Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/05989

 

2016 оны 12 сарын 07 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05989

 

Улаанбаатар хот

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 9-р хороо, Ард Аюушийн гудамж, 33-р байрны 22 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХГ58101508, Боржигон овогтой Рэнцэнхандын Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн нарангийн 10-5А тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ХЗ68101302, Боржигон овогтой Долгорын Оюунцэцэг, 

Хариуцагч: Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн нарангийн 10-5А тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЦЕ67101171, Хонгор адуут овогтой Алтанцэцэгийн Эрдэнэ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Цэндсүрэн, хариуцагч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 07-р сарын 16-ны өдөр А.Эрдэнэ, Д.Оюунцэцэг нартай зээлийн гэрээ байгуулж, 5 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн.  Эхний үед зээлийн хүүгээ өгч байсан боловч сүүлдээ өгөхөө больсон. Одоо үндсэн зээл 5 500 000 төгрөгийг А.Эрдэнэ, Д.Оюунцэцэг нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 4-р сард Цэндсүрэнгээс 4 000 000 төгрөг зээлсэн. Дараа нь хүү, алданги 1 500 000 төгрөг нэмээд 5 500 000 төгрөг болгож зээлийн гэрээ хийсэн. 2015 оны 11-р сард хүний зээл өгөх гэтэл 20 хувийн хүүтэй гэхээр нь аваагүй. 5 500 000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж брагдуулна гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

                                              

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Цэндсүрэн нь Д.Оюунцэцэг, А.Эрдэнэ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

Р.Цэндсүрэн нь 2015 оны 07-р сарын 16-ны өдөр Д.Оюунцэцэг, А.Эрдэнэ нартай “Зээлийн гэрээ” байгуулж 5 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”  /хх 3/ байгуулагдсан байна.

Зээлдэгч нар нь зээлийн хүүг төлсөн боловч үндсэн зээлийг төлөөгүйгээс нэхэмжлэгч маргаж, 5 500 000 гаргуулахаар шаардсан байх ба хариуцагч нар зээлийг төлөхөөр зөвшөөрсөн байна.

Хэдийгээр зээлдэгч нар нь 2015 оны 4-р сард 4 000 000 төгрөг зээлсэн, түүнд хүү, алданги тооцож 5 500 000 төгрөгний гэрээ хийсэн гэж тайлбарладаг боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хэмжээнд хэргийг шийдвэлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Долгорын Оюунцэцэг, Алтанцэцэгийн Эрдэнэ нараас 5 500 000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж Рэнцэнхандын Цэндсүрэнд олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 102 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА