| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07631/И |
| Дугаар | 05825 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 05825
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, БСБ мегастор их дэлгүүрт байрлах, РД-5443598, утас-302767, БСБ Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Б.Нандинцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК хариуцагчаар оролцвол зохих Б.Нандинцэцэгийг эрэн сурвалжлуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Б.Нандинцэцэг нь манай компанитай 2015-02-06 өдөр 0308 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж, 1 861 160 төгрөгийг сард 3,6 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар, 12 сарын хугацаатай буюу 2016-01-25 өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлж авсан.
Зээлдэгч зээл авах үедээ Хан-Уул дүүрэг, 9-р хороо, Буянт-Ухаа 23-р гудамж, 61-01 тоотод оршин суудаг, Баянгол дүүрэгт орших Coral center дэлгүүрийн 3 давхарт 62-р лангууг түрээслэн ажиллаж байсан ба эхний сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчиж, төлөлтөө хугацаа хоцроож байгаад 2015-09-08 өдрөөс хойш төлөлт хийхээ больсон.
Тэр Хан-Уул дүүрэг, 9-р хороо, Буянт-Ухаа 23-р гудамж, 61-1 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй ба одоо амьдарч байгаа хаяг нь тодорхой бус байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих Б.Нандинцэцэгийг эрэн сурвалжилж өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зээлийн 0308 тоот гэрээ, Хан-Уул дүүргийн 9-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй байх бөгөөд өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэхээр хүсэлт ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК нь хариуцагчаар Б.Нандинцэцэг /Хан-Ууд дүүрэг, 9-р хороо, Буянт-Ухаа 23-р гудамж, 61-01 тоот/-ийг оролцуулж, 2015 оны 02 сарын 06 өдрийн 0308 тоот барьцаат зээлийн гэрээний үүргийг шаардахыг хүсч байгаа байх боловч хариуцагчаар оролцвол зохих Б.Нандинцэцэг нь оршин суух бүртгэлтэй хаягтаа оршин суугаагүй, түүний оршин суугаа хаягийг нэхэмжлэгч мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн байгуулсан гэрээ, 9-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Зээлдэгч Б.Нандинцэцэгийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч нь хариуцагч Б.Нандинцэцэгээс үүргээ шаардах боломжгүй болсон байх тул хариуцагчаар оролцвол зохих Б.Нандинцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй байна.
Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгийг удирдлага болгон,