| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2020/0128 |
| Дугаар | 149/ШТ/00128 |
| Огноо | 2020-10-30 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 149/ШТ/00128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга: Б.Ганзаяа
Улсын яллагч:Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч:Д.Уранчимэг
Шүүгдэгч: А.Ас нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Асэд холбогдох 2032001270125 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1999 оны 10 дугаар сарын 09-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фермер, газар тариалан, агротехникч мэргэжилтэй, ам бүл-4, өвөө, эмээ, ахын хамт Сэлэнгэ аймгийн * тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Хар азарга овогт Алтнаагийн Ас/рд:*/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.Ас нь 2020 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Хужир нугын 1-7 тоотод 15 нас 08 сартай Б.Мг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Асийн мэдүүлэхдээ: …2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр М-тай бэлгийн харьцаанд анх орсон. Түүнээс хойш уулзахгүй байж байгаад 7 дугаар сард Мөнхнасангийн утсыг нь оролдоод байж байхад аав нь ороод ирэхээр нь айгаад зугтаасан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2032001270125 тоот хавтаст хэргээс
Насанд хүрээгүй хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Урьд нь өгсөн мэдүүлэг өгөхдөө ээжээс айгаад Б.Ас-ийг намайг хүчиндсэн гэж мэдүүлсэн юм. Одоо үнэн зөвөөр ярихад миний урьд өгсөн мэдүүлэг худлаа А.Ас-тэй бэлгийн харьцаанд орсныг ээж мэдэхээр нь айсандаа тэгээд ярьсан юм. Б.А.Ас-тэй харилан ярилцаж тохироод бэлгийн харьцаанд орсон Намайг хүчиндсэн асуудал байхгүй ээ. ...Тийм асуудал байхгүй ээ. А.Ас бид хоёр багаасаа бие биеийгээ мэднэ тухайн үедээ ээжээсээ айгаад тэгээд зохиогоод ярьчихсан юм. Надад хэн нэгэн хүн ямар нэг байдлаар нөлөөлсөн асуудал байхгүй би үнэн зөвөөр мэдүүлгээ өгөх ёстой гэж бодоод үнэн болсон асуудлыг ярьж байна. ... Надад ямар нэг гомдол санал байхгүй. ...Хууль ёсны төлөөлөгч Б...манай охин тухайн үед надаас айгаад тийм мэдүүлэг өгсөн гэж ярьж байсан одоо надад ямар нэгэн гомдол санал алга байна. Уг асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Ас мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би М-тай их дотно байдаг. Бид хоёр утсаар ярьж байгаад уулздаг байсан. 2020 оны 05 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна тэр уулзах үедээ бид хоёр үнсэлцсэн чинь М манай гэрт хүн байхгүй байгаа тийшээ оръё гэхээр нь тэдний хашаанд байдаг Монгол гэр рүү орсон. Тэгээд ороод үнсэлцсэн тэгээд бид хоёр бие биеэ хүсээд тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Тэр үед М онгон биш байсан. ...2020 оны 05 дугаар сард нийт 3 удаа бэлгийн харьцаанд орсон. Би тэгээд 2020 оны 05 дугаар сарын сүүлээр Ховд аймаг руу яваад 2020 оны 06 дугаар сарын 10-ны хавьцаа Тарнид ирсэн. Тэгээд М-тай уулзаад бид дахиад хашаанд нь байдаг Монгол гэрт орж бэлгийн харьцаанд орсон. Тэгээд би Улаанбаатар хот руу ажил хийхээр яваад 2020 оны 07 дугаар сарын 10-нд Тарнид найз Б.Пбтай цуг ирсэн. ...Би тэр өдөр найз Б.Пбыг Б.М-ийн гэрээс авах гэж орсон. Тэгээд тэднийд ороход тэр хоёр байшингийн хоёр давхарт байсан. Тэр үед Б.Пб-ыг явъя гэсэн чинь жоохон байж байгаад явъя гэхээр нь би Б.Мгийн ээжийн гар утсаар фейсбүүк ороод сууж байхад Б.М, Б.Пб хоёр утсаар оролдоод хэвтэж байсан. Тэр үед Б.Пб, Б.М-г тэвэрсэн чинь Б.М яагаад байгаа юм бэ гээд чимээ гаргатал доод давхраас О ах гараад ирэхээр нь бид хоёр цонхоор нь гараад зугтаасан юм. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 57-58 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 6 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 7-11 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Б.М-н төрсний бүртгэлийн лавлагаа/Хх-ийн 61 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.М-гийн насыг тоолсон тухай тэмдэглэл/Хх-ийн 63 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №120 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Насанд хүрээгүй Б.М нь бэлгийн бойжилт олсон.
2.Б.М нь урьд өмнө нь бэлгийн харьцаанд орсон, охин хальс хуучин урагдалтай болно. Хэдийд урагдсаныг тогтоох боломжгүй.
3.Насанд хүрээгүй Б.М-гийн охин хальсанд гэмтэл учруулахгүйгээр хурьцал үйлдсэн байх боломжтой.
4.Б.М-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хүүхдийн ордны тодорхойлолт/Хх-65 дугаар хуудас/
Шүүгдэгч А.Ас-ийн оршин суух багийн засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 84 дүгээр хуудас/
Шүүгдэгч А.Ас-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/Хх-ийн 88 дугаар хуудас/
Шүүгдэгч А.Асийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 85 дугаар хуудас/
Шүүгдэгч А.Ас-ийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 94 дүгээр хуудас/зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч А.Ас-ийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч А.Ас нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Хужир нугын 1-7 тоотод 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Мг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Насанд хүрээгүй хохирогч Б.Мг-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 18-19 дүгээр хуудас/, шүүгдэгч А.Ас-ийн мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Хх-ийн 23, 57-58 дугаар хуудас/, /Хх-ийн 28-29, 168-169 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №120 дугаартай дүгнэлт/Хх-ийн 30-31 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч А.Ас, түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Насанд хүрээгүй хохирогч Б.М нь шүүгдэгч А.Ас-ийн дарамт шахалт, хүчирхийлэлд автаж бэлгийн харьцаанд ороогүй, өөрийн хүсэл зоригийн дагуу хүсэж, бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн хэдий ч шүүгдэгч Д.Д нь хохирогч Б.Мг ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч арван дөрвөөс дээш арван зургаан насанд хүрээгүй 15 настай болохыг мэдсэн ба гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Ас-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч Б.М түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Гурав.Шүүгдэгч А.Ас-эд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Ас-ийг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Ас нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, насанд хүрээгүй хохирогч болон хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Ас-эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Ас нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ас нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч А.Ас нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Хар-азарга овогт А Асийг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Насанд хүрээгүй хохирогч Б.М түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ас-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Ас-ийг 500.000 төгрөгөөр торгосон торгох ялыг 04/дөрөв/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Ас нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Ялтан А.Ас-эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Ялтан А.Ас нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ас-эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ