Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа лж, шүүх хуралдааны  нарийн бичгийн Л.Мөнхцоож, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч А.*******, түүний  өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5  дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн дугаартай, 178/2021/0012/Э/ индекстэй хэргийг 2020 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч  2021 оны 01  сарын -ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, оны сарын -ны  өдөр  Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, ард халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, жолоочоор ажилладаг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын *******  багийн 48 айлын  орон сууцны 2 тоотод  оршин суух, аминдаа хашаа-1 байшин-1, ипотекийн зээлийн 2 өрөө орон сууцны хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 2000000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч А.******* нь 2020 оны 11 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад орсон “Capra sibiricа” буюу янгир ямааг тусгай зөвшөөрөлгүйгээр  агнасан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийг явуулж, хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэргийн газрын үзлэг хийсэн...Хэргийн газар нь орон нутгийн зам буюу Баян-Өлгйи аймаг явах төв замын ертөнцийн зүгээр замын хойд талд байх бөгөөд замын хөвөөнөөс 38,50 метрийн зайд янгир буудуулсан  байж болзошгүй цус мэт хүрэн өнгийн зүйлийн  бохирлогдсон газар байв. Уг газрыг /1/- ээр  тэмдэглэсэн бөгөөд цус мэт хүрэн өнгийн  зүйлээр бохирлогдсон газар хойд зүгрүү чиглэж уулын бэл хэсэгрүү явсан  байх бөгөөд  51.40 метр зайд янгир ямаа үхсэн байдалтай байв. Уг ямаа нь эм ямаа байх бөгөөд өвчүүний дунд хэсэгт 7 см орчим зүссэн, цус гарсан байдалтай янгир ямаа байв. Янгир ямаа нь 8 шүдтэй 2 эвэр нь 28 см урттай байв. Янгир ямаа байх газрыг “А” үсгээр тэмдэглэсэн бөгөөд уг газрын эргэн тойронд хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Хэргийн газрын үзлэгээр янгир ямаа агнасан байж болзошгүй этгээдүүд  сууж явсан ХОҮ улсын дугаартай хэрэгслийн багаж хэсгээс хар саарал өнгийн тамирын өмд, 2 дугаар хоолны хутга 1 ширхэг, хоолны төмөр шанага 1 ширхэг зэрэг эд зүйлийг хураан авав ...гэх тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлтүүд / хэргийн 03-08-рт/

 Эд зүйлд үзлэг хийсэн ...Холбогдогч А.******* нь янгир ямаа буудсан гэх бууг уг шарлын газар нуусан гэх бөгөөд уг газар нь Эрдэнэбүрэн сум явах замын урд талд төв замаас 1,2 км –т байрлах чулуун хашаа бүхий шарлын газар байв. Уг шарлын газар нь урд зүг рүү харсан байх бөгөөд бууг уг шарилын газрын зүүн хойд буланд байрлах шар өвс дунд нуусан байдалтай байсныг үзлэг хийж хураан авав. Уг буу нь ногоон өнгийн оосортой, гол төмрийг цэнхэр зүйлээр ороосон, гох хэсэг улаан өнгийн будагтай, гох хэсгийн урд 10- ын боолтоор давхар нэвт боосон, гол төмөр нь 2355, замаг нь 4783 гэсэн дугаартай, ТОЗ-8 буу байв. Бууны замгыг татаж үзэхэд гол төмөр буудлага хийсэн, сумны хонгио байх бөгөөд уг хонгио нь  /Т/  тэмдэг бүхий хонгио байв... гэх тэмдэглэл,  гэрэл  зургийн үзүүлэлтүүд / хэргийн 18-23-рт/

Эд зүйлд үзлэг хийсэн...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан янгир ямааны махнаас сумны ором, хошуу олох зорилгоор Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх баривчлах байрны гал тогооны өрөөнд янгир ямааг өвчив. Янгир ямааны арьсыг өвчих үед баруун талаас сум цээж хэсэгрүү орсон байх бөгөөд цээжний хөндий хэсгээр орж зүрх болон цаад / зүүн хавирга /  хэсгээр  нэвт гарсан байлаа.   Цээжний хөндий болон зүүн хөлний дал, хавирга хэсгээс сумны хошуу хайсан боловч олдоогүй бөгөөд нэвт гарсан байдалтай байв ... гэх тэмдэглэл / хэргийн 24-25 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...Уг хэрэгсэл нь цагаан өнгийн Приус маркийн ХОҮ улсын дугаартай хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийн дотор талын ард урд суудал нь шаргал өнгийн гол хэсгээрээ цоохор оруулгатай суудлын бүрээстэй хэрэгсэл байх бөгөөд хойд суудал дээр хоосон ундааны сав 1 ширхэг байв. Арын багаж хэсэгт ямар нэгэн эд зүйл байгаагүй бөгөөд дээд хайрцаг хэсэгт данхрад 1 ширхэг, хүүхдийн усан буу 2 ширхэг, усан бассены хантааз 1 ширхэг, цоохор ноосон цамц1 ширхэг, модон сэлэм 1 ширхэг зэрэг эд зүйл байсан бөгөөд хайрцаг хэсгийг авч үзэхэд доор нь ямар нэгэн эд  зүйл байгаагүй бөгөөд  1 ширхэг хэрэгслийн  шил арчигч зэрэг эд зүйлүүд байв. Тээврийн хэрэгслийн  гадна хэсэгт ямар нэгэн бохирлогдсон зүйл байгаагүй бөгөөд үзлэг хийх явц нөхцөл байдлыг гэрэл зургийн аппарат ашиглан 6 ширхэг зураг авсан бөгөөд оролцогч нараас ямар нэгэн санал хүсэл гаргаагүй болно...гэх тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлтүүд / хэргийн 27-30-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд  хохирогч байгууллагын төлөөлөгч  /Ховд аймгийн Мянгад  суманд оны 09 сарын 01- ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн  захиргаа удирдлагын  мэргэжилтэй, Ховд аймгийн Ховд  сумын  ажилтай  ******* дугаарын регистртэй/ ******* овогт ы ын   өгсөн... 2020 оны 11 сарын 14-ний өдөр Ховд сумын нутагт 1 тооны янгир ямаа агнагдсан талаар 7 хоногийн  өмнө цагдаагаас ярих үед мэдсэн. Манай сумын нутаг  “Ямаат улаан” гэх ууланд байдаг янгир ямаанаас 1 ширхэгийг хууль бусаар агнасан гэдгийг мэдсэн. Миний мэдэхээр эм янгир ямаа 3100000 төгрөг байдаг бөгөөд нөхөн төлбөрийг нугалж 6200000 төгрөг манай дансанд хийсэн байгаа. Надад ямар нэг гомдол санал алга  ..." гэх мэдүүлэг / хх- ийн 64-66-рт /

Мөрдөн шалгах ажиллагаанд  Тгийн   гэрчээр өгсөн... Би өнөөдөр 10 цагийн үед аймаг руу дотуур байрны хүүхдүүд авч орж ирсэн. Тэгээд хүүхдүүдийг хүлээлгэж өгөөд буцах замдаа Янгир ямаа хараад явъя гээд Улаанбураа багийн нутаг буюу шинэ гүүр гараад зогссон. Гэтэл яг тэр үед янгир ямааны зураг дараад зогсож байтал манай жолооч хүүе энд нэг янгир буудсан байна ш дээ гэхээр нь хараад зогсож байтал Баян-Өлгий талаас буюу төв хажуугийн янгир буудуулсан газарлуу цагаан өнгийн ХОҮ улсын дугаартай Приус-20 машин гарч ирж явснаа бид нарыг харангуут цааш эргээд явахаар нь бид нар араас нь хөөсөн. Яагаад хөөсөн гэхээр улсын дугаарыг нь  хараад цагдаад өгөх гэж явсан. Бид нарыг  араас нь хөөж очоод  сигнал дарсан боловч зогсохгүй явсаар байгаад төв замаас гараад доош явсан. Тэгэхээр нь бид нар буцаж янгир байгаа газар дээр ирсэн. Тухайн үед ******* сумын байгаль хамгаалагч болон цагдаад дуудлага өгөөд хүлээж байтал нөгөө цагаан Приус машин 30 орчим минутын дараа буцаад аймаг талруу явж байхаар нь бид нар зургийг нь  дартал зүгээр яваад өгсөн. Гэтэл цаанаас нь цагдаа ирээд барьж авсан байсан. Өөр ямар нэгэн хөдөлгөөн бол байгаагүй. Нэг их удаагүй халуунаараа байна гэж манай жолооч И. хэлж байсан. Би эхлээд 3 хүн гэж харсан боловч дараа нь цагдаа нар авч ирэх үед 4 эрэгтэй хүн сууж явсан байсан. Би хамт ажилладаг галч И., сургуулийн тогооч Б. нарын хамт явсан...гэх мэдүүлэг/ хэргийн 31-32 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд И.ийн  гэрчээр өгсөн... Би сургуулийн дотуур байрны багш Т эхнэр Б. нарын хамт өглөө сургуулийн дотуур байрны хүүхдүүд авч ирж өгөөд ******* сумруу буцаж явахдаа замаараа янгир ямаа харж хийморио сэргээнэ гэж бодоод шинэ гүүр гараад зогсоод янгир ямаа явж байхаар нь зургийг нь аваад зогсож байтал нэг янгир ямаа буудуулсан байсан. Би тухайн үед очиж дарж үзэхэд үхээд удаагүй халуун байсан. Гэтэл яг тэр үед төв замын хажуугийн хулгайн замаар цагаан өнгийн ХОҮ улсын дугаартай Приус-20 машин янгир ямаа байсан газарлуу ирж яваад бид нарыг хараад буцаад эргэхээр нь би янгир ямаа алсан  хүмүүс  гэдгийг мэдээд араас нь хөөсөн. Гэтэл нөгөө машин сигнал дараад зогсохгүй байхаар нь зургийг нь  дарж аваад буцаж нөгөө янгир байсан газар ирж дуудлага өгсөн. Цагдаа ирэх хооронд нөгөө цагаан машин аймагруу явж байхаар нь мөн зургийг нь  дараад үлдсэн.Тэр машин зогсолгүй өнгөрөөд явтал урдаас нь цагдаа нар барьж ирсэн. Өөр ямар нэгэн юм бол байгаагүй. Янгир ямаа бол ерөөсөө буудуулаад удаагүй халуун байсан Тэр цагаан машин янгир ямаа будуулсан газар буюу төв замын хажуугийн шороон замаар Баян-Өлгий талаас ирж яваад бид нарыг хараад эргэхээр нь хөөсөн. Тэр үед өөр ямар нэгэн машин байгаагүй. Тэр машин дотор 4 эрэгтэй хүн байсан. Цагдаа нар бариад ирсэн хойно манай эхнэр болон Т.Баянхүү эгч хоёрлуу авгай нар гээд аймаар занаад машины номер хараад байсан гэж манай эхнэр надад хэлсэн. Надад бол юм хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.ын гэрчээр өгсөн...Би өнөөдөр өглөө 10 цагийн үед аймагт сумын дотуур байрны 11 хүүхэд нөхөр И., байрны багш Т.Баянхүү нарын хамт авч ирж пост дээр ар гэрт нь хүлээлгэн өгөөд буцаж сум явах замдаа янгир харах гэж шинэ гүүр гарч зогсоод байж байтал янгир ямаанууд явж байсан. Тэгээд зураг авч байтал манай нөхөр нэг янгир ямаа буудсан байна гэхээр нь харсан чинь уулын бэлд нэг ямаа үхсэн байсан. Гэтэл яг тэр үед шороон замаар нэг цагаан машин гарч ирээд бид нарыг хараад буцаж эргэхээр нь араас нь сигнал дарж хөөсөн чинь зогсохгүй байхаар нь машины зураг, улсын дугаарыг нь дарж аваад буцаж эргээд цагдаад мэдэгдсэн. Дуудлага өгөөд цагдаа нар ирэх хооронд нөгөө янгир ямаа буудуулсан газар ирээд байж байтал нөгөө цагаан өнгийн ХОҮ улсын дугаартай машин аймагруу 30 орчим минутын дараа явж байхаар нь би мөн зургийг нь  дарсан. Гэтэл тэр машин зогсолгүй яваад өгсөн. Цагдаа нар урдаас нь бариад ирсэн байсан. Өөр ямар нэгэн хөдөлгөөн байгаагүй. Манай нөхөр янгир ямааг  үхээд удаагүй халуун байна гэж хэлсэн. Тэр машин Эрдэнэбүрэн талаас буюу төв замын хажуугийн шороон замаар янгир байх газарлуу ирж яваад би нарыг хараад шууд эргээд явсан учраас бид нар алсан хүмүүс нь байна гэдгийг мэдээд хөөсөн. Гэтэл огт зогсолгүй шороон замруу буугаад яваад өгөхөөр нь бид нар дугаарыг нь  цагдаад өгсөн дээр гэж бодоод цагдаа дуудсан. Тэр машинд 4 эрэгтэй хүн сууж явж байсан. Бид нар янгир ямаа байсан газар байж байтал цагдаа нар аваад ирсэн чинь Т.Баянхүү эгч бид хоёрыг хоёр авгай гээд аймаар занаад машины дугаар аймаар тогтоож аваад байсан.Миний хувьд жаахан айж байна өөр зүйл алга...гэх мэдүүлэг/ хх-ийн 35-36-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Т.ын гэрчээр өгсөн...Би өглөө аавынхаа гэрээс 09 цагийн үед гараад найз Л.тэй уулзаж
ахын гэрт очсон. ахтай уулзтал
Эрдэнэбүрэн сумаас  тэмээ авах
гэж байгаа юм хамт очоод ирье
гэж хэлэхээр нь Л.гийн машинтай
Эрдэнэбүрэн сумруу 10 цагийн үед гарсан.
Би цагаа нарын санахгүй байна.
Аймгаас орж, гарах хөдөлгөөн хаасан байсан учраас
Ченжийн тохой гэх газраар
хулгайн замаар яваад төв замруу орсон. Бид нар замдаа
Ченжийн тохойн
хажууд нэг шил 0,75 граммийн
“Соёрхол архи уусан. Би машин барьж байсан
учраас архи уугаагүй.
Л., А.*******, ах гурав тэр архийг уусан.
Тэгээд төв зам дээр нэг мотоцикльтой хүнтэй таараад асуутал пост их байна гэхээр нь бид нар буцаад аймагруу явсан. Гэтэл шинэ гүүр гараад явж байтал араас нэг машин ирээд сигнал дараад урд ороод зогсохоор нь би зогссон чинь цагдаа нар байсан. Тэр цагдаа нар
амрыг эрье машиныг чинь шалгах шаардлагатай байна гэхээр нь шалгуулсан.Гэтэл бид нарыг араас дагаад яв гэж хэлээд буцаж эргээд гүүр гараад зогсоод машин дахин үзээд янгир ямаа буудсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шалгуулсан. Гэтэл удалгүй төвөөс цагдаа нар ирсэн. ах яваад ирье гэхээр нь дагаад явсан. Би хөл хорьсон байгаа гэдгийг мэдэж байсан. Л. ахын машинд ямар нэгэн галт зэвсэг байгаагүй. Энэ өмд бол Л.гийн өмд. Яагаад сайн мэдэж байна гэхээр Мөст
суманд хамт ажиллаж байх үед
Л. өмсөж явсан учраас мэдэж байна. Хутга машинд байсан учраас тэр хүнийх байх гэж бодож байна. Надад ямар нэгэн галт зэвсэг гэж зүйл байхгүй.Ганц нэг шил архи олж ууна гэхээр нь буцаж эргэсэн...гэх мэдүүлэг/ хх-ийн 37-38-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Д. //-ын гэрчээр өгсөн...Би өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төвд айлд байж байтал Л. надруу залгаад хөдөө “Шургийн гол” явах ажил байна гэхээр нь би надад мөн тэмээ байгаа мах үнэд орж магадгүй хамт очиж үзээд ирье гэж хэлээд гэртээ очоод байж байтал Л. машинтай манай гадаа ирсэн. Тэгээд гараад иртэл машинд нь Т., А.******* хоёр байсан. Машиныг Т. барьж явсан. Гэтэл намайг ах урд суу гэхээр нь би суугаад явсан. Манай гэрийн гаднаас хөдлөх үед нэг шил Соёрхол 0,75 граммийн архи гаргаж ирээд задлаад хийхээр нь нэг татсан. Тэгээд хөдлөөд явж байгаад замдаа уусаар байгаад би нэлээд муудсан байсан. Тэгээд хэсэг явж байтал би унтаад өгсөн байсан. Нэг сэртэл цагдаа ирсэн байсан бөгөөд би тэр үед жаахан сэргэж ирсэн. Бас нэг мотоциклтой хүнтэй уулзаж байхыг бүдэг санаж байна.  Би тэр үед огт анзаараагүй.  Би урд суудал дээр суусан. Ямар нэгэн ан хийх гэж явсан биш буу байгаа үгүйг мэдээгүй. Сүүлд ухаан ороод юу болоод байгааг мэдсэн. Гайгүй байсан байх. Би нэг их анзаараагүй. Би өөрөө гэрт тал архи байсан тэрнийг нууцаар уусан байсан учраас жаахан халамцуу байсан. Би тэмээний наймаа хийхээр явах гээд пост гарсан учраас явж чадахгүй байсан. Гэтэл доогуур зам гарсан байна гэхээр нь тэр замаар нь гарч явсан. Намайг суух үед ямар нэгэн зүйл яриагүй. Мах үнэд орвол тэмээгээ аваад зарвал ашигтай байх гээд ойр зуурын юм ярьж явсан. Гэтэл би тасраад унтаад өгсөн байсан. Би урд өмнө нь буюу 1994 онд хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 40-41-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Л.гийн гэрчээр өгсөн... Би 2020 оны 11 дүгээр сарын 14-ны өглөө босоод урд едөр нь жаахан уусан байсан учраас гэрт байсан 1 шил архийг авч гараад найз Т. дээр очоод машинаа бариулж би нөгөө гэрээс авч гарсан архиа ганцаараа уусан. Тэгээд гадуур явж байгаад А.*******ийнд очоод тэндээс хөдлөөд Д. ахын гэрт очсон. Д. ах гэрээсээ гарч ирэх үедээ тал шил архи барьж гарч ирсэн. Би тэрнээс хэд татаад тасраад нам унтаад өгсөн байсан. Миний санаж байгаагаар нэг мэдэхэд энгийн хувцастай хэдэн хүнтэй маргалдаж байсан бөгөөд орой эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би яг тэр үед унтаж байсан учраас мэдэх зүйл алга байна. Би их хурдан согтдог учраас яг хэн яах гэж буу авч явсан гэдгийн мэдэхгүй байна. Би архи уугаад явж байсан тэгээд унтаад сэрсэн ийм асуудалд орсон байсан. Намайг унтсан хойгуур хэн юу хийсэн гэдгийн мэдэхгүй байна.Надад ямар нэгэн буу байхгүй. Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Анх удаа ийм зүйл боллоо. А.******* манай дээд ангид сурч байсан бөгөөд бид нар багийн найзууд байгаа юм. А.*******д ямар нэгэн буу байгаа үгүй мэдэхгүй юм. Автобусны жолооч ажилтай хүн... гэх мэдүүлэг/хх-ийн 47-48-рт/

2020 оны 11 сарын 23-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн...5-6 настай эм ямаа. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд  Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр янгир ямаа  эм нь 3100000 төгрөг. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээрхавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад орсон.

Амьтны  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн  төлүүлнэ. 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу  Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн  хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно...гэх дүгнэлт /хх-ийн 57-58-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт А.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр найзуудын хамт Эрдэнэбүрэн сумруу гарсан. Манай найзууд тэмээний наймаа хийхээр  би  ахынд буу хүргэж өгөхөөр явсан юм. Тэгээд аймгаас гарах үедээ бид нар архи уусан бөгөөд төв замруу яг орох гээд явж байх үед янгир ямаанууд таарсан. Тэр үед би нөгөө ахад хүргэж өгөх гээд авч явсан тоз-8 бууг гаргаж ирээд ойрхон байсан нэг янгир ямааруу буудтал гүйгээд уулруу яваад өгсөн. Тэр үед араас машин ирж байсан учраас зогсолгүй чигээрээ бид нар яваад төв замруу ороод цааш очиж буугаа нуугаад буцаж эргээд нөгөө газраа ирж янгир үхсэн үгүйг харах гэтэл хүмүүс ирсэн байхаар нь аймаг талруу явж байтал цагдаа ирж зогсоосон. Би ер нь бол нэлээд согтуу байсан бөгөөд миний хажууд явсан Л., Д. ах хоёр тасраад унтаж байсан. Т. машин барьж явсан бөгөөд намайг буудах үед бүгд сэрээд сандраад цааш шууд зугтсан. Яг тэр үед араас машин явж байсан учраас бид нар зогсолгүй явсан. Тэр буу болохоор ямар нэгэн бүртгэлгүй буу байгаа. Манайх хөдөө мал дээр онд дуугаргах зорилгоор байлгаж байгаад Эрдэнэбүрэнд байдаг ахын малруу чоно ороод байна гэхээр хүргэж өгөх гэж явж байгаад ийм зүйл болсон. Надад их олон жил болж байгаа буу.Олон жил болж байгаа учраас хэнээс авсан гэдгийг санахгүй байна. Би бүртгэлгүй буу ашиглах нь хориотой гэдгийг мэдэн. Хөдөө чоно ирвэл үргээх зорилгоор ашиглаж байсан учраас бүртгэлгүй байдаг байсан.Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч нөхөн төлбөрийн мөнгө болох 6200000 төгрөгийг бүрэн төлсөн байгаа. Ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Гэм буруугаа ойлгож байна...гэх мэдүүлэг

Ховд аймгийн төрийн сангийн тоот дансанд А.*******ээс  нөхөн төлбөрт 6200000 төгрөг төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 95 дугаарт/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч А.******* нь 2020 оны 11 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад орсон “Capra sibiricа” буюу янгир ямааг тусгай зөвшөөрөлгүйгээр  агнасан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.******* болон түүний өмгөөлөгч нар нь  ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан  гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна. 

Шүүгдэгч А.******* нь 2020 оны 11 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад орсон “Capra sibiricа” буюу янгир ямааг тусгай зөвшөөрөлгүйгээр  агнасан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан... ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр  агнасан  ...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцов. 

Иймд  шүүгдэгч А.*******ийн...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр  агнасан  үйлдэлд  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Хохирол хор уршигийн талаар:

2020 оны 11 сарын 23-ны  өдрийн 17 дугаартай шинжээчийн...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд  Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр янгир /ямаа эм/  нь 3100000 төгрөг. Амьтны  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн  төлүүлнэ. 37 дугаар зүйлийн 37.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоосон экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно...гэх дүгнэлтийн дагуу шүүгдэгч А.******* нь  янгир ямааны  экологи, эдийн засгийн үнэлгээ болох 3100000 төгрөгийг 2 дахин өсгөж  нөхөн төлбөрт 6200000 төгрөг  төлсөн нь хэргийн 95 дугаар хуудас дахь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул хохирогчид учирсан хохирол 6200000 төгрөгийг  төлсөн  гэж үзнэ.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  80 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.*******ийн хувийн байдлын талаар...Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрчээр өгсөн...Бид нар жирийн найзууд байгаа  юм.  Өөр ямар нэг зүйл байхгүй.  Хувь хүний хувьд бол нөхөрсөг олонтой залуу байгаа  юм. Хүнд тус хүргээд замаараа явж байдаг хүн. Ер нь их уудаггүй.  Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ...гэх мэдүүлэг/хх-ийн 51-52-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  ын гэрчээр өгсөн...Бид нарын дунд ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Найзууд байгаа юм. Бид анх 1993 онд танилцаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл найзууд хэвээрээ явж байна. Манай найз хүнд тусархуу даруухан залуу байгаа. Эхнэр 2 хүүхдийн хамт-н саарал байранд амьдардаг. Автобусаар хооронд тээвэр хийдэг. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 51-52-рт/ зэрэг нотлох баримт хэрэгт авагджээ.

 Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч А.*******ийг ховор амьтныг зохих зөвшөөрөлгүй агнасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 2  жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,   оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1.2-т  заасныг журамлан 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан...оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн Эрүүгийн хуулийн   ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсэг болох ТОЗ -8 маркын 2355 дугаар бүхий гол төмөр, 4783 дугаар бүхий замагтай  бууг  хураан авч улсын орлого болгож хөрөнгө орлогыг хураах адбадлагын арга хэмжээ хэрэглэх,эрүүгийн   дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хоолны жижиг төмөр шанага 1 ширхэг, хутга 1 ширхэг,  1 тооны  янгир ямааны махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, 6200000 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг дурьдах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч А.*******д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэв. 

 Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөлж гаргасан дүгнэлтдээ:  Шүүгдэгч А.*******ийн хувьд  гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугийн хувьд маргахгүй , мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дураараа  нөхөн төлбөрт 6200000 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар улсын яллагчийн санал болгосон хорих ял  шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэх болон албадлагын арга хэмжээ  хэрэглэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч А.*******ийн  үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч А.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа ба шүүгдэгч А.******* нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нөхөн төлбөрт 6200000 төгрөг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.*******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгчийн  өмгөөлөгчийн  гаргасан дүгнэлт , шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй,  үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шу ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан  2 жилийн хорих ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан...оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч А.******* хүлээлгэж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.*******ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгав.

Эрүүгийн   дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хоолны жижиг төмөр шанага 1 ширхэг янгир ямааны мах зэргийг устгах,  хутга 1 ширхэгийг устгуулахаар  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх,  2355 дугаартай гол төмөр бүхий 4783 дугаартай замаг бүхий, ногоон өнгийн оосортой  ТОЗ-8 маркын бууг  Ховд аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж,  шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нөхөн төлбөрт  6200000 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг дурьдах, шүүгдэгч А.*******д   урьд  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр  агнасан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******гийн *******д  2 жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч А.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил 4 сарын  хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн   дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хоолны жижиг төмөр шанага 1 ширхэг янгир ямааны мах зэргийг устгах,  хутга 1 ширхэгийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх,  2355 дугаартай гол төмөр бүхий 4783 дугаартай замаг бүхий, ногоон өнгийн оосортой  ТОЗ-8 маркын бууг  Ховд аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж,  шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нөхөн төлбөрт  6200000 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  ...оршин суух газар , ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх...үүргийг шүүгдэгч А.*******д хүлээлгэж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.*******д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч А.*******д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлжэгч  нар  Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  гомдол гаргах , улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй ба  гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА