Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,  

Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн О-т холбогдох эрүүгийн 2138000000007 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.О нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.П-той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний зулай, хүзүү, хэвлий, баруун шуу, баруун өвдөг, зүүн гуянд хутгаар зүсэж шарх үүсгэсэн, толгойн тус газар 2 удаа өшиглөж тархи доргилт, хүзүүний 2 дугаар нугалам цуурал бүхий гэмтэл үүсгэсэн буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Д.О нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.П-той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний зулай, хүзүү, хэвлий, баруун шуу, баруун өвдөг, зүүн гуянд хутгаар зүсэж шарх үүсгэсэн, толгойн тус газар 2 удаа өшиглөж тархи доргилт, хүзүүний 2 дугаар нугалам цуурал бүхий гэмтэл үүсгэсэн буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000007 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 сарын 13-ны өдөр М , А  бид гурав манай гэрт өнжсөн. Урд орой нь бид нар архи уугаад үлдсэн тал шил архи байхаар нь М  бид хоёр уусан. Энэ үед А  хүнтэй уулзана гээд чиний машиныг унаад явсан. Энэ үед цаг сайн анзаараагүй ямар ч байсан нар жаргаад харанхуй болох гэж байсан. Бид хоёрыг архиа уугаад дууссан байхад А  орж ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад А тэй утсаар яриад П  гадаа ирчихлээ гэхээр нь бид гурав гэрээс гараад П ийн машин дотор орж суусан. П  манай гадаа ирэхдээ машин дотроо тал шил Соёрхол нэртэй архи байсан. Уг архийг би болон М , П  бид гурав уугаад үлдсэн харин А  миний машиныг унаад хүнтэй уулзана гээд яваад өгсөн. … ууж байсан архи дуусахаар нь П  дэлгүүр ороод 0.500 граммтай Ауруг гэдэг нэртэй 1 шил архи авсан. Уг архийг манай гэрийн хашааны гадаа П ийн машин дотор М  бид гурав уусан. Уг архийг ууж сууж байтал М  -ь машин дотор шүлсээ хаясан чинь П  уг хүнийг шууд нүүрэн тус газар цохиход хамар болон амнаас нь цус гарсан чинь М  энэ хүнээс /уучлаарай гэж хэлсэн чинь П  нэлээн хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь 6и П ийг болиоч гэсэн чинь намайг чи пизда минь дуугай бай гэж хэлээд машины урд хайрцгаас бор иштэй эвхдэг тонгорог гаргаж ирээд машинаас буугаад М ийг машинаас П  чирж гаргаад машины урд газарт унагааж байгаад өшиглөж байгаа харагдсан. Энэ үед миний машинтай А  дөнгөж ирээд хашааны буланд зогсоод машинаас буугаад шээж байсан. Тэгэхээр -ь би өөрийнхөө машинаас модон бор иштэй хутга аваад шууд П  руу очиход энэ хүн намайг бариад авсан мөн гарт нь хутга байхаар нь нь би энэ хүний яг хаана хэдэн удаа хутгалсныг санахгүй байна миний мэдэхээр хамгийн сүүлд хүзүүнд хутгалахад П  за больё хөгшөөн гэхээр нь би энэ хүнийг өөрийнх нь машинд суулгаад эмнэлэг рүү аваад явсан. ... Бид хоёрын хооронд урд өмнө болон машин хэрүүл маргаан болоогүй. Харин М ийг машин дотор зодож байхад нь би энэ хүнийг боль гэж хэлэхэд намайг дуугай бай пизда минь гэж хэлж байсан. Би дотроо энэ хүнд уур хүрээд сууж байсан. ... Урд өмнө энэ хоёр хүний хооронд хэрүүл маргаан болж байсан асуудлыг сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор урд өмнө буюу хэдэн жилийн өмнө П , М  нар хоорондоо архи ууж байх үедээ П  нь М ийг хэд хэдэн удаа зодож байсан гэж сонссон. Тэрнээс бол би өөрөө харж байгаагүй. Харин машин дотор ямар нэгэн маргалдах юм болоогүй М  шүлсээ хаяснаас болж иймэрхүү зодооны асуудал үүссэн. Архи уусан байсан гэхдээ хэр зэрэг согтуу байсныг сайн мэдэхгүй байна. Машин дотроо 0.750 граммтай тал шил Соёрхол нэртэй архитай ирсэн. ... Зодоон болохоос 3 хоногийн өмнө би хөдөө гарч идэшний хэдэн нарийн мал маллах гэж явахдаа машин дотроо хутга авч явсан. Хөдөөгөөс орж ирээд хутгаа гэртээ оруулаагүй байсан болохоор зодоон болох үед би машинаас хутгаа авсан. ... П  нь гартаа хутга бариад М ийг зодож байхаар нь би өөрийнхөө машинаас хутга авсан. гэх мэдүүлэг,

Хохирогч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ... 12 дугаар сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байхад сумын төвийн хойно байдаг колонк дээрээс өөрийн эзэмшлийн машинаар ганцаараа шууд сумын төв рүү ороод О-ын  гэрийн хашааны гадаа очоод А тэй утсаар ярихад Одонгарав, М  нар хамтдаа гэрээс гарч ирээд машин дотор суусан. Миний машин дотор нэлээн хэд хоногийн өмнө миний ууж байсан 0.75 граммтай нэг шил Соёрхол нэртэй тал шил архи байсан. Уг архийг бид нар хамт уухаар болоход А  машинаас буугаад яваад өгсөн яг хаашаа явсныг мэдээгүй. Тэгээд бид гурав нөгөө тал шил архийг хувааж ууж байхдаа бид гурав хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Нөгөө архиа ууж дуусаад бид гурав хамтдаа дэлгүүр орж би дахиж нэг шил 0.75 граммтай Аураг гэдэг нэртэй архи аваад буцаад бид гурав О-ын  гэрийн хашааны үүдэнд очиж нөгөө архи задлаад ууж эхэлсэн. Уг архийг ууж байхад М  миний машины урд талын суудалд сууж байхдаа шал руу шүлсээ хаяад байхаар нь би боль гэж хэлсэн чинь үгэнд орохгүй дахиж хаяад байхаар нь би уур хүрээд нүүрэн тус газар нь 2 удаа алагдсан. Тэгээд М  машинаас буухаар нь би араас дагаж буугаад би машины урд зогсож байхад Одонгарав машинаас бууж ирээд миний хүзүү рүү шууд хатгалахаар нь би газарт унасан. Тэгээд газарт унахад миний нүүр лүү хэн нэг нь нүүр лүү өшиглөсөн чинь миний дотор манараад босоод гүйх гэсэн чинь би газарт унасан чинь Одонгарав нүүр лүү өшиглөсөн тэгэхээр нь би дээшээ хараад хэвтсэн чинь Одонгарав бид хоёр хоорондоо ноцолдсон. Ноцолдож байх үед би энэ хүнд хутгалуулж байгаагаа огт мэдээгүй. Тэгээд би Одонгаравт за больё гэж хэлээд босоод явах гэсэн чинь машинаа барьж чадахгүй байсан. Одонгараваар машинаа бариулаад шууд хүн эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод надад анхан шатны тусламж үзүүлсэн ба хутганд зүсүүлсэн гэх газруудад оёдол хийсэн. Тэгээд шөнөдөө намайг эмнэлгийн машинаар аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Зулайны дээд хэсэгт 3 ширхэг, хүзүүний баруун хэсэгт 2 ширхэг, хүзүүний хэд хоногт 2 ширхэг, хэвлийн зүүн доод талд 1 ширхэг, баруун шууны гадна хэсэгт 3 ширхэг, баруун өвдгөнд 6 ширхэг, зүүн гуяны гадна хэсэгт 3 ширхэг мэс заслын оёдол хийсэн. Нийт 7 хоног газарт хурц ирмэгтэй зүйлээр зүсэгдсэн байсан. Архи огт уугаагүй. Машин дотор байсан тал шил архи нь хэрэг болохоос нэлээн хэд хоногийн өмнө би хүмүүстэй ууж байгаад үлдээсэн байсан. Тэгээд Одонгарав, М  нарыг хотоос ирсэн гэж А ээс сонсоод уулзах гэж очихдоо уг архийг ууна гэж авч очсон. Одонгарав, М  хоёр архи уусан байсан. Нэлээн согтуу болов уу гэмээр байсан. Харин А  архи уугаагүй байсан. М  машин дотор сууж байхдаа шүлсээ хаяад байхаар нь би энэ түүнийг боль гэж хэлэхэд миний үгийг тоохгүй байсан тэгээд дахиж шүлсээ хаяад байхаар нь би энэ хүний нүүрэн тус газар нь цохисон. Харин Одонгарав бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргааны асуудал гараагүй. Бид нар хоорондоо бууны хутга ярьж байхдаа Одонгарав гутлын түрүүнээс модон иштэй хутга гаргаж ирж үзүүлж байгаад буцаагаад далд хийсэн. Тэгэхээр нь би машины урд хайрцагт байсан эвхдэг хутга /тонгорог/ гаргаж үзүүлээд би гутлынхаа түрийнд хийсэн. ...надад энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. бид хоёр эвлэрлийн гэрээ байгуулахдаа 2021 оны 01 дүгээр сарын 21 гэхэд үлдэгдэл 800.000 төгрөг өгнө гэж тохирсон байгаа гэв. ” гэх мэдүүлэг /хх-7-10, 11-12х/,

Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 сарын 13-ны үдээс хойш би хамаатны хүн болох О-ын  хамт гэртээ байсан. Бид хоёрыг гэрт байхад манай ангийн хүүхэд болох П , А  нар ирсэн. Энэ хоёр ирэхдээ 0.750 граммтай Соёрхол нэртэй нэг шил тал архитай ирсэн байсан тэр архийг бид 4 П ийн машин дотор уусан. Архи уугаад сууж байхад П  нь Одонгарав бид хоёр луу үг хаяад та хоёр хотоос ирчхээд хэлдэггүй юм уу пиздаанууд чинь гээд байсан. Уг архийг бид нар ууж дуусаад П  дахиж дэлгүүр орж Ауруг нэртэй 0.500 граммтай нэг шил архи авсан. Мөн уг архийг бид дөрөв О-ын  гэрийн хашааны гадаа машин дотор ууж эхэлсэн. Би шүлсээ хаях гэж байгаад машин дотор нь шүлсээ хаясан чинь П  намайг яаж байгаа пизда вэ гээд гараараа миний уруул руу цохисон мөн толгой руу гараараа 6-7 удаа цохисон тэгснээ машины салоны хайрцгаас эвхдэг тонгорог гаргаж ирээд ална гээд машинаас бууж ирээд миний талын хаалгыг онгойлгоод намайг чирж буулгаад машины урд талд аваачиж байгаад хутгаа миний хүзүүний ойролцоо тулгасан тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гэж хутгыг холдуулах гэж байхдаа зүүн гарын алга хэсгийг хутганд зүсүүлсэн мөн намайг машинаас буулгаж чирэхдээ миний хэвлийний 2 талд шалбарсан байсан. Тэгсэн чинь машинаас Одонгарав бууж ирж намайг өмөөрөөд П ийг боль гэсэн чинь чамайг ч гэсэн ална шүү пизда минь гэж байсан. Тэгсэн чинь Одонгарав хаанаас юм нэг газраас модон иштэй хутга гаргаж ирээд энэ хоёр хоорондоо хэрэлдэж зууралдаад байсан би машины урд талд газарт хэвтэж байсан. Зодоон болохоос өмнө А  буугаад явсан байсан. Одонгарав нь П ийг яг хаана хутгалсан эсэхийг би сайн санахгүй байна. Энэ хоёр хүнийг тэгээд хашаа юугаар явсныг мөн өөрөө гэртээ яаж оорсныг сайн мэдэхгүй байна. Би нэлээн их согтолттой байсан болохоор зарим үйл явдлыг санахгүй байна. ... П  машин дотор байхдаа Одонгарав бид хоёр луу үг хаяад байсан. Одонгарав энэ хүний урдаас нь огт хэрэлдээгүй. Одонгарав өөрийнхөө машинаас хутга гаргаж ирсэн байх. П ийн машинд бид нар суухад О-ын  биед хутга байгаагүй. Модон бор иштэй хутга байсан. Хэний хутга гэдгийг нь сайн мэдэхгүй байна. ... Бид хоёр О-ын  гэрт 0.500 граммтай Улаанбаатар нэртэй нэг шил архины талаас доогуур байсан архийг уусан. ...” гэх мэдүүлэг /хх-21-24х/,

Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хашаагаар дамжиж Даваадорж гэдэг айлынд хүмүүс орж гардаг юм. Даваадорж гэдэг айлд охин нь болох Нарангарав гэдэг охин хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Улаанбаатар хотоос Даваадорж гэдэг хүний хүүхэд болох Одонгарав гэдэг хүүхэд жижиг саарал машинтайгаа ирснээс хойш манай хашааны гадаа уг хүүхдийн машин байнга байдаг болсон. Өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хашааны гадаа нэг жижиг машин байхаар нь нөгөө хүүхдийн машин юм байгаа биз гэж бодсон. Тэгээд орой 19 цагийн орчим байх хашааны гадаа хүмүүс ноцолдож байгаа юм шиг чимээ гарсан тэгэхээр нь би цонхоо онгойлгоод харсан чинь хүмүүс бужигнаад байхаар нь би гэрээсээ гараад хашааныхаа хаалган дээр очсон чинь нэг хүүхэд над руу та эмнэлэг дуудаад өгөөч хүн хутгалуулчихлаа хээр нь би буцаж гэртээ орж эмнэлэг рүү залгасан чинь утсаа авахгүй болохоор нь эмнэлгийн ажилтан Амаржаргал гэдэг хүн руу утсаар манай хашааны гадаа хүн хутгалуулчихлаа чи түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад очсон чинь М  гэдэг хүүхэд ганцаараа байсан бусад нь байхгүй байсан. Намайг гэрээсээ гараад очиход машин асахаар нь хүн машинаа оруулах гэж байгаа юм байна даа гэж бодсон чинь нөгөө машин хөдлөөд хашаа руу орох гэж байгаад машин ордог том хаалганы шон мөргөөд зогссон. Уг машинаас М  ганцаараа цус нөж болцон бууж ирсэн. Би тэгэхээр нь чи яаж байгаа юм хойш нь ухраагаад зогсооч мөн машинаа унтраа гэсэн чинь М  юм ярихгүйгээр шууд Даваадоржийн гэрт яваад орсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Даваадорж эхнэр, 2 хүүхэд болон охиныхоо зээ нартай хамт амьдардаг. Одоогоор Даваадорж эхнэрийн хамт гэртээ байхгүй Өмнөговь аймагт ажил хийж байгаа гэсэн харин охин нь хүүхдийнхээ хамт гэртээ байдаг. Нэг хүүхэд нь болох Одонгарав нь Улаанбаатар хотоос ирсэн байх намайг хотоос ирсний маргааш нь ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-26-28х/,

Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 13-ны орой 17 цагт ээлжийн ажлаа хүлээж авсан. Орой намайг ажил дээрээ сууж байсан чинь манай ажилтан болох Амаржаргал гэдэг хүн эмнэлгийн утас руу залгаад хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага ирж байна гээд над руу хэлхээр нь би хаана юм гэж асуух гэсэн чинь доод нэг давхраас манай туслах сувилагч Бямбасүрэн намайг дуудсан тэгэхээр нь би доод давхар луу гүйгээд буугаад очсон чинь П , Одонгарав хоёр ороод ирсэн зогсож байсан. П  нь үүдний ширээ түшээд зогсон нийлэхүйдээ цус болсон харагдсан Одонгарав урдаас нь хараад зогсон П  руу чи над руу томрох болоогүй шүү гээд өмдний халааснаас модон иштэй хутга гаргаж ирсэн. Бямбасүрэн эгч нөгөө хүнийг чи яагаад байгаа юм бэ гээд бид хоёр П ийг хүлээн авах руу авч ороод гарыг нь угаалгаад орон дээр хэвтүүлээд эмчилгээ хийж эхэлсэн. Хамт орж ирсэн Одонгарав нь гараад явсан байсан. Эхлээд энэ хүнд их эмч ирэхээс өмнө цус тогтоох амины компрени хүчил гэдэг дусал хийсэн. Тэгээд байж байтал Эрдэнэтуяа эмч ирээд дусал болон витамин С болон бусад төрлийн тариа хийж хурц ирмэгтэй зүйлээр зүсэгдсэн гэх газраас цус гарч байхаар нь цэвэрлэж оёдол тавьсан. Толгойны орой хэсэгт хурц ирмэгтэй зүйлээр зүсэгдсэн 1 шархтай, толгойны зүүн хэсэгт байх мөн зүсэгдсэн 1 шархтай, 2 чихний ар хэсэгт 1,1 зүсэгдсэн шархтай, баруун мөрний дээд хэсэгт зүсэгдсэн 1 шархтай баруун гарын шуу хэсэгт зүсэгдсэн 1 шархтай, зүүн талын хэвлийн доод хэсэгт зүсэгдсэн 1 шархтай, мөн зүүн талын бүдүүн гуяны гадна хэсэгт зүсэгдсэн 1 шархтай, баруун хөлийн өвдөг биеийн дагуу босоо гүн зүсэгдсэн 1 шархтай байсан. Нийт шарх болгон дээр 2-3 оёдол хийсэн. Хамгийн урт оёгдсон хэсэг нь баруун хөлийн өвдөг дотор болон гадна оёдол хийсэн. Тэгээд шөнө 23 цаг өнгөрч байхад Мөрөн сум руу хүн эмнэлгийн машинаар аваад явсан. Энэ хоёр хүнийг харахад архи уусан согтуу байсан. ...” гэх мэдүүлэг /хх-29-31х/

Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 сарын 13-нд үдээс хойш би 15 цагийн үед хөдөө гараад өнөөдөр буюу 12 сарын 14-ний өдөр орж ирсэн. Намайг хөдөө гарахад гэрт манай төрсөн дүү Одонгарав мөн хамаатны хүүхэд болох М , 5 настай манай хүүхэд зэрэг үлдсэн. Намайг хөдөө явах гэж байхад манай дүүгийн найз А  ирж байсан. Манай дүүгийн найз болох А , Золбоо, М , нэрийг нь сайн мэдэхгүй байна Тэмка нар байсан. Би энэ үед хүүхэдтэйгээ хамт гэртээ байсан. Эдгээр хүмүүс манайд Золбоогийн төрсөн өдөр гэж манайд 0.75 гарамтай хоёр шил Улаанбаатар архи уусан. Тэгээд уг архинуудаа ууж дуусаад дахиж нэг шил Улаанбаатар нэртэй архи гаргаж ирээд уух гээд байхаар нь би эд нарыг ууж чадахгүй байх гээд хойш нь далд хийж нуусан. Архи ууж байх үедээ А , М  хоёр хоорондоо маргалдаж хэн нэгнийгээ гомдмоор үг хэлсэн юм шиг байгаа юм. Нэг харсан чинь энэ хоёр бие биеэ цохих гээд байх шиг байхаар нь хамт байсан нөхдүүд нь хоёр тийш нь салгасан. Тэгээд энэ хоёр дахиж муудалцаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай:

  1. Б.П-ийн биед зулай, хүзүү, хэвлий, баруун шуу, баруун өвдөг, зүүн гуянд хутгаар зүсэж шарх үүсгэсэн, толгойн тус газар 2 удаа өшиглөж тархи доргилт, хүзүүний 2 дугаар нугалам цуурал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үссэн гэмтэл байх боломжтой.
  3. Б.П-ийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-13х/,

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмч М.Мөнхчулууны: “... Их тархины бор цагаан эдийн няцрал буурсан,

  • Хажуу ховдол хэм тэгш (d=s) тэгш, урд эвэр нарийссан.
  • Хүзүүний С2-р  нугалам баруун талын Lamina хэсгээрээ цуурсан, зөрөөгүй.
  • Хамрын таславч баруун  тийш мурийсан.
  • Хүзүүний булчин дагасан хийн бөмбөлгүүдтэй,зүүн талдаа илүү /нэвтэрсэн шархтай/.
  • Их тархинд голомтот болон эзлэхүүнт өөрчлөлтгүй.
  • Дунд бүрдэл хазайлтгүй. Дотор капсулын бөөмүүд (каудат бөөмийн толгой хэсэг.глобус паллидус, путамен, лентиформ бөөм, таладлус) 2 талдаа хэм тэгш, хэвийн.
  • III-р ховдол, IV ховдлын байрлал ердийн хэлбэр зөв.
  • Гавлын эпидурал, субдурал зай, субарахнойд зайд цус хуралтгүй. Субарахнойд зай өргөсөөгүй. Сильвиевийн ховил 2 талд фреөсөгүй хэм тэгш (d=s).
  • Цистернүүд (magna cistern, suprasellar сistern, guadrigeminal cistern, prepontine cistern) өргөсөж тэлэгдээгүй.
  • Бага тархи, багана гүүр уртавтар тархинд эзлэхүүнт болон голомтот өөрчлөлтгүй.
  • Турк эмээл хэвийн. Өнчин тархи хэвийн.
  • 2 талын дайвар хөндийн агааржилт хэвийн хөндийд шингэнгүй, хана хэвийн, полипгүй.
  • Чихний mastoid хөндийн агааржилт 2 талдаа хэвийн.
  • Нүдний алим (D=S) тэгш хэмтэй. Нүдний арын зай чөлөөтэй, харааны мэдрэл, гадна, дотор булчин хэвийн. Нүдний ухархайн дотор талын ясан ялтас ердийн.
  • Гавал ясанд хугарал, болон, деструкци өөрчлөлтгүй. гэх /хх-39х/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ  багийн Засаг даргын тодорхойлолт /хх-53х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-51х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49х/, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-52х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000007 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.П-той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний зулай, хүзүү, хэвлий, баруун шуу, баруун өвдөг, зүүн гуянд хутгаар зүсэж шарх үүсгэсэн, толгойн тус газар 2 удаа өшиглөж тархи доргилт, хүзүүний 2 дугаар нугалам цуурал бүхий гэмтэл үүсгэсэн буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:

 шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, 

Хохирогч П.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-7-10, 11-12х/, гэрч Д.М-ийн мэдүүлэг /хх-21-24, 25х/, гэрч С.Б-ын мэдүүлэг /хх-26-28х/, гэрч Г.Б-ийн мэдүүлэг /хх-29-31х/, гэрч Д.Н-ын /32-34х/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай дүгнэлт, эвлэрлийн гэрээ /хх-37-38х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.О нь  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч Д.О нь хохирогч Б.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болон хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-52х/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.О нь прокурорын 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч “Г” овогт Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Д.О-ын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.О-аас гэм хорын хохиролд 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.П тод даруй олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН