Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2016/05943

 

2016 оны 12 сарын 02 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05943

 

Улаанбаатар хот

 

 

         

                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

        Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Самбуугийн гудамж-43, “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 11-р хороо, Баруун ард аюушийн 2-р гудамж, 37 тоотод оршин суух, регистр: БЮ76091521, Харчин овогт Владимирын Нарангэрэлд  холбогдох 79 566 110  төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад   

                                                                         

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянхишиг шүүхэд гаргасан тайлбартаа: “Капитал банк” ХХК нь хариуцагч В.Нарангэрэлээс 79 566 110  төгрөгийг нэхэмжилсэн. Бид дараах нөхцөлөөр зээлийг эргэн төлүүлэхээр гэрээ байгууллаа. 2016 оны 12-р сарын 31-ний дотор 40 000 000 төгрөгийг төлж барагдуулна. Үлдэгдэл 39 56 110,47 төгрөгийг 2017 оны 01-р сарын 24-ний өдөр 6 594 351,74  төгрөг, 2017 оны 02-р сарын 24-ний өдөр 6 594 351,74 төгрөг, 2017 оны 03-р сарын 24-ний өдөр 6 594 351,74  төгрөг, 2017 оны 04-р сарын 24-ний өдөр 6 594 351,74 төгрөг, 2017 оны 05-р сарын 24-ний өдөр 6 594 351,74  төгрөг, 2017 оны 06-р сарын 24-ний өдөр 6 594 351,74 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов. Хариуцагч В.Нарангэрэл нь энэхүү гэрээнд заасан  төлбөрийн хувиараа зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, ард аюуш 1-р гудамж 11А тоотод байрлах 144м2 хувийн сууц, /ГД-000049339, Ү-2205029609/, тус хаягт байрлах 407м2 гэр бүлийн хэрэгцээний газар /ГД-000018951, Г-2205001994/-р үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь В.Нарангэрэлд холбогдуулан 79 566 110,47  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч В.Нарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлага  79 566 110,47 төгрөгийг 2016 оны 12-р сарын 31-ний дотор 40 000 000 төгрөгийг төлж барагдуулна. Үлдэгдэл 39 56 110,47 төгрөгийг, 2017 оны 01-р сарын 24-ний өдөр 6 594 351,74  төгрөг, 2017 оны 02-р сарын 24-ний өдөр 6 594 351,74 төгрөг, 2017 оны 03-р сарын 24-ний өдөр 6 594 351,74  төгрөг, 2017 оны 04-р сарын 24-ний өдөр 6 594 351,74 төгрөг, 2017 оны 05-р сарын 24-ний өдөр 6 594 351,74  төгрөг, 2017 оны 06-р сарын 24-ний өдөр 6 594 351,74 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                     

      ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжилсэн 79 566 110,47 төгрөгийг  2017 оны 01-р сарын 24-ний өдөр 6 594 351,74  төгрөг, 2017 оны 02-р сарын 24-ний өдөр 6 594 351,74 төгрөг, 2017 оны 03-р сарын 24-ний өдөр 6 594 351,74  төгрөг, 2017 оны 04-р сарын 24-ний өдөр 6 594 351,74 төгрөг, 2017 оны 05-р сарын 24-ний өдөр 6 594 351,74  төгрөг, 2017 оны 06-р сарын 24-ний өдөр 6 594 351,74 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч В.Нарангэрэлийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч В.Нарангэрэл нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, Ард Аюуш 1-р гудамж 11А тоотод байрлах 144 м2 хувийн сууц, /ГД-000049339, Ү-2205029609/, тус хаягт байрлах 407м2 гэр бүлийн хэрэгцээний газар /ГД-000018951, Г-2205001994/-р үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  555 781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Нарангэрлээс 277 781 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.

 

 4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА