Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/06024

 

2016 оны 12 сарын 09 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/06024

 

Улаанбаатар хот

 

                     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

        Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

        Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7-р хороо, 12-р байр “Шарга-12” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй 

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, 12-р байр байрны 205 тоотод оршин суух, регистр: НЮ71042291, Тоодог овогт Мөнхбатын Наранмөнхөд холбогдох 489 900  төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад   

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “Шарга-12” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 7-р хороо, 12-р байр байрны 205 тоотод оршин суух М.Наранмөнхөөс 489 900 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 188 100 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 301 800 төгрөгийг 2017 оны 1-р сарын 9-ний дотор 2 хувааж төлөхөөр хариуцагч М.Наранмөнх нь зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч “Шарга-12” сууц өмчлөгчдийн холбоо нь М.Наранмөнхөд  холбогдуулан 489 900  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч М.Наранмөнх нь нэхэмжлэлийн шаардлага  489 900 төгрөгөөс 188 100 төлсөн, үлдэгдэл  2017 оны 1-р сарын 9-ний дотор үлдэгдэл 301 800 төгрөгийг 2 хувааж төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                      

      ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Шарга-12” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 489 900 төгрөгөөс 188 100 төлсөн, үлдэгдэл  2017 оны 1-р сарын 9-ний дотор үлдэгдэл 301 800 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч М.Наранмөнхийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  15346 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Наранмөнхөөс 7673 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “Шарга-12” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА