Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2016/06034

 

2016 оны 12 сарын 12 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/06034

Улаанбаатар хот

 

 

         Зохигчдийн эвлэрлийг баталж,

           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

        Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороолол, 008-р байрны 13 тоотод оршин суух, регистр  ЧР87071121, Сартуул овогт, Төгсжаргалын Солонгын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон бюлдинг-309 тоотод байрлах “Монгол дайвин” ХХК-д холбогдох 5 814 230  төгргийн цалин  гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад   

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Солонго нь хариуцагч “Монгол дайвин” ХХК-аас цалин хөлс 5 814 230 төгрөгийг нэхэмжилсэн байна. “Монгол дайвин” ХХК нь 5 368 172 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Зөрүү болох 446 058 төгрөгөөсөө нэхэмжлэгч Т.Солонго нь татгалзсан. Талууд ийнхүү эвлэрсэн тул эвлэрлийг баталж шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Т.Солонго нь “Монгол дайвин” ХХК-д холбогдуулан 5 814 230 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь цалин 5 814 230 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд 2016 оны 12-р сарын 13-ны өдөр  “Эвлэрлийн гэрээ” байгуулж, талууд нэхэмжлэлийн шаардлагаас 446 058 төгрөгийн хасч, 5 368 172  төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, хариуцагч төлбөрийг төлөхөөр тохирсон байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Т.Солонго, хариуцагч  “Монгол дайвин” ХХК нар нь 5 814 230  

төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 368 172 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг төлөхөөр тохирсон зохигчийн  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  128 780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монгол дайвин” ХХК-аас 64 390 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Т.Солонгод олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Р.АЛТАНТУЯА