| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00170/И |
| Дугаар | 00177 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 00177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 4-р хороо, Тээвэрчдийн гудамж, утас-/21/253268 Баянгол дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Эм ди эс ай ХХК-ийн захирал П.Чойсүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Эм ди эс ай ХХК-ийн захирал П.Чойсүрэнг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Эм ди эс ай ХХК эрдэн шинжилгээ, туршилт судалгаа, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2014-02-27 өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. РД-5794447.
2014 оны НӨАТ-ын тайлангийн ногдлоор 1 647 694,6 төгрөг, 2015 оны тайлангийн ногдлоор 17 659 083,6 төгрөгийн татварыг төлөх өртэй. Энэ компани хоёр гишүүнтэй, Пүрэвдоржийн Чойсүрэн нь компанийн үүсгэн байгуулагч, нэг гишүүн нь юм.
Эм ди эс ай ХХК нь Баянгол дүүрэг, 1-р хороо, 48-р байрны 45 тоот хаягт байрлах хаягтай боловч уг хаягт байрлаагүй, захирал П.Чойсүрэн ч уг хаягт оршин суухаа больсон байна.
Иймд Эм ди эс ай ХХК-ийн захирал П.Чойсүрэн/ РД-ХМ83071816/-г эрэн сурвалжлуулж өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан ажилд томилсон тушаал,итгэмжлэл, татвар төлөгчийн карт, татварын тооцооллын жагсаалт, хорооны тодорхойлолт, Монгол улсын хилээр орсон гарсан талаарх лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг шүүх хүргэсэн байна.
Нэхэмжлэгч хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч тус дүүрэгт харьяалагдах Эм ди эс ай ХХК-иар татварын хуулийн дагуу ногдсон татварыг төлүүлэхээр шаардах хүсэлтэй байгаа байх бөгөөд хариуцагчаар оролцвол зохих Эм ди эс ай ХХК Баянгол дүүрэг, 1-р хороо, 48-р байрны 45 тоот хаягт байрлаж байгаагаар, компанийн үүсгэн байгуулагч болох П.Чойсүрэн уг хаягт оршин сууж байгаагаар тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Гэвч хариуцагч уг хаягт байрлаагүй, захирал П.Чойсүрэн оршин суугаагүйгээс нэхэмжлэгч хариуцагчаас үүргийг шаардах боломжгүй болж, түүний хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих Эм ди эс ай ХХК-ийн захирал П.Чойсүрэнг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,