| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07319/И |
| Дугаар | 05905 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 05905
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 100-р байрны 95 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДВ86121414, Бургаадай овогт Самданжамцын Батхолбоогийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 22-р хороо, Зүүн нарангийн 13-р гудамжны 59В тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЦВ61050767, Боржигон овогт Готовын Гэрэлд холбогдох,
1 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Б.Эрдэнэцэцэгтэй 2015-12-14 өдөр хэлцэл хийж, 70-02 УНВ улсын дугаартай Тоёота чезер авто машин унаж явах нөхцлөөр 1 100 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн.
Б.Эрдэнэцэцэг нь зээлсэн мөнгөө төлөхгүй 6 сар болсон учир миний бие арга буюу шүүхэд хандахад Б.Эрдэнэцэцэг бүртгэлтэй хаяган дээрээ оршин суудаггүй гэж шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймд Б.Эрдэнэцэцэгийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж шүүхийн шийдвэр гарсан.
Б.Эрдэнэцэцэгийг эрэн сурвалжлах явцад түүний ээж Г.Гэрэл надтай ирж уулзаад охин Б.Эрдэнэцэцэгийн зээлсэн мөнгийг би төлье гээд хоёр удаа хэлцэл хийсэн.
Хэлцэл хийснээс хойш 80 000 төгрөг өгсөн. Б.Эрдэнэцэцэгийн авсан зээл, хүү, алдангитайгаа нийлээд 2 600 000 төгрөг болж байна.
Гэхдээ Г.Гэрэлтэй тохиролцсон ёсоор 1 500 000 төгрөгийг нэхэмжилнэ.
Иймд Г.Гэрэлээс 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Батхолбоо шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Гэрэл 1 500 000 төгрөгийг төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, бичмэл баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Батхолбоо хариуцагч Г.Гэрэлд холбогдуулан 1 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 500 000 төгрөгийг хариуцагч Г.Гэрэл төлсөн шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 38 950 төгрөгөөс 50 хувийг буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,