Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Г.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дд холбогдох 2029001460116 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний шөнө Өмнөговь  аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 39 дэх километрт 18-31 УНС улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-76” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн 3.7а, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гарган зорчиж явсан Б.Мэнд-Амарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дд холбогдох эрүүгийн 2029001460116 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “Би тухайн зам дээр цуваагаар явж байгаад нойрмоглосон миний буруу. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд үнэн зөв” гэв.

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-н 15-20-р хуудаст/,

Хохирогч Б.Мэнд-Амарын: “...Тэр машиныг Д жолоодоод түүнээс гадна Булганбаяр, Алтаншагай, Амартүвшин болон би явж байсан...би жаахан явж байгаад унтсан байсан. Нэг мэдэхэд машин дайвалзах шиг болохоор нь сэрэхэд Алтаншагай жолоогоо тэгшлээчээ гэж хашгирсан. Тэгээд тас няс болоод машин жолоочийн эсрэг талаараа онхолдоод хажуугаар гулсаж байгаад зогссон...миний баруун таын хөл өргөж явахад их хэцүү болсон байсан. Д эхний зардал 720,000 төгрөг төлсөн.” Гэх мэдүүлэг /хх-н 38-40-р хуудаст/,

Иргэний нэхэмжлэгч А.Азжаргалын: “...Г.Дийн машинд Мэнд-Амар, Амартүвшин 2 орж суусан байсан. Тухайн машинд суусан гэдгээ мэдэгдээгүй... тэгээд би түрүүлээд явж байтал араас станцаар Г.Дийн машин явж байгаа замын хажуугаараа уначихлаа гэсэн тэгээд би буцаад ирэхэд машин дотроос хүмүүсийг гаргаж ирээд эмч үзлэг хийсэн... Д хэлэхдээ би зүүрмэглээд замын хажуугаар орчихлоо гэж хэлсэн... Дг цуваанд нийлсэн цагаас амаар зааварчилгааг хөдөлмөр хамгаалалтын ажилтан болон бид хоёр өгсөн. Цуваанд явж байхад станцаар зааварчилгаа өгч байсан” гэх мэдүүлэг /хх-н 42-45-р хуудаст/,

Гэрч Б.Бямбажавын: “...Г.Дд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Харин цуваанд явж байхад нь Азжаргал бид хоёр станцаар байнга бүх жолооч нарт заавар чиглэл өгч явж байсан” гэх мэдүүлэг /хх-н 49-51-р хуудаст/,

Гэрч Ж.Амартүвшингийн: “...18-31 УНС улсын дугаартай Ланд-76 загварын авто машин сул байсан. тэгээд жолоочийн арын суудал дээр суугаад уг машиныг Д бариад урд нь Булганбаяр миний баруун талд Мэнд-Амар эгч цаад талд нь Алтаншагай бид 5 явж байсан...би машинд суугаад унтаад явж байтал хүн хашгирах чимээ гарсан тэгээд сэрсэн чинь машин баруун талаараа унасан байдалтай байсан...Мэнд-Амар эгчид хавирганы хугарал байсан. бусад нь зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-н 52-54-р хуудаст/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №7559 дугаартай “...1.Б.Мэнд-Амарын биед баруун 11 хавирганы зөрөөтэй далд, бүсэлхийн 1, 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх бүсэлхийн 1, 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 58-59-р хуудаст/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №830 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан: “...Тоёота Ланд Круйзер-76 загварын 18-31 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ 16,310,000 төгрөг” гэх тайлан /хх-н 65-68-р хуудаст/,

Ослын хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчийн №01 дугаартай дүгнэлтээр: “...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм, MNS4969:2000 стандартын 4.8 дахь ажлын байран дахь анхан шатны зааварчилгааны агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм, даралтад сав, шугам хоолой цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэрэг болно. 4.9 дэх “ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэсэн заалтын дагуу бичгээр өгч гарын үсэг зуруулсан байна. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс харахад цувааны чиглүүлэгч замын бартаа бүрийг жолооч нарт анхааруулж байсан байна. Цувааны чиглүүлэгчийн анхааруулж хэлсэн зүйлийг жолооч биелүүлээгүй байна. Хэргийн материалд авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс харахад томилолтоор ажиллаж байсан гэх баримт байхгүй тул үйлдвэрлэлийн осол биш байна. Жолооч Г.Д нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, 18.2.7 дахь хэсэгт “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Осол гарахад жолоочийн нойрмоглосон байдал нөлөөлсөн байна.” гэх дүгнэлт /хх-н 76-77-р хуудаст/,

2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа: “...Ослын үед 18-31 УНС улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-76” загварын тээврийн хэрэгслийг  жолоодож явсан жолооч Г.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэжээ авна. 3.7.а-д “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-н 78-р хуудаст/,

Яллагдагч Г.Дийн: “...Би Улаанбаатар хотоос ирж цуваанд нэгдсэн болохоор зааварчилгаа аваагүй. Замд явж байхад станцаар байнга анхааруулж байсан. гайгүй ядрахгүй байх шиг байсан нэг мэдсэн зүүрмэглэсэн байсан. Би хохирогчид 720,000 төгрөг төлсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-н 84-85-р хуудаст/,

Шүүгдэгч Г.Дийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 83-88-р хуудаст/,

Г.Дийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 129-151-р хуудаст/

Г.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 154-160, 162-166, 168-176-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Дэлгэрдалайд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний шөнө Өмнөговь  аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 39 дэх километрт 18-31 УНС улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-76” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн 3.7а, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гарган зорчиж явсан Б.Мэнд-Амарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “Би тухайн зам дээр цуваагаар явж байгаад нойрмоглосон миний буруу. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд үнэн зөв” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Мэнд-Амарын: “...Тэр машиныг Д жолоодоод түүнээс гадна Булганбаяр, Алтаншагай, Амартүвшин болон би явж байсан...би жаахан явж байгаад унтсан байсан. Нэг мэдэхэд машин дайвалзах шиг болохоор нь сэрэхэд Алтаншагай жолоогоо тэгшлээчээ гэж хашгирсан. Тэгээд тас няс болоод машин жолоочийн эсрэг талаараа онхолдоод хажуугаар гулсаж байгаад зогссон...миний баруун таын хөл өргөж явахад их хэцүү болсон байсан. Д эхний зардал 720,000 төгрөг төлсөн.” Гэх мэдүүлэг /хх-н 38-40-р хуудаст/,

Иргэний нэхэмжлэгч А.Азжаргалын: “...Г.Дийн машинд Мэнд-Амар, Амартүвшин 2 орж суусан байсан. Тухайн машинд суусан гэдгээ мэдэгдээгүй... тэгээд би түрүүлээд явж байтал араас станцаар Г.Дийн машин явж байгаа замын хажуугаараа уначихлаа гэсэн тэгээд би буцаад ирэхэд машин дотроос хүмүүсийг гаргаж ирээд эмч үзлэг хийсэн... Д хэлэхдээ би зүүрмэглээд замын хажуугаар орчихлоо гэж хэлсэн... Дг цуваанд нийлсэн цагаас амаар зааварчилгааг хөдөлмөр хамгаалалтын ажилтан болон бид хоёр өгсөн. Цуваанд явж байхад станцаар зааварчилгаа өгч байсан” гэх мэдүүлэг /хх-н 42-45-р хуудаст/,

Гэрч Б.Бямбажавын: “...Г.Дд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Харин цуваанд явж байхад нь Азжаргал бид хоёр станцаар байнга бүх жолооч нарт заавар чиглэл өгч явж байсан” гэх мэдүүлэг /хх-н 49-51-р хуудаст/,

Гэрч Ж.Амартүвшингийн: “...18-31 УНС улсын дугаартай Ланд-76 загварын авто машин сул байсан. тэгээд жолоочийн арын суудал дээр суугаад уг машиныг Д бариад урд нь Булганбаяр миний баруун талд Мэнд-Амар эгч цаад талд нь Алтаншагай бид 5 явж байсан...би машинд суугаад унтаад явж байтал хүн хашгирах чимээ гарсан тэгээд сэрсэн чинь машин баруун талаараа унасан байдалтай байсан...Мэнд-Амар эгчид хавирганы хугарал байсан. бусад нь зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-н 52-54-р хуудаст/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №7559 дугаартай “1. Б.Мэнд-Амарын биед баруун 11 хавирганы зөрөөтэй далд, бүсэлхийн 1, 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх бүсэлхийн 1, 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 58-59-р хуудаст/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №830 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан: “...Тоёота Ланд Круйзер-76 загварын 18-31 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ 16,310,000 төгрөг” гэх тайлан /хх-н 65-68-р хуудаст/,

Ослын хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчийн №01 дугаартай дүгнэлтээр: “...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм, MNS4969:2000 стандартын 4.8 дахь ажлын байран дахь анхан шатны зааварчилгааны агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм, даралтад сав, шугам хоолой цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэрэг болно. 4.9 дэх “ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэсэн заалтын дагуу бичгээр өгч гарын үсэг зуруулсан байна. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс харахад цувааны чиглүүлэгч замын бартаа бүрийг жолооч нарт анхааруулж байсан байна. Цувааны чиглүүлэгчийн анхааруулж хэлсэн зүйлийг жолооч биелүүлээгүй байна. Хэргийн материалд авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс харахад томилолтоор ажиллаж байсан гэх баримт байхгүй тул үйлдвэрлэлийн осол биш байна. Жолооч Г.Д нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, 18.2.7 дахь хэсэгт “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Осол гарахад жолоочийн нойрмоглосон байдал нөлөөлсөн байна.” гэх дүгнэлт /хх-н 76-77-р хуудаст/,

2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа: “...Ослын үед 18-31 УНС улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-76” загварын тээврийн хэрэгслийг  жолоодож явсан жолооч Г.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэжээ авна. 3.7.а-д “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-н 78-р хуудаст/,

Яллагдагч Г.Дийн: “...Би Улаанбаатар хотоос ирж цуваанд нэгдсэн болохоор зааварчилгаа аваагүй. Замд явж байхад станцаар байнга анхааруулж байсан. гайгүй ядрахгүй байх шиг байсан нэг мэдсэн зүүрмэглэсэн байсан. Би хохирогчид 720,000 төгрөг төлсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-н 84-85-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заас ан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №7559 дугаартай “1. Б.Мэнд-Амарын биед баруун 11 хавирганы зөрөөтэй далд, бүсэлхийн 1, 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх бүсэлхийн 1, 2-р нугаламын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 58-59-р хуудаст/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №830 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан: “...Тоёота Ланд Круйзер-76 загварын 18-31 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ 16,310,000 төгрөг” гэх тайлан /хх-н 65-68-р хуудаст/,

Ослын хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчийн №01 дугаартай дүгнэлтээр: “...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм, MNS4969:2000 стандартын 4.8 дахь ажлын байран дахь анхан шатны зааварчилгааны агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм, даралтад сав, шугам хоолой цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэрэг болно. 4.9 дэх “ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэсэн заалтын дагуу бичгээр өгч гарын үсэг зуруулсан байна. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс харахад цувааны чиглүүлэгч замын бартаа бүрийг жолооч нарт анхааруулж байсан байна. Цувааны чиглүүлэгчийн анхааруулж хэлсэн зүйлийг жолооч биелүүлээгүй байна. Хэргийн материалд авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс харахад томилолтоор ажиллаж байсан гэх баримт байхгүй тул үйлдвэрлэлийн осол биш байна. Жолооч Г.Дэлгэрдалай нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, 18.2.7 дахь хэсэгт “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Осол гарахад жолоочийн нойрмоглосон байдал нөлөөлсөн байна.” /хх-н 76-77-р хуудас/ гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Д нь хохирогч Б.Мэнд-Амарын эмчилгээний төлбөрт 720.000 төгрөгийг нөхөн төлжээ. /хх-ийн 139-р хуудас/

Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Б.Мэнд-Амар, иргэний нэхэмжлэгч А.Азжаргал нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. /хх-ийн 177-179-р хуудас/

Гурав.Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.Дийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Д өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 99-р хуудас/

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Г.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогч Б.Мэнд-Амарын эмчилгээний зардалд 720.000 төгрөг нөхөн төлсөн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж 1000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Мэнд-Амарт эмчилгээний зардалд 720.000 төгрөг нөхөн төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Мэнд-Амар, иргэний нэхэмжлэгч А.Азжаргал нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгж буюу 1.000.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Мэнд-Амарт эмчилгээний зардалд 720.000 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Мэнд-Амар, иргэний нэхэмжлэгч А.Азжаргал нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Дд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.БАТМӨНХ