| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0368/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/391 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч М.Берикбол,
Хохирогч Г.Г
Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг
Шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ийн У-т холбогдох эрүүгийн 2038005290388 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э-ийн У
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.У нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Г.А-тай хадлангийн маргааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.У нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Г.А-тай хадлангийн маргааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038005290388 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Төмөрбулаг сумын 4-р баг Зураа гэх газар хадлангийн өвс хадаж байсан. Манай хадам ах А мотоциклтой ирээд хонь асуухаар би харагдаагүй гэж хэлээд байж байтал. А ах намайг чи яагаад манай талбайг хадаад байгаа юм бэ гэрээр нь үгүй шүү дээ. Манай талбай гээд маргалдаж байгаад А ах хониндоо явлаа гээд явсан. Би талбайг нь хадахаа больё гээд өөрийнхөө хуучин өвс авдаг талбай руу явж өвсөө хадсан. Тэгээд гэртээ яваад очиход А ах манай хоньтой хонь нийлсэн гээд хонь туусан явсан. Тэхээр нь хонь чинь гэрийн хажууд явсан байна. Таныг өвсний хэрүүл хийх зур өөд явсан юм биш үү гэж хэлчхээд гэртээ орсон А ах миний араас орж ирээд хэрүүл хийгээд миний эрүүн тус газар түлэхээр би буцаагаад түлэхсэн тэгээд бид хоёр бие биеэ түлхэлцэж байгаад барьцалдаж аваад сэнжтэй аяга барьж байгаад А ахын баруун хөмсгөн тус газар аягаар нэг цохисон үргэлжлүүлээд нүүрэн тус газар нь нэг цохисон тэгээд манай эхнэр боль гээд намайг түлхээд гэрийн баруун талын орон дээр суулгасан А ах цусаа гоожуулаад зүүн талын орон дээр сууж байхаар нь би заазуур машины 17 номертой түлхүүр, бахь, зэрэг эд зүйл шидсэн боловч оноогүй. Тэгтэл А ах босож ирээд манай зуухан дээр эхнэр цай чанаж байсан. Цайг нь асгаад зух руу цусаа гоожуулаад байсан. Тэхээр нь би наадах чинь ямар ёс юм бэ яаж байгаа юм гэсэн яадаг юм гээд янданг нь авч хажууд нь тавьсан зуухны үнсийг гэрт асгаад хөмрөөд тавьсан. Тэхээр нь чи яаж байгаа юм гээд яваад очсон намайг хөл рүү өшиглөсөн тэхээр нь би барьж аваад нүүрэн тус газар нь мөргөсөн тэгэхэд шүд хугарсан байна гээд байсан. Тэгээд хэсэг байж байгаад А ах гэр лүгээ явсан. Хэсэг байж байгаад А ахын эхнэр Цэрэннадмид эгч залгаад уурлаад галзуу хүүрнүүд, цус алдаад байна ирж янзалж өг, цагдаа дуудсан байгаа гээд орилоод байхаар эхнэр бид хоёр А ахын гэрт очсон Цэрэннадмид эгч уурлаад загнаад байсан. Би А ахыг аваад Төмөрбулаг сум руу явъя эмчид үзүүлье гэсэн. Мөрөн орж үзүүлнэ гэхээр нь Мөрөн рүү машинаараа авч яваад Мөрөнгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт оёо тавьж боогоод буцаагаад дүү Алтантуяа гэдэг айлд нь хүргэж өгсөн. Өглөө нь эмнэлэг дээр очиж шүдийг нь үзүүлсэн шүдийг нь хийлгэж өгье гэж хэлсэн. Эмчилгээний зардлыг нь гаргаад би өөрөө авч яваад ирье гэсэн цагдаад өргөдөл өгсөн хуулиараа явна гэхээр нь тэг гээд би хөдөө гэр лүгээ гараад ирсэн. ... би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. “... гэх мэдүүлэг,
Хохирогч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Төмөрбулаг сумын 4-р баг зураа гэх газар хонь хайж явж байтал. Манай хадлангийн талбай дээр хүргэн дүү У өвс хадаад байж байхаар нь манай хадлагийн талбай байна гээд маргалдаж байгаад тохиролцоод У өөр газраас өвс хадна гээд явсан би хонио хайгаад явж байхад манай гэргийн доод тал У ын хоньтой нийлсэн байсан ялгаад тууж явтал У гэрийнхээ гадаа ирээд намайг хонь чинь энд байхад худлаа муу санаа гаргаж өвсний хэрүүл хийх гэж өөд очсон юм байна гээд гэртээ орохоор нь би араас нь ороод маргалдаад У намайг сохор, доголон, өрөөл татуу болгоно гэхээр нь ахын дүү нэг нэгэндээ сэтгэлтэй бай гээд эрүүнээс нь гараараа татсан намайг дарж аваад миний нүүрэн тус газар мөргөсөн тэгэхэд үүдэн хоёр шүд булгарсан байсан. Алтанчимэг У-ыг цааш нь суулгаад над руу аяга, түлхүүр, бахь, зэрэг хатуу зүйлээр шийдсэн миний хөмсгөн тус газар оносон. Тэгээд тухайн үед би хэсэг ухаангүй болсон байсан. нэг мэдсэн зуух руу цусаа гоожуулж байсан. тэгээд айлын гал голомт руу цус оруулахгүй гэж бодоод зуухыг нь доош нь хөмрөөд тавьсан. Тэгээд У чи миний шүдийг хийлгэж өгөөрэй гэж хэлээд гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-7-8х/
Гэрч Г.Алтанчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Төмөрбулаг сумын 4 дүгээр баг Зураа гэх газар хадлангаа авахаар манай нөхөр өвсөндөө яваад орой ирж байсан. Манай гэрийн хажуугаар А ах манай хоньтой хонь нийлсэн гээд хонь тууж явсан. Тэхээр нь манай нөхөр У хонь чинь гэрийн хажууд явсан байна. Та өвсний хэрүүл хийхээр зуураа өөд явсан юм биш үү гэж хэлчхээд гэртээ орсон. А ах араас нь орж ирээд хэрүүл хийгээд А ах У ын хажууд очиж суугаад сэтгэлтэй бай гээд эрүүн тус газар түлхэхээр нь У буцаагаад түлхсэн тэгээд тэр хоёр бие биеэ түлхэлцэж байгаад барьцалдаж авахаар нь би хүүхдээ холдуулж байгаад сайн хараагүй нэг харсан А ахын баруун хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би нөхрөө салгаад баруун талын орон дээр суулгаад А ахыг та гараач ээ ах юунд энд хэрүүл хийгээд байгаа юм бэ гэж гуйсан гарахгүй байж байгаад. Босож ирээд тогоотой цай асгаад асгаад цусаа зуух руу хийгээд байсан манай нөхөр яаж байгаа юм би ойлгохгүй байна шүү гэсэн А ах заазуур барьж байгаад асаж байсан зуух руу хийсэн. Тэгснээ янданг нь салгаж байгаад манай зуухын үнсийг нь асгаад хөмрөөд тавьчихсан. Манай нөхөртэй барьцалдаж авсан би хүүхдээ гэрээс гаргаад дүүдээ өгөөд ороод ирсэн. А ах чи миний шүд хугалсан гээд манай нөхөр зуух яаж байгаагаа тайлбарлаад өг гээд хэрэлдээд зогсож байсан. Манай нөхөр зуухны мураг дарах гэсэн утас цэнэггүй болсон байсан А ах утсыг нь булааж аваад чи шүд хийлгэж өгөөрэй гээд байсан. Тэгээд А ах гэр лүүгээ явсан. “гэх мэдүүлэг /хх-11-12х/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 473 дугаартай:
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 480 дугаартай:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-33х/, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-34х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038005290388 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.У нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Г.А-тай хадлангийн маргааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Тухайн үед бид хоёр муудалцаж, зодолдох явцад баруун хөмсгөн тус газар аягаар цохисон, шүд рүү нь мөргөсөн учир би гаргасан үйлдлээ буруу гэдгийг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна хохиролд 1.000.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,
Хохирогч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-7-8х, 9-11х /,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 473, дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 480, дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Э.У нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.У нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Э.У үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.А-ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна. Эрүүл мэндэд нь 1.365.595 төгрөгийн шууд хохирол, цаашид эмчлүүлэх зардал болох 7.400.000 төгрөг гэрээ хийж ажиллаж олох байсан 30.345.595 төгрөг нийт 39.111.190 төгрөгийн хохирлоос шүүгдэгч 1.000.000 төгрөгийг төлсөн болно.
Иймд шүүгдэгч Э.У-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1. дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хохирогчид төлбөл зохих нийт 365.595 төгрөгийг гаргуулж хохирогч Н.А-т олгох, мөн нэхэмжлэлийн шаардлагаас ирээдүйд олох байсан цалин 21.600.000 төгрөг, нүдний хагалгаанд орох 3.800.000 төгрөг, 2 шүд солиулах 3.600.000 төгрөг болох нотлох баримтгүй нэхэмжилсэн нийт 29.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32х/-аар тогтоогдож байна.
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ шүүгдэгч Э.У-ыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Э.У нь хохирогч Н.А-т эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчээс 365.595 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.
Хохирогчийн өмгөөлөгч Манлайбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч гэмшихгүй байна. 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж маргана.
Шүүгдэгч Э.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх улсын яллагчийн гаргасан ялын саналд дүгнэлт болон хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн саналд дүгнэлт хийж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Э.У-т торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.000.000 төгрөг төлсөн мөн цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан CD-д шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М-д овогт Э-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн У-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.У нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Э.У-т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.У-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хохирогч Г.А-ийн нэхэмжилсэн гэрээт малчнаар ажиллах ёстой байсан 3 жилийн орлого 21.600.000 /хорин нэгэн сая зургаан зуун мянга/, нүдний хагалгаанд орох 3.800.000 гурван сая найман зуун мянга/, 2 шүд солиулах 3.600.000 /гурван сая зургаан зуу/ нийт 29.000.000 /хорин есөн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Э.У-аас гэм хорын хохиролд 365.595 /гурван зуун жаран таван мянга таван зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.А-т даруй олгосугай.
6. Шүүгдэгч Э.У нь хохиролд шүүгдэгч 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.У-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-т шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газар болон Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Хохирогч Г.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 874.000 /найман зуун далан дөрвөн мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-т шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН