| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00166/И |
| Дугаар | 00195 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 00195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 7-р хороо, Нэмүүт групп байр, 304 тоотод байрлах, РД-5802547, утас-86142896, Баттэмуун групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Э.Чинбатыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Э.Чинбатыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Баттэмуун групп ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл, тайлбартаа:Манай компани Б.Мөнгөнбаяртай 2016-01-23 өдөр зээлийн гэрээ байгуулж, 43-45 УНӨ дугаартай, Honda fit маркын автомашиныг барьцаалан 2 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгчийг Э.Чинбат батлан даасан. Гэрээний хугацаа дуусч, зээлээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч төлөөгүй. 2016-11-18 өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Э:Чинбат Баянзүрх дүүрэг, 21-р хороо, дунд Дарь-Эхийн 33-р гудамжны 52 тоот хаягт оршин суухаа больсон шалтгаанаар иргэний хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон.
Иймд РД-ЗП86012817, 80859556 утастай, Боржигон овогт Эрдэнэчулууны Чинбатыг эрэн сурвалжлуулж өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан итгэмжлэл, зээлийн гэрээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Б.Мөнгөнбаяртай зээлийн гэрээ байгуулахдаа Э.Чинбатыг уг гэрээнд батлан даагчаар оролцуулсан байх бөгөөд зээлдэгч зээлээ төлөөгүйгээс батлан даагчаар түүний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих Б.Мөнгөнбаярын оршин суугаа хаяг тодорхой байгаа байх боловч хамтран хариуцагчаар татсан Э.Чинбат Баянзүрх дүүрэг, 21-р хороо, дунд Дарь-Эхийн 33-р гудамжны 52 тоот хаягт оршин суухаа больсон шалтгаанаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-12-01 өдрийн 181/ШЗ2016/07959 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих Э.Чинбатыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,