| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00752/И |
| Дугаар | 102/ШШ2017/00637 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/00637
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн ..дугаар гудамж, ..тоотод оршин суух, ..регистртэй, Боржигон овогт П.Гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Горолцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Гшүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
П.Г миний бие 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Архангай аймгийн Өндөр-.. сумын “Тээл” бригадад малын санитарчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Өндөр-... сумын нэгдсэн конторын барилга нь 1984 оны 12 дугаар сард шатсан тул миний баримтууд олдохгүй байгаа. Иймд миний намайг 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Архангай аймгийн Өндөр-... сумын “Тээл” бригадад малын санитарчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Гнь Архангай аймгийн, Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн “Тээл” бригадад 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл малын санитарчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн П.Гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
П.Гнь Архангай аймгийн, Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн “Тээл” бригадад 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл малын санитарчнаар ажиллаж байсан болох нь түүний 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Архангай аймгийн Өндөр-Улаан самын Бадрал нэгдлийн даргын “Ажилд авах тухай” тушаал /хх-6/, “шагнал олгох тухай” тушаал /хх-7/, Архангай аймгийн, “Онцгой байдлын газар”-ын тодорхойлолт /ХХ5/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул П.Гийн дээрх албан тушаалд ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, …регистртэй, Боржигон овогт П.Г Архангай аймгийн, Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн “Тээл” бригадад 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл малын санитарчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч П.Г-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА