| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00174/И |
| Дугаар | 00179 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 00179
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-БНСУ-ын иргэн, эмэгтэй, 1986-03-07 өдөр төрсөн, ПД-М52047124, Хей Сон Хай/Heo Sung Hae/-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч-Баянгол дүүрэг, 19-р хороо, 60-р байрны 12 тоотод оршин суух, Г.Булгантамирын нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих А.Уянга, Б.Ууганбаяр нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булгантамир, У.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Б.Ууганбаярыг эрэн сурвалжлуулах хүсэлтээ дэмжсэнийг шүүх хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Хей Сон Хайг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Хей Сон Хай нь Б.Ууганбаяртай 2012-03-01 өдөр зээлийн гэрээ байгуулан, түүнд 46 863 ам.долларыг 1 жил 6 сарын хугацаатай, жилд 15 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Б.Ууганбаяр 2013-12-11 өдөр 5 000 ам.доллар, 2014-01-25 өдөр 10 000 ам.доллар буцааж төлсөн. 2015-10-22 өдөр зээлдэгчтэй хүү алдангийг тэглэхээр тохирч, 42 495 ам.долларыг төлүүлэхээр тогтож, хэрэв үүнийг төлөхгүй бол 0,8 хувиар алданги тооцохоор болсон.
Гэвч хариуцагч төлөөгүй тул 2015-10-22 өдрөөс 2016-12-22 өдрийг хүртэл хугацааны алданги 3 399 ам.долларыг нэмж, нийт 45 894 ам.доллар буюу 112 926 776 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ньБаянгол дүүрэг, 22-р хороо, 15-р байрны 26 тоот хаягтаа оршин суухаа больсон шалтгаанаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Б.Ууганбаярын РД-ЧО85032515, утас 99074403, 88077371, 99114401.Мэргэн девелопмент нэртэй барилгын ХХК-тай. Нябогийнх нь утас 99074401.Иймд түүнийг эрэн сурвалжилж өгнө үү? А.Уянгыг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчдийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан итгэмжлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Хей Сон Хай нь хариуцагч Б.Ууганбаяртай зээлийн гэрээ байгуулан, 46863 ам.долларыг түүнд зээлдүүлсэн, зээлдэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас түүнээс үүргийг шаардахаар нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих Б.Ууганбаяр Баянгол дүүрэг, 22-р хороо, 15-р байрны 26 тоотод оршин суух хаягтаа оршин суухаа больсон шалтгаанаар шүүгчийн 2016-12-21 өдрийн 102/ШЗ2017/00066 захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй болсон байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих Б.Ууганбаярыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Шүүхэд нэхэмжлэгч гаргасан хүсэлтдээ А.Уянгыг эрэн сурвалжлуулахыг хүссэн байсан боловч Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу уг шаардлагад холбогдох хураамжийг төлөөгүй бөгөөд шаардлагын энэ хэсгээ нэхэмжлэгч дэмжээгүй тул хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,