Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 10-р хороо, Зүүн Нарангийн 12-р гудамжны 38 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХГ57011013, Дархан овогт Дугарсүрэнгийн Эрдэнэбэхийн нэхэмжлэлтэй,

Д.Эрдэнэбат нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Эрдэнэбэх, гэрч Н.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч нь Д.Эрдэнэбат гэсэн нэр бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн байна.          

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбэх  нэхэмжлэл, тайлбартаа:Би дунд сургуулийн 7 дугаар анги төгсөөд нэг хэсэг ажилгүй байж байгаад, аав намайг  1973 онд анх Улаанбаатар хотын барилга трестэд арматурчнаар ажилд оруулсан. Тэндээ ажиллаж байгаад барилгын ТМСургуульд явж суралцаж төгсөөд эндээ дахин ажилласан.  1977 онд цэрэгт алба хаахаар явж, 1980 онд албаа хааж, халагдаж, Төмөр замд ачаа оосорлогч, кранчнаар ажилласан. Дараа нь Авто засварын заводод гагнуурчнаар 1990 оныг хүртэл ажилласан.

Ажлаас гарахдаа хөдөлмөрийн дэвтрээ үзэхэд надад анх хөдөлмөрийн дэвтэр нээхдээ Эрдэнэбат гэсэн нэрээр нээсэн болохыг мэдсэн. Одоо би тэтгэвэрт гарах болсон тул Дугарсүрэнгийн Эрдэнэбат гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч намайг мөн болохыг тогтоож өгнө үү? гэв. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээ, ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай 1985 оны 208 тоот тушаал, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 296742 тоот бат илэрхийлэх, аттестат, цэргийн 336412 тоот батлах, фото зураг, гэрч Н.Ганболдын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Улаанбаатар хотын Барилга трестийн нэгдсэн үйлдвэрийн боловсон хүчнээс 1973-01-20 өдөр олгосон, 1957 онд төрсөн, Дугарсүрэнгийн Эрдэнэбат, барилгын арматурчин гэсэн хөдөлмөрийн дэвтрийн ажилласан байдал хэсэгт 1973-01-20 өдрөөс Улаанбаатар хотын барилга трестийн нэгдсэн үйлдвэрт арматурчнаар, 1974-08-26 өдрөөс ЗХУ-д Барилгын ТМС-д суралцах болсон тул ажлаас чөлөөлсөн, 1976-07-01 өдрөөс ЗХУ-д Барилгын ТМС төгсөж ирсэн учир нэгдсэн үйлдвэрийн арматурын бригадад арматурчнаар ажиллуулсан,  1977-06-21 өдөр Ардын цэрэгт нас тэнцсэн учир ажлаас бүрмөсөн чөлөөлсөн зэрэг 1992-08-09 өдрийг хүртэл ажилласан байдал тэмдэглэгдсэн байна.

 Нэхэмжлэгч Дугарсүрэнгийн Эрдэнэбэх 1957 оны 01 сарын 10 өдөр төрсөн байх бөгөөд 1972 онд дунд сургуулийн долдугаар анги төгссөн, 1973 оны 01 сарын 20 өдрөөс Улаанбаатар хотын барилга трестийн нэгдсэн үйлдвэрт арматурчнаар ажилд орсон, 1974 оны 08 сарын 26 өдөр ЗХУ-д Барилгын ТМС-д суралцахаар явж, гэрч Н.Ганболдтой хамт суралцаж, 1976 оны 07 сарын 01 өдөр төгсөж ирээд   Улаанбаатар хотын барилга трестийн нэгдсэн үйлдвэрт арматурчнаар ажилласан, 1977-06-21 өдрөөс цэргийн албанд татагдсан, 1981 оны 07 сарын 16 өдрөөс Улаанбаатар төмөр замын ачаа буулгах тээвэр экспедицийн механикжсан ангид ачаа оосорлогч, краны жолоочоор,1985-09-09 өдрөөс Авто чиргүүлийн үйлдвэрт дагалдан гагнуурчнаар ажилласан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, Авто чиргүүлийн үйлдвэрийн даргын 1985-09-29 өдрийн 208 тушаал, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний 296742 тоот бат илэрхийлэх, Аттестат 809, цэргийн 336412 тоот  батлах, хамт ажиллаж, сурч байсан болохыг гэрчилсэн гэрч Н.Ганболдын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Д.Эрдэнэбат нэрээр олгогдсон  хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгч Д.Эрдэнэбэхийн ажилласан байдал тэмдэглэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчид олгосон дээрх дэвтэрт түүний нэрийг ташаа бичсэн болох нь тогтоогдож байх тул  Д.Эрдэнэбат гэсэн нэрт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нэхэмжлэгч Д.Эрдэнэбэх болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлий 133.1.1 дэх хэсгийг  удирдлага болгон,