| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07554/И |
| Дугаар | 05908 |
| Огноо | 2016-01-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 05908
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, РД-25789697, Хас банкны нэхэмжлэлтэй,
хариуцагч-Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 35А байрны 8 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УС75120705, Боржигон овогт Лувсандагвын Өлзийбаяр,
хариуцагч-Баянгол дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 37Б байрны 39 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ШГ58010165, Их хотгойд овогт Хануумандрагийн Рина нарт холбогдох,
40 219 075 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 02 өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 08 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк хариуцагч Л.Өлзийбаяр, Х.Рина нарт холбогдуулан 40 219 075 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Өлзийбаяр нь 2011-10-28 өдөр 1370002713 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулж, 36 000 000 төгрөгийн зээлийг 360 хоногийн суурь хүү дээр 3,5 хувийн хувьсах хүүтэй, 241 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан.
Энэхүү гэрээнд Хануумандрагийн Рина хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.
Зээлийн барьцаанд Баталгаат ипотекийн 1370002713-1 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2205035329 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 35-р байрны 08 тоот дахь, 41,52 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан.
Л.Өлзийбаярт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ аваагүй тул зээлийн гэрээний 3.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн банк 2016-11-02 өдрөөр гэрээгээ нэг талын санаачлагаар цуцалж, дараах үнийн дүнгээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иймд Л.Өлзийбаяр, Х.Рина нараас үндсэн зээлийн төлбөр 34 884 585 төгрөг, зээлийн хүү 5 320 673 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 317 төгрөг, нотариатын хөлс 9 500 төгрөг нийт 40 219 075 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Сайн дураар төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Зохигч 2016 оны 12 сарын 01 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Л.Өлзийбаяр, Х.Рина нар 1370002713 тоот зээлийн гэрээний төлбөрт 6 000 000 төгрөгийг 2016-12-25 дотор Хас банкинд төлөх, хариуцагч 6 000 000 төгрөгийг төлсөн тохиолдолд зээлийн гэрээг хэвийн үргэлжлүүлэх, хариуцагч Л.Өлзийбаяр зээлийн төлбөрт 6 000 000 төгрөгийг 2016-12-25 дотор төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг дуусгавар болгож, 40 209 575 төгрөгийг үл маргах журмаар хариуцагч төлөх, төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 35-р байрны 8 тоот 41,52 метр квадрат талбай бүхий 1 өрөө Ү-2205035329 улсын бүртгэлийн дугаар бүхий барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Л.Өлзийбаяр, Х.Рина нар 1370002713 тоот зээлийн гэрээний дагуу биелүүлбэл зохих үүргээс биелүүлээгүй, хугацаа хоцроосон үүрэг болох 6 000 000 төгрөгийг 2016-12-25 дотор Хас банкинд төлөх, хариуцагч 6 000 000 төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлахгүй, цаашид хэвийн үргэлжлүүлэх, хариуцагч нар 6 000 000 төгрөгийг 2016-12-25 дотор төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг нэхэмжлэгч цуцалж, нэхэмжлэлээс 40 209 575 төгрөгийг хариуцагч нар төлөх, энэ үүргийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлбэл Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 35-р байрны 8 тоот дахь, улсын бүртгэлийн Ү-2205035329 дугаарт бүртгэлтэй, 41,52 м.кв талбай бүхий, хариуцагч Л.Өлзийбаярын өмчлөлийн 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс 40 209 575 төгрөгийг гаргуулахаар зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд дээрх эвлэрэл гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 359 045 төгрөгийн 50 хувь болох 179 522 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 179 522 төгрөгийг, хариуцагч нараас 179 522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,