Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 05907

 

Хариуцагч нарын  зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, РД-25789697, Хас банкны нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 18а байрны 11 тоотод байрлах, РД-2092859, Баянбуянт ХХК,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, 112-р байрны 25 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧБ76022310, Мөнх тэнгэр овогт Сэрээтэрийн Баттогтох,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 11 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧГ79020700, Цэцэн сартуул овогт Хоролсүрэнгийн Энхбуян,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 11 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧГ71062702, Цэцэн сартуул овогт Хоролсүрэнгийн Энхтуул,

хариуцагч- Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн  өргөн чөлөө,  2а байрны 61 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧГ45020306, Дархчууд овогт Дэчингийн Дүгэрсүрэн нарт холбогдох,

50 963 157 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 14 өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 21 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк хариуцагч Баянбуянт ХХК, С.Баттогтох нарт холбогдуулан 50 963 157 төгрөгийг гаргуулах, хариуцагч Баянбуянт ХХК, Х.Энхбуян, Х.Энхтуул, Д.Дүгэрсүрэн нарт холбогдуулан барьцаалсан хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр  шаардлагуудаа дэмжсэн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Баянбуянт ХХК 2012-01-04 өдөр  Хас банктай 1160008034 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулж, 100 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 360 хоногт 7 хувийн тогтмол хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан.

Энэ гэрээнд С.Баттогтох хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр, батлан даагчаар Х.Энхбуян нар оролцсон.

Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, 4а байрны 60 тоот, 29 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205016247 дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн Г-000141136 гэрчилгээтэй, 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, зээлийн 73 тоот  дахь, 152,6 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201010545 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн Г-0042514 гэрчилгээтэй,  үйлчилгээний зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, зээлийн 4-р гудамж, 155а тоот  дахь, 657 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201005587 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн Г-000076514 гэрчилгээ бүхий, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг болно.

Хариуцагч 2015-05-29 өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.

2016-09-13 өдрийн байдлаар хариуцагч Баянбуянт ХХК гэрээний дагуу төлвөл зохих үндсэн зээл 4. 5 833 333 төгрөг, зээлийн хүү 4 742 393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 387 431 төгрөг нийт 50 963 157 төгрөг болно.

Иймд Баянбуянт ХХК-тай 2012-01-04 өдөр байгуулсан зээлийн гэрээнээс татгалзаж, үндсэн зээл 45 833 333 төгрөг, зээлийн хүү 4 742 393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 387 431 төгрөг, нотариатын зардал 18 000 төгрөг, нийт 50 981 157 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцаалсан хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлж өгнө үү? гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Саранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжилсэн 50 981 157 төгрөгийг 2016-12-31 өдрийн дотор төлж барагдуулна. Дээрх төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, 4А байрны 60 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, зээлийн 73 тоот дахь, 152 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай  барилга,  Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, зээлийн 4-155 тоот дахь 672 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Баянбуянт ХХК, С.Баттогтох, Х.Энхбуян, Х.Энхтуул, Д.Дүгэрсүрэн нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгээ төлөөлүүлэн оролцуулахаар Х.Саранчимэгт итгэмжлэл олгохдоо түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг олгосон байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээг хариуцагч Баянбуянт ХХК болон хариуцагч С.Баттогтох нартай, батлан даалтын гэрээг Х.Энхбуянтай, баталгаат ипотекийн гэрээг Баянбуянт ХХК, Х.Энхтуул, Х.Энхбуян, Х.Энхчимэг нартай байгуулсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Энхбуянгаас батлан даагчийн үүрэг шаардсан нэхэмжлэлийн хэсгээ дэмжээгүй, түүнээс зөвхөн барьцаалуулагчийн үүрэг шаардсан  болно.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжилсэн 50 981 157 төгрөгийг 2016-12-31 өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд энэ хугацаанд дээрх төлбөрийг эс төлбөл зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, 4А байрны 60 тоотод байрлах,  29 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205016247 дугаарт бүртгэгдсэн, хариуцагч Х.Энхбуян дангаараа өмчлөх эрхийн Г-000141136 гэрчилгээтэй, 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо/Хөтөл/, зээлийн 73 тоотод байрлах, 152,8 мкв талбайтай, улсын бүртгэлийн 2201010545 дугаарт бүртгэгдсэн, Баянбуянт ХХК  өмчлөх эрхийн Г-0042514 гэрчилгээтэй,  үйлчилгээний зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, зээлийн 4-р гудамжны 155А тоотод байрлах, 18638314414960 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Ү-2201005587 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний 657 мкв талбайтай, Х.Энхтуул, Д.Дүгэрсүрэн нар хамтран өмчлөх эрхийн Г-000076514 гэрчилгээ бүхий газрыг худалдан борлуулсан үнээс ,үүргийг биелүүлэхээр хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нар  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөх, биелүүлэхээр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагч нарын  зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 412 858 төгрөгөөс 206 429 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 206 429 төгрөгийг, хариуцагчаас 206 429 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,