Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/05975

 

2016 оны 12 сарын 06 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05975

             Улаанбаатар хот

                  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

        Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Тээвэрчдийн “Хера Экуйпмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 34 А байрны 38 тоотод оршин суух, регистр: НЭ80111518, Хөнхөр овогт Нацагдоржийн Төвсанаад холбогдох 8 999 833  төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад   

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “Хера Экуйпмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюундэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: “Хера Экуйпмент” ХХК иргэн Н.Төвсанаагаас 8 999 833 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид дараах байдлаар тохиролон төлбөрийг төлөхөөр болсон. 2016 оны 12-р сарын 20-ны дотор 1 99 833 төгрөгийг, 2017 оны 03-р сарын 20-ны дотор үлдэгдэл 7 000 000 төгрөгийг төлөхөөр хариуцагч Н.Төвсанаа нь зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч “Хера Экуйпмент” ХХК нь Н.Төвсанаад холбогдуулан 8 999 833  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Н.Төвсанаа нь нэхэмжлэлийн шаардлага  8 999 833 төгрөгийг 2016 оны 12-р сарын 20-ны дотор 1 99 833 төгрөгийг, 2017 оны 03-р сарын 20-ны дотор үлдэгдэл 7 000 000 төгрөгийг төлж  барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                     

      ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Хера Экуйпмент”  ХХК-ийн нэхэмжилсэн 8 999 833 төгрөгийг  2016 оны 12-р сарын 20-ны дотор 1 99 833 төгрөгийг, 2017 оны 03-р сарын 20-ны дотор үлдэгдэл 7 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Н.Төвсанаагийн  зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5

дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  158 947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Төвсанаагаас 79 473 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “Хера Экуйпмент”  ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА