| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06894/И |
| Дугаар | 05909 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 05909
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Тус шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 25-р байрны 18 тоотод байрлах, РД-2790211, Гана интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, Дамдинбазарын гудамж, 67-р байрны 111 тоотод байрлах, РД-5643937, Бадрах-Ойл ХХК-д холбогдох,
114 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Гана интернэшнл ХХК-ийн захирал Л.Мандахсүрэн, өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сайнсөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 76 000 000 төгрөг, алдангид 38 000 000 төгрөг, нийт 114 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг шүүх хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Гана интернэшнл ХХК нь Бадрах-Ойл ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 25 өдөр №1/25 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Дээрх гэрээгээр ОХУ-д үйлдвэрлэгдсэн, БП-Г50 маркийн, полимер битуман герметикийг 1 тонныг 3 800 000 төгрөгөөр, 40 тонныг 2016-02-28 дотор нийлүүлэх, худалдан авагч барааг нийлүүлснээс хойш ажлын 10 хоногт багтаан, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн.
Гэтэл Бадрах-Ойл ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Иймд хариуцагчтай байгуулсан №1/25 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 76 000 000 төгрөг, алданги 38 000 000 төгрөг, нийт 114 000 000 төгрөгийг Бадрах-Ойл ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч 2016-11-29 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Гана интернэшнл ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 114 000 000 төгрөгийн 9 000 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Бадрах-Ойл ХХК 2016-11-29 өдөр 37 000 000 төгрөгийг төлөх, мөн Бадрах-Ойл ХХК өөрийн эзэмшилд байгаа 12 тонн БП-Г50 маркийн полимер битуман герметикийг 1 тонныг 4 000 000 төгрөгөөр тооцож, нийт 48 000 000 төгрөгийн үнэ бүхий, Гана интернэшнл ХХК-ийн эзэмшилд байгаа 5 тонн БП-Г50 маркийн полимер битуман герметикийг 1 тонныг 4 000 000 төгрөгөөр тооцож, 20 000 000 төгрөгийн үнэ бүхий, нийт 17 тонныг буюу 68 000 000 төгрөгийн борлуулалтыг Бадрах-Ойл ХХК хариуцан гүйцэтгэж төлбөрийг Гана интернэшнл ХХК-ийн дансанд 2017-01-15 өдрийн дотор шилжүүлнэ.
Гэрээний талууд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчийн агуулахад өөрийн техник, тээвэр болон хүн хүчээр хүргэн өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчийн агуулахад өөрийн техник, тээвэр болон хүн хүчээр хүргэн өгөх үүргээ Бадрах-Ойл ХХК биелүүлээгүй тохиолдолд 17 тонн, БП-Г50 маркийн полимер битуман герметикийн нийт үнэ 68 000 000 төгрөгийг Бадрах-Ойл ХХК төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Гана интернэшнл ХХК нь 114 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж, үлдсэн 105 000 000 төгрөгөөс хариуцагч Бадрах-Ойл ХХК 2016-11-29 өдөр 37 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, мөн Бадрах-Ойл ХХК өөрийн эзэмшилд байгаа 12 тонн БП-Г50 маркийн полимер битуман герметикийг 1 тонныг 4 000 000 төгрөгөөр тооцож, 48 000 000 төгрөгийг, Гана интернэшнл ХХК-ийн эзэмшилд байгаа 5 тонн БП-Г50 маркийн полимер битуман герметикийг 1 тонныг 4 000 000 төгрөгөөр тооцож, 20 000 000 төгрөгийг буюу нийт 17 тонн буюу 68 000 000 төгрөгийн борлуулалтыг ХХК хариуцан гүйцэтгэж, мөнгийг Гана интернэшнл ХХК-ийн дансанд 2017-01-15 өдрийн дотор шилжүүлэх, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн агуулахад өөрийн техник, тээвэр болон хүн хүчээр хүргэн өгөх үүргийг хүлээх, Бадрах-Ойл ХХК герметикийг борлуулах, худалдан авагчид хүргэж өгөх үүргийг биелүүлээгүй тохиолдолд 17 тонн БП-Г50 маркийн полимер битуман герметикийн нийт үнэ 68 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 792 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 396 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон