| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00226/И |
| Дугаар | 151/ШШ2017/00272 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2017/00272
| 2017 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2017/00272 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10-р хороо, Зүүн наран 0-2 гудамж, 13 тоотод оршин суух НХ65020906 регистрийн дугаартай Боржигон овогт Жаргалын Наранцэцэгийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Ж.Наранцэцэг Бага дунд сургуульд төгсөөд 1985 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 сарын 25хүртэл Баянчандмань сумын Цэргийн сангийн аж ахуйн зочид буудалд үйлчлэгчээр, 1985 оны 08сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баянчандмань сумынАхуй үйлчилгээний төвд оёдолчноор тус тус ажиллаж байсан. Үүнээс хойш Төв аймгийн Зуунмодсум руу нөхрийн хамт шилжиж ажилласан. Тус ахуй үйлчилгээ 1991 онд хувьчлагдажЭнхнайрамдал хоршоо болсон. Ахуй үйлчилгээний төвд 1987 оны өвөл гал гарч шатсан учраастухайн хугацаанд ажиллаж байсан баримт байхгүй байна. Төв аймгийн Архивын газраас баримтшүүлгэж үзэхэд ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд олдоогүй тул шүүхэд хандсан. ИймдЖ.Нарантуяагийн Төв аймгийн Баянчандмань сумын Цэргийн сангийн аж ахуйн зочид буудалд1985 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Нийтийн ахуй үйлчилгээний төвд 1985 оны 08 сарын 25-ны өдрөөс 1986 оны 01 сарын 14-ний өдөр хүртэл оёдолчноор, 1986 оны 01 сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тооцооны няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Наранцэцэг нь Төв аймгийн Баянчандмань сумын Цэргийн сангийн аж ахуйн зочид буудалд 1985оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Нийтийн ахуй үйлчилгээний төвд 1985 оны 08 сарын 25-ны өдрөөс 1986 оны 01 сарын 14-ний өдөр хүртэл оёдолчноор, 1986 оны 01 сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тооцооны няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
1. Цэргийн сангийн аж ахуйн боловсон хүчний тасгаас 1985 оны 04 сарын 01-ний өдөр Жаргалын Наранцэцэгт олгосон №110418 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
2. Монгол улс Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн 2017 оны 02 сарын 01-ний өдрийн №000001535 дугаартай лавлагаа,
3. Гэрч С.Отгонтуяа: Ж.Наранцэцэг нь Төв аймгийн Баянчандмань сумын Нийтийн ахуйн үйлчилгээнд 1985 онд оёдолчноор ажилд орж байсан. 4, 5 сар ажиллаж байгаад тооцооны нярав болж 1990 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-гэрч С.Уранчимэг: ... 1985 онд Төв аймгийн Баянчандмань сумын Нийтийн ахуйн үйлчилгээнд үйлчлэгч, оёдолчноор ажилд ороод 1990 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Ж.Наранцэцэгийн ажилд орсон гарсан тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин түүний хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтээр нэхэмжлэгчийн ажилд орсон, гарсан он сар өдрийг тогтоох боломжтой гэж үзэх мөн Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн №000001535 тоотоор ирүүлсэн лавлагаа, болон гэрч нарт хууль сануулж асуусан мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилт нь хамт нэг дор ажиллаж байсан болохыг нотолсон байх тул ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэв.
Иймд дээрх нотлох баримтуудыг хуульд зааснаар өөрийн дотоод итгэлээр үнэлж Боржигон овогт Жаргалын Наранцэцэг нь Төв аймгийн Баянчандмань сумын Цэргийн сангийн аж ахуйн зочидбуудалд 1985 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Нийтийн ахуй үйлчилгээний төвд 1985 оны 08 сарын 25-ны өдрөөс 1986 оны 01 сарын 14-ний өдөр хүртэл оёдолчноор, 1986 оны 01 сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлтооцооны няраваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НХ65020906 регистрийн дугаартай Боржигон овогт Жаргалын Наранцэцэг нь Төваймгийн Баянчандмань сумын Цэргийн сангийн аж ахуйн зочид буудалд 1985 оны 03 сарын 01-нийөдрөөс 1985 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл үйлчлэгчээр,
Нийтийн ахуй үйлчилгээний төвд 1985 оны 08 сарын 25-ны өдрөөс 1986 оны 01 сарын 14-ний өдөр хүртэл оёдолчноор,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймагдахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ