Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 05826

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, Залуус-2 хороолол, 84Б байрны 228 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХД63020401, Их монгол овогт Доржийн Сэргэлэнгийн нэхэмжлэлтэй,

 хариуцагч-Сонгинохайрхан дүүрэг, 28-р хороо, Сансар 3-р гудамж, 01 тоотод оршин суух, Баянгол дүүрэг, 18-р хороо, Элит үсчний салонд үйл ажиллагаа эрхэлж буй, эмэгтэй, РД-МР82103003, Дамчин овогт Ягаанбандийн Мөнхгэрэлд  холбогдох

200 000 төгрөгийг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго  нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч хариуцагчаас 200 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Би лангуу түрээслэхээр Зар мэдээ сонины зарын дагуу 2016 оны 07  сарын 06-ны өдөр Элит салонд Я.Мөнхгэрэлтэй очиж уулзаад, лангуу нэг сард 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон.

Урьдчилгаанд  250 000 төгрөгийг өгөх, үйл ажиллагаа явуулсны дараа 250 000 төгрөгийг төлөхөөр тохирсон боловч мөнгөө төлөх гэтэл Л.Мөнхгэрэл урьдчилгаанд  300 000 төгрөг төл гэсэн учир би зөвшөөрч 300 000 төгрөгийг өгсөн.

 Л.Мөнхгэрэл надаас авсан урьдчилгаа мөнгөөр түрээслэх хэсгийг вакумжуулж  өгнө гэсэн боловч  2016-07-14 өдөр очиход засвар хийгээгүй байсан.

 8 сар гараад очтол  бас тохирсон засварыг хийгээгүй байсан тул би  лангуу түрээслэхээ болихоор шийдэж, урьдчилгаанд өгсөн 300 000 төгрөгөө буцааж авъя гэхэд Л.Мөнхгэрэл 2016-08-26 өдөр 100 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн.

Үлдэгдэл 200 000 төгрөгийг өгөөгүй тул цагдаад хандсан. Цагдаа таньд тэр өгөхгүй юм байна, шүүхэд ханд гэсэн тул би нэхэмжлэл гаргасан юм. Иймд Я.Мөнхгэрэлээс 200000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.   

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Д.Сэргэлэнгийн нэхэмжилсэн 200 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

 Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн баримт,  банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг шүүх 2016-11-21 өдөр  мэдэгдсэн байх боловч  хариуцагч  хуралдаанд ирээгүй байна.

Хариуцагч ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн  100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэхээр нэхэмжлэгчийн гаргасан  хүсэлтийг  хүлээн авч, хэргийг хариуцагчийн эзгүйд хэлэлцлээ.

Нэхэмжлэгч  хариуцагчтай түүний үйл ажиллагаа эрхэлж байгаа Баянгол дүүрэгт байрлах Элит салонд лангуу түрээслэхээр 2016-07-06 өдөр тохирч, түрээсийн хөлсөнд 300000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд түрээслүүлэхээр амласан лангуугаа хариуцагч түүний эзэмшилд шилжүүлэх өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч хэлцлээсээ татгалзаж, хариуцагч зөвшөөрч, түрээсийн хөлсөнд авсан 300000 төгрөгөөс 100000 төгрөгийг Хаан банк дахь нэхэмжлэгчийн 5035072559 дансанд 2016-08-26 өдөр буцаан шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхэд түүний ирүүлсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэг, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтыг шүүх үнэлж, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 6650 төгрөгийг улсын  орлогод үлдээж, хариуцагчаас 6650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.             

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон