| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2020/00133 |
| Дугаар | 2020/ШТ0136 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШТ0136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч Я.Амарзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Уад холбогдох 2032000000141 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1984 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт * оршин суух, Урьд өмнө 3 удаа ял шийтгүүлж басйан.
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сар хорих, 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд багатааж бүгд 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32.3, 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 04 сар 01 хоногийн хорих ялаар,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1251 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б.У /рд:*/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн орчим * тоотод иргэн Х.Үрлээтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож бие нл хөнгөн зургийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: …2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 261 дүгээр гарам гэх газарт эхнэр Ү эмээгийндээ очоод ирсэн. Бид хувийн харилцаанаас болоод маргаж Үрлээгийн гар руу гараараа хоёр удаа, галын тахир төмрөөр хөл рүү нь хоёр удаа цохисон. Тэгээд эхнэр гарч яваад цагдаа дуудсан байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2033000000141 тоот хавтаст хэргээс
Хохирогч Х.Үрлээ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод амьдардаг эмээ Б-гийнд очиж хоол хүнсний зүйл авахаар нагац эгч Б түүний нөхөр хүүхдүүдийн хамт машинаар явсан. Тэнд хоёр хоноод 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ ирсэн. Намайг гэртээ манай нөхөр Ууганбат чи залгахаар утсаа авахгүй байна ална чамайг гээд гэрт байсан сургуулийн насны манай хоёр дүү болох Ган Га нарыг гэрээс гаргаад над руу гутал шидсэнээ гараараа миний зүүн гар зүүн хөл рүү хэд хэдэн удаа цохиод галын хажууд байсан дэгээ төмрийг аваад миний хөл рүү дахиад цохисон. Би зодуулаад гэрийн хананд шахагдаад хана налаад сууж байхад хөлөөрөө хоолой руу тулаад хоолой боогоод байсан. Энэ үед гадаа хашааны хаалга дуугараад хүн орж байгаа сонсогдсон. Тэгсэн чинь У намайг зодохоо болиод намайг бос гээд босгосон. Тэгээд манайд гаднаас Уу нийлдэг ах нар нь орж ирэхээр нь би зөрж гараад эгч Байгальцэцэгийн гэрт орсон. Ийм л зүйл болсон. ...Намайг хот руу явсан хойгуур араас байнга залгаад байсан. Намайг эмээгийндээ очсон хойно эмээгийн өвөлжөө шатаад ажил ихтэй байсан мөн тэнд тог үгүй учраас утсаа цэнэглэж чадахгүй байсан. Орой болсон хойно айлд утсаа цэнэглэж байгаад асаагаад нөхөртэйгөө ярихад чи утсаа авахгүй байна, унтраагаад байна гээд над руу уурлаад байсан. ...Миний зүүн гар руу хоёр удаа, зүүн хөл рүү хоёр удаа цохиод, галын дэгээ төмрөөр зүүн хөл рүү нэг удаа цохисон.Тэгээд намайг хана руу шахаад хөлөөрөө боогоод байсан. ...Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтэл учирсан. Одоо бол ерөнхийдөө биеийн байдал зүгээр байгаа. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 19-20 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.У яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Манай эхнэр 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот руу эмээгийндээ очихоор явсан. Харин би гэртээ үлдсэн. Эхнэрээ явсан хойгуур утас руу нь залгахад огт утсаа авахгүй, нэг болохоор утас нь холбогдохгүй байсан. Тэгээд хоёр хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай эхнэр гэртээ ирэхээр нь би тухайн үед уурлаж бухимдсан байсан тул эхнэрээ чи яахаараа утсаа авдаггүй юм гээд эхнэрээ зүүн талын гар болон хөл рүү хэд хэд цохисон. Тэгээд байж байтал гаднаас надтай хүмүүс ажил ярихаар орж ирсэн.Энэ үед манай эхнэр гараад явсан. Ийм л асуудал болсон. ...Хот руу явсан хойгуур нь ажилд явах гээд эхнэр рүүгээ залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан заримдаа утас нь холбогдохгүй байсан тул би маш их бухимдсан. Тэгээд эхнэрээ ирэхээр нь бухимдаж уурласандаа хэд хэд цохисон. ...Үгүй би гараараа эхнэрийнхээ зүүн гар руу болон хөл рүү нь хэд хэд цохисон. Өөр биед нь халдаагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 27-28 дугаар хуудас/
Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 3 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №200 дугаартай дүгнэлт:
1.Х.Үийн биед зүүн гарын бугалга, шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт нүүр, зүүн бугалгад зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 12 дугаар хуудас/
Аюулын зэргийн үнэлгээ/Хх-ийн 13 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Уын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 39 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Уын иргэний үнэмлэхийн хуулбар/Хх-ийн 29 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Уын оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 31 дүгээр хуудас/
Хохирогч Х.Ү-Н Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт/Хх-ийн 67 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Уын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 66 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Шүүгдэгч Б.Уыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим * өөрийн гэртээ хамтран амьдрагч Х.Үтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний зүүн гарын бугалга, шуу, зүүн гуя, шилбэ, нүүр, зүүн бугалга орчимд гараа болон галын дэгээ төмрөөр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч Х.Ү-гийн мэдүүлэг/Хх-ийн 4-5, 19-20 дугаар хуудас/,шүүгдэгч Б.Уын зөрчлийн хэрг ийн холбогдогчоор болон эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 7-8, 27-28 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №200 дугаартай дүгнэлт/Хх-ийн 9-10 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.У болон түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Х.Ү нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна/Хх-ийн 67 дугаар хуудас/
Гурав.Шүүгдэгч Б.Уад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн орчим хамтран амьдрагч Х.Ү тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний зүүн гарын бугалга, шуу, зүүн гуя, шилбэ, нүүр, зүүн бугалга орчимд гараа болон галын дэгээ төмрөөр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Б.Уад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.У нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Б.У бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Хохирогч Х.Үрлээ гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 500/таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Уад оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 03/гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Уад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Ялтан Б.У нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Уад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМ