Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/96

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Бийн Гт холбогдох 2017001670102 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, С овогт Бийн Г /РД:ЕЙ/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1969 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 2 дугаар баг, 6-н байшингийн .. тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Г нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 41-1 тоотод иргэн Ц.Мтэй маргалдан, улмаар түүнийг өшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 41-1 тоотод Ц.Мийг дүү Б.Б нь алгадсан гэх шалтгаанаар түүний үснээс зургаан чирч өшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалганд, баруун бөөрний байрлал орчимд, умдаг хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун гарын 2 дугаар хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би дүүгээ ирсэн гэж бодоод гэрт нь ороход утаснаас болоод манай дүү Б эхнэр Мтэй хэрэлдээд байж байсан. Би эхлээд боль гэж хэлэхэд болихгүй, танд хамаагүй гээд М манай дүүг үсдэж зодоод байсан. Би салгах санаатай дундуур нь ороод дүүгээ өмөөрөөд өөрийг нь үсдэж, 1 удаа өшиглөж гар хувьд нь нэг удаа цохисон. Би их хэмжээний согтолттой байсан болохоор сайн санахгүй байна. Мийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэв.

 

1.2. Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 03-ны орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр Б гэртээ ирсэн. Түүний араас Г ах нь бас орж ирээд гэрт архи ууна гээд байхаар нь архи уулгахгүй гэсэн. Миний гар утас дугарахаар нь би утсаа авахгүй салгатал манай нөхөр Б хэн юм бэ, чиний нөхөр чинь юм уу гэж хэлээд миний гар утсыг булааж аваад хана руу саваад, ингээд тэр хүнтэйгээ яриарай гээд хашхираад байсан. Би Б яаж байгаа юм гээд алгадсан чинь Г хажуугаар орж ирээд миний үснээс зулгааж газар унагаан чирээд пизда минь юундаа баашлаад байгаа юм бэ гэж хэлэхээр нь би босоод иртэл Г ах миний элэг рүү гараараа нэг удаа цохиод доошоо тонгойтол миний салтаа орчимд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл манай нөхөр Б ах Гийгөө надаас салгаж аваад гэрээс гараад явсан. Миний толгой өвдөөд, салтаа хэсгээр өвдөөд бөөр доргисон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13-17 хуудас/

 

1.3. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 03-ны орой гадуур архи ууж явж байгаад 20 цагийн үед гэртээ очиход эхнэр М хоол хийгээд найз Нтай байж байсан. Удалгүй миний араас манай ах Г орж ирэхээр нь би ахтайгаа нэг шил архи уух гэсэн чинь манай эхнэр гэрт архи уулгахгүй гэж уурласан. Тэгтэл манай эхнэрийн гар утас дугартал утсаа надаас нуугаад салгасан. Тэгэхээр нь би наадах чинь хэн залгаад байгаа юм, чиний нөхөр чинь юм уу гэсэн чинь чамд ямар хамаатай юм гэхээр нь би уурлаад гар утсыг нь аваад хана руу шидсэн. Манай эхнэр М уурлаад намайг алгадсан чинь хажууд өрөөнд сууж байсан манай ах Г босож ирээд чи яагаад манай дүүг дээрэлхээд байгаа юм гээд манай эхнэрийг үсдэж дарж байгаад мөр лүү нь цохисон. Би салгаад хажуу тийш нь болгосон чинь миний хажуугаар өшиглөсөн. Тэгээд ахиж М рүү дайраад байхаар нь би Гийг гэрээс аваад гараад явсан. Манай ах Г нэлээд архи уусан бололтой согтуу байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-21 хуудас/

 

1.4. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр намайг М хүрээд ирээч гэхээр нь гэрт нь очсон. Тэгээд 20 цаг өнгөрч байхад Мийн нөхөр Б архи уусан байдалтай орж ирсэн. Удалгүй араас нь Б ах гээд Г гэдэг хүн нэлээд архи уусан байдалтай орж ирсэн. Тэр хоёр гэртээ архи ууна гэхэд М архи уулгахгүй гээд Бтэй маргалдаж байтал Мийн утас нь дугарсан. Б хэн юм гээд маргаж байгаад Мийн утсыг нь булааж аваад шидсэн чинь М яаж байгаа юм гээд Б алгадсан. Тэгтэл Бат-Эрдэний ах Г босож ирээд Мийг үсдээд цохиж зодоод байсан. Б ахыгаа салгаж аваад гараад явсан. Г нь Мийг үсдэж дарахад М газар унаад өгсөн. Тэгсэн чинь бос гээд босгож ирээд 2 гар луу нь цохиж байсан. Бас Б очоод салгасан чинь хажуугаар нь өшиглөж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

 

1.5. Гэрч Ц.Ам мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “...Намайг орж очиход М нөхөр Бтэй маргалдан алгадаж байгаа харагдсан. Гэрт хэрүүл шуугиантай байхаар нь буцаад гараад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

 

1.6. Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаар дүгнэлтэнд: Ц.Мийн биед тархи доргилт, зүүн бугалгад, баруун бөөрний байрлал орчимд, умдаг хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун гарын 2 дугаар хуруунд зулгаралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 27 хуудас/

 

1.7. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /х.х-ийн 5-7 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба прокурорын яллах дүгнэлтэнд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

          Шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг өмгөөлөгч Б.Батчимэгийн хамт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-17 хуудас/

 

2.2. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г нь хүний үгээр байдаг, хэрүүл уруул хийгээд байдаггүй, хүнд тусархуу, гэр бүл хамаатан садныхаа дунд нэр хүнд сайтай хүн. Архи уухаараа мөрөөрөө гэртээ орж ирээд унтаад өгдөг, хэрүүл хийгээд байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/

 

2.3. Б.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 36 хуудас/

 

2.4. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 47 хуудас/

 

2.5. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 60-61 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.Г нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүгдэгч Б.Г нь амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, гэртээ ганцаараа ажил хийж ам бүлээ тэжээдэг тул шүүгдэгчийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзээд торгох шийтгэлийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхээс хүлээн авлаа.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Бийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.БАТТУЛГА