| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07942/И |
| Дугаар | 102/ШШ2016/06053 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2016/06053
2016 оны 12 сарын 13 өдөр
| Дугаар 102/ШШ2016/06053 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Сүхбаатарын талбай, Централ тауер, 5 давхарт байрлах “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 8-4 тоотод оршин суух, регистр ЧН79052000, Монгол овогт, Бямбасүрэнгийн Амаржаргалд холбогдох 1 499 941 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Б.Амаржаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн мөнгөнөөс 2016 оны 12-р сарын 10-нд 600 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 900 000 төгрөгийг 2017 оны 2-р сарын 1-ний дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Амаржаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК нь Б.Амаржаргалд холбогдуулан цалин 1 499 941 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Амаржаргал нь нэхэмжлэлийн шаардлага 1 499 941 төгрөгөөс 2016 оны 12-сарын 10-нд 600 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 900 000 төгрөгийг 2017 оны 2-р сарын 1-ний дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-ийн нэхэмжилсэн 1 499 941 төгрөгөөс 600 000 төлж, үлдэгдэл 900 000 төгрөгийг 2016 оны 2-р сарын 1-ний дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Б.Амаржаргалын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Амаржаргалаас 19 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шангрила-Улаанбаатар хотел” ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА