Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00178

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 20-р хороо, Ажилчны гудамж, РД-5663962, утас-99011692, Люкс экюпмент ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Жинмин маней ХХК-ийг эрэн сурвалжлуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих Жинмин маней ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн байна. 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манайх БНХАУ-аас тоног төхөөрөмж оруулж ирдэг юм. Жинмин маней ХХК-д бутлуурын тоног төхөөрөмж нийлүүлэхээр тохирч, бутлуурын үнийн  урьдчилгаа болох 1 700 000 юанийг төлсөн өдөр болох 2013-06-28 өдөр түүнтэй гэрээ байгуулж, 2 581 967 юанийн үнэ бүхий бутлуурын тоног төхөөрөмжийг 2013 оны 10 сард нийлүүлсэн. Бутлуурын үнийн үлдсэн хэсэг болох 881 967 юанийг 2013-10-01 өдөр худалдан авагч төлөхөөр тохирсон. Гэвч төлөөгүй.

Жинмин маней ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж бөгөөд Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Цагаан давааны 2-247 тоотод байрлах хаягийн бүртгэлтэй юм билээ.

Энэ хаягаар манайх Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2016-11-30 өдрийн 32469 захирамжаар хариуцагч хаягтаа байхгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Тус компанийн захирал нь Тан гэдэг хятад хүн байснаа Наранцэцэг гэдэг хүн болсон байсан. Утас нь 99132269. Энэ хүн төлнө гээд яваад байснаа 2016 оноос утсаа авахаа больсон.

Иймд энэ компанийг эрэн сурвалжилж өгнө үү? гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрэм, итгэмжлэл, бараа нийлүүлэх гэрээ, шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Люкс экюпмент ХХК  нь Жинмин маней ХХК-тай бутлуурын тоног төхөөрөмж нийлүүлэхээр гэрээ байгуулж, Жинмин маней ХХК-ийн захирал гарын үсэг зурж компанийн тэмдгээр баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих Жинмин маней ХХК-иас дээрх гэрээний үүргийг шаардаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, түүнийг оршин байрлаж буй  Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Цагаан давааны 2-247 тоот хаягийн харьяаллаар Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч хариуцагч уг хаягт байрлаагүй шалтгаанаар шүүх иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болох нь нотлогдсон байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй болсон байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд Жинмин маней ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон,