Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 00112

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47,  өөрийн байранд байрлах, Мобиком корпораци  ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 2-р хороо, Гранд плазагийн 9 давхар, 905 тоотод байрлах, РД-5786037, Масс эженси ХХК-д  холбогдох,

1 236 258  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 01  сарын 03 өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 04 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК, хариуцагч Масс эженси ХХК-иас интернетийн үйлчилгээний шугамын түрээсийн 2014 оны 04 сараас 2016 оны 11 сарыг дуустал хугацааны төлбөр 1 236 258 төгрөгийг  гаргуулахаар шаардсан байна.

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нэхэмжлэлдээ:  Хариуцагч Масс эженси ХХК нь  манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 30353421 тоот гэрээ байгуулж, интернет үйлчилгээг ашиглаж эхэлсэн.

Хариуцагч Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж,  ярианы төлбөр болон гар утасны үнийг төлөөгүй учраас удаа дараа  үүргээ гүйцэтгэх тухай мэдэгдсэн.

Иймд хариуцагчаас интернетийн үйлчилгээний хэрэглээний төлбөр 1 236 258 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэр шүүхэд гаргасан  тайлбартаа:   Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1 236 258 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн байнгын холболттой интернетийн үйлчилгээний шугамын түрээсийн 2014 оны 04 сараас 2016 оны 11 сарыг дуустал хугацааны төлбөр 1 236 258 төгрөгийг хариуцагч Масс эженси ХХК бүхэлд нь  төлөхөөр хүлээн  зөвшөөрсөн  тайлбар ирүүлсэн  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг,    Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид  нэхэмжлэгчийн төлсөн 34 220 төгрөгөөс 17 110 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 17 110 төгрөгийг, хариуцагчаас 17 110 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,