| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0148/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/18 |
| Огноо | 2021-01-07 |
| Зүйл хэсэг | 12.1.1., 10.1-1, |
| Улсын яллагч | З.АЛТАНСОЛОНГО |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүгч Ө.Бахытбек, шүүгч Б.Гантөгс нарын бүрэлдэхүүнтэй,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч З.Алтансолонго,шүүгдэгч И.*******, түүний өмгөөлөгч , төлөөлөгч , хэлмэрч Д., Ч. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******эд холбогдох эрүүгийн дугаартай, 178/2020/0148/Э/ индекстэй хэргийг 2020 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон улсын иргэн, оны сарын -ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, настай, боловсролгүй, мэргэжилгүй ,Ховд аймаг дахь амьдардаг, хэлгүй, дүлий, хэрэг хариуцах чадвартай, ******* дугаарын регистртэй, ******* ургийн овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч И.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Ховд аймаг дахь төвийн тоот өрөөнд 2020 оны 05 сарын 08- ны орой 20-21 цагийн хооронд тус төвийн асрамжийн нэг өрөөнд амьдарч байсан хөгжлийн Б.*******г даавуун оосроор хоолойг нь боож алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг,
Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт ХХК- ны агуулахын хашааны хажууд 2020 оны 04 сарын -ны орой цаг 40 минутын орчимд Ө.*******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлэг эрхтэн рүү нь хуруугаа оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Б.*******г алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газар үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах асрамжийн газар байх бөгөөд ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан хаалгатай газар байв. Уг газар нь ороход баруун,зүүн гар талд коридор байх бөгөөд баруун зүгрүү үзэхэд хойд зүг рүү харсан тоот номерийн өрөө байв. Уг өрөөнд ороход баруун гар талд 00-ийн өрөө байрлаж байсан бөгөөд чигээрээ явахад том өрөө байв. Хэргийн газрын үзлэгийг цагийн зүүний дагуу хийв. Том өрөөнд ороход зүүн гар талд модон сандал байх бөгөөд доод талд нь хос хар гутал, дээр нь хөнжил болон хувцас зэрэг эд зүйл байв. Сандал байсан газрын хажууд тэргэнцэр байх бөгөөд дээр нь том хүний пампрс саарал өнгийн уяа алчуур зэрэг эд зүйл байв. Тэргэнцэрийн цаана хохирогч хэвтэж байсан ор байх бөгөөд орон дээр 20 - 25 насны эрэгтэй хүний цогцос байв. Цогцосыг цоохор өнгийн даавуунд ороож тавьсан байх бөгөөд өөр ямар нэгэн эд зүйл байгаагүй болно. Орны ар хэсэгт саарал өнгийн олс байх бөгөөд зангидсан байв. Цонхны урд нэг ширхэг шингэн зүйл хийсэн аяга, дотор нь халбага цагаан өнгийн саван /нүүр гарын/ төмөр лааз бүхий эрчтэй сав байв. талыг орон дээр дэр, хөнжил зэрэг эд зүйл байсан бөгөөд хоёр орны дунд цонхны урд гудас хөнжил болон модон сандал зэрэг эд зүйлүүд байв. орны хөл хэсэгт шаргал өнгийн модон авдар сав байх бөгөөд дээр нь Sharp брендийн жижиг зурагт байв. Өрөөний цонхны эсрэг талд модон цоохор хучлага бүхий ширээ байх бөгөөд ширээн дээр том хүний пампрс төмөр аяга халбага, ягаан өнгийн халуун сав, түлхүүр байхгүй онгорхой цоож зэрэг эд зүйлүүд байв. Зурагт байрлах хайрцагны хажууд жижиг модон сандал, урд хэсэгт нь хогийн шүүр тосгуур зэрэг эд зүйлүүд байв. Цогцос байх газрыг Б үсгээр тэмдэглэсэн бөгөөд орны ард талд хоёр уяа байх газрыг 1 тоогоор 2-ын тоогоор амь хохирогчийн сууж байсан гэх тэргэнцэрийг тэмдэглэв. Өрөөний өргөн 3.40 см, урт нь 3.87 см, өндөр нь 2.74 см өндөртэй байв. Өрөөний зүүн хэсэгт байрлах тэргэнцэр 29 см зайтай байх бөгөөд тэргэнцэрийн өндөр суудал хүртэл 50 см, суудлын өргөн 43х38 см, хойд түшлэгийн хэсгийн өндөр газраас 85 см өндөр бөгөөд хойш налсан байдалтай байв. Жижүүр харуул Н. / ПЗ 63101210/ хэлснээр тэргэнцэрийг хойд хананд тулсан байдалтай байсан гэх бөгөөд тэргэнцэрийн зүүн дугуй түгжигдсэн баруун дугуй сул байв. Шинжээч а/д зүүн хана болон зүүн орны доод хөл тэргэнцэр дээрээс цагаан өнгийн нунтаг хар өнгийн сээжээ нунтагаар барьж мөр илрүүлэх зорилгоор шингээсэн боловч гарын мөр илрээгүй байна. Хэргийн газрын үзлэгээр Б цэгээр тэмдэглэсэн орны хөлөөс цагаан өнгийн хоёр ширхэг 88 см, 0 см урттай уяа, 2 цэгээр тэмдэглэсэн тэргэнцэр дээрээс 2 ш саарал уяа модон сандал дээрээс саарал 1 ш, хар ногоон нэг ширхэг уяа хураан авав. Үзлэгийг хийх явцад хэрэг гарсан газраас ямар нэгэн эд зүйл илрээгүй бөгөөд хэргийн 21 гэрэл зураг авав... гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 02-09 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.гийн гэрчээр өгсөн...Би Ховд аймгийн асрагч ажилтай бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 18 цаг 30 минутын үед ийн газрын 21 хүн хоолонд орсон бөгөөд бүгд гал тогооноос хоолоо хийж аваад өрөөндөө хоолоо идсэн. Талийгаачийн хоолыг 18 цаг 40 минутанд халбагадаж өгөөд жижүүрийн өрөө рүүгээ явсан. И.******* гармаар байна гээд орилоод байхаар нь харуул Н.ы хамтаар гаргаад 2 давхарт байлгаж байгаад буцаагаад өрөөг нь цоожлоод байж байтал цаг 30 минутын үед тог тасарсан. Тэр үед эргэж тойроод байж байсан. 20 цаг 30 минутын үед тог ирсэн. Харуул Н.ы хамтаар И.*******ийн хаалгыг цохисон боловч онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь хаалгыг нь онгойлгохоор аптеркаар хөшөөд байж байтал И.******* өөрөө дотроос нь онгойлгосон. Өрөөнд ороход талийгаач сандал дээрээ эвгүй харагдахаар барьж үзэхэд нас барсан байсан. Тэгээд лавлаад үзэхэд хоолой нь улааж боомилсон байдалтай байсан. Тэгэхээр нь сандараад зохион байгуулагч болох луу залгасан. Манай захирал Ч. болон харуул ирээд цагдаа дуудсан. И.*******ээс яасан талаар асуухад нэг нүүр гарын алчуур барьж байгаад дарчихсан гэж дохиогоор хэлсэн. И.******* нь хэлгүй дүлий хүн байгаа юм. Талийгаач болох Б.******* нь төрөлхийн суумгай, босож чадахгүй, үг хэлэхгүй, юм сонсохгүй, хоолыг нь халбагадаж өгдөг, өлгийдөж унтуулдаг, 100 хувь асаргаатай хүн байсан. Өдөр нь тэргэнцэр дээр суулгадаг байсан. И.******* нь байрнаасаа гарах гээд байдаг. Гадуур гарч явахаараа хулгай хийнэ, хүнтэй зодолдох гээд байдаг байсан. Халамжийнхан дотроо айдас ихтэй хүн байсан. Цагдаагийн хүчингийн хэргээр шалгагдаж байгаа. Хаалга хөдөлж байгааг хараад ирдэг байх. Б.*******гийн хувьд шөнөдөө толгой нь өвдөөд орилдог байсан тул И.*******ийг сонсохгүй гэдэг утгаар нь хамт байлгадаг байсан. Н. ах толгойг нь өргөж үзээд “яана боосон байш дээ” гэхээр нь би И.*******ээс яасан бэ гэтэл “би боосон” гээд алчуур аваад үзүүлж байсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 22-24 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.ы гэрчээр өгсөн...Би 2020 оны 05 сарын 08-ны өглөө ээлж хүлээн аваад харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Орой 18 цагийн үед хоолонд нь оруулаад Б. талийгаачийн хоолыг өрөөнд оруулж өгөөд И.*******эд хоолыг нь өгөөд талийгаачийн байсан өрөөнд оруулж хаалгыг нь цоожилсон. Тэгээд тог тасраад хэсэг хугацааны дараа ирсэн. Б. “ Б.******* унтах гэж байна” гээд өрөөнд нь орох гэсэн боловч И.******* өрөөгөө дотроос нь түгжсэн байсан. Хаалгаа тайлахгүй байснаа хэсэг хугацааны дараа тайлсан. Бид хоёр Б.*******г амраах гэтэл суудаг тэргэнцэр дээрээ амьсгал хураагаад хөшсөн байсан. Тэгэхээр нь би хөл гарынх нь уяаг тайлаад орон дээр нь гаргасан. Дарга болон цагдаа нарт хэлсэн. Б.*******гийн хувьд суумгай хөдөлгөөнгүй байдаг. И.*******ийн хувьд өрөөндөө чөлөөтэй яваад байдаг байсан. Хэлгүй дүлий хүн байсан. Бид хоёрыг ороход би хоолойг нь боосон гээд дохиод байсан. Сүүлд цагдаа нар ирэхэд боосон гээд бид хоёрт үзүүлээд байсан үйлдлээ үзүүлж байсан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийг 27-29 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.ийн гэрчээр өгсөн...Би гэрээсээ 20 цагийн үед гараад машинаа асаах гээд ажил руугаа явж байтал манай зохион байгуулагч залгаад “ ******* *******г боогоод алсан байна” гэхээр нь харуул руу залгаад надтай ойрхон явж байхаар нь ажил дээрээ хүргүүлсэн. Ажил дээр ирээд шууд Б.*******гийн өрөөнд ортол орон дээр нь тавиад дэвсээ даавуугаар нь бүтээсэн байсан. Тэгэхээр нь би толгой хэсгийг нь сөхөөд үзэхэд хүзүү хэсэгт боолтын ул мөр гарч цус хурсан байсан. Тэр үед ах миний араас орж ирсэн учраас “цагдаа дууд” гэж хэлээд дуудлага өгсөн. Тэр үед асрагч эгч орж ирсэн бөгөөд хөшиж магадгүй гээд хувцасыг нь тайлж зөв байрлалд оруулна гээд янзалсан. Манай дарга Ч. ирсэн. Цагдаа нар ч гэсэн ирсэн. Б.*******гийн хувьд оюуны хүнд хомсдолтой. 90 хувийн групптэй, 100 хувийн асаргаанд байдаг. И.*******ийн хувьд 70 хувийн групптэй, хэлгүй, дүлий , бусадтай дохио зангаагаар ойлцоод байдаг. Албан ёсны дохионы хэл мэдэхгүй. 20 онд хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан. Саяхан хүчингийн гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 30- дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.ын гэрчээр өгсөн...Энэ өдөр гэртээ байж байтал зохион байгуулагч залгаад...******* нас барсан байна гэхээр нь утсаа салгаад ээлжийн жижүүрээс асуухад Б.******* Б.*******ийн өрөөнд байж байгаад хаалгаа тайлахгүй болохоор нь ортол “нас барсан байна” гэж хэлсэн. Би ажил дээрээ очсон. Намайг очих үед харуул цагдаад дуудлага өгөх гээд бичиг баримтыг нь аваад ир гэхээр нь И.*******, Б.******* нарын иргэний үнэмлэхийг гаргаж өгсөн. Б.******* нь 90 хувийн групптэй, төрөлхийн саажилттай, өөрийгөө илэрхийлэх, ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй. Цай хоолоо идэх чадваргүй 100 хувь асаргаанд байдаг. Өдөрт 3-4 ширхэг патпрас сольж, шөнөд нь хүүхэд шиг манцуйлж унтуулдаг. Б.******* нь ахын хамт байж байгаад ах нь нас барсан. Түүнийг эгч нь авч явж байгаад 20 онд дахин авчирж асруулж байгаа. И.******* нь онд төрсөн, Ховд аймгийн ******* сумын харьяат, 2007 онд тус ирсэн, 13 жил асруулж байгаа, цэвэрч нямбай зааж өгсөн зүйлийн сайн хийдэг. Цахилгааны гэмтлийг сайн засдаг. 70 хувийн групптэй, төрөлхийн хэлгүй, дүлий. И.*******ийн хувьд дохионы хэл мэдэхгүй, Хар ярианы дохионы хэлээр ойлцдог. И.*******ийн хувьд гараад явахаараа хулгайн хэрэгт холбогдоод байдаг тул аль болох гаргахгүй байхыг боддог. Б.******* болон И.******* нар нь 20 оны 09 сараас хойш хамт нэг өрөөнд байгаа. Хамт нэг өрөөнд байх хугацаанд ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй...гэх мэдүүлэг / 1-р хх- ийг 33-35 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.ын гэрчээр өгсөн...20 цаг 50 минутын үед манай ажилтан над руу залгаад “ асуудал гарлаа” гэхээр ажил дээрээ ирсэн. И.*******ийн өрөө хаалга онгорхой байхаар нь ороход манай асрагч Т. байсан. Б.******* нас барсан байна гэхээр нь би дотор байсан хүмүүсийг гаргаад гэх харуулаар цагдаад дуудлага өгүүлээд ээлжийн харуулаар нь И.*******ийг харуулж байтал цагдаа нар ирсэн. И.*******ийн хувьд хэлгүй, дүлий. Б.*******гийн хувьд төрөлхийн саажилттай, суумгай, өөрөө ямар нэгэн хөдөлгөөн үйлдэл хийх боломжгүй хүн байсан. И.******* нь албан ёсны дохионы хэл сайн мэдэхгүй. И.*******ийн хувьд гадуур гараад хэрэгт холбогдоод байсан тул цоожилсон байх гэж бодож байна. Манай байгууллагын коридорт камер байдаг...гэх мэдүүлэг/ 1-р хх- ийн 38-39 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.ийн гэрчээр өгсөн...Би энэ өдөр амарч байтал манай байгууллагын эмч Ч. над руу 20 цагийн үед залгаад “Б.******* нас барчихлаа” гэхээр нь шууд ажил дээр явж очсон. Намайг очих үед Б.*******г тэргэнцэр дээрээс аваад орон дээр нь тавьсан байхаар нь хартал нүд ам нь нээлттэй байхаар нь нүдийг нь засаад амыг нь хаах гэтэл хөшсөн байсан. Тэгэхээр нь би аманд нь сүү дусааж хувцасыг нь тайлаад дэвсээ даавуунд ороож үлдээгээд гарсан. Намайг хувцасыг нь тайлах үед Б.*******гийн хүзүүнд боосон мөр байсан. Тухайн үед И.******* хажууд нь байсан. Би “муу” гэж дохиод сууж байсан. И.*******ийн хувьд байрандаа ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Гадуур гарах үедээ асуудал гаргаж байдаг...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 40-42 дугаар хуудас/
Цогцост үзлэг хийсэн...Уг цогцос нь 150 см орчим урттай, зулай хэсэгт 0,5 см хар өнгийн үстэй, мах мярианы байдал туранхай, хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хүрэн өнгөөр үүсч дарахад арилахгүй байв. Хүүрийн хөшилт эрүү, хүзүү, дээд доод мөчдөд сулавтар, хоёр чих ,хамар, ам, өтгөн ,шээсний сүвнээс гарсан зүйл үгүй. Хоёр нүд хагас нээлттэй, хамар болон хацар яс бүтэн, хүзүүнд үүссэн урт 28 см орчим, өргөн нь 2 см хоолойн зүүн хэсэгт 4.5х 1.2 см хөхөлбөр өнгийн цус хуралт хоолой хэсэгт 1х0,3 см, 0,6х0,4 см хүрэн өнгийн зулгаралт зэрэг зүйлүүд байв. Цогцосны хөл гар санжсан байдалтай, 20-25 насны эрэгтэй хүний цогцос байв. Зүүн хөлний шилбэний доод хэсэгт 2х1 см орчим хуучин зулгаралт үүссэн байв ... гэх үзлэгийн тэмдэглэл / 1-р хх-ийн 62 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 сарын 29- ний өдрийн 29 дугаартай... Б.*******гийн цогцост хоолойн зүүн хэсэгт цус хуралт, хоолойн урд хэсэгт зулгаралт, зүүн хөлний шилбэний доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.*******гийн цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, хоолойн зүүн хэсэгт цус хуралт, хоолойн урд хэсэгт зулгаралт нь шинэ үүссэн, зүүн хөлийн шилбэний доод хэсэгт зулгаралт нь хуучин үүссэн гэмтэлүүд байна. Б.******* нь боомилолтын улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна. Б.*******гийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам – ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан...Хэргийн газраас хураан авсан 3 ш уяаг 4, 2, 3 гэсэн цэгээр тэмдэглэн тавихад яллагдагч И.******* нь 2- ын тооны ард байрлах саарал өнгийн уяаг зааж байсан бөгөөд дахин байрыг нь сольж И.*******ийн заасан уяаг 4- ийн тоогоор тэмдэглэж таниулахад анх заасан буюу саарал өнгийн уяаг шууд зааж байв...гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 84-86 дугаар хуудас /
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан...Яллагдагч И.******* нь хэрэг гарсан газар буюу төвийн тоот өрөөнд орж хэргийг хэрхэн үйлдсэн талаар хэлмэрчийн тусламжтай үзүүлэхэд тэрээр тоот өрөөний хөшгийг хааж, бүх гэрлийг унтраав. Тэрээр тухайн үед тог тасарсан байсан гэдгийг хэлж байв. Дараа нь таньж олуулах ажиллагааны явцад заасан саарал өнгийг уяаг авч амь хохирогчийг орлуулж тавьсан тэргэнцэртэй хиймэл хүний хүзүүнд уяаг чангарах байдалтай хийж улмаар дахиад ороож хөлөөрөө жийж татаж чангааж тэргэнцэрийг баруун талд уясан гэдгээ үзүүлэв. Мөн хэрэг үйлдэх үедээ өрөөний хаалгын хэрхэн яаж дотроос нь бэхэлсэн талаар үзүүлсэн бөгөөд өрөөний дотор хаалганы дээд нугаснаас / шүрүүп/ гараар тайлж авч, гадна хаалганд зөөж боогоод цагаан өнгийн уяагаар уяж сандал хөндлөн хүлсэн талаараа үзүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 87-91-р хуудас/
Мөрдөн шалгах туршилт хийсэн...Яллагдагч И.*******эд хэргийн газраас хураагдсан саарал өнгийн уяаг өгч зангидаж чангалах талаар хэлэхэд хүний оронд тавьсан модонд эхлээд уяаг / тойм туших / хэлбэрт оруулж байгаад давхар ороож татаж чангалж байгаад сандалд хөлний хэсэгт давхар зангидаж байв. Туршилт хийх үед яллагдагч И.******* нь хэрэг хийсэн талаараа үзүүлж оосор уяаг сайтар чанга зангидаж байлаа ... гэх тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 92-96 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай....хэргийн газрын үзлэгээр хураан авсан 6 ширхэг уяаг эд мөрийн баримтаар хураан авсан...тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 97-102 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч / аймгийн сумын 2 дугаар багийн 2-04 тоотод оршин суух, онд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, / хохирогч В.******* нь онд төрсөн, хөгжлийн , 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй ОЭ840761 дугаарын регистртэй/ овогт ийн гийн өгсөн...Би Б.*******гийн төрсөн эгч нь байгаа юм. Бид эцэг эхээс 6 - уулаа. Бага хоёр эрэгтэй дүү маань хөгжлийн байсан. Б.******* оны 12 сарын 07- нд аймгийн төрсөн. Манай аав , ээж хоёр асарч байгаад 2007 онд аав нас барсан. 2010 онд ээж нас барсан. Түүнээс хойш би хоёр дүүгээ асарч байгаад 2012 онд хоёр дүүгээ Ховд аймгийн асрамжийн өгсөн. 2013 онд Б.*******гийн ах өвчнөөр нас барсан. 2014 оны 06 дугаар сард миний эрүүл мэнд гайгүй болсон тул Б.*******г асрамжийн газраас авсан. 20 оны 05 дугаар сард дахин бие өвдсөн тул Б.*******г дахин асрамжийн өгсөн. Би Улаанбаатар хотод эмчилгээнд байх үедээ дүүгээ нас барсан талаар мэдсэн. Манай дүү ямар нэгэн хөдөлгөөн хийх чадваргүй, асаргааны хүн байсан. Төрөлхийн саажилттай байсан учраас 90 хувийн групп авдаг байсан. Саажилттай учраас ямар нэгэн дохионы хэл мэдэхгүй. Бидний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй. И.*******ийн хувьд хуульд заасан хариуцлагаа хүлээнэ биз. Асрамжийн газрынхан манай дүүг сайн асарч байсан. Энэ талаар хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 1- дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Н.гийн өгсөн... Би 2007 оноос хойш нийгмийн ажилтаар ажиллаж байна. Тухайн үед И.******* нь өөрийн төрсөн эгч түүний охин нарын хамт нэг өрөөнд байсан. Гэтэл эгчийнх нь охин Зэрэг сум руу хүнтэй суугаад явахдаа ээжийгээ авч яваад И.******* үлдсэн. И.******* нь гадуур хулгай хийж,хүнээс мөнгө гуйгаад байна гэж сонсогдож байсан. Тухайн үед ******* сумын хүмүүс И.*******ийг хулгай хийгээд байсан тул эцэг, эх нь асрамжийн өгсөн гэж сонсож байсан. Манайд ирэх үедээ төрөлхийн хэлний , дүлий гэж ирж байсан. И.******* нь хараар дохиогоор ойлцдог байсан. Намайг ажиллаж байх үед Б.******* нь ахын хамт ирсэн. Хамт ирсэн ах нас барсан. Б.*******г аймгаас эгч нь ирээд санаад байна гээд авч яваад буцаагаад авчирж өгсөн. Б.******* төрөлхийн саажилттай, 100 хувь хүний асаргаанд байдаг...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 9-120 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч И.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би энэ өдөр хамт байсан Б.*******г уйлаад байхаар нь хаалгаа дотроос нь уяж сандал хүлж барьж байгаад цонхны хөшгөө хааж байгаад саарал өнгийн уяагаар Б.*******гийн хүзүүгээр оруулж давхар ороож байгаад хажуу тийш нь татаж хүлж алсан. Тэр үед юм харагдахгүй байсан. Би уйлаад байхаар нь боож алсан. Би хүзүүгээр нь уяж байгаад хөлөөрөө жийж татаж тэргэнцэрийн хажуу талаас татаж уясан...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 166-167 дугаар хуудас/
дугаарын регистртэй оны 12 сарын 07-ны өдөр төрсөн, овогт ийн ******* нь 2020 оны 05 сарын 08- ны өдөр нас барсныг Ховд аймгийн Жаргалант сумын нас барсны бүртгэлд 2020 оны 05 сарын 12- ны өдөр 61 дугаарт бүртгэсэн дугаартай нас барагчийн гэрчилгээний хуулбар / 1-р хх-ийн 150 дугаар хуудас/
Хоёр: Хохирогч Б.*******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд ийн гэрчээр өгсөн...2020 оны 04 сарын -ны орой цагийн үед манаачийн үүрэг гүйцэтгээд хашаан дотроо явж байх үед гэнэт эмэгтэй хүний хашгирах уйлах чимээ хуучин дулааны зам талаас гарахаар нь хашааны дааман дээр яваад очиход “ наад хүнээ бариад ав “ гээд орилхоор нь тухайг хүнийг хартал хойшоо эргээд зугтааж байгаад буцаад гудмаар доошоо эргээд зугтаахаар нь замыг нь тосоод гараад ирэхээр нь барьж авсан. Тухайн үед зугтааж байсан залууг барьж аваад дагуулаад уйлж байсан эмэгтэй дээр очиход тэр эмэгтэйгийн нуруу хэсэг нь шороо болчихсон уйлж байсан. Би тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад асуултанд хариулж чадахгүй уйлаад байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдээд удахгүй цагдаа нар ирээд аваад явсан. Тухайн эмэгтэйгийн эгч нь бас ирсэн байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 4 дүгээр хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд гийн гэрчээр өгсөн... 2020 оны 04 сарын -ны өдөр 16 цагийн үед асрамжийн газар үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа асрамжийн хүмүүсийн хоолыг 18 цаг 20 минутын үед өгч байхад И.******* хаалгаар гараад хашааны хойд талаар даваад зугтаасан. Харуул Н.ы хамт араас нь яваад олоогүй. Тэгтэл орой 21 цагийн үед цагдаа нар И.*******ийн дагуулаад ирсэн. И.******* нь урьд зугтааж гарч яваад 1-2 цаг болоод буцаад ирдэг байсан. И.******* нь хэлгүй дүлий. Уурлах юм бол хаалга үүд эвддэг юм...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 7 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.ы гэрчээр өгсөн...Би 2020 оны 04 сарын -ны өдөр Халамжийн харуулын үүрэг гүйцэтгэж байхад 18 цаг 20 минутын үед асрамжийн хүмүүсийн хоол өгч байхад И.******* хаалгаар гараад зугтаалаа гээд надад хэлэхээр нь би араас нь гараад хашаа даваад байрны ойр орчим эмнэлэгийн ойр хавиар хайсан боловч олдоогүй юм. И.******* нь урд нь байнга л шахуу зугтааж байсан. Зугтаагаад явсан үедээ 1-2 цагийн дараа буцаад ирдэг байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 9 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.ын гэрчээр өгсөн...Би 2020 оны 4 сарын 06-ны өдрөөс Ховд аймаг дахь төвийн захирлаар ажиллаж байна. И.******* нь хэлгүй дүлийн улмаас тус асруулж байгаа. И.******* нь албан ёсны дохионы хэл мэдэхгүй. И.*******эд сэтгэцийн ямар нэгэн өвчин байхгүй. Хааяа нэг асрагч нарын аргалж байгаад асрамжийн газраас гараад зугтаагаад явчихдаг. Гарч яваад 1-2 цагийн дараа өөрөө хүрээд ирдэг. Асрамжийн газраас гадуур гарах үедээ хүнээс мөнгө гуйгаад яваад байдаг. И.******* нь ийн мөнгө 188000 төгрөг авдаг. Тус асруулагч нар гадуур гарч хэрэгт холбогдох бол хариуцлагыг манай байгуулага хүлээнэ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 201-202 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 сарын 30- ны өдрийн 372 дугаартай ...Б.*******гийн биед гэмтэл учирсан байна. Б.*******гийн биед хэвлийд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Б.*******гийн биед учирсан дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.*******гийн биед учирсан дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 206 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн сумын багт оршин суух, оны сарын -ний өдөр төрсөн, эмэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой, Ховд их сургуулийн бизнесийн удирдлагын 4 дүгээр дамжааны оюутан , дугаарын регистртэй / овогт ын *******гийн өгсөн...2020 оны 04 сарын -ны өдөр найз ийн гэрт байж байгаад цагийн үед манай найз захын доод талын халуун усны ойролцоо дөхүүлж өгөөд би түүнээс цааш ганцаараа явсан. Ховд их сургуулийн дээд талын нарийн заагаар гараад явж байтал үл таних эрэгтэй хүн гарч ирээд мөнгө барьчихсан надаас мөнгө нэхэх үйлдэл гаргахаар нь би байхгүй гэж хэлчихээд явахад миний араас дагаад явсан. Хуучийн дулааны доод талаар явж байхдаа эгч намайг эрэгтэй хүн дагаад явж байна гээд явж байтал тухайн эрэгтэй хүн миний урд талд гараад мөнгө үзүүлээд мөнгө нэхэхээр нь би барьж явсан нөөтбүүкээрээ цохих гэтэл булааж миний хоолойноос барьж аваад намайг хойш түлхээд би толгойгоороо унасан. Намайг газар унагаад миний хоолой шахаад миний өмд рүү гараа хийгээд миний бэлэг эрхтэн рүү гараа хийсэн. Тэр үед би тэр хүний алгадахад гараа татаад авсан. Тэр үед хашаанаас нэг эрэгтэй хүн гарч ирээд тэр хүнийг бариад авсан. Тэр үед манай эгч миний дэргэд ирсэн байсан. Удалгүй цагдаагийн албан хаагч нар ирээд бид нар цагдаа дээр ирсэн. Би тухайн хүнийг захын оролцоо хүнээс мөнгө нэхээд явж байхыг нь харж байсан. Бусдаар тэр хүнийг танихгүй. Миний хоолойноос бариад үснээс татаад хойш унагасан. Би хойш унахдаа толгойгоороо явган хүний цементэн дээр унасан. Миний өмд рүү гараа хийгээд бэлэг эрхтэн рүү гараа хийсэн. Миний толгой өвдөж гэдсэн дээр шалбарсан байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 6, 6 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч И.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би байрандаа байж байгаад хашаа даваад зугтаасан. Намайг байрнаас гарч байхад асрагч, харуул араас хөөгөөд би зугтаасан. Цаасан дээр 5000 гэж бичээд утсаар ярьж байсан эмэгтэйд үзүүлэхэд нөгөө хүн байхгүй гэхээр нь би тухайн эмэгтэйд уурлаад боож газар унагаад гараа атгаж байгаад толгой хэсэг рүү нь цохисон. Би тэр эмэгтэйгийн өмд рүү гараар хийгээд бэлэг эрхтэнээс нь татсан. Тэгтэл тэр эмэгтэй уйлсан. Тэр үед нэг сахалтай эрэгтэй хүн гарч ирээд намайг салгаад охинд утсаа өгөөд яриулсан. Удалгүй цагдаагийн албан хаагч ирээд намайг гавлаад аваад явсан ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 204 дүгээр хуудас / зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч И.******* нь 2020 оны 04 сарын -ны өдөр Ховд аймаг дахь хөгжлийн төвийн байрнаас гарч зугтааж яваад Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутагт байрлах ХХК-ны агуулахын хашааны дэргэд цаг 40 минутын үед хохирогч Б.*******гаас цаасан дээр 5000 төгрөг гэж бичсэн бичгийг үзүүлэн 5000 төгрөг өгөхийг шаардсан ба мөнгө байхгүй гэхэд нь хоолойноос нь гараараа бариад хойш нь татаж газар унагаад өмдрүү нь гараа хийж, бэлэг эрхтэн рүү нь гараа хийсэн гэх хэргийн үйл баримт нь...хохирогч Б.*******гийг өгсөн...Нэг эрэгтэй хүн цаасан дээр 5000 гэж бичээд надаас мөнгө нэхсэн байхгүй гэхэд миний хоолойноос татаж хойш унагаад миний өмдрүү гараа хийж бэлэг эрхтэн рүү гараа хийсэн. Намайг алгадахад гараа татаж авсан. Миний толгой өвдөж гэдсэн дээр шалбарсан...гэх мэдүүлэг, гэрч ийн өгсөн...эмэгтэй хүний уйлах хашгирах чимээ гарсан. Намайг очиход наад хүнээ бариад ав гэхээр нь цааш зугтаахаар нь замыг нь тосоод барьж авсан. Зугтааж байсан залууг барьж аваад уйлж байсан эмэгтэй дээр очиход тэр эмэгтэйгийн нуруу хэсэг нь шороо болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдээд цагдаа нар ирээд аваад явсан... гэх мэдүүлэг, гэрч , Н. нарын өгсөн... 2020 оны 04 сарын - ны орой И.******* хашаа даваад зугтаагаад явсан. Орой 21 цагийн үед цагдаа нар авчирсан...гэх мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 сарын 30- ны өдрийн 372 дугаартай... Б.*******гийн биед хэвлийд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт, шүүгдэгч И.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Би нэг эмэгтэйгээс 5000 төгрөг өгөөч гэж цаасан дээр бичснээ үзүүлсэн. Мөнгө байхгүй гэхээр нь толгой руу нь цохиж, өмд рүү нь гараа хийж, бэлэг эрхтэн рүү нь гараа хийсэн...гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч И.******* нь 2020 оны 05 сарын 08- ны орой 20-21 цагийн үед Ховд аймаг дахь хөгжлийн төвийн тоот өрөөнд хамт асруулж байсан хөгжлийн Б.*******гийн хоолойг нь боож алсан гэх хэргийн үйл баримт нь... хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.гийн гэрчээр өгсөн... 2020 оны 05 сарын 08- ны орой асруулагч нарын хоолыг өгсөн. Б.*******гийн хоолыг халбагадаж өгсөн. И.*******ийг гарна гээд байсан тул дээд давхарт гаргаж байгаад буцаад өрөөнд нь оруулсан. Тухайн үед тог тасраад хэсэг хугацааны дараа ирсэн. Б.*******г унтуулахаар хаалгыг нь цохисон боловч И.******* хаалгаа нээж өгөхгүй байснаа онгойлгосон. Талийгаач сандал дээрээ эвгүй харагдахаар нь барьж үзэхэд нас барсан байсан. Тэгээд лавлаад үзэхэд хоолой нь улайж боомилсон янзтай байсан. И.*******ээс яасан талаар асуухад нүүр гарын алчуур барьж байгаад дарчихсан гэж хэлсэн ... гэх мэдүүлэг, гэрч Н.ы өгсөн...Б. талийгаачийн хоолыг өгөөд И.*******ийг өрөөнд нь оруулж хаалгыг нь цоожилсон. Тэр үед тог тасраад ирсэн. Б.*******г унтуулахаар өрөөнд нь орох гэтэл И.******* хаалгаа нээж өгөхгүй байхаар нь аптеркаар онгойлгох гэж байтал И.******* хаалгаа нээсэн. Б.******* тэргэнцэр дээрээ амьсгал хураагаад хөшсөн байсан. Бид хоёрыг ороход би хоолойг нь боосон гээд дохиод байсан. Сүүлд цагдаа нарыг ирэхэд боосон гээд бид нарт үзүүлээд байсан үйлдэлээ үзүүлж байсан... гэх мэдүүлэг, цогцост хийсэн үзлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 29 дугаартай...Б.*******гийн цогцост хоолойн зүүн хэсэгт цус хуралт, хоолойн урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.******* нь боомилолтын улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан...гэх дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл, шүүгдэгч И.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Би энэ хамт байсан Б,*******г уйлаад байхаар нь хаалгаа дотроос нь уяж сандал хүлж барьж байгаад цонхны хөшгөө хаагаад саарал өнгийн уяагаар Б.*******гийн хүзүүгээр оруулж, давхар ороож байгаад хажуу тийш нь татаж хүлж алсан...гэх мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч И.******* болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч И.******* нь хохирогч Б.*******г газар унагаж, өмд рүү нь гараа хийж, мөн бэлэг эрхтэн рүү нь гараа хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан...бэлгийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь...хүчиндэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч И.*******ийн хохирогч Б.*******гаас 5000 төгрөг нэхэж улмаар газар унагаж, өмдрүү нь гараа хийж, бэлэг эрхтэн рүү нь гараа хийж, бэлгийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ,
Мөн Ховд аймаг дахь хөгжлийн төвийн тоот өрөөнд хамт асруулж байсан хөгжлийн Б.*******гийн хоолойг боож алсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч И.*******ийг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг, хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В. болон хохирогч Б.******* нар хохирол нэхэмжлэхгүй талаараа тус тус мэдүүлсэн тул бусдад төлөх хохиролгүй гэж үзнэ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч И.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 169-р/ тогтоогдож байна.
Шүүгдэгч И.******* нь хэлгүй, дүлийн улмаас эцэг, эхийнх нь хүсэлтийн дагуу Ховд аймгийн Засаг даргын 2007 оны 08 сарын 17-ны өдрийн 210 дугаартай “ Улсын асрамжинд хамруулах тухай “ захирамжаар Ховд аймгийн газрын харьяа асруулдаг хэдий ч хэрэг хариуцах чадвартай болох нь ...Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 577 дугаартай...И.******* нь төрөлхийн хэлгүй дүлийгээс шалтгаалсан оюуны хоцрогдол сэтгэцийн эмгэгтэй байна. И.*******ийн дээрхи эмгэг нь төрөлхийн эмгэг болно. И.******* нь дохионы хэлмэрчийн тусламжтай мэдүүлэг өгөх чадвартай байна. И.******* нь хэрэг хариуцах чадвартай байна. И.*******ийн сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч И.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийнг 1, 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч И.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч И.******* нь хэлгүй, дүлий гэх хөгжлийн боловч төрөлхийн саажилттай, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, 100 хувь хүний асрамжинд байдаг, 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хохирогчийг хоолойг нь боож амь насыг нь хохироосон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч И.*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 8 жилийн хорих ялын гуравны хоёроос багагүй хорих ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч И.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, улсын яллагчийн ялын санал болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг , хохирлыг төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан 8 жилийн хорих ял шийтгэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.*******ийн 2020 оны 05 сарын 09- ний өдрийн “ Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай” тогтоолоор 2020 оны 05 сарын 09- ний өдөр баривчлагдаж, мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 сарын 10- ны өдрийн 2020/ ЦХШЗ/ 38 дугаартай “ Сэжигтэн И.*******ийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай “ захирамжаар цагдан хоригдож, 2020 оны 05 сарын -ний өдөр суллагдсан, мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 16- ны өдрийн 2020/ ЦХШЗ / 51 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих тухай “ захирамжаар цагдан хоригдож, мөн шүүхийн 2020 оны 07 сарын 02- ны өдрийн 2020/ ЦХШЗ/ 57 дугаартай “ И.*******ийн яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах тухай “ захирамжаар цагдан хорих хугацааг сунгаж, шүүх хуралдаан хүртэл нийт цагдан хоригдсон 207 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг даавуун уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг CD- ийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалж,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, Эрүүгийн 2600000137 дугаартай хэрэгт 26000000138 дугаартай хэрэг нэгтгэгдсэн болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч И.*******эд хорих ял шийтгэсэн тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ямбийхан овогт *******ийн *******ийг хүчиндсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ямбийхан овогт *******ийн *******эд 8 / найм/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1/ нэг / жилийн хугацаагаар хорих ял, тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9/ ес/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч И.*******эд оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элүүлэхээр тогтоосугай
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.*******ийн цагдан хоригдсон 2 / хоёр зуун гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай .
6. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг даавуун уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг CD-ийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, Эрүүгийн 2600000137 дугаартай хэрэгт 26000000138 дугаартай хэрэг нэгтгэгдсэн болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч И.*******эд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧИД Ө.БАХЫТБЕК
Б.ГАНТӨГС
Top of Form