Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/65

 

           

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Г холбогдох эрүүгийн 2040000000083 дугаартай хэргийг 2020 оны 11 сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Уулын цехэд ажилтай, ам бүл 1, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг оршин суух, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Э.Г

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Э.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Э.Т нүүрэн тус газар нь гараараа цохиж, өвдөглөх зэргээр эрүүл мэндэд нь зүүн нүдний ухайрхайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Э.Т ийн 2020 оны 10-р сарын 24-ний өдөр өгсөн: 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед намайг гэртээ байхад Э гэх ах над руу залгаад гар утасны цэнэглэгч байна уу гэж асуухаар нь би байхгүй гэж хэлээд утсаа тасалсан. Утсаа тасалчихаад би Э ахын хэлсэн гар утасны цэнэглэгчийг хайж байгаад олоод чатаар Цэнэглэгч олчихлоо гэж Э ахад хэлсэн чинь "Намайг Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40 дүгээр байрны 52 тоотод хүрээд ир" гэхээр нь цэнэглэгчийг нь аваад очсон. Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40-52 тоотод ороход Э Г Б Э  нар архи уугаад сууж байсан. Тухайн үед 17 цаг болж байсан. Би Э.Г ахын гэрт ороод юм яриад сууж байгаад тэдний гэрээс 19 цаг өнгөрч байхад дүү нартаа хоол хийж өгнө гэж хэлээд, гэрээс нь ганцаараа гараад явсан. Намайг гэртээ ирчихээд дүү нартаа хоол хийж өгсний дараа гэрээсээ ганцаараа гараад Э.Г ахын гэрт эргээд очсон. Намайг Э.Г ахын гэрт ороход тэд нар архиа уугаад дууссан байсан. Харин намайг эргээд очиход Э  ах явчихсан, нөгөө 3 нь л байсан. Намайг дэлгүүр хаахаас өмнө архи аваад ир гээд Э ах виза картаа өгсөн. Тэгээд Э.Г ах бид 2 хамт гараад Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 41 дүгээр байрны баруун талд байдаг хүнсний дэлгүүрээс 1 шил хараа гэх 0.75 литрийн архи, ундаа аваад эргээд Э.Г ахын гэрт очсон. Э.Г ахын гэрт ороод бид нар сүүлд авчирсан архийг хувааж уугаад сууж байсан. Тэгтэл ууж байсан архи талдаа ороогүй байхад юм яриад сууж байхад Э.Г ах над руу хандаж "Ах нь дүүдээ юм хэлье" гэснээ шууд миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Ямар шалтгаанаар цохих болсоныг нь мэдэхгүй. Тухайн үед би Э.Г ахтай юм яриагүй, муудаагүй, харин Б ахтай юм яриад сууж байсан. Э ах тухайн үед унтаж байсан. Э.Г ахыг намайг цохихоор нь би босоод Э.Г ахыг түлхэж холдуулсан. Тэгэхэд Б ах Э.Г ахыг холдуулаад тагт руу аваад гарсан. Б ах, Э.Г ах тагтан дээр нилээн удсан, багцааагаар 20 орчим минут болсон байх. Энэ хугацаанд миний нүднээс цус гараад тогтохгүй байсан. Тэгж байгаад Э.Г ах тагтан дээрээс орж ирээд том өрөө рүүгээ орохоор нь гайгүй болсон юм байна гэж ойлгоод "Та одоо ингэж согтоод байхдаа яадаг юм, би явлаа" гэж хэлсэн чинь Э.Г ах уурлаад над руу дахиж дайрч байгаад толгой дээрээс доош нь дараад нүүр рүү өвдөглөсөн. Тэгж байхад Э ах сэрээд Б ахтай нийлээд Э.Г ахыг надаас салгаж холдуулсан. Би цусаа тогтоох гээд ариун цэврийн өрөөнд ороод усаар угаагаад тогтохгүй байхаар нь алчуураар дараад гараад ирсэн. Тэгтэл удалгүй гаднаас цагдаа нар орж ирээд бид хэдийг бүгдийг нь цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Би Э.Г ахтай муудаж маргалдаагүй. Ямар учраас цохисоныг нь мэдэхгүй байна. Намайг Б ахтай юм яриад сууж байхад гэнэт миний хажуу талаас 2-3 удаа цохисон. Тэгэхэд миний зүүн нүднээс цус гоожсон. Э.Г ахтай өмнө нь муудаж байгаагүй, тэгж их харьцаж, таарч байгаагүй. Намайг Э.Г ах ганцаараа зодсон. Б ах, Э ах хоёр салгаж байсан. Э.Г ах эхлээд намайг гараараа 2-3 удаа цохисон, хэсэг хугацааны дараа толгой дээрээс дарж байгаад нүүр лүү өвдөглөсөн. Миний зүүн нүдний доод талын ухархайн яс хугарсан, хамрын яс хугарсан. Зүүн нүд хавдсан, зүүн нүднээс цус нь гоожоод тогтохгүй байсан, хамар хавдсан. Э.Г ах архи уусан байсан, нилээн согтуу байсан. Э ах, Б ах, Э.Г ах гурав нилээн согтсон байсан. Тухайн асуудал болох үед Э ах унтаж байсан. Э.Г ах хэвтээд, удахгүй босоод, нилээн согтсон байсан. Миний согтолт гайгүй байсан. 2020 оны 09 дүгээр сарын 27-ны орой 22 цаг л болж байсан байх, нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хүнсний дэлгүүр хаахаас өмнө амжиж нэг шил архи худалдаж авсан. Тэр архийг уугаад талдаа ороогүй байхад энэ асуудал болсон. Архи уухдаа тэд нар согтсон байсан болохоор нилээн удаж ууж байсан. Тийм болохоор 22 цаг л болж байсан байх гэж бодож байна. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эмчилгээтэй холбоотой гарсан зардлын баримтыг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

- Гэрч Б.Б 2020 оны 10-р сарын 24-ний өдөр өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Г гэрт Э Г Э  бид 4 хамт сагсан бөмбөгийн тоглолт зурагтаар үзсэн. Сагсан бөмбөгийн тоглолт дууссаны дараа бид нар дэлгүүрээс 2 литрийн пиво 2-ыг аваад Г гэрт байхдаа хуваагаад уусан. Бид нар пивоо ууж дууссаны дараа дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Хараа гэх архи аваад эргээд Г гэрт орсон. Архи уугаад сууж байхдаа Э Э.Т ийг хүрээд ир гээд дуудаж байсан. Э.Т ийг ирээгүй байхад Э согтчихсон. Над руу Э.Т  чат бичихээр нь 40 дүгээр байранд байна, хүрээд ир гээд дуудсан. Тэгэхэд удалгүй Э.Т  гаднаас ганцаараа ороод ирсэн. Э.Т ийг орж ирэхэд бид нар 1 шил архиа уугаад дуусчихсан 2 дахь шил архиа ууж байсан. Э.Т  ирээд бид нартай хамт архинаас уусан. Тэгээд Э.Т  гэр рүүгээ хариад, дүү нартаа хоол хийж өгөөд ирэе гээд ганцаараа гараад явсан. Э.Т ийг явсаны дараа Э  харилаа гээд гараад явсан. Тэгээд орой 21 цаг болохоос өмнө Э.Т ийг орж ирэхээр нь Э  виза картыг өгч Ган-Одтой хамт архинд явуулсан. Э.Т  дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи авчирсан. Энэ архийг Г Э.Т  бид гурав хуваагаад ууж байхад Э.Г Э.Т ийг гэнэт цохисон. Тухайн үед Э согтчихсон, гал тогооны өрөөнд суугаагаараа унтаж байсан. Ган-Одыг ямар учраас Э.Т ийг цохих болсоныг тухайн үед ойлгоогүй. Э.Т ийг цохихоор нь би голоор нь орж салгаад тагт руу нь аваад гарсан. Тагтан дээр гараад Ган-Одыг тайвшруулж нилээн удсан. Тэгээд гайгүй болох шиг болохоор эргэж орж ирээд сууж байхад Э.Т , Э.Г хоёр дахиад муудсан. Энэ үед Э сэрчихсэн. Ган-Одыг тэврээд холдуулсан, би голоор нь орж салгасан. Тэгтэл гаднаас цагдаа нар орж ирээд, бид нарыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Э.Т ийн зүүн нүд хавдсан байсан, зүүн нүднээс цус гарсан байсан. Өөр ил харагдах гэмтэл байгааг нь сайн ажиглаагүй. Э.Г гэнэт л Э.Т ийг л цохисон, хэдэн удаа, хаана нь яаж цохисоныг нь мэдэхгүй. Уг нь тэр хоёр ээлжилж гитар тоглоод их сайхан сууж байсан. Тэгээд гэнэт юунаас болсоныг нь мэдэхгүй Э.Г нь цохичихсон гэж байсан. Ган-Одод цохиулчихаад Э.Т  өөдөөс нь цохиж зодолдоогүй. Араас нь очоод ах аа, та намайг яаж байгаа юм гээд асуугаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

- Гэрч Ч.Э  2020 оны 10-р сарын 26-ны өдөр өгсөн: “Би 2020 оны 09 дүгээр сарын 26-ны орой Г гэрт Ган-Одтой хамт хоносон. 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө сэрээд зурагтаар сагсан бөмбөгийн тоглолт үзсэн. Тоглолт үзэж байхдаа өмнөх оройны үлдсэн 1 том пивийг хувааж уусан. Мөн найзууд болох Б Э  нарыг дуудсан. Э  Г гэрт ирээд 1 том пиво худалдаж аваад хувааж уусан. Тэгээд сагсан бөмбөгийн тоглолтоо үзэж дуусаад пивоо ууж дуусгаад Г гэрээс бүгдээрээ хамт гарцгаасан. Би өмнөх орой нь Г гэрт унтахдаа архи уусан байсан болохоор өглөө сэрэхэд миний архи гүйцэт гараагүй байсан. Тэгээд Г гэрт нийт 2 том пиво уугаад эргээд согтсон. Би ямар ч байсан Г гэрээс хамт гарснаа мэдэж байгаа. Тэгээд Г гэрт хэзээ эргэж орсон, гадуур хаагуур явсныг мэдэхгүй байна. Тэгтэл гэнэт хүмүүс орилоод байхаар нь сэрэхэд Г гэрт байсан. Э.Г өөрөө тагтан дээрээ гарчихсан байсан. Би унтаж байгаад сэрсэн болохоор юу болж байгааг нь сайн ойлгоогүй. Тэд нарыг орилоод байсан болохоор хоорондоо муудаж байна гэж бодсон. Тэгээд Э.Т ийг тагт руу гарах гээд байхаар нь араас нь татаж болиулсан. Тэгсэн чинь Э.Г тагтан дээрээс орж ирээд Э.Т тэй муудсан, юунаас болж муудаад байгааг нь мэдээгүй. Э.Г Э.Т ийг цохиж, толгойг дарж өвдөглөх шиг болохоор нь би босоод Ган-Одыг араас нь тэвэрч холдуулсан. Э.Т  өөдөөс нь ямар ч үйлдэл хийгээгүй. Тэгээд салгаад бужигнаад байж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирээд харахад Э.Т ийн зүүн нүд хавдсан байсан, зүүн нүднээс цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

Гэрч Ч.Э ын 2020 оны 10-р сарын 26-ны өдөр өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө гэртээ амарч байгаад найзындаа сагсан бөмбөгийн тоглолт хамт зурагтаар үзэхээр очсон. Би Г гэрт ганцаараа очсон. Намайг очиход Э Э.Г хоёр хамт байсан, Э тэдний гэрт хоносон гэж байсан. Бид нар сагсан бөмбөгийн тоглолт үзэж байхдаа том пиво хувааж уусан. Мөн Б бид нарыг сагсан бөмбөгийн тоглолт үзээд сууж байхад ганцаараа ирсэн. Тэгээд сагсан бөмбөгийн тоглолтоо үзэж дуусаад, ууж байсан пивоо дуусгаад бүгдээрээ Г гэрээс гарч Э хүнээс гар утсандаа цэнэглэгч авсан. Цэнэглэгч авчихаад гадаа, байрны дунд 1 шил архи хувааж уугаад, дуусгачихаад Г гэр лүү эргэж орсон. Г гэрт орохдоо архи, пиво аваад орсон. Бид нарыг Г гэрт архи, пивоо уугаад сууж байхад гаднаас Э.Т  ганцаараа орж ирээд суусан. Би тухайн өглөө ажлаасаа буусан байсан болохоор ядраад Г гэрт унтсан. Намайг сэрэхэд Э.Т  явчихсан байсан. Б Э Э.Г гурав архи уугаад сууж байсан. Би унтаж байгаад сэрээд орой 19 цагийн үед Г гэрээс ганцаараа гараад гэртээ харьсан. Тэр орой эргэж очоогүй. Э.Т  анх Г гэрт анх ирэх үед нүдэнд ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Э.Т ийг ирсний дараа би хэсэг зуур унтсан. Тэгээд сэрэхэд Э.Т  явчихсан байсан, хэзээ явсныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44/

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09-р сарын 29-ний өдрийн №97 тоот: 

1. Э.Т ийн биед зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины хэсэг болон зүүн нүдний доод зовхи, хүзүүний баруун хажуу хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/,  

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10-р сарын 06-ны өдрийн №100 тоот: 

1.Э.Г биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10-р сарын 30-ны өдрийн №97 тоот: 

1.Э.Т ийн биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

З.Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49/

-Яллагдагч Э.Г 2020 оны 10-р сарын 19-ний өдөр өгсөн: 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үдээс хойш би өөрийн найзууд болох Э Б Э  нартай хамт Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40 дүгээр байрны 52 тоотод өөрийнхөө гэрт архи хувааж уусан. Тухайн өдөр ажилдаа гараагүй, амарч байсан. Бид нар архиа уугаад сууж байхад Э  гар утас цэнэггүй болоод цэнэглэгч хайсан. Э өөрөө цэнэглэгч хайгаад хүнтэй утсаар яриад байсан, хэн хэнтэй ярьсныг нь мэдэхгүй. Тэгж байгаад бүгдээрээ манай гэрээс гараад Э  утсанд цэнэглэгч олоод эргээд манай гэр рүү орсон. Бид нар эргэж гэрт ороод архиа уугаад сууж байхад орой 17 цагийн үед Э.Т  манай гэрт ганцаараа орж ирсэн. Э.Т  манай гэрт орж ирээд, юм яриад сууж байхдаа өгсөн архинаас уусан. Тэгээд дүү нартаа хоол хийгээд өгье гээд манай гэрээс 19 цагийн үед гараад явсан. Э.Т ийг явсаны дараа манай найз Э  гэр рүүгээ харьлаа гээд явсан. Э Б бид 3-ыг гэрт сууж байхад Э.Т  эргээд ганцаараа орж ирсэн. Э.Т ийг орж ирэх үед хүнсний дэлгүүр хаагаагүй байсан тул нэмж архи авахаар болсон. Ингээд Э  виза картыг аваад Э.Т  бид хоёр хамт манай гэрээс гарч Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 41 дүгээр байрны баруун талын хүнсний дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн хараа гэх архи, ундаа худалдаж аваад эргээд гэр рүү орсон. Гэрт орж ирээд сүүлд авсан архийг бид нар хуваагаад уусан. Архи уугаад сууж байхад Э сууж байсан газраа ширээ дэрлээд, суугаагаараа унтаад өгсөн. Б Э.Т  бид 3 архи уугаад сууж байхдаа дэмий, ойр зуурын зүйл, өмнө болж байсан явдлуудыг ярьсан. Тэгэхэд Э.Т  "Та өмнө нь өөр байранд хамаардаг байсан, та манай ахтай муудаж байсан" гэж ярихаар нь миний уур хүрээд Э.Т өөс зайгаа бариад, холдоод утсаар ярьсан. Утсаар ярьж дуусаад архи ууж байсан ширээний хажууд очиж суухад юм ярьж байгаад Э.Т ийн хэлж байгаа зүйл таалагдахгүй байхаар нь Э.Т ийг 2-3 удаа цохисон. Тэгэхэд Э.Т ийн зүүн нүднээс цус гоожсон, Б намайг салгаж холдуулаад манай тагт руу гарсан. Би тагтан дээр гараад нилээн удаж байгаад буцаад орж ирээд Э.Т тэй дахиж муудах гээд маргалдахад Э намайг араас тэврээд холдуулж хориод байсан. Б ч гэсэн голоор орж салгасан. Тухайн үед би нилээн соггсон байсан. Э.Т  бид хоёр юм ярьж байгаад хоорондоо яриа нийлэхгүй байсан. Тэгж байгаад Э.Т ийн хэлж байгаа зүйл, таалагдахгүй байхаар нь цохисон. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Би ганцаараа Э.Т ийг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

             -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/,

            -Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 89-91/

                        -  Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Э.Т  бид хоёр 45-р байранд нэг байранд байдаг байсан. Та байрандаа хамаарагддаггүй байсан, харин сэргийлэхийн байранд байдаг байсан. Бид нар сэргийлэхийн байрныхныг зоддог байсан гэж ярьсан. Тийм ярианаас болж хоорондоо маргалдсан. Зодоон эхлэхээс өмнө дуустал манай хуурай дүү Ган-Эрдэнэ харж байсан. Өвдөглөсөн асуудал байхгүй, эхлээд би Э.Т ийг сууж байхад нь алгадсан, босоод ирэхэд нь цохисон. Э.Т  надаас 5 сая төгрөг нэхэмжилсэн. 4.060.000 төгрөгийн эмчилгээний зардлын баримт шүүхэд өгсөн гэж хэлж байсан. Би 2.150.000 төгрөгийг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40-52 тоотод Э.Т нүүрэн тус газар нь гараараа цохиж, өвдөглөх зэргээр эрүүл мэндэд нь зүүн нүдний ухайрхайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Т , гэрч Б.Б Ч.Э Ч.Э  нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 сарын 29-ний өдрийн №97, 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 97 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.   

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 сарын 29-ний өдрийн №97, 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 97 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Т ийн биед нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

  Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын

хяналтын прокуророос шүүгдэгч Э.Г холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Э.Г хууль бус, зүй бус үйлдэл, шүүгдэгч Э.Г архидан, согтуурсан нөхцөл байдал, хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.

   Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Э.Г холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д нийцнэ.

Шүүгдэгч Э.Г нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч Э.Т ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Хохирогч Э.Т  нь “шүүгдэгч Э.Г өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас эмчилгээтэй холбогдон гарсан зардалд 5.000.000 төгрөг”-ийг нэхэмжилсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас хавтаст хэргийн 52-р талд байгаа 33.000 төгрөг, 54-р талд байгаа 38.000 төгрөг, 55-р талд байгаа 150.000 төгрөг, 56-р талд байгаа 2.500.000 төгрөг, 56-р талд байгаа 137.943 төгрөг, 57-р талд байгаа 1.563.850 төгрөг нийт 4.422.793 төгрөгний хохирлоос шүүгдэгчийн хохирогчид төлсөн 2.150.000 төгрөгийг хасаад  2.272.793 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн ХААН банкны дансны хуулгаар шүүгдэгч нь хохирогчид 2.150.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгчээс хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Э.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Э.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Э.Г нь урьд нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 86, 89-91/

Шүүгдэгч Э.Г эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.  

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Г эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Э.Т  болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Г гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал 2.272.973 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Т т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгчээс хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7,

36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Шүүгдэгч Э.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Э.Т  болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Г 2.272.973 /хоёр сая хоёр зуун далан хоёр мянга есэн зуун далан гурван/ төгрөгийг гаргуулж хохирогч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 45-р байрны 59 тоотод оршин суух Онгууд овогт Энхболдын Э.Т т олгосугай. 

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай. 

              7.Шүүгдэгч Э.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Э.Т  болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  10.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ