Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/88

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Ц.Г /ҮД:1019/, С.Г /ҮД:1426/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн З-ын Бд холбогдох эрүүгийн 1917001880067 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байр ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Х овгийн З-ын Б /РД:................./

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Алсын худаг” гэх газар 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/согтууруулах ундаа, эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”  гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчигч  Д.Тын эрүүл мэндэд бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, зүүн дал 4, 5, 6 дугаар хавирганы суганы дунд шугамаарх зөрүүгүй хугарал, өвчүү ясны зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсны улмаас  Д.Т нь бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэлдээ мэс засал удаа дараа хийлгэсэн боловч биеийн байдал сайжрахгүй байсаар мэс заслын шарх халдварлагдаж олон эрхтэний дутагдалд орсны улмаас 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Алсын худаг” гэх газар 13-97 ГСА дугаартай Соната-7 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчигч буюу хохирогч Д.Тын эрүүл мэндэд бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, зүүн дал 4, 5, 6 дугаар хавирганы суганы дунд шугамаарх зөрүүгүй хугарал, өвчүү ясны зөрөөтэй хугарал бүхий  хүндэвтэр хохирол учруулсны гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1. Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед машины арааг салгаж уруудаж явсаны улмаас энэ гэмт хэрэг гарсан. Миний буруутай үйл ажиллагаанаас болоод гэмт хэрэг гарсанд маш их харамсаж байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

 

2. Шүүгдэгч З.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө би өөрийнхөө 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашинтай ганцаараа явж байгаад Т ах, О, Ш нартай таарсан. Тэгэхэд тэд нар архи уух гэж байгаа бололтой Ерөөл архи авчихсан байсан. Тэгээд миний автомашинд суугаад манай гэрийн гадаа очиж автомашин дотор Т ах, О, Ш нар 1 шил Ерөөл архи хувааж уусан бөгөөд би архи уугаагүй, амсаад өгсөн. Тэгсэн Ш Шивээговь сум явна гэхээр нь бид нар бөөндөө миний автомашинтай явахаар болсон. Тэгээд Ш доод засмал замын Андууд дэлгүүрээс ахиад 1 шил Ерөөл архи аваад тэр архиа уулгүйгээр урагшаа Шивээговь сум руу явсан. Би өөрийн 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашинаа жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Тухайн үед миний хажуугийн урд талын зорчигчийн суудалд О, арын суудалд Ш, Т ах явсан. Өөр хүн байгаагүй. Осолд ороод автомашин 4 дугуй нь дээшээ харж унасан. Тэгээд би автомашинаас гарахаас өмнө залуучуудаа бүгдээрээ амьд уу гэсэн чинь Т ах автомашины арын суудал орчим дээшээ хараад ёолоод хэвтэж байсан. Тэгээд би хамгаалах бүсээ тайлаад буугаад очсон чинь Ш бууж ирээд бид хоёр Т ахыг автомашинаас татаж гаргасан. О автомашинаас миний талын хаалгаар гарч ирсэн. Тэгээд бүгдээрээ амьд гарсан гээд Шивээговь сум руу авч явж байсан Ерөөл архийг гаргаж ирээд хажуугийн дов дээр гараад архиа талд нь ортол хувааж уусан. Бид нар бүгдээрээ хувааж уусан. Тэгээд замаар явж байсан 2 ачааны автомашиныг зогсоогоод эхний автомашинд нь Ш, О, Т ах суусан. Тэд нар үлдэгдэл тал шил архиа аваад явсан. Би дараагийн ачааны автомашинд нь суугаад засмал замын гэрлэн дохион дээр буусан. Тэд нар хаана буусан талаар би мэдэхгүй. Тэгээд би эргээд автомашинаа авах гэж найз Баагий, Од нарыг дагуулаад буцаад ослын газар дээрээ очсон. Цагдаа нар миний автомашиныг ачааны автомашины тайлнаас зүүчихсэн байхад нь зургийг нь авсан.  Би цагдаад очихоос өмнө осолд орсон газраасаа автомашины эвдэрхий эд ангиудыг автомашин дотор хийчихсэн байсан. Би осол гарах үед хэр хурдтай явж байснаа мэдэхгүй байна. Соната-7 маркийн 13-97 ГСА улсын дугаартай автомашин миний өөрийн өмч байгаа юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь “Очир мөнх хайрхан” ХХК-ийн нэр дээр байдаг юм.  Би уг компанийн нэр дээр хот хооронд таксинд явдаг байсан юм. Автомашинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байгаа. “Очир мөнх хайрхан” ХХК-ийн захирал Мөнх-Эрдэнэ гэдэг хүн байдаг бөгөөд бид хоёрын дунд өр авлагын асуудал байхгүй. Би “Очир мөнх хайрхан” ХХК-ийн нэр дээр хот хооронд таксинд явж байсан бөгөөд GPS төхөөрөмжийг нь хүлээлгэн өгөөгүй байсан учраас тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлээгүй байсан юм. Харин сая “Очир мөнх хайрхан” ХХК-с албан бичиг авахын өмнөх нь GPS төхөөрөмжийг нь хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 112-115 дугаар хуудас/

Манай эхнэр Х.О 2019 оны 06 дугаар сарын 20-ны үед Хаан банкны өөрийнхөө данснаас Д.Т ахын эхнэр Ц.ийн Хаан банкны данс руу 1 000 000 төгрөг хийсэн. Миний жолоочийн үнэмлэх автомашин дотор байсан юм. Осолд орчихоод би Чойр дээр ирээд буцаад ганцаараа ослын газар дээр очиход явуулын танихгүй хүн миний автомашин дээр гараад зогсчихсон байсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ, наадах чинь миний автомашин байгаа юм гэсэн чинь би дотор нь хүн байна уу үзсэн юм гэж хэлээд автомашин дээрээс буугаад урагшаа явчихсан. Тэр хүн миний жолоочийн үнэмлэхийг авсан байж магадгүй гэж бодож байна... Тухайн үед  О миний хажуу талын суудал дээр сууж явсан. Алсын худгийн ойролцоо явж байхад О миний баруун гар  талаас татсан, тухайн үед  би баруун гараараа үрүүлээ бариад явж байсан учир гар үрүүлтэйгээ цуг татагдаад осолд орсон. Осолд орсоны дараа би машинаас буугаад  Од хандаад чи яагаад гар татчихваа гэсэн чинь би мэдэхгүй байна гэсэн хажуугаас талийгаач Т О чиний  буруу чи яаж байгаа юм бэ гэж байсан. Мөн Ш Ог чи яаж байгаа юм бэ гээд хараагаад байсан. Өмнө нь энэ талаар надаас асуугаагүй учир би хэлээгүй юм. Би талийгаачийн эмчилгээний зардалд 5.178.567 төгрөгийг бүрэн барагдуулсан мөн талийгаачийн эхнэр Цэенпилд  2.000.000 төгрөг оршуулгын зардалд өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-118, 3-р хх-ийн 12, 26 дугаар хуудас/

 

3. Хохирогч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагийн үед Ш болон О нартай таарсан. Ш цалингаа авсан гэж ярьж байсан бөгөөд бид гурав дээшээ дэнж рүү алхсан. Дэлгүүр онгойхоор Ш архи авна гэж байсан юм. Тэгээд 8 цаг болж байхад дэлгүүрээс Ш 0.5 литрийн Ерөөл архи авсан. Архиа аваад Ш, О бид гурав алхаж байхад Б Соната-7 маркийн автомашинтай ганцаараа явж байхад нь таарсан. Тэгээд О, Бы хажуугийн урд суудалд, Ш бид хоёр автомашины арын суудалд суугаад хамтдаа Бы гэрийн гадаа зогссон. Тэгээд Шгийн авсан Ерөөл архийг Бы машинд Ш, О, Б бид 4 хувааж уусан. Ш цалингаа авсан учир Шивээговь суманд байдаг охинтойгоо уулзаж мөнгө өгнө гэсэн бөгөөд Шивээговь сум явах такси ольё, таксины зогсоол орьё гэсэн чинь Б би автомашинаараа хүргэж өгье гэж хэлээд бид хэд бөөндөө Бы автомашинтай явахаар болсон. Тэгээд хамтдаа яваад Хонхорын Дугуй дэлгүүрээс Ш 0.75 литрийн Ерөөл архи аваад бид нар урагшаа Шивээговь сум руу хөдөлсөн. Б өөрийнхөө Соната-7 маркийн автомашинаа жолоодож явсан. О урд зорчигчийн суудалд, Ш бид хоёр арын суудалд сууж явсан. Өөр хүн яваагүй. Тэгээд засмал замаараа урагшаа явж байгаад баруун гар тал руугаа шарвасан. Засмал замын ертөнцийн зүгээр баруун тал руу автомашин гараад осолд орж бүтэн 2 эргэсэн гэж би санаж байна. Тэгээд автомашинаас Ш намайг татаж гаргасан. О, Б нар машинаас гарчихсан байсан. Сүүлд хонхорын дугуйгаас авсан Ерөөл архиа задлаад О болон Б нар амьд үлдсэний баяр гээд ууж байсан шиг санаж байна. Би ослын дараа архи уугаагүй. Тэгээд Чойрын Төмөр гэх хүн ачааны машинтай хойшоо явж байхдаа таараад Ш бид хоёр Чойр хүргүүлсэн. “Дрем” рестораны гадаа би буусан. О, Б 2 тусдаа өөр машинтай ирээд цэнгэлдэхийн тэнд буусан байхаа, Ш намайг “Дрем”-н гадна үлдээгээд тийшээ явсан. Тэгээд би өөрийнхөө гар утаснаас охин О луу яриад аав нь осолд орчихлоо гэж хэлсэн. Ослоос болж надад бүсэлхийн 2-р нугалмын их биеийн хугарал, өвчүү ясны зөрүүтэй хугарал гэх мэт гэмтэл учирсан. Одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Сая 2 нуруу 8 хадаасаар хадуулсан. Одоогийн байдлаар 1 000 000 төгрөгийн зардал гарсан. Б осолд орохын өмнө дөрвүүлээ  0.5 литрийн архи хувааж уусан. Б надтай ирж уулзаагүй, санал хүсэлт байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн одоог хүртэл эмнэлгээр явж эмчлүүлж байна. Б сүүлд саяхан /хэзээ гэдгийг нь санахгүй байна/ миний эхнэр Ц-ийн данс руу 1 000 000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэрнээс өөр надад хохирол төлсөн зүйл байхгүй. Миний биеийн байдал одоог хүртэл дээрдэж өгөхгүй байна. Энэ хугацаанд хоёр удаа нурууны хагалгаанд орлоо. Намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад манай охин Т.М байнга намайг асарч байсан бөгөөд бүхий л эм тарианы баримтуудыг цуглуулж цэгцэлсэн. Манай охин тооцоо бодоод одоогийн цугларсан баримт нь 5 178 567 төгрөг болж байна гэсэн. Би 5 178 567 төгрөгийг З.Баас нэхэмжилж байна. З.Бд би гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 27-31, 32-33 дугаар хуудас/

 

4. Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Хонхорт амьдардаг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 06 цаг 50 минутын үед гараад хог хаях гээд явж байгаад Штай таарсан. Тэгэхэд Ш тортой хувцас барьчихсан Шивээговь суманд байдаг хүүгийнхээ охинд /ач охин/ юм аваачиж өгмөөр байна гэсэн. Тэгээд бид хоёр Хонхорын таксины зогсоол орсон. Хонхорт Т ахтай таараад Ш бид гурав дээшээ хамт явсан. Дэнжийн гэр байрны дэлгүүрээс Ш 1 шил архи аваад гарч явахад Ханангийн эгнээнд З.Б өөрийнхөө 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашинтайгаа ганцаараа явж байсан. Тэгээд Б, Ш, Т ах бид дөрөв нийлээд Бы 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашинд Шын авсан 1 шил архийг хувааж уусан. Б архинаас ганц л татсан байх. Жолоо барьж байгаа гээд нээх архи уугаагүй. Тэгэхэд ганц Ш л мөнгөтэй байсан. Тэгээд Дугуй дэлгүүрээс ахиад нэг шил 0.75 литрийн Ерөөл архи авсан. Тэгсэн Ш Шивээговь сум руу орж ирмээр байна гэсэн чинь З.Б би яваад өгье гэсэн. Тэгсэн Ш Баас эхнэрээр чинь автомашин бариулаад явчихаад ирэх үү гэсэн чинь Б эхнэр одоо унтаж байгаа, би өөрөө явчихаад ирье гэсэн. Тэгээд Т ахыг буух уу гэсэн чинь би хамт явчихаад ирье гээд хамт явсан. Тэгээд Чойроос урагшаа явж байгаад хөгжмөө чангалаад дуу дуулаад явж байсан чинь гэнэт засмал замын баруун гар талруу автомашин гараад онхолдсон. Юунаас болж унасан талаар надад мэдэх зүйл байхгүй. Автомашин онхолдох үед Б жолоо барьж явсан. Би урд талын зорчигчийн суудалд сууж явсан. Арын суудалд Т ах, Ш хоёр сууж явсан. Осолд орсны дараа Ш намайг автомашинаас татаж гаргасан. Т ахыг бас Ш татаж гаргасан байх. Хамгийн түрүүнд Б гарсан байх. Тэгээд бид нар ослын дараа амьд үлдсэний баяр гээд Шивээговь сум руу авч явсан 0.75 литрийн Ерөөл архиа хувааж уусан. Архи уугаад тал нь үлдсэн байхад ачааны хоёр том автомашин Чойр луу явж байхаар нь бид нар зогсоогоод эхний автомашинд Ш, Т ах бид гурав, арын ачааны автомашинд Б сууж Чойрт орж ирсэн. Тэгээд цэнгэлдэхийн тэнд Т ах, Ш бид гурав үлдэгдэл тал шил архиа хуваагаад ууж байхад Т ах охин руугаа яриад аавыгаа ирээд авчих гэсэн. Тэгсэн Т ахын охин нь цагаан суудлын автомашинтай Дрем рестораны тэндээс наадмын талбай руу ирж яваа харагдсан. Тэгсэн Т ах охиныхоо өөдөөс алхсан. Ш бид хоёр Хонхор луу алхсан. Тэгээд би гэр лүүгээ харьсан. Ослоос болж миний биед огт гэмтэл учраагүй. Шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлагагүй.

...Би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Би З.Бы гараас татаж чангаасан зүйл огт байхгүй. Нэг л мэдэхэд машин замын хажууруу гараад дээшээ харчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 3-р хх-ийн 13 дугаар хуудас/

 

5. Гэрч Д.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө би Шивээговь сум руу өөрийн ач хүү дээр очих гэж гэрээсээ гарсан. Тэгээд Хонхорт Отэй уулзсан. Бид хоёр урд өдөр нь хамт архи уусан байсан юм. Тэгсэн 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө О бид хоёр Т гуайтай таарсан. Тэгээд бид гурав дээшээ яваад Андуудын хажуу талын дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи аваад явж байхад З.Б өөрийнхөө 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашинтайгаа ганцаараа явж байсан. Тэгээд О, Т гуай бид гурав Бы авто машинд суугаад Бы гэрийн гадаа очиж автомашинд нь Ерөөл архи хувааж уусан. Автомашины арын суудал дээр Т гуай бид хоёр сууж байсан. Урд талын зорчигчийн суудал дээр О суугаад архиа аягалаад тойруулсан. Харин Б жолооны арын суудалд сууж байсан. Би ард суудал дээр сууж байсан болохоор Быг архи уусан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Т гуай бид хоёр аягалж өгсөн архийг уугаад байсан. О ч өөрөө уусан байх. Тэгээд би архи ууж байхдаа Шивээговь явж ач хүүгээ эргэчихээд ирье гэж хэлж байсан бөгөөд тухайн үед би мөнгөтэй байсан юм. Тэгсэн Б одоо манай эхнэр унтаж байгаа, өдөр л босох байх, би яваад өгье гэж Б өөрөө хэлсэн. Тэгээд бид нар Бы автомашинтай урагшаа гараад Хонхорын Дугуй дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи аваад Дашваанжил ШТС-с 20 000 төгрөгөөр машинд газ хийсэн. Тэгээд урагшаа засмал замаар гарч яваад автомашин гэнэт муруйгаад гуйвагнаад явчихсан. Тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй байна. Тэгээд замынхаа баруун гар талын жалга руу ороод автомашин дээшээ хараад уначихсан. Тухайн үед өглөөний 09 цаг болж байсан байх. Осол гарахад З.Б автомашиныхаа жолоог барьж явсан. Жолоочийн хажуугийн урд суудалд О сууж явсан. Харин арын суудалд Т гуай бид хоёр сууж явсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд ослын дараа бүгдээрээ амьд үлдсэн гэж баярлаад Шивээговь сум руу авч явсан Ерөөл архиа бид дөрөв талд нь ортол хувааж уусан. Тэгээд урдаас ачааны хоёр том автомашин ирэхээр нь гар өргөж зогсоогоод эхний автомашинд О, Т гуай бид гурав суусан. Дараагийн автомашинд нь Б сууж Чойр луу орсон. Б осолд орсон автомашинаа явж зохицуулна гээд ганцаараа түрүүлээд салаад явчихсан. Тэгээд Дугуй дэлгүүрийн харалдаа засмал зам дээр бүгдээрээ буугаад үлдсэн тал шил архиа цэнгэлдэхийн хажууд хувааж уугаад салсан. Тэр үед Т гуай өөрийн охиноо дуудаад охин нь автомашинтай ирээд аавыгаа аваад явсан. Би анх бол Бд эхнэрээр чинь автомашиныг нь жолоодуулаад Шивээговь сум руу явчихаад ирье гэж хэлж байсан. Учир нь уг автомашиныг Бы эхнэр байнга бариад явж байдаг юм. Би Быг архи ууж байгаад жолооны эрхээ хасуулчихсан гэж ойлгож байсан юм. Тэгсэн Б эхнэрээ унтаж байгаа би өөрөө явчихаад ирье гээд явж байгаад Чойроос урагшаа гараад осолд орсон. Б, О, Т гуай бид дөрөв бүгдээрээ архи уусан. Миний биед ослоос болж ямар ч гэмтэл учраагүй. Надад шинжээч эмчид үзүүлэх шаардлага байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.

...Би тээврийн хэрэгслийн ар талд сууж явсан. Ог З.Бы гараас татаж чангаасан зүйл би хараагүй, татаж чангаасан зүйл байхгүй байх. Нэг л мэдэхэд машин замын хажууруу гараад дээшээ харчихсан байсан. Ослын дараа амьд  гарсан гээд хажуугийн овгор дээр суугаад авч явсан архиа уусан, бусдаар бол өөр зүйл ярилцаагүй шиг санагдаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 42-44, 3-р хх-ийн 19 дүгээр хуудас/

 

6. Гэрч Х.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед манай нөхөр Б над руу утсаар яриад өөрийнхөө 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг унагаачихлаа гэсэн. Би эхэндээ итгэхгүй тоглоод байна гэж бодсон чинь осол гаргасан нь үнэн байсан. Тэгээд би 10 цагийн үед нөхрийнхөө осол гаргасан газар нь очсон. Намайг анх очиход автомашины 4 дугуй дээшээ харсан байдалтай байсан бөгөөд миний дараа Б.-., О. гээд манай нөхрийн найзууд ирсэн. Тэгээд тэд нар автомашинаараа осолд орсон автомашиныг татаж босгоод дугуйнууд нь хийгүй байсан учир 4 дугуйг янзлуулах гэж тайлж аваад Чойр явчихаад ирсэн. Тэр хооронд цагдаа нар ослын газар дээр ирсэн. Тэгээд үзлэг хийж дуусгаад цагдаа нар Быг аваад явсан. Би үлдээд Б., О. нартай цуг осолд орсон автомашиныг Одын автомашинаар чирээд цагдаагийн журмын хашаанд авчирсан. Бы биед гэмтэл учраагүй байсан бөгөөд өөрөө их шоконд орчихсон байсан... Манай нөхөр З.Б B, C, D, E ангилалын жолоочийн хүчинтэй үнэмлэхтэй байсан бөгөөд хэзээ гэдгийг нь мэдэхгүй үнэмлэхээ түрийвчтэйгээ хаячихлаа гэж байсан... Би З.Бтай 2004 онд танилцаж гэр бүл болж байсан бөгөөд албан ёсны гэр бүлийн батлах байгаа. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд том охин 12 настай Б.А., бага хүү 10 настай Б.А. одоо 1 дүгээр сургуульд сурцгаадаг. З.Б ерөнхий боловсролын сургууль төгссөн. Их дээд сургуульд сурч байгаад хаясан гэсэн. Энэ талаар би сайн мэдэхгүй. Сүмбэр сумын ЗДТГ-т жолооч хийж байсан. Өөрөөр тогтсон ажил хийж байгаагүй. З.Б зан байдлын хувьд дөлгөөн, архи дарс нээх уугаад байдаггүй хэрнээ ослоос хойш архи уугаад байдаг болсон. Шокноосоо сайн гараагүй юм шиг байгаа юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 дугаар хуудас/

 

7. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 08 цаг өнгөрч байхад З.Б манай гэрт ирээд өөрийнхөө 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг Чойроос урагшаа унагачихлаа, ачих автомашин олоод өг гэсэн. Тэгээд Маяти маркийн автомашинтай Од гэдэг залуугийн гэрт нь Б бид хоёр очсон. Тэндээс Одыг автомашинтай нь аваад Чойроос урагшаа осол гаргасан гэх газар нь очсон. Тэнд очиход Бы эхнэр нь оччихсон байсан бөгөөд автомашин 4 дугуй дээшээ хараад уначихсан байсан. Тэгээд бид нар Одын Маяти маркийн автомашинаар осолд орсон автомашиныг татаж босгосон. Дугуйнууд нь бүгд хийгүй байсан учир бүгдийг нь салгаад Б хүргэн ахтайгаа дугуйгаа хийлүүлнэ гээд Чойр луу явсан. Тэр үед замын цагдаа ослын газар дээр ирсэн. Би тэгээд удалгүй ослын газар дээрээс явсан. З.Бы биед гэмтэл учраагүй байсан байхаа. Ил харагдах гэмтэл байгаагүй. З.Б над дээр өглөө ирэхдээ архи уучихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

8. Хохирогч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр Д.Т 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө эрт 06-07 цагийн үед гэрээсээ гарсан байх. Ер нь тэр үед л архи уух гээд гараад явчихдаг юм. Би тухайн үед унтаж байсан. Тэгээд 9 цаг өнгөрч байхад манай охин М надад хэлэхдээ аав авто осолд орсон гэнээ гэж хэлсэн. М гэрээс гараад дүү Мынхаа хамт автомашинтай Хонхорын Дугуй дэлгүүрийн гаднаас аавыгаа аваад гэртээ ирсэн. Тэгээд бид нар бүгдээрээ эмнэлэг хүргэсэн. Манай нөхөр Д.Тыг эмч үзээд хот руу үзүүлье гэсэн бөгөөд эмч нь өөрөө хамт яваад Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд аваачиж рентгенд харуулаад дараа нь компьютер томографикт харуулсан. Тэгсэн Тын 3 хавирга хугарсан,  өвчүү хугарсан, бүсэлхийн нугалам бяцарсан гэсэн. Тэгээд шууд ГССҮТ-д хэвтүүлэн одоог хүртэл эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд манайхаас зөвхөн эмчилгээнд нийт 5 000 000 гаруй төгрөгийн зардал гараад байна. Үүнд хоол унд, бензин тосны зардал ороогүй. Тыг манай охин М сахиж байгаа бөгөөд мөнгөний баримтуудыг нь бүрдүүлж байгаа гэсэн. Одоо 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ГССҮТ-с гарахаар болсон. Эмч нь ойр зуурын сувилал юм уу, хувийн эмнэлэгт хэвт гэж зөвлөсөн. Үүнд ойролцоогоор эхний ээлжинд 1 000 000 төгрөг шаардлагатай болчихоод байна. Миний хувьд мөнгө төгрөгийн ямар нэгэн бололцоо муу байгаа бөгөөд Баас хохирлын мөнгө төгрөг авмаар байна. Сая Бтай уулзлаа. Өөрөө ажилгүй, осолд орсон машинаа зараад мөнгийг нь өгнө гэж ярьж байна. Уг нь ах дүү хамаатан садангийн хүмүүс боломжтой хүмүүс байдаг бөгөөд Бы хэлдэгээр ах дүү хамаатан садангийн хүмүүс нь тоохгүй байгаа мэт ярьж байна. Миний хувьд хохирол төлбөр бага сага ч гэсэн авч нөхрийнхөө эмчилгээг тасалмааргүй байна.

...Манай нөхөр талийгаач Д.Т нь  2019 оны 04 дүгээр сард зам тээврийн осолд орж нуруундаа гэмтэл авч Гэмтэл согог судлалын төвийн нуруу нугасны тасагт 2019 оны 04 дүгээр сараас 09 сар хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар эмчилгээ сувилгааг бол маш сайн хийж байсан. Талийгаач 3 удаа хагалгаанд орж байнгын хэвтрийн дэглэм сахиж байсан. Нэг дээрдээд ганц хоёр хоноод муудаад байсан. Ер нь бол биеийн байдал сайжраагүй. Энэ хэргийг хаалгамаар байна. З.Б хохирол төлбөр бүрэн барагдуулсан.. гэх мэдүүлэг/1-р хх-ийн 51-52, 2-р хх-ийн 129-130 дугаар хуудас/

 

 9. Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 09 цаг 07 минутын орчим манай аав Д.Т өөрийнхөө 8322.... дугаарын гар утаснаас миний 9979.... дугаарын утас руу залгаад “аав нь автомашинтай явж байгаад онхолдчихлоо, 2 эргэсэн автомашинаас амьд гарлаа” гээд уйлаад ярьсан. Тэгээд М эгчид аавыг осолд орсон, Дугуй дэлгүүрийн орчим байна гэж хэлсэн. Тэгээд М эгч аавыг аваад гэрт нь очиж хувцасыг нь солиулж өмсүүлээд шууд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр бараг 10 цаг болоогүй байхад очсон байх. Ээж, М ах бид нар эмнэлэг дээр очсон бөгөөд аавыг эмнэлэгт үзүүлэхэд жижүүр эмч Солонго байсан бөгөөд зургийг нь харуулахад тодорхой харагдахгүй байна гэж хэлээд Н эмчийг дуудаж үзүүлэхэд хугаралтай байх магадлал өндөр байна, хот руу явж үзүүлэх шаардлагатай гэсэн. Тэгээд аавыг аваад М ах, ээж Ц нар явсан. М эгч бид хоёр Чойрт үлдсэн. Аавыг Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд аваачиж хэвтүүлсэн.  Манай аав ГССҮТ-д 2019 оны 04 дүгээр сарын 07-ны оройноос 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд эмнэлгээс гараад тэр өдрөө Оргил рашаан сувилалын газар очиж 10 хоног хэвтсэн. Аавын нуруу нь идээлээд өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр аавыг бүтэн норкозонд оруулан нурууг нь нээж идээ бээрийг нь гаргаж цэвэрлэж буцаан оёсон гэсэн. Сүүлийн хэд хоногийн хугацаанд өдөрт 3 тариа тариулж байгаа. 1 тариа нь л гэхэд 20 000 төгрөгийн үнэтэй. Өдөрт тарианд 60 000 төгрөг, үүн дээр нэмээд өвчин намдаах лаа, эм, наалт зэрэг эд зүйлд нилээдгүй мөнгө зарж байгаа. Бид нарын зүгээс Б гэдэг жолоочид үнэхээр гомдож байна, энэ хэргийг шуурхай шийдэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

 

10. Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай аав Д.Т З.Бы автомашинд явж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө осолд орсон. Тэрнээс хойш дан эмчилгээтэй байгаа бөгөөд би аавтай байнга хамт явж асарч сувилж байна. Их гомдолтой байна. Мөн аав Т нийт 2 удаа нурууны хагалгаанд орсон. Тэрний фото  зургийг гаргаж өгмөөр байна. Нийт зардал баримтаараа 5 178 567 төгрөг болж байна....Аавын осолд орж гэмтсэн эрүүгийн хэрэг нь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн. Уг шийтгэх тогтоол дээр холбогдогч З.Баас 4.178.567 төгрөгийг гаргуулахаар заасан. Уг мөнгөө З.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр цувуулан төлж дууссан.

...Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэх хугацаанд эмч сувилагч нар нь эмчилгээ сувилгааг маш сайн хийдэг байсан. Талийгаачийн биеийн байдал хааяа сайжирч, хааяа муудаад л байсан. Биеийнх нь дархлаа сул байдал нөлөөлсөн байх. Талийгаач нь хааяа архи уудаг байсан болохоор дархлаа муутай байсан юм шиг байна лээ. Бид нарын хувьд дахин мэдүүлэг өгмөөргүй байна. З.Бд ямар нэгэн гомдол санал байхгүй, гэмтэл согог судлалын төвийн эмч нар бол эмчилгээ сувилгааг маш сайн хийж байсан гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 55-63, 2-р хх-ийн 19-20, 131-132 дугаар хуудас/

 

11. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Д.Т нь 2019 оны 07 дугаар сард манай Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт бүсэлхийн нурууны хугарал бэхэлсний дараах байдал гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн. Д.Т нь үрэвслийн эсрэг болон өвчин намдаах эмчилгээ, 1-2 удаа шингэн дусал хийлгэсэн. Шарханд цэвэр ариун боолт хийсэн. Д.Т нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаандаа харшлын тууралт өгч байсан. Тухайн үед харшлын эмчилгээ хийсэн. Биеийн байдал нь тогтвортой болсон өөрийн хүсэлтээр 2019.07.09-ний өдөр эмнэлгээс гарсан. Өөрийн шархны арчилгаа, боолт, хүний өөрийн биеийн дархлаа, биеийн онцлог, орчин зэрэг хүчин зүйлсээс шалтгаалдаг гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 134-р хуудас/

 

12. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай эмнэлэгт 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгаас авто осолд орж гэмтсэн гэж хүлээн авахаар нурууны гэмтэл согогын тасагт Д.Т гэх хүн хэвтэн эмчлүүлж эхэлсэн. Анх хүргэгдэж ирээд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үзлэг хийхэд ууц нуруу, бүсэлхийгээр болон цээжний зүүн талаар өвдөнө. Өвчтөнд холбогдох шээсний ерөнхий, цусны дэлгэрэнгүй, био хими, цусны бүлэгнэлт, хэвлийн эхо зэрэг шинжилгээнүүдийг хийсэн. Уг шинжилгээний хариу гарч нурууны 2-р нугалмын их бие бяцарч шахагдсан хугаралтай, нугасны суваг дарагдсан, цээжийн зүүн талын 4, 5, 6 дугаар хавирга, суганы дунд шугамаарх хугаралтай, цээж дарагдалтай биеийн байдал хүндэвтэр байсан. Тэгээд нугасны гэмтэл согогын тасгийн эмч нарын хамтарсан үзлэг  зөвлөгөөн хийгдэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлөвлөгөөт журмаар нурууны мэс засал хийсэн. Энэ мэс заслаар бяцарч шахагдсан L2 нугалмыг хадаж бэхлэн тогтвортой болгосон. Дарагдсан нугасыг чөлөөлөх мэс ажилбарууд  хийгдсэн. Мэс заслын дараах мэдрэг антибиотекийн эмчилгээ, шархны боолт ариутгалыг сувилагч болон эмчийн хамт тогтмол хийж байсан. Мэс заслын дараах шарх халдварлах нь олон шалтгаан хүчин зүйлээс болдог. Зарим хүнийх тэр дороо эдгэдэг, зарим нь биеийн байдлаас шалтгаалж эдгэдэггүй. Д.Т гэх хүний хувьд өдөр бүр боолт ариутгал хийж ажиллаж байсан. Ариутгал боолт хийх болгонд сувилагч нар тэмдэглэл хийдэг гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 137-138-р хуудас/

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4603 дугаартай дүгнэлтэд:

- Д.Тын биед бүсэлхийн 2-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, зүүн талд 4,5,6-р хавирганы суганы дунд шугамаарх зөрөөгүй хугарал, өвчүү ясны зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /хх-ийн 65 дугаар хуудас/

14. Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд:

1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17. “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасан байдаг ба Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгох тул дээрх үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

2. Соната-7 маркийн 13-97 ГСА улсын дугаартай автомашины жолооч З.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно. а/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт, мөн дүрмийн 12 дугаар бүлэг “Тээврийн хэрэгслийн хурд” 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 12 дугаар бүлэг, “Тээврийн хэрэгслийн хурд”,  12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.

Дүгнэлт гаргасан: Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Ууганбаяр гэжээ. /хх-ийн 80-81 дүгээр хуудас/

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №2043 дугаартай дүгнэлтэнд:

- Талийгаач Д.Тын биед гэмтэл тогтоогдсонгүй.

- Талийгаач нь нойр булчирхайн архаг үрэвсэл, элэгний архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчтэй байна.

- Талийгаач нь бүсэлхийн нурууны халдварлагдсан шархны улмаас биеийн ерөнхий хордлогонд орсны улмаас олон эрхтэнүүдийн дутагдалд орж нас баржээ.

- Талийгаач нь өвчний түүхээс харахад 2019.09.20-ны 09:10 минутын үед нас баржээ.

- Талийгаач нь АВО-ийн системээр О/I/ бүлгийн цустай байна.

- Талийгаачийн биед шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртийн агууламж илрээгүй гэсэн хариу ирүүлсэн ба мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэжээ. /2-р хх-ийн 24-32 дугаар хуудас/

 

  16. 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шинжээч эмч Ц.Нандинцэцэгээс авсан мэдүүлэгт: Талийгаач Д.Т нь бүсэлхий нурууны шарх нь халдварлагдаж, олон эрхтэний дутагдалд орж нас барсан. Д.Тын биед 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр учирсан 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн 4, 5, 6 дугаар хавирганы суганы дунд шугамаарх зөрөөгүй хугарал, өвчүү ясны зөрөөтэй хугарал зэрэг нь эдгээд бороолчихсон байсан учир үхлийн шалтгаантай холбоогүй. Талийгаачийн нойр булчирхайн архаг үрэвсэл, элэгний архаг өвчин нь үхэлд нөлөөлнө гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 34-р хуудас/

 

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтэнд:

- Мэс заслын шарханд халдвар орох хүчин зүйлүүдэд өвчтөний талаас тухайн хүний биеийн эсэргүүцэл /дархлаа/, өндөр нас, архаг үрэвсэлт өвчнүүд, хоол тэжээлийн дутагдал, цус багадалт, арьсны архаг өвчнүүд зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг. Мөн арьсыг муу ариутгах, бохир багаж хэрэгсэл хэрэглэх, хэсэг газрын эдийн үхжил, эмнэлэгт удаан хэвтэх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг. Иймд талийгаачийн бүсэлхийн нурууны шарх халдварлагдахад дээрх хүчин зүйлүүд нөлөөлсөн байх боломжтой байна.

- Талийгаачийн нурууны шарх халдварлагдсанд эмч, эмнэлгийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.

- Талийгаач нь зам тээврийн ослын улмаас бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл авч 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хугарал засах мэс засалд орж улмаар мэс заслын шарх нь халдварлагдаж олон эрхтэний дутагдалд орж нас барсан байна. Иймд бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь нас барсан шалтгаантай шууд холбоотой байна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Н.Туяа, Ш.Цэцэгмаа, Ц.Оюун-Эрдэнэ гэжээ. /2-р хх-ийн 143-151-р хуудас/

 

18. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шинжээч эмч Н.Т-ас авсан мэдүүлэг: 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинжээч эмч Ш.Ц, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй 49 дугаартай дүгнэлт гаргасан. Бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэтлийн үед мэс заал эмчилгээ болон эмийн эмчилгээний үр дүнгээр амь насыг аврах боломжтой. Хугарал засах мэс заслын дараа халдварлагдаж улмаар олон эрхтэний дутагдалд орж нас барсан. Уг мэс заслын шарх нь ямар хүчин зүйлийн үйлчиллээр халдварлагдаж хүндрэл үүссэнийг тогтоох боломжгүй. Маш олон хүчин зүйл байдаг. Энэ талаар дүгнэлтэнд тусгагдсан байгаа. Тухайн халдварлагдсан шарханд эмчилгээ тасралтгүй, цаг алдалгүй хийгдсэн боловч дүгнэлтийн 1-р заалтанд тусгагдсан хүчин зүйлүүдийн улмаас эмчилгээ үр дүнгүй болсон. Яг аль хүчин зүйлээс болж эмчилгээ үр дүнгүй болсон эсэхийг тогтоох боломжгүй. Нэгэнт халдварлагдсан шарх нь үжил  болсон учраас эмчилгээ хийсэн ч амь насыг аврах боломжгүй гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

19.  2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шинжээч эмч Ц.О-ээс авсан мэдүүлэгт: ...2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 09585 дугаартай өвчний түүхээс үзэхэд талийгаач Д.Т нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр бүсэлхийн 2-р нугалмын хугарал засах мэс заслын дараах байдал гэсэн оноштойгоор  2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хүртэлх хугацаанд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байна. Эмнэлгээс гарах үед талийгаач Д.Тын арьс гуужсан, арьс цуурах нь багассан, арьс төлжиж байна, шархнаас шүүс гарах нь багассан. Биеийн байдал хүндэвтэр, био химийн шинжилгээнд өөрчлөлттэй, уураг алдсан. MRSA илэрсэн /ямар ч антибиотек тохирохоо байсан/ байдалтай эмнэлгээс гарсан байна. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12595 дугаартай өвчний түүхээс үзэхэд бүсэлхийн 2-р нугалмын хугарал засах мэс заслын дараах байдал, үжлийн байдал, 2 уушгины үжлийн хатгалгаа, биеийн гүн хордлого, олон эртхэний дутагдал, амьсгал зүрх судасны архаг дутагдлын оноштойгоор 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. ГССҮТ-ийн өвчний түүхээс үзэхэд талийгаач Д.Т нь эмнэлэгт хэвтэх бүрт нуруугаар өвдөнө, мэс заслын шархнаас шүүс гарна, хэсэг газрын үзлэгээр мэс заслын хуучин шархтай, шархнаас шүүс гарсан, биеэр гөвдрүүт тууралттай байсан байна. Д.Т нь зам тээврийн ослын улмаас бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл авч уг хугарлыг засах мэс засалд орж мэс заслын шарх нь халдварлагдаж олон эрхтэний дутагдлаар нас барсан байна...гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 153-154-р хуудас/

 

20. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтэнд:

- мэс заслын дараа шарх халдварлах нь хувь хүний биеийн онцлог, нас, биеийн эсэргүүцэх чадвар, дархлаа, архаг үрэвсэлт өвчнүүд, арьсны архаг өвчнүүд, цус багадалт, хоол тэжээлийн дутагдал, амьдралын нөхцөл, орчин, удаан хугацаагаар хэвтрийн байх, асаргаа сувилгаа муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Талийгаач Д.Т нь авто ослын улмаас L2 нугалмын их бие ар шахагдсан хугаралтай, уг нугалмын арын сэртэн бүрэн бүтэн байдал алдагдаж нугасны суваг руу цөмөрч орсон AP=0,7 болж багассан. Цээжинд зүүн талын 4, 5, 6 дугаар хавирга LAM шугамаар зөрүүгүй хугаралтай гэмтэл согог судлалын эмнэлэгт ирж мэс заслын хагалгаанд орж, мэс залын дараа антибиотек мэдрэг чанар, антибиотек эмчилгээ, шархны ариун боолт тогтмол хийж хэвтсэн тохиолдол бүрт эмчийн хяналтыг өвчний түүхэнд бичиж тэмдэглэн эмч нарын хамтарсан үзлэгээр шийдвэрлэж, зөвлөмж зөвлөгөөг тухай бүрт өгч байсан байна.

- Талийгаач Д.Тын зам тээврийн улмаас авсан нурууны гэмтэл нь талийгаачийн үхэлд хүргэсэн нурууны гэмтэлтэй шалтгаант холбоотой байна.

- талийгаачийн бүсэлхий нуруунд үүссэн гэмтэлд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг хугацаанд нь стандарт, дүрэм журмын дагуу үзүүлсэн байна.

- Хавтаст хэрэгт авагдсан өвчний түүхүүд болон нотлох баримтуудаас үзэхэд эмнэлгийн мэргэжилтнүүд үүргээ биелүүлсэн байна. Дүгнэлт гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Н.Д гэжээ. /2-р хх-ийн 160-165-р хуудас/

 

21. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн давтан дүгнэлтэнд:

- Шинжээч нь өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргадаг бөгөөд тухайн хүнд хийгдсэн эмчилгээ, оношилгоо нь стандарт эмнэлзүйн удирдамж болон бусад хууль дүрэм журмын дагуу хийгдсэн байна.

- Талийгаачийн амь насыг аврах боломжтой байсан эсэх асуудал нь миний тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах асуудал биш. Дүгнэлт гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Н.Д гэжээ. /3-р хх-ийн 35-р хуудас/

 

22. “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 86-87 дугаар хуудас/

 

23.  Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-12 дугаар хуудас/,

 

24. Согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

25. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-18 дугаар хуудас/,

 

26. Хохирогч Д.Тын Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1-р хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

27. Хохирогч Д.Тын Гэмтэл согог судлалын үндэсний төв, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтний түүх /1-р хх-ийн 120-133, 2-р хх-ийн 38-87, 2-р хх-ийн 169-178 дугаар хуудас/,

 

28. Хохирогч Д.Тын сувилуулагчийн түүх /1-р хх-ийн 135-137 дугаар хуудас/,

 

29. Хохирлын тооцооны баримт /1-р хх-ийн 139-193 дугаар хуудас/,

 

30. Хохирогч Д.Тын хагалгааны дараах гэрэл зураг /1-р хх-ийн 195195-197 дугаар хуудас/

 

31. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлт /2-р хх-ийн 182-184-р хуудас/

 

32. Шүүгдэгч З.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/,

 

33. Шүүгдэгч З.Бы гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/,

 

34. Соната-7 маркийн 13-97 ГСА улсын дугаартай автомашины гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 103 дугаар хуудас/,

 

35. “Очирмөнх Хайрхан” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай тодорхойлолт /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч З.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь судлав.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч З.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дүгээр зүйлд зааснаар  “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркын автомашиныг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №2043 дугаартай дүгнэлтэнд:

- Талийгаач Д.Тын биед гэмтэл тогтоогдсонгүй.

- Талийгаач нь нойр булчирхайн архаг үрэвсэл, элэгний архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчтэй байна.

- Талийгаач нь бүсэлхийн нурууны халдварлагдсан шархны улмаас биеийн ерөнхий хордлогонд орсны улмаас олон эрхтэнүүдийн дутагдалд орж нас баржээ.

- Талийгаач нь өвчний түүхээс харахад 2019.09.20-ны 09:10 минутын үед нас баржээ.

- Талийгаач нь АВО-ийн системээр О/I/ бүлгийн цустай байна.

- Талийгаачийн биед шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртийн агууламж илрээгүй гэсэн хариу ирүүлсэн ба мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэжээ. /2-р хх-ийн 24-32 дугаар хуудас/

 

2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шинжээч эмч Ц.Н.ээс авсан мэдүүлэгт: Талийгаач Д.Т нь бүсэлхий нурууны шарх нь халдварлагдаж, олон эрхтэний дутагдалд орж нас барсан. Д.Тын биед 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр учирсан 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн 4, 5, 6 дугаар хавирганы суганы дунд шугамаарх зөрөөгүй хугарал, өвчүү ясны зөрөөтэй хугарал зэрэг нь эдгээд бороолчихсон байсан учир үхлийн шалтгаантай холбоогүй. Талийгаачийн нойр булчирхайн архаг үрэвсэл, элэгний архаг өвчин нь үхэлд нөлөөлнө гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 34-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтэнд:

- Мэс заслын шарханд халдвар орох хүчин зүйлүүдэд өвчтөний талаас тухайн хүний биеийн эсэргүүцэл /дархлаа/, өндөр нас, архаг үрэвсэлт өвчнүүд, хоол тэжээлийн дутагдал, цус багадалт, арьсны архаг өвчнүүд зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг. Мөн арьсыг муу ариутгах, бохир багаж хэрэгсэл хэрэглэх, хэсэг газрын эдийн үхжил, эмнэлэгт удаан хэвтэх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг. Иймд талийгаачийн бүсэлхийн нурууны шарх халдварлагдахад дээрх хүчин зүйлүүд нөлөөлсөн байх боломжтой байна.

- Талийгаачийн нурууны шарх халдварлагдсанд эмч, эмнэлгийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.

 

- Талийгаач нь зам тээврийн ослын улмаас бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл авч 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хугарал засах мэс засалд орж улмаар мэс заслын шарх нь халдварлагдаж олон эрхтэний дутагдалд орж нас барсан байна. Иймд бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь нас барсан шалтгаантай шууд холбоотой байна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Н.Т, Ш.Ц, Ц.О /2-р хх-ийн 143-151-р хуудас/ зэрэг нотлох баримтаас үзэхэд хохирогч нь халдварын улмаас олон эрхтний дутагдлаар нас басран гэж тус тус дүгнэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох бармитыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээхгүй. Харин шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх үүрэгтэй.

Гэтэл бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн үхэл болон шүүгдэгчийн гаргасан авто ослын улмаас амь хохирогчийн биед анх үүсгэсэн хүндэвтэр гэмтэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой гэж хууль зүйн дүгнэлт шинжээч эмч нар гаргасан нь учир дутагдалтай байна.

Уг гэмт хэргийн улмаас талийгаачийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Хохирогчийн биед тухайн үед амь насанд аюултай энгийн явцаараа үхэлд хүргэх хүнд гэмтэл авсан талаарх нотлох баримт тогтоогдоогүй болно. Харин хохирогчийн амь нас хохирсон явдал нь хоёрдогч хүчин зүйлийн нөлөөллөөр буюу халдвар авч нас барсан болох нь шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хэний буруутай үйл ажиллагааны улмаас хэзээ, яаж уг халдварыг авсан талаар нотолж чадаагүй.

Хэрэгт авагдсанаар гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай аав Д.Т З.Бы автомашинд явж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө осолд орсон. Тэрнээс хойш дан эмчилгээтэй байгаа бөгөөд би аавтай байнга хамт явж асарч сувилж байна. Энэ хугацаанд 2 удаа нурууны хагалгаанд орсон. Аав Д.Т 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө осолд ороод 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Улаанбаатар хот ГССҮТ-д, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Оргил рашаан сувилалын газарт, 05 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ГССҮТ-д эргэн хэвтэн эмчлүүлсэн нь хохирогч Н.Цийн ...Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэх хугацаанд эмч сувилагч нар нь эмчилгээ сувилгааг маш сайн хийдэг байсан. Талийгаачийн биеийн байдал хааяа сайжирч, хааяа муудаад л байсан. Биеийнх нь дархлаа сул байдал нөлөөлсөн байх. Талийгаач нь хааяа архи уудаг байсан болохоор дархлаа муутай байсан юм шиг байна лээ. Бид нарын хувьд дахин мэдүүлэг өгмөөргүй байна. З.Бд ямар нэгэн гомдол санал байхгүй, гэмтэл согог судлалын төвийн эмч нар бол эмчилгээ сувилгааг маш сайн хийж байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-63, 2-р хх-ийн 19-20, 131-132 дугаар хуудас/, Гэрч Д.Нын: Д.Т нь 2019 оны 07 дугаар сард манай Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт бүсэлхийн нурууны хугарал бэхэлсний дараах байдал гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн. Д.Т нь үрэвслийн эсрэг болон өвчин намдаах эмчилгээ, 1-2 удаа шингэн дусал хийлгэсэн. Шарханд цэвэр ариун боолт хийсэн. Д.Т нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаандаа харшлын тууралт өгч байсан. Тухайн үед харшлын эмчилгээ хийсэн. Биеийн байдал нь тогтвортой болсон өөрийн хүсэлтээр 2019.07.09-ний өдөр эмнэлгээс гарсан. Өөрийн шархны арчилгаа, боолт, хүний өөрийн биеийн дархлаа, биеийн онцлог, орчин зэрэг хүчин зүйлсээс шалтгаалдаг гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 134-р хуудас/, Гэрч Д.Б.ы: Манай эмнэлэгт 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгаас авто осолд орж гэмтсэн гэж хүлээн авахаар нурууны гэмтэл согогын тасагт Д.Т гэх хүн хэвтэн эмчлүүлж эхэлсэн. Анх хүргэгдэж ирээд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үзлэг хийхэд ууц нуруу, бүсэлхийгээр болон цээжний зүүн талаар өвдөнө. Өвчтөнд холбогдох шээсний ерөнхий, цусны дэлгэрэнгүй, био хими, цусны бүлэгнэлт, хэвлийн эхо зэрэг шинжилгээнүүдийг хийсэн. Уг шинжилгээний хариу гарч нурууны 2-р нугалмын их бие бяцарч шахагдсан хугаралтай, нугасны суваг дарагдсан, цээжийн зүүн талын 4, 5, 6 дугаар хавирга, суганы дунд шугамаарх хугаралтай, цээж дарагдалтай биеийн байдал хүндэвтэр байсан. Тэгээд нугасны гэмтэл согогын тасгийн эмч нарын хамтарсан үзлэг  зөвлөгөөн хийгдэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлөвлөгөөт журмаар нурууны мэс засал хийсэн. Энэ мэс заслаар бяцарч шахагдсан L2 нугалмыг хадаж бэхлэн тогтвортой болгосон. Дарагдсан нугасыг чөлөөлөх мэс ажилбарууд  хийгдсэн. Мэс заслын дараах мэдрэг антибиотекийн эмчилгээ, шархны боолт ариутгалыг сувилагч болон эмчийн хамт тогтмол хийж байсан. Мэс заслын дараах шарх халдварлах нь олон шалтгаан хүчин зүйлээс болдог. Зарим хүнийх тэр дороо эдгэдэг, зарим нь биеийн байдлаас шалтгаалж эдгэдэггүй. Д.Т гэх хүний хувьд өдөр бүр боолт ариутгал хийж ажиллаж байсан. Ариутгал боолт хийх болгонд сувилагч нар тэмдэглэл хийдэг гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 137-138-р хуудас/ зэргээс талийгаач нь эрүүл мэндийн хувьд гэмтэл авснаас хойш хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байдлаас харахад амь насанд аюултай нөхцөл байдал илрэхгүй байсан болох нь өвчтний өвчний түүх болон дээрх гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2043 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “ ...Талийгаач бүсэлхий нурууны халдварлагдсан шархны улмаас биеийн ерөнхий хордлогонд орсны улмаас олон эрхтний дутагдлаар нас барсан гэж дүгнэсэн байна.” 

Шинжээч нар халдвар шархаар дамжсан байх боломжтой эсэх талаар шинжлэх ухааны үүднээс онош хэсэг болон дүгнэлтдээ дурдаагүй. Хэрэв халдвар шархаар дамжсан гэж үзэж байгаа бол ямар үндэслэлээр халдварласан талаар шүүх эмч болон, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэнд  дэлгэрэнгүй тусгаагүй, хохирогчийн биед үрэвсэлт өвчин илэрсэн, арьсан дээр тууралт гарч арьс үхэжсэн, олон эрхтний болон хоол тэжээлийн дутагдал гэсэн ерөнхий онош тавьж дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан гэх шалтгаант холбоог тогтоохоор эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч тогтоогдоогүй, эргэлзээ бүхий байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гаас дээрх гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэх үйлдэл нь тогтоогдохгүй үнэдэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөх саналыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь:  хэрэгт авагдсанаар хохирогч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагийн үед Ш болон О нартай таарсан. Ш цалингаа авсан гэж ярьж байсан бөгөөд бид гурав дээшээ дэнж рүү алхсан. Дэлгүүр онгойхоор Ш архи авна гэж байсан юм. Тэгээд 8 цаг болж байхад дэлгүүрээс Ш 0.5 литрийн Ерөөл архи авсан. Архиа аваад Ш, О бид гурав алхаж байхад Б Соната-7 маркийн автомашинтай ганцаараа явж байхад нь таарсан. Тэгээд О, Бы хажуугийн урд суудалд, Ш бид хоёр автомашины арын суудалд суугаад хамтдаа Бы гэрийн гадаа зогссон. Тэгээд Шгийн авсан Ерөөл архийг Бы машинд Ш, О, Б бид 4 хувааж уусан. /хх-ийн 116-118, 3-р хх-ийн 12, 26 дугаар хуудас/, Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би Хонхорын байранд амьдардаг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 06 цаг 50 минутын үед гараад хог хаясан. Тэгэхэд Ш дээрээс бууж ирэхтэй таарсан. Тэгээд Ш тортой хувцас барьчихсан Шивээговь суманд байдаг хүүгийнхээ охин /ач охинд/ юм аваачиж өгмөөр байна гэсэн. Тэгээд бид хоёр Хонхорын таксины зогсоол орсон. Хонхорт Т ахтай таараад Ш бид гурав дээшээ хамт явсан. Дэнжийн гэр байрны дэлгүүрээс Ш 1 шил архи аваад гарч явахад Ханангийн эгнээнд З.Б өөрийнхөө 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашинтайгаа ганцаараа явж байсан. Тэгээд Б, Ш, Т ах бид дөрөв нийлээд Бы 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашинд Шын авсан 1 шил архийг хувааж уусан. Б архинаас ганц л татсан байх. Жолоо барьж байгаа гээд нээх архи уугаагүй.” гэх мэдүүлгээр шүүгдэгч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэргэлсэн, мөн осол гарсны дараа 0.75 литрийн архи хувааж уусан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч З.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн ”д” зааснаар жолооч нь согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

Шүүгдэгч З.Бы замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсөгөөр найдаж үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч З.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээ юм.

 

         Иймд шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүй тэнссэнтэй холбогдуулан тухайн гэмт хэргийн ялын зорилгыг хангах, дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар …оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авах нь зүйтэй.

 

Шүүгдэгч З.Б нь хохирогч Н.Цд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5.178.567 төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч З.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдлээ.

 

Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

Шүүгдэгч З.Бы өмгөөлөгч Ц.Гээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрч нарын утсаар ярьсан талаарх бичлэгийг СД-нд бичүүлж эд мөрийн баримтанд тооцуулах хүсэлтийн хамт ирүүлсэн боловч шүүх хуралдааны эхэнд энэ саналаасаа татгалзаж буцаан олгохыг хүссэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж  буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х овогт З-ын Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч З.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т, 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 04 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч З.Быг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч З.Б нь тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч З.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

 

7. Шүүгдэгч З.Б нь бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.АРИУНЖАРГАЛ