| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06849/И |
| Дугаар | 05906 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 05906
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 14-р хороо, Хайлааст 20-р гудамжны 481 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХЙ83072278, Боржигин овогт Энхбаярын Ганбаярын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, ТЭЦ-4 баруун хойно, Тунамал хийц ХХК-ийн байранд байрлах, РД-5492459, Хувьсах зам ХХК-д холбогдох,
ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 9 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр гаргуулах, машин авахаар төлсөн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, амралтын мөнгө болон протез хийлгэх мөнгө гаргуулах тухай шаардлагуудтай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ганбаяр, өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанжаргал, өмгөөлөгч Э.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардсан шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр гаргуулах, амралтын мөнгө болон протез хийлгэх мөнгө гаргуулах шаардлагуудаар нэмэгдүүлснийг шүүх хэлэлцэж,нэмэгдүүлсэн шаардлагаас машин авахаар төлсөн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага шүүхээр хэлэлцэх гомдолд хамаарахгүй учир улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй энэ хэсгийг шүүх хэлэлцээгүй болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Хувьсах зам ХХК-д 2010 оноос эхлэн ажилласан бөгөөд үйлдвэрлэлийн осолд орж байгууллагаас ямар нэгэн нөхөн төлбөр олголгүйгээр ажиллуулж байгаад 2016 оны 08 сарын 10 өдөр ажлаас халсан гэж мэдэгдсэн.
Ажлаас халсан тушаал, цалингийн тодорхойлолтоо авах гэхэд өгөхгүй өнөөдрийг хүрлээ.
Иймд намайг үндэслэлгүй ажлаас халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.
Үйлдвэрлэлийн осолд орсон ажилтанд 9 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг ажил олгогч олгох ёстой. Иймд 9 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү?
Компаниас 07-62 УНЯ дугаартай 24 тн даацтай ачааны машиныг худалдаж авахаар тохирч, урьдчилгаанд 5 000 000 төгрөгийг хариуцагчид өгсөн. Энэ мөнгийг буцааж авах хүсэлтэй байна.
2012 онд ажилд орсноос хойш нэгч удаа ээлжийн амралтын мөнгө авч байгаагүй тул ээлжийн амралтын мөнгийг нөхөн авах, үйлдвэрлэлийн ослоос гараа гэмтээснээс протез хийлгэх шаардлагатай болсон тул уг эмчилгээний төлбөрийг тус тус нэхэмжилж байна гэжээ.
Зохигч 2016-11-30 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Э.Ганбаярын хөдөлмөрийн гэрээг хариуцагч тал цуцлаагүй учир нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал, цалин хөлсний олговор авах, мөн протез хийлгэх болон эмчилгээний зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,
Э.Ганбаяртай 2015 оны цалингийн тооцоогүй, 2016 оны эхний 5 сарын цалингийн үлдэгдэл 912 042 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлээс 2016 оны тооцоо болох 380 150 төгрөгийн данс нээнгүүт өгөх, 2012 оноос хойшхи ээлжийн амралтын тооцоонд 1 926 208 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны олговор 1 000 000 төгрөг нийт 4 218 400 төгрөгийг өгөхөөр тохиролцож, 4 218 400 төгрөгийг 2017-02-01 дотор төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 9 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр гаргуулах, амралтын мөнгө болон протез хийлгэх мөнгө гаргуулах шаардлагуудын талаар Э.Ганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч цуцлаагүй байгаа шалтгаанаар нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал, цалин хөлсний олговор авах, мөн протез хийлгэх болон эмчилгээний зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаж, хариуцагч нэхэмжлэгч Э.Ганбаяртай 2015 оны цалингийн тооцоогүй, 2016 оны эхний 5 сарын цалингийн үлдэгдэл 912 042 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлээс 2016 оны тооцоо болох 380 150 төгрөг, бүгд 1292192 төгрөгийг компанийн данс нээгдмэгц нэхэмжлэгчид олгох, 2012 оноос хойшхи ээлжийн амралтын тооцоонд 1 926 208 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны олговорт 1 000 000 төгрөг, бүгд 2 926 208 төгрөгийг нэхэмжлэгчид 2017-02-01 дотор хариуцагч төлөхөөр зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин машин авахаар хариуцагчид төлсөн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагад нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул уг шаардлагыг хүлээн авахаас татгалзав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн маргаантай холбоотой нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас 82 444 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон