Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016/06066

 

2016 оны 12 сарын 14 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/06066

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо,  538-р байр, 504 тоотод оршин суух, регистр: ЧС73051802, Боржинбан овогт Банзарын Байгалмаагийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Итгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир оролцов. 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Итгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.Байгалмаа нь 2013 оны 2-р сарын 27-ны өдөр өөрийн танил ах дүү Д.Адъяасүрэн, Д.Баатарсүрэн нарт 75 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, тухайн өдрөө Д.Адъяасүрэнгийн Голомт банкны 1809198150 дугаартай дансанд 70 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдсэн 5 000 000 төгрөгийг өөрт нь бэлнээр өгсөн. Ингээд удалгүй харилцагчид зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс 15 000 000 төгрөгийг л өгсөн. Түүүний дүү Д.Баатарсүрэн нь 2014 оны 9-р сарын 24-ний өдөр дээрх үндсэн зээлийн хүүг хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, өөрийн гараар хүсэлт бичиж өгсөн боловч төлөөгүй. Дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрч 2014 оны 11-р сарын 10-ны өдөр бид харилцан тохиролцож, зээлийн төлбөртөө Баянгол дүүргийн 18-р хороо, 37-р байр 11 тоот 65м2 орон сууцыг гражийн хамт нийт 130 000 000 төгрөгөөр үнэлж зөрүү мөнгөнд миний өмчлөлийн Toyata Tundra маркийн автомашиныг оролцуулан зээлийг хаахаар тохирсон. Гэтэл дээрх шилжүүлсэн орон сууц, граж нь эрхийн доголдолтой буюу “Жиашида” ХХК-ийн өмчлөлийн байр байсан болох нь тодорхой болж, миний эзэмшлийг хууль бус болохыг тогтоож, байрыг чөлөөлүүлэх шийдвэр гарсан. Дээрх эрхийн доголдолтой байр шилжүүлсэн залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандахад эрүүгийн хэрэг үүсгэхээс удаа дараа татгалзаад байгаа. Хариуцагчид нь 2015 оноос хойш сураггүй болсон бөгөөд Д.Адъяасүрэн, Д.Баатарсүрэн нарын утаснууд холбогдохгүй болж, иргэний үнэмлэхний хаягууддаа амьдрахгүй байгаа бөгөөд өөр айл орсон тийм хүн байдаггүй гэх болсон. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар орвол зохих этгээдүүд болох Д.Баатарсүрэн, Д.Адъяасүрэн нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                             

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч Б.Байгалмаа нь Д.Баатарсүрэн, Д.Адъяасүрэн нарыг эрэн сурвалжлуулахыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

Д.Баатарсүрэн, Д.Адъяасүрэн нар нь зээлийн гэрээний үүргийн төлбөр 60 000 000 төгрөг гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, 62-р байр 31 тоот, Баянгол дүүрэг 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 7а байрны 40 тоотод амьдарч  байсан боловч тухайн хаягтаа оршин суудаггүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Д.Баатарсүрэн, Д.Адъяасүрэн нар нь  Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, 62-р байр 31 тоот, Баянгол дүүрэг 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 7а байрны 40 тоотод амьдарч байсан, Д.Адъяасүрэн нь холбоо барих 99115953, эхнэр нь 99119478, Д.Баатарсүрэн 99118708, 99991508 дугаарын утастай болохыг дурьдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон       

                                                                                                 ТОГТООХ нь:

 

  1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Д.Баатарсүрэн, Д.Адъяасүрэн нарыг эрэн сурвалжилсугай.

 

            2. Д.Баатарсүрэн, Д.Адъяасүрэн нарыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  4.Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

               

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.АЛТАНТУЯА