Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 14

 

 

             Ш.Ш-д холбогдох эрүүгийн

                            хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Б.Мээпам

өмгөөлөгч Н.Энхжаргал

нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан,

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолтой, Ш.Ш-д холбогдох хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Монгол улсын иргэн,,,, суманд төрсөн, эрэгтэй, ,, настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ,,, аав, ээж, ,, дүүгийн хамт, Архангай аймгийн ,,, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  3/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 145 дугаар зүйлийн 145.2, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял оногдуулсныг Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 341 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 04 сар баривчлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 7 жил 6 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч сулласан, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1,  17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн О овогт Ш-ын Ш

 

Ш.Ш нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын,,,тоот иргэн Д.М-ийн хашаанаас ,, АРЗ улсын дугаар бүхий “Даюун” маркийн улаан өнгийн мотоцикль хулгайлж, иргэн Д.М-т 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн 1712000930045 дугаартай хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн  1-т зааснаар яллагдагчаар татагджээ.

 

Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Ж давж заалдах шатны шүүхэд бичсэн дүгнэлтдээ: “...

Монгол Улсын иргэн, ,, Сэлэнгэ аймгийн ,, суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6 эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн,,суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 3/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, Архангай аймгаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 145 дугаар зүйлийн 145.2, 230 дугаар зүйлийн 230.1 хэсэгт зааснаар нийт 9 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 341 тоот шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, мөн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 сарын баривчлах ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 7 жил 6 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж сулласан, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-т зааснаар нэмж нэгтгэн нийт 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж хорих ял эдэлж буй О овгийн Ш-ын Ш 

Яллагдагч Ш.Ш нь 2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн Ихтамир сумын,,, тоотод оршин суух хохирогч Б.Б-ын гэрээс мөнгөн хайрцагтай, 12 завхайтай, мөнгөн хэрэглэлтэй, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, ясан хяртай 12 завхайтай, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, духавчтай 9 ширхэг мөнгөн товруутай битүү мөнгөн ороолттой хазаар 1 ширхэг, духавчтай, халзан битүү мөнгөн ороолттой 9 ширхэг тогоруутай духавчны тогоруун дээрээ хумсны толионы хэмжээтэй шүрэн шигтгээтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 5 тогоруутай тогоруу бүр дээрээ жижиг шүрэн шигтгээтэй бөгжтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 80 см-ийн урттай дээр доороосоо 20 см мөнгөлсөн суман ташуур 1 ширхэг, 80 см-ийн урттай дээд, доод талд нь мөнгөн таг хийсэн хуучны суман ташуур 1 ширхэг, хар бор өнгийн гуулин нуухтай даваа толгойтой орчин цагийн дунд гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг, гуулин нуухтай даваа толгойтой орчин цагийн дунд гарын халтар манан хөөрөг 2 ширхгийг тус тус хулгайлж, Б.Б-д 22.300.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар хулгайн үйлдлээ нуун далдлах зорилгоор Б.Б-ын 6.535.000 төгрөгийн эд зүйлийг шатааж устгасан,

- 2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын ... тоотод оршин суух Г.Мөнх- Эрдэнийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклыг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Машин механизм ашиглан 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын ,, гэх газраас хохирогч Л.Б-ийн эзэмшлийн 7 тооны эр хонь, 13 тооны эм хонь, 20 тооны төлөг, 10 тооны хурга, 2 тооны эр ямаа, 7 тооны эм ямаа, 4 тооны ишиг хулгайлж Л.Б-д 2.260.000 төгрөгийн, хохирогч Ж.С-гийн эзэмшлийн 2 тооны эр хонь, 10 тооны эм хонь, 20 тооны төлөг, 8 тооны хурга, 7 тооны эм ямаа, 13 тооны борлон, 7 тооны ишгийг хулгайлж Ж.С-д 1.930.000 төгрөгийн, хохирогч Л.Б-ийн эзэмшлийн 6 тооны эм хонь, 5 тооны төлөг, 5 тооны хурга, 1 тооны эм ямааг хулгайлж Л.Б-д 540.000 төгрөгийн, хохирогч Л.Б-ийн эзэмшлийн 2 тооны эм хонь, 2 тооны эм ямаа, 1 тооны ишгийг хулгайлж Л.Б-д 190.000 төгрөгийн, хохирогч Х.Б-ын эзэмшлийн 3 тооны эр хонь, 19 тооны эм хонь, 8 тооны хурга, 8 тооны эр ямаа, 9 тооны эм ямаа, 7 ишгийг хулгайлж Х.Б-т 2.070.000 төгрөгийн, нийт 6.990.000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын ,, гэх.газраас хохирогч Ц.Б-ийн гэрт нь хууль бусаар нэвтэрч 30.000 төгрөгийг, гэрийн гаднаас нь Ц.Б-гийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг тус тус хулгайлан түүнд нийт 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 37.305.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна.

Тэрээр уг хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,,тоот иргэн Д.М-ийн хашаанаас 2017 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө ,, АРЗ улсын дугаар бүхий “Даюун” маркийн улаан өнгийн мотоцикл хулгайлж иргэн Д.М-т 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн 1712000930045 дугаартай хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татагджээ.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд Ш овогтой Ш-д ял оногдуулсан Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, 1712000930045 дугаартай хэргийг эрүүгийн 201703000174 дугаартай хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор хэлсэн саналдаа: “...Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мээпам би Ш.Ш-д холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Ш.Ш нь 2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөн 2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн,,, нутаг дэвсгэрээс Г.М-ийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклыг хулгайлсан, машин механизм ашиглан 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг, Шар булан гэх газраас хохирогч Л.Б-, Ж.С, Л.Б, Л.Б, Х.Б нарын малыг хулгайлсан,  2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын ,, Ц.Б-ийн гэрт нь хууль бусаар нэвтэрч 30.000 төгрөгийг, гэрийн гаднаас нь Ц.Б-гийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг тус тус хулгайлсан үйлдэлдээ Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна. Тэрээр уг хэргээ шалгуулж байх хугацаандаа тухайн 2 үйлдлийг үйлдэхээсээ өмнө 2017 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө иргэн Д.М-ийн “Даюун” маркийн улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Уг үйлдэлд нь Эрүүгийн 1712000930045 дугаартай хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байгаа. Иймд Ш.Ш-д ял оногдуулсан Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож 1712000930045 дугаартай эрүүгийн хэргийг урьд ял шийтгүүлж байсан 201703000174 дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэвэл шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дээрдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал яллагдагч Ш.Ш нь  2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Хужирт хорооллын 219 тоотод оршин суух хохирогч Б.Б-ын 22.300.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,  улмаар хулгайн үйлдлээ нуун далдлах зорилгоор Б.Б-ын 6.535.000 төгрөгийн эд зүйлийг шатааж устгасан, мөн 2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэр.. тоотод оршин суух Г.М-ийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклыг хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн үед машин механизм ашиглан Архангай аймгийн Хайрхан сумын , гэх газраас Л.Б-ийн  7 тооны эр хонь, 13 тооны эм хонь, 20 тооны төлөг, 10 тооны хурга, 2 тооны эр ямаа, 7 тооны эм ямаа, 4 тооны ишиг,  хохирогч Ж.С-ийн  2 тооны эр хонь, 10 тооны эм хонь, 20 тооны төлөг, 8 тооны хурга, 7 тооны эм ямаа, 13 тооны борлон, 7 тооны ишиг,  хохирогч Л.Б-ийн  6 тооны эм хонь, 5 тооны төлөг, 5 тооны хурга, 1 тооны эм ямааг, хохирогч Л.Б-гийн эзэмшлийн 2 тооны эм хонь, 2 тооны эм ямаа, 1 тооны ишиг, хохирогч Х.Б-ын эзэмшлийн 3 тооны эр хонь, 19 тооны эм хонь, 8 тооны хурга, 8 тооны эр ямаа, 9 тооны эм ямаа, 7 ишгийг тус тус хулгайлж, бусдад 6.990.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын ,, газраас хохирогч Ц.Б-гийн гэрт нь хууль бусаар нэвтэрч 30.000 төгрөгийг, гэрийн гаднаас нь Ц.Б-гийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг тус тус хулгайлан, 1.030.000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 37.305.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус үйлдэж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.

 

Дээрх хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө 2017 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,тоот иргэн Д.М-ийн хашаанаас,, АРЗ улсын дугаар бүхий “Даюун” маркийн улаан өнгийн мотоцикл хулгайлж иргэн Д.М- 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн 1712000930045 дугаартай хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татагджээ.

 

Аймгийн прокуророос Ш.Шод холбогдох эрүүгийн 1712000930045 дугаартай хэргийг эрүүгийн 201703000174 дугаартай хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэн, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрснийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэхээр заасан.

 

Ш.Ш-ын  шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн хэрэг, шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн нь оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болохгүй хэдий ч түүний шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн хэрэгт оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай хэрхэн нэмж нэгтгэх талаар хуулийн зохицуулалтгүй, энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байх тул Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчмыг баримтлан, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх, энэ талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авах нь нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 4.2-т заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас

                                                   

                                                             ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Т.ДАВААСҮРЭН

                                                     ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                                                 Н.ЭНХМАА