| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00059/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/63 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д холбогдох 2040000800084 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Галшар сумын Ерөнхий боловсролын сургуульд галч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Д Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Б.Д нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сумын төвд Ерөнхий боловсролын сургуулийн зүүн талд дулааны төв шугам сүлжээний цутгалтын ажлыг хийх явцдаа Б.Ө маргалдаж, улмаар түүний баруун хавирга хэсэгт нь өөрийн бакалтай гутлаар өшиглөж, баруун талын 8, 9-р хавиргыг хугалж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос санал болгосон торгох ялыг зөвшөөрч байна” гэв.
2040000800084 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Хэнтий аймгийн Галшар сумын ерөнхий боловсролын сургуульд галч хийдэг. Зуны улиралд ажилгүй байдаг болохоор Галшар сумын төвд дулааны төв шугам сүлжээний цутгалтын ажилд ажиллаж байсан юм. 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна. Дулааны төв шугам сүлжээний цутгалтын ажлыг хариуцаж байсан талбайн даамал Алтанхүү нь Б.Ө ад хандан “Цемент аваад ир” гэж хэлсэн. Тэгэхэд Б.Ө нь намайг хамт явъя гэж хэлэхээр нь би энд ажилтай байна гэж хэлсэн. Тэгэхэд Б.Ө над руу уурлаад “Хамт явъя пизда минь, хэн нь яваад, хэн нь явдаггүй юм” гэж хэлээд жижиг чулуу гартаа бариад над руу дайрахаар нь Б.Ө ыг баруун гараараа цохиж унагаад, газар унасан хойно нь баруун бөөрний орчимд нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд хамт байсан Алтанхүү намайг салгаж холдуулсан. Б.Ө надад зодуулаад Галшар сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэр асуудлаас хойш Б.Ө ажилдаа ирээгүй, эмнэлгээр явж байгаа гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/
Хохирогч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг буюу сумын төвд ажиллаж амьдардаг бөгөөд энэ зун төв дулааны шугамын ажилд туслах ажилтнаар ажиллаж байсан. Тэгээд би 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр сумын төвд Сургуулийн зүүн талд шавар зуурах ажил хийж байгаад тухайн ажиллаж байгаа газрын инженер Алтанхүү ирээд Б.Д мөн ойролцоо ковшийн жолооч бид гурвыг байхад “Цемент дууслаа цементэд яваад ир” гэхээр нь би Б.Д хандан “Хоёулаа цементэд яваад ирье” гэхэд Б.Д нь “Чи надтай барьцдаг хэн юм бэ” гэж уурлаж ирээд миний баруун шанаанд гараараа цохиход би газарт унаад хэвтэж байхад араас Б.Д нь ирээд 1 удаа бакалан гутлаар өшиглөсөн. Тэгээд би ЭМТ-ийн Ганчимэг эмчид үзүүлэхэд “Надад өвчин намдаах тариа хийж, уруул дотор талдаа язарсан шархтай, баруун талын хавиргаар гэмтэлтэй байна, дараагийн шатны эмнэлэгт очиж үзүүл” гэсэн. Тэгээд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж рентиген зураг авахуулан эмчээр уншуулахад “Рентиген зурганд хугаралгүй хэвийн байна” гэж гарсан ба тэгээд буцаж сумандаа ирээд өвдөлт арилахгүй болохоор нь сумын ЭМТ-д 5 хоног хэвтэн эмчлүүлсэн боловч, хөндүүр зовиур арилахгүй амьсгалахад хүндрэлтэй байхаар нь Улаанбаатар хотод нарийн шинжилгээ өгч томографикийн зураг авахуулахад миний өвдөж байсан газар болох баруун талын 8, 9 дүгээр хавирга хугаралтай байна гэж гарсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр намайг эмнэлэг дээр байхад манай нөхөр Б.Ө нь 10 цагийн орчимд “ажил дээр Б.Д намайг зодчихлоо хөдөлж чадахгүй амьсгалж чадахгүй байна” гээд орж ирэхдээ уруул нь язарсан ам нь цустай орж ирсэн. Тэгээд Ганчимэг эмчид үзүүлээд цааш аймагт очиж үзүүл гэхээр нь би нөхрөө аваад аймагт очиж үзүүлэн рентигенд харуулахад “Яс өөрчлөлтгүй элэг өөрчлөлттэй байна, уг баруун хавирганы онош нь тодроогүй” тэгээд аймагт үзүүлээд болохгүй байхаар нь Улаанбаатар хотын “MED TRAUMA” гэх эмнэлэгт томографикийн шинжилгээ хийлгэхэд баруун талын 8, 9 дүгээр хавирга суганы урд шугамаар хугаралтай байна гэж гарсан. Тэгээд Б.Д 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өшиглүүлсний улмаас хавирга хугарсан болохоор манай нөхөр Б.Ө нь цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/
Гэрч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Галшар сумын сургуулийн зүүн талын суваргын хажууд цутгалт хийж байсан Б.Ө, Б.Д нь нар нь хоорондоо муудалцаж Б.Ө нь чулуу шидэхээр нь Б.Д нь унагаагаад өшиглөсөн байхаа тэгээд Б.Ө нь уурлаж орилоод яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
Гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Галшар сумын сургуулийн зүүн талын суваргын хажууд цутгалт хийж байсан Б.Ө ыг цементэнд яваад ирье харин Б.Дашнямыг шороо тэгшлүүлж бай гээд үлдээхэд, Б.Ө нь “Б.Дашнямыг цементэд хамт явъя, хамт ажиллаж байж” гээд хэлтэл “Б.Д нь би энд өөр ажилтай байна” гэж хэлэхэд би машин руугаа явж байсан ба эргээд хартал Б.Д Б.Ө нар нь барьцалдаж аваад унасан тэгээд би гүйж очоод салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1203 дугаартай шинжээчийн
1. Б.Ө ын биед баруун 8, 9 дүгээр хавирганы зөрөөгүй хугарал тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Иргэн Б.Ө ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 24-25-р хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Б.Д нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сумын төвд дулааны шугам сүлжээний цутгалтын ажлыг гүйцэтгэх явцдаа Б.Ө маргалдан улмаар түүний цээжин хэсэгт өшиглөж баруун 8, 9 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал бүхий гэмтлийг үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Б.Ө-ын “...Б.Д нь чи надтай барьцдаг хэн юм бэ гэж уурлаж ирээд миний баруун шанаанд гараараа цохиход би газарт унаад хэвтэж байхад араас Б.Д нь ирээд 1 удаа бакалан гутлаар өшиглөсөн...” гэх мэдүүлэг
Гэрч Ч.А-гийн “...эргээд хартал Б.Д Б.Ө нар нь барьцалдаж аваад унасан тэгээд би гүйж очоод салгасан...” гэх мэдүүлэг
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1203 дугаартай шинжээчийн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч Б.Ө ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч Б.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Б.Дашнямтай тохиролцож хохирлоо барагдуулсан тул гомдол байхгүй” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогчийн хэн алины бие биенээ үл хүндэтгэсэн харилцаанаас шалтгаалсан байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР