Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 05823

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 20-р хороо, 3-р байранд байрлах, Суудлын вагон депо /СВД/ СӨХ-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, СВД 3-р байрны 37 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УВ63110809, Боржигон овогт Жаргалын Энхжаргалд холбогдох,

1 615 732 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч СВД СӨХ-ны гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэтуяа, хариуцагч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар  оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай байр 43 айл өрхтэй. Суудлын

вагон депогоос 2013 онд хувьчилсан үеэс хойш 2013 оны 12 дугаар сард СӨХ байгуулагдсан.

СӨХ байрны дулаан, усны асуудлыг шийдэхээр сууц өмчлөгчдийн өмнөөс нилээн хэдэн орон сууцны конторт хандаж байсан ч нэг нь ч хувь хүнтэй гэрээ байгуулахгүй, байр удаан хугацаанд ашиглагдсан, ус дулааны шугам муу, оршин суугчид нь төлбөрөө төлдөггүй, дараа нь ямар нэг хүндрэл үүснэ гээд хүлээж аваагүй.

Иймд СӨХ оршин суугчдыг төлөөлж Ус сувгийн удирдах газар, Дулааны шугам сүлжээтэй ус, дулаанаар хангах гэрээг байгуулсан.

 Ж.Энхжаргал СӨХ болон хэрэглэсэн дулаан усны мөнгөө төлөөгүй тул удаа дараа мэдэгдэл өгч байсан.

СӨХ-ны хуралд өөрөө суудаггүй. 37 тоот орн сууцанд нь ээж, дүү нар нь амьдардаг. Удирдах зөвлөлийн хурал дээр дуудаж төлбөрөө төлөхийг шаардахад   СӨХ-ны төлбөрөө төлнө гэж хэлж байсан боловч төлөөгүй хоёр жил болж байна.

 2015 оны 07 дугаар сард шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан ч 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг хүртэл төлбөрөө төлөөгүй.   

СӨх нэг данстай тул банкинд СӨХ болон байрны мөнгө хамт төлөгддөг.   

Хариуцагч шиг зарим хэсэг нь төлбөрөө төлдөггүй учраас СӨХ-нд хуримтлал үүсэх боломжгүй бөгөөд төлбөрөө төлсөн зарим хэсгийн мөнгөөр ус дулааны төлбөрийг хийдэг.

Усны тоолуургүй тул цагийн 12 000 төгрөг төлөх хатуу гэрээтэй. Тоолууртай болно гэвэл 5-6 сая төгрөг шаардлагатай байгаа.

Ус дулааны шугам, өртэй болох магадлалтай байдаг учраас алдангиас чөлөөлөхгүй гэдэг шийдвэрийг СӨХ-ны Удирдах зөвлөлөөс гаргасан.

 СӨХ нэг үйлчлэгчид цалин өгдөг. Усыг тарифаар тооцох боломжгүй, тоолуургүй тул задгайгаар төлдөг.

Манайх урьдчилж биш, дараа сардаа мөнгөө төлж байгаа учраас банкнаас   алданги тооцоод байгаа.  

Иймд Ж.Энжаргалаас 2014 оны  07 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар  дуусьал СӨХ-ны төлбөр, ус дулааны төлбөр,  алдангийн хамт 1 615 732 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Манайх энэ байранд 2005 оноос хойш амьдарч байгаа.

Манай байр 15 мкв хэмжээтэй, 1 өрөө байр юм. 2013 онд суудлын вагон  депогоос хувьчилж авсан. 2015 оны 07 дугаар сараас хойш манай ээж энэ байранд амьдарч байгаа.

Сууц өмчлөгч нар ярилцаад СӨХолбоог  хуримтлалтай болгохын тулд  СӨХ байгуулахад нэг айлаас 1 сард 20 000 төгрөгөөр бодоод 3 сарын мөнгө 60 000 төгрөг хураасан.

Тэр мөнгөөр юу хийсэн нь мэдэгдээгүй. Үүнээс болоод СӨХ бидний мөнгөөр ажил хийдэггүй юм байна гэж бодсон.

Хурал дээр СӨХолбооны зардал, байрны төлбөрийн дансыг тусгаарлаач гэж би хэлж  байсан.

 Улаанбаатар хотод ус, дулааны мкв-г үнэлсэн үнэ, тариф байдаг юм байна. Тэгээд Ш.Эрдэнэтуяад хэлэхээр манайх мкв-р бодох боломжгүй гээд байгаа.

 Манай байрны мөнгө, дулааны мөнгө, талбайн хэмжээтэйгээ харьцуулвал өндөр гараад байгаа юм.

СӨХ бид нарын сэтгэлд хүртэл ажил хийхгүй байна.

Хурал дээр ярилцаад төлбөрийг төлөхөөр болж, СӨХ манай гэрийн шугамын засвар үйлчилгээ хийж өгнө гэсэн боловч хийж өгөөгүй.

 Манайх 3 хоног хүйтэн устай байна. Цэвэрлэгээ үйлчилгээ муу, 8 айлын өргөтгөлийн цахилгаан маш их массалдаг гэх зэргээр СӨХ-ны ажил маш муу тул СӨХ-ны зардлыг төлөхгүй гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, СӨХ-ны гэрчилгээ, тус СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын тушаал, нэхэмжилж байгаа зардлын тооцоо, СӨХ-ны хурлын тэмдэглэл, албан бичгүүд, гэрээнүүд, төлбөрийн нэхэмжлэх, тооцооны хуудсууд, банк дахь дансны хуулгууд, СӨХ-ны зардлын задаргаа, сар бүрийн ус дугааны тооцоо, хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, орон сууцны дотор орчныг  харуулсан фото зургууд, хариуцагчаас өгсөн бичмэл баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,      

 ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

2013 онд Улаанбаатар төмөр замын Суудлын вагон депогоос ажилчиддаа хувьчилсан, 15-27 м.кв хэмжээ бүхий 1 өрөө байруудтай, нийтийн зориулалттай 3 давхар орон сууцны барилгад орон сууц хувьчилж авсан  нийт 43 сууц өмчлөгч хурал хийж, Суудлын вагон депо /СВД/  СӨХолбоог байгуулж, тус СӨХ  Баянгол дүүрэгт 2014-03-31 өдөр бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

  СӨХ нийтийн зориулалттай дээрх байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг эрхлэх үүргийг хүлээх боловч сууцнууд  болон орон сууцны барилга нь дулаан, усны хэрэглээний тусдаа тоолуургүйгээс түгээгч нь хэрэглэгч бүртэй гэрээ байгуулахаас татгалзаж, айл бүр хэрэглээгээрээ төлбөрөө төлөх боломжгүй байдгаас уг байрны дулаан, цэвэр бохир ус, халуун усны хангамжийг  тасалдуулахгүйн тулд хэрэглэгчдийг төлөөлөн холбогдох газруудтай СӨХ гэрээ байгуулан ажиллаж, төлбөр тооцоог хариуцах болсон, орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд сууц өмчлөгч бүр сар тутам 15000 төгрөгийг СВД СӨХ-нд төвлөрүүлж, ашиглалт, засвар, үйлчилгээг эрхлүүлэхээр тохирсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна

Хариуцагч Ж.Энхжаргал Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд тус тус төлөх үүрэгтэй боловч эдгээр үүргээ 2014 оны 07сараас 2016 оны 07 сарыг дуустал хугацаанд биелүүлээгүй байна.

Иймээс хэрэглэгчийн өмнөөс холбогдох газруудтай гэрээ байгуулсан нэхэмжлэгч хариуцагчаас байрны дулаан, халуун, цэвэр, бохир ус, хог, СӨХ-нд төлөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний зардалд 1 114 536,71 төгрөг, алданги 501 196 төгрөг, нийт 1 615 732 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

СӨХ-д сар бүр төлөх зардлыг төлөхөөс татгалзсан тайлбарыг хариуцагч  гаргаж,   татгалзлаа  дулаан, халуун, цэвэр, бохир усны төлбөрийг  СӨХ-ны зардалтай нэг дансаар авч байгаа, байрны талбайн хэмжээг үндэслэлгүйгээр нэмж  хөлс авч байгаа, СӨХ хариуцсан ажлаа эрхэлдэггүй  зэрэг үйл баримтад  үндэслэсэн байна.

Нийтийн зориулалттай уг орон сууцны барилга нь төмөр замын байгууллагын ажлын онцлогоос шалтгаалан хүн амыг суурьшилын бүсээс зайдуу байрладаг, барилга олон жилийн насжилттай,инженерийн шугам сүлжээ нь хуучирсан, уг байр болон хэрэглэгч бүр ус, дулааны хэрэглээний тусдаа тоолуургүй, хувьчлах хүртэл хэрэглээг төмөр замын байгууллага хариуцаж задгайгаар тооцож ирсэн зэрэг байрны онцлог байдлаас шалтгаалан түгээгч байгууллага хэрэглэгч бүртэй гэрээ байгуулах сонирхолгүй, татгалзсанаас СӨХ сууц өмчлөгчдийн төлөөлөн эдгээр байгууллагатай шаардлагатай гэрээг байгуулахад хүрсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

СӨХ холбогдох газруудтай гэрээг байгуулсан тул гэрээний үүргийг биелүүлэхдээ Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж ирсэн сууц өмчлөгчдөөс СӨХ-нд төлсөн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлаар зарим хэсгийг гүйцэтгэж, төлж чадаагүй хэсэгтээ гэрээний дагуу алдангийг хүлээж ирсэн байна.

  СӨХ  банкинд нэг харилцах данстай улмаас сууц өмчлөгчийн төлбөл зохих   дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг дулаан усны хэрэглээний зардалтай нэг дансаар хамт авах болсноор СӨХ хуримтлал бий болгох боломжгүйд хүрсэнд СӨХ-г  буруутгах үндэслэлгүй байх бөгөөд харин сууц өмчлөгчдийг өөрийн өмчлөлийн орон сууцаа хэвийн ашиглах, амьдрах нөхцөл боломжийг хангасан өмчлөгчдийн нийтлэг эрх ашигт нийцэж үйл ажиллагаа болсон байна.

 СӨХ хуримтлал үүсгэж чадаагүй, үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрсэнд СӨХ биш, харин хуульд заасан үүргээ биелүүлээгүй сууц өмчлөгч Ж.Энхжаргал буруутай байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт орон сууцны доторх нийтийн эзэмшлийн талбайн ашиглалтын нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг орон сууцны  нийт сууцны тоонд хувааж гаргах, 147.3 дахь хэсэгт орон сууцны хонгил зэрэг тэдгээртэй адилтгах байгууламжийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны нийт талбайд харьцуулан гаргахаар  тус тус заасан тул байрны ус дулааны төлбөр нэмэгдэж тооцогдох үндэслэлтэй тул хариуцагчийн татгалзлууд  үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрөөс тус СӨХ-ны бүх гишүүдийн хурлаас тогтоосон өмчлөгч бүр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд сард 15000 төгрөг төлөхөөр тогтоосон нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч 2014 оны 07 сараас 2016 оны 07 сарыг дуустал хугацаанд  СӨХ-ны  25 сарын зардалд 375 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

СӨХ-д төлөх төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор өмчлөгч нартай тохирсон тохиролцоо тогтоогдоогүй тул төлбөрийн  энэ хэсэгт алданги буюу хариуцлага хамааралгүй байна.

Харин хэрэглэгчдийн өмнөөс СВД СӨХ Улаанбаатар дулааны сүлжээ ХХК-тай байгуулсан дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээний 4.5.5-д худалдан авагч хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол худалдагч тал хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийг 0,1 хувиар, төлбөл зохих төлбөрийг 2 буюу түүнээс дээш сарын хугацаагаар төлөөгүй буюу дутуу төлсөн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги ногдуулахаар тохирсон,

мөн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний 2.7-д хэрэглэгч төлбөрийн нэхэмжлэлийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,2-0,5 хувиар бодож алданги тооцно гэж заасны дагуу үүргээ биелүүлээгүй хэрэглэгчийн өмнөөс түүний үүргийг гүйцэтгэж, хариуцлагыг үүрч ирсэн СӨХ төлбөрөө төлөөгүй сууц өмчлөгчөөс 2014 оны 07 сараас 2016 оны 07 сарыг дуустал хугацаанд түүний өмчлөлд байгаа орон сууц, түүнд оршин сууж хүний тоонд ногдох дулаан, халуун, цэвэр, бохир усны хэрэглээний төлбөр 739536,71 төгрөгийг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт  заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувьтай тэнцэх алданги 369768,35 төгрөгийг хохиролд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үүргээ биелүүлсэн хэсгийн болон шударга ёсонд нийцнэ гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2,  60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 40802 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 38699 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.             

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн   115.2.2, 116, 118 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон