Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2018/0264/З |
Дугаар | 570 |
Огноо | 2018-09-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 570
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, нэхэмжлэгч “ЭОМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖС-д холбогдох захиргааны хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны ******* танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн захирал Б.Б гэрчилгээ / 1-р хавтасны хх 4-ын арын нүүр/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н итгэмжлэл /1-р хавтас хх 140/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э итгэмжлэл /1-р хавтас хх 40, 193/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов. Гуравдагч этгээдэд шүүх хуралдааны тов / 2-р хавтас хх 5/-ыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б-с “байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэж мэдэгджээ /2-р хавтас, хх 6/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн агуулга /хх 1-р хавтас 1-2, 23-30, 83-84, 171, 201/:
“Манай “ЭОМ” ХХК-нь Нийслэлийн Х******* дүүргийн ******* хороо, Б******* уулын д******* газар, Нүхтийн аманд, аялал жуулчлалын зориулалтаар 1.4 га газрыг нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-339 дугаар тушаалаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй байсны дагуу тухайн газрыг хуульд нийцүүлэн ашиглаж.газрын төлбөрийг бүрэн төлсөн. Байгаль орчин аялал жуучлалын яаманд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн компанийн эзэмшлийн эрхийн талаар мэдээллийн лавлагаа авах хүсэлтийг гаргахад 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06б/838 тоотоор бичгээр хариу өгөхдөө “БОАЖС-ын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар танай 0.75 га газар цуцлагдсан тул гэрээ, гэрчилгээндээ өөрчлөлт оруулж баталгаажуулах”-ыг мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг өгсөн.
Үүний дагуу манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хандаж БОАЖЯ-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн манай компанийн эзэмшлийн 0.75 га газрын эзэмших эрхийг цуцалсан шийдвэр, болон цуцлах үндэслэл болсон баримтууд, мэдэгдлийг өгөхийг хүсэхэд хариуг өнөөдрийг болтол өгөөгүй, “хүсэлтийн хариуг өгөх боломжгүй” гэж амаар мэдэгдсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. БОАЖС нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар манай компанийн эзэмшлийн Х******* дүүргийн ******* хороо, Б******* уулын д******* газар, Нүхтийн аманд, аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж байсан 1.4 га газраас 0.75 га газрыг хэсэгчлэн цуцалсан нь хууль бус болохыг тогтоон, БОАЖЯ-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаас “ЭОМ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
“ЭОМ” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-339 дугаартай, Нийслэлийн Х******* дүүргийн ******* хороо, Б******* уулын д******* газар, Нүхтийн аманд, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 2014/59 гэрчилгээтэй 1.4 га газрын эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “ЭОМ” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:
“Нэг. Хариуцагч манай компанийн газар ашиглах эрхийн зарим хэсгийг дуусгавар болгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болно, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т "эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан бол газар эзэмших эрх дуусгавар болно” гэж заасан байна. Манай компани өнгөрсөн хугацаанд газар ашиглах гэрээ цуцлах хүсэлт гаргаж байгаагүй болно.
Хоёр. Хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаал гаргахдаа хууль зүйн үндэслэлээ дээрх байдлаар тодорхойлсон боловч тушаалын хавсралт дахь хүснэгтийн “Тайлбар” хэсэгт “Үйл ажиллагаа явуулаагүй” гэж бичжээ. Бид ашиглах эрхтэй газраа тойруулаад хашаа барьсан боловч 2016 оны 07 дугаар сард хашаагаа хулгайд алдаж, үүний дараахан үл таних хүмүүс манай компанийн ашиглах эрхтэй газар дээр зөвшөөрөлгүйгээр хашаа болон гэр барьж уг газрыг хууль бусаар эзэмшиж эхэлсэн бөгөөд Д овогтой Э /РД:П072111..., утас:89111.../ гэгч эмэгтэй газар дээр хашаа болон гэр бариулсныг сүүлд мэдсэн. 2016 оны 08 дугаар сард Б******* уулын дар.хан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас албан шаардлага болон Х******* дүүргийн өмч, газрын харилцааны албанаас иргэн Д.Э-нд шаардах хуудас хүргүүлж, 3 хоногийн дотор газар чөлөөлөхийг шаардсан боловч тэрээр уг шаардлагыг биелүүлэхгүй, газар чөлөөлж өгөөгүй. Улмаар манай компани Б******* уулын Д******* газрын хамгаалалтын захиргаанд дахин хандсан боловч тус захиргааны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 640 дугаартай албан бичгээр "Газрын тухай хуулийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө" гэж, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасны дагуу дүүргийн Засаг даргад хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариуг өгсөн. Үүний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Х******* дүүргийн Засаг даргад хандан газар чөлөөлүүлэх өргөдлийг гаргасан боловч 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15/1698 тоот албан бичгээр “шүүхийн байгууллагад хүсэлтээ гаргана уу" гэсэн хариуг өгсөн.
Ингээд манай компани 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д.Э-ны хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлж авахаар Х******* дүүргийн Иргэний хэргийн шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Бид Архитектур төлөвлөлтийн даалгавар хийлгүүлэн үйл ажиллагаагаа явуулах гэсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Б******* уулын Д******* газрын хамгаалалтын захиргаа, Х******* дүүргийн Засаг дарга зэрэг захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргээс хэрэгжүүлэн ашиглах эрхтэй газрыг маань бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхгүй байсан тул шүүхэд хандсан.
Иймд хариуцагч манай компанийг ашиглах эрхтэй газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн нь огт үндэслэлгүй тул БОАЖЯ-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын “ЭОМ" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “ЭОМ” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
“Манай компани Х******* дүүрэг, ******* хороо Б******* уулын Д******* газар, Нүхтийн аманд байрлах 1.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж байтал эзэмших эрхийн зарим хэсэг болох 0.73 га газрыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А/288 тоот БОАЖЯ-н тушаалаар дуусгавар болгосон байх бөгөөд ингэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д заасныг үндэслэн үндэслэлгүйгээр дуусгавар болгож улмаар “БД” ХХК-д 0.73 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус байх тул БОАЖЯ-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 тоот тушаалын “БД” ХХК-д 0.73 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “ЭОМ” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
“БОАЖЯ-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын “ЭОМ” ХХК-ийн эзэмшлийн Б******* уулын Д******* газрын Нүхтийн аманд байрлах 0.75 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгон “БД” ХХК-д газар эзэмшүүлэн шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, манай компанийн 2014 оны А-399 дугаартай Нийслэлийн Х******* дүүрэг, ******* хороо, Б******* уулын Д******* газар, Нүхтийн аманд, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 2014/59 гэрчилгээтэй 1.4 га газрын эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга / 1-р хавтас хх 44, 141, 191/:
“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль бусад хууль тогтоомжид нийцүүлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу БОАЖС Газрын тухай хуульд нийцүүлэн үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Д******* газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь д******* газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасныг үндэслэн “ЭОМ” ХХК-ийн ашиглахаар авсан газрын “Б” талбайг цуцлаж, “БД” ХХК-д газар ашиглах эрх олгосон байна.
“ЭОМ” ХХК нь тухайн газарт аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах гурвалсан гэрээг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар байгуулсан байна. Үйл ажиллагаа явуулаагүй талаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар үйл ажиллагаа явуулаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
3. Гуравдагч этгээд “БД” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга /1-р хавтас хх 181, 249/:
“Манай “БД” ХХК нь хууль, журамд заасны дагуу Б******* уулын д******* газрын Нүхтийн аманд 0.73 га газрыг БОАЖЯ-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 01608.. дугаарт бүртгэгдсэн, 58593.. тоот регистртэй гэрчилгээг авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “ЭОМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ЭОМ” ХХК-иас “БОАЖЯ-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, “ЭОМ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийг гаргаж, шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ /1-р хавтас хх 36-38/. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “нэхэмжлэгчийн ашиглаж байсан газраас хэсэгчлэн 0.73 га газрыг гуравдагч этгээд “БД” ХХК-д хэсэгчлэн газар ашиглуулахаар шийдвэрлэсэн БОАЖЯ-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ /1-р хавтас хх 201/.
Нэг. БОАЖЯ-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар шийдвэрийн “ЭОМ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус гэж тогтоосон үндэслэлийн тухайд:
Анх хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч “ЭОМ” ХХК-д Х******* дүүргийн ******* хороо, Б******* уулын Д******* газар, Нүхтийн аманд 1.4 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаа /2014.09.19-2019.09.19/-тай аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах эрхийг олгосон шийдвэр /хх 66-р хуудасны ар тал/-ийг 2014 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр нэхэмжлэгч компанийн хүсэлт, холбогдох баримтууд /1-р хавтас хх 68, 78-80/-ыг үндэслэн гаргажээ. Улмаар нэхэмжлэгч газар ашиглах эрхийн гэрчилгээ /1-р хавтас хх 7/-г 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авч, газар ашиглах гурвалсан гэрээ /1-р хавтас хх 10-11/-г 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эрх бүхий этгээдүүдтэй байгуулсан байна. Нэхэмжлэгч компани нь газар ашиглах гэрээний дагуу 2014 оноос 2017 он хүртэл газрын төлбөрийг төлж, Х******* дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь тооцоо нийлсэн болохыг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн акт /1-р хавтас хх 17-20/-аар баталгаажуулжээ.
Гэтэл БОАЖЯ-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 4 дэх хэсэг /1-р хавтас хх 142-143/-ээр “газар ашиглах гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан”, “үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн 2 үндэслэлээр нэхэмжлэгч компанийн ашиглаж байсан 1.4 га газраас 0.75 га талбай бүхий газрын хэмжээгээр газар ашиглах эрхийг хэсэгчлэн дуусгавар болгож, нэхэмжлэгчтэй байгуулсан газар ашиглах гэрээг цуцлахаар шийдвэрлэжээ.
1.1. Маргаан бүхий акттай холбоотой сонсгох, мэдэгдэх ажиллагаа явуулсан эсэх талаар:
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-д “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж зохицуулжээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.”, 43.2-т “захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.” гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу ...этгээдэд мэдэгдэнэ.” гэжээ.
Нэхэмжлэгч талаас “маргаан бүхий акт 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарсан боловч уг актыг бидэнд мэдэгдээгүй, бид компанийн газар ашиглах эрхийн талаар мэдээлэл лавлагаа гаргуулахаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргахад хариуцагч байгууллагаас “танай 0.75 га газар ашиглах эрх цуцлагдсан тул гэрээ, гэрчилгээндээ өөрчлөлт оруулж баталгаажуулна уу” гэсэн агуулга бүхий албан бичгийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мэдсэн. Ийнхүү мэдсэний дараа газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр, цуцлах үндэслэл болсон баримтууд болон мэдэгдлийг өгөхийг хүсэхэд хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй” гэсэн тайлбар /1-р хавтас хх 1, 2-р хавтас 9/-ыг гаргажээ. Мөн хариуцагч талаас гаргасан бичгээр өгсөн тайлбар /1-р хавтас хх 44, 141, 191/-т актыг мэдэгдсэн талаар дурдаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “маргаан бүхий актыг мэдэгдсэн эсэх талаар сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэгч өөрсдөө лавлаж асуусан байсан.” гэсэн тайлбар /2-р хавтас хх 13/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06б/838 албан бичиг /1-р хавтас хх 5/ зэрэг баримтуудаас дүгнэвэл маргаан бүхий захиргааны актыг хариуцагч байгууллага дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасан сонсох ажиллагаа болон мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т тус тус заасан захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг хийгээгүй, мэдэгдэх, сонсгох үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч “ЭОМ” ХХК-ийн газар ашиглах эрхийг хөндсөн шийдвэр гаргаж, уг шийдвэрийг эрх, хууль ёсны ашиг нь хөндөгдсөн этгээдэд урьдчилан мэдэгдэж сонсгох ажиллагаа явуулаагүй, мөн акт гарсны дараа мэдэгдээгүй, уг шийдвэрийн талаар гомдол гаргах эрхээр нэхэмжлэгчийг хангаагүй. Гэсэн атлаа гуравдагч этгээд “БД” ХХК-д маргаан бүхий газрыг ашиглуулах эрхийг олгохоор шийдвэр гаргасан нь актыг сонсгох, мэдэгдэх ажиллагааг хариуцах дээр дурдсан хуульд заасан үүргээ хариуцагч зөрчиж улмаар маргаан бүхий шийдвэрийн үр дагавраас бий болох нэхэмжлэгчийн гомдол гаргах, газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч зөрчсөн гэж дүгнэхээр байна.
1.2. Маргаан бүхий актын “газар ашиглах гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан” гэх үндэслэлийн тухайд:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан” бол газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болохоор зохицуулжээ.
Нэхэмжлэгч компаниас “Манай компани өнгөрсөн хугацаанд газар ашиглах гэрээгээ цуцлах хүсэлтийг гаргаагүй” гэсэн тайлбар /1-р хавтас хх 83/-ыг хариуцагч талаас үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр гаргаагүй байна.
Үүнээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан” гэсэн үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс газар ашиглах гэрээгээ цуцлах тухай хүсэлт гараагүй байхад энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн дуусгавар болгож, нэхэмжлэгчтэй байгуулсан газар ашиглах гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
1.3. Маргаан бүхий актын “үйл ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлийн тухайд:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь ...Газрын тухай хууль, ... болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж хуульчилсан байна. Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг ...газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй.../ байхыг ойлгохоор тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийг газар ашиглагчийн хувьд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилт /хх 25/-ийг гэрээ байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1 жил 5 сар гаруйн дараа 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эрх бүхий байгууллагаас гаргаж, уг хэрэгжилтийн талаарх дүгнэлтэд “Төслийн үндсэн үйл ажиллагаа эхлээгүй. Хамгаалалтын хашаа барьсан. Газрын төлбөрийн тооцоогүй.” гэж дурджээ. Мөн нэхэмжлэгч компанийн газрыг зориулалтын дагуу ашиглах бэлтгэл ажлын хүрээнд “хашаа барьсан, газар ашиглах эрхийн гэрчилгээ /1-р хавтас хх 7/-г 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авч, газар ашиглах гурвалсан гэрээ /1-р хавтас хх 10-11/-г 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эрх бүхий этгээдтэй байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад ашиглалтын газар дээр барилга барих зөвшөөрлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр авсан, барилга барих зураг төсөл хийж, улмаар бэлтгэл ажил дуусаж барилгаа барихаар очиход маргаан бүхий газарт хууль бусаар айл буусан, газраа албадан чөлөөлүүлэх хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад удаа дараа гаргаж, газраа албадан чөлөөлүүлэхээр хөөцөлдөж байсан” гэж тайлбарлаж байгаа нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилт /1-р хавтас хх 25/, архитектур төлөвлөлтийн даалгавар /1-р хавтас хх 13/, барилгажих талбайн схем зураг /1-р хавтас хх 14-15/, газар албадан чөлөөлүүлэхтэй холбоотой баримтууд /1-р хавтас хх 95-102/, барилгын зураг /1-р хавтас хх 109-114/, газрын үзлэг /1-р хавтас хх 51-61/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Энэхүү үйл баримтаас үзэхэд “ЭОМ” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээ авч, гэрээ байгуулснаас хойш 2 жилийн дотор хашаа барьж, барилга барихтай холбоотой бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэж ирсэн, улмаар газраа ашиглах зорилгоор газраа албадан чөлөөлүүлэхээр эрх бүхий байгууллагуудад удаа дараа хүсэлт гаргаж байсан, уг хүсэлтийг эрх бүхий байгууллага хүлээн авсан боловч маргаан бүхий газрыг албадан чөлөөлөх талаар арга хэмжээ аваагүй, өөр этгээд маргаан бүхий акт гаргах хүртэл газрыг ашиглаж байсан зэрэг нөхцөл байдал нь нэхэмжлэгчийг өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас газраа ашиглах боломжгүй байсан гэж үзэхээр байна. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч компани газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ. Нэгэнт нэхэмжлэгч компани газраа хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдлын улмаас ашиглаагүй гэдэг нь тогтоогдож байх тул хариуцагчаас дээрх нөхцөл байдлыг нэхэмжлэгчид маргаан бүхий шийдвэр гарахаас өмнө сонсгох ажиллагаа явуулах замаар нотлон тогтоох боломжтой байсан. Гэтэл ийнхүү сонсгох ажиллагаа явуулаагүйгээс шалтгаалж уг хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг хариуцагч харгалзалгүйгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагч байгууллагаас ашиглалтын газар дээрээ “үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан атлаа нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг бүхэлд буюу 1.4 га талбайгаар бус зөвхөн гуравдагч этгээдэд олгогдсон хэмжээтэй адил хэмжээгээр буюу 0.75 га талбайгаар хэсэгчлэн цуцалсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн ******* зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцээгүй байна.
Дүгнэхэд нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан маргаан бүхий акт нь дээр дурдсан хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн маргаан бүхий актад гомдол гаргах, газар ашиглах эрхийг тус тус зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдож байна.
Хоёр. Гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон актын үндэслэлийн талаар:
БОАЖЯ-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 13 дах хэсэг /1-р хавтас хх 142, 144-145/-ээр “ЭОМ” ХХК-ийн ашиглаж байсан газрын Б солбицол байрлах буюу 0.73 га газрыг ашиглах эрхийг гуравдагч этгээд “БД” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Гуравдагч этгээдээс “газар ашиглах эрхийг хуулийн дагуу олж авсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргажээ /1-р хавтас хх 181/.
Гэвч нэхэмжлэгч компанийн ашиглалтын газрыг хэсэгчлэн хууль бусаар хүчингүй болгосон нь дээр дурдсанаар тогтоогдсон тул гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн маргаан бүхий акт мөн нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гарсан байх бөгөөд Газрын тухай хуулийн ******* зүйлийн 4.1.3-д “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална: газар ..., ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” зарчмыг зөрчсөн байна. Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар ..., ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ..., эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг шүүхээс хүчингүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч талаас “гуравдагч этгээдээс газар ашиглах хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр буюу газар ашиглах гэрчилгээ гарсан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш гаргасан нь үндэслэлгүй” гэж маргасан. Гэвч гуравдагч этгээд талаас 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр газар ашиглах хүсэлтийг гаргасан байгаа нь хавтас хэрэгт авагдсан баримт /1-р хавтас 160, 166/-ыг харьцуулан судлахад тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 -д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн ******* зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Газрын тухай хуулийн ******* зүйлийн 4.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40 дүгээр зүйлийн 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭОМ” ХХК-ийн “БОАЖС нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар манай компанийн эзэмшлийн Х******* дүүргийн ******* хороо, Б******* уулын д******* газар, Нүхтийн аманд, аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж байсан 1.4 га газраас 0.75 га газрыг хэсэгчлэн цуцалсан нь хууль бус болохыг тогтоон БОАЖЯ-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаас “ЭОМ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү”, “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын “БД” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, БОАЖЯ-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 4 дэх хэсгийн нэхэмжлэгч “ЭОМ” ХХК-д холбогдох хэсэг, БОАЖЯ-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 13 дах хэсгийн гуравдагч этгээд “БД” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 11******* зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ