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-41-р хуудас/,
Хохирол төлсөн тухай Төрийн банкны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 63-р хуудас/,
Хохирогч ******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 64-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-р дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59, 61-62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038005650466 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Тарвагатайн даваа” гэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2.2 шоо метр хуурай шинэс модыг бэлтгэж, 92-68 ХӨҮ улсын дугаартай HYUNDAI Mighty загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 954.105 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *******ийн /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч /хх-ийн 28-р хуудас/, гэрч ******* /хх-ийн 29-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-13-р хуудас/,
Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” Сум дундын ойн ангийн инженерийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,
Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны мэргэжилтэний 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-41-р хуудас/,
Хохирол төлсөн тухай Төрийн банкны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 63-р хуудас/,
Хохирогч ******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 64-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч ******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******* нь экологи эдийн засагт 318.035 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 954.105 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн сангийн 100171900952 дугаарын дансанд 954.105 төгрөгийг төлсөн тухай Төрийн банкны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 63-р хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2038005650466 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын хашаа/ 2.2 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж хэрэгт битүүмжлэгдсэн 92-68 ХӨҮ улсын дугаартай HYUNDAI Mighty маркийн машины хууль ёсны өмчлөгч нь иргэн Ё.Ням-Очир болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс машины үнэ 1.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, 92-68 ХӨҮ улсын дугаартай HYUNDAI Mighty маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038005650466 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2038005650466 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 2.2 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг, 92-68 ХӨҮ улсын дугаартай HYUNDAI Mighty маркийн машины үнэ 1.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 92-68 ХӨҮ улсын дугаартай HYUNDAI Mighty маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн 2038005650466 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР