| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2020/0129 |
| Дугаар | 149/ШТ/00134 |
| Огноо | 2020-11-09 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 149/ШТ/00134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга:Б.Ганзаяа
Улсын яллагч:Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Э
Шүүгдэгч:Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гид холбогдох эрүүгийн 2032000360032 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-2, хүүхдийн хамт * оршин суух,хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, * овогт Д.Г/рд:*/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Дэнжийн хэсэг гэх газар Б.Д, Б.Э нартай маргалдан улмаар Б.Д толгойн тус газар тоосгоор цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай, Б.Э нүүрэн тус газар гараараа цохиж хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2020 оны 07 сард 8-ны өглөө 09 цаг өнгөрч байсан болов уу би морь малаа усалж ирчхээд дэлгүүрээ хоолны материал аваад алхаж явтал О гэдэг залуу таараад тэгээд араас сонота-6 сигналдахад нь эргээд харсан чинь Д, Э гээд 6-лаа явж байсан. Танай найзууд байна шүү дээ гэчхээд би яваад өгсөн. Тэгээд би зугтаах маягтай хашаа давах гэсэн чинь ард сигналдаад хажууд ирээд ах суучхаач урдуур чинь тойруулаад өгье гээд байхаар нь за яах юм бэ гэсэн чинь ах суучих суучих гээд араар нь тойруулаад буусан. Буухад Ор үлдсэн байсан байна лээ. Тэгээд бүгдээрээ манайд орж ирсэн. Би цай унд хийж өгөөд боорцог энэ тэр тавьж өгчхөөд байсан байсан чинь нөгөө хэд буцаад гарлаа л болсон. Анх Д орж ирчхээд ах хүү энэ хээр даагаа өгчих гэсэн. Тэгэхээр нь би за миний дүү тийм юм байхгүй гэж хэлчхээд ихэнх нь согтуу, халамцуу байсан учраас би гаргасан л даа. Тэгээд нэг цаг ч болоогүй байх хаалга үүд уячихсан байсан чинь нөгөө хэд даваад орж ирчхээд эхлээд Эхтүвшин Галхүүгийн ахтай архи бариад ороод ирсэн. Тэгээд жоохон морь мал ярьж суугаад байж байтал араас нь Д ганц 2 хүнтэй орж ирчхээд сууж байгаад хоорондоо жоохон маргацгаасан. Тухайн үед Ж 2,3 шил архи барьж орж ирсэн. Ноднин надтай жоохон хэл ам зөрөөд байхаар нь би дугарахаа больчихсон байсан чинь ах одоо намайг уучлаач гэхээр нь би за за гээд сууцгаасан. Тэгээд нөгөө хэд хоорондоо маргацгаагаад байхаар нь би битгий маргаад бай гэж хэлсэн. Тэгээд юм болгонд Д хүн хүнтэй маргалдаад байсан. Би аль болохоор тэд нарт би гэрт ингээд байж яах вэ гэдэг талаас нь ойлгуулсан. Тэгээд сүүлдээ гарч орцгоогоод барилдаад байсан. Га хэлдэг зөв л дөө. Та нар болиоч ганц бие хүнийг дээрэлхлээ гээд. Тэгээд би мориндоо өвс тавьж өгчхөөд ороод ирсэн чинь ах аа архи дууссан байна гэхээр нь би ганц шил архи авч өгье гэж хэлээд Одыг гуйгаад архинд гүйлгэсэн. Тэр жоохон бие хаа муутай залуу байдаг юм. Мэдүүлэгт байсан шиг зодоон энэ тэрд байгаагүй. Тэгээд байж байтал Д даага ахиж яриад даагыг чинь авч явна гэхээр нь би тийм юм байхгүй гэсэн чинь мөнгөөр нь авна хэдэн төгрөг байдаг юм гээд байхаар нь би ах нь зарахгүй өөрөө уях гэж байгаа юм гэж хэлтэл цохиод авсан. Тэрнээс л үүдэлтэй юм болсон. Тэгээд би гэрт зодолдохгүй гэсэн. Хажуугаас Э цохиод авахаар нь гаръя гаръя миний дүү гээд гадаа гарсан. Түүнээс бол Эий хэлснээр түрүүлж гараад шээж байсан, Э манайд унтаж байсан гээд байгаа худлаа л даа. Ер нь 3-лаа маргаж байгаа юм чинь нэг нь гараад шээх зав гарах уу, нөгөө нь архи ууж байсан байж унтаж байх уу. Тэгээд гараад ганц нэг цохилцож аваад сүүлдээ үүдэнд гаргаад хаячихсан байсан архины шилээр цохисон. Ийм л асуудал болсон. Надад өөр ярих юм байхгүй. ...гэх мэдүүлэг
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Хохирогч Д.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчим Э, О, Н, Га бид 5 Г ахын гэрт ороод нэг шил Хараа шошготой 075литрийн архи хувааж уугаад байж байтал Н нэг шил архи авч өгнө гэж хэлээд гараад явсан. Удалгүй Н 1 шил архи авч орж ирсэн. Эхний архиа хувааж ууж дууссан сүүлд авч ирсэн Нын архийг О та нар харьцгаа гэж хэлээд тэр архийг аваад явсан. Оын араас Н, Га хоёр гараад явсан. Э, Г бид гурвыг байж байхад Од гэх залууг архинаас нэг татаад би гарч бие засна гэж хэлээд Од, Э, Г нарыг үлээгээд Гийн гэрээс ганцаараа гараад бие засаад зогсож байхад Г миний араас ирээд миний толгойн тус газар руу тоосгоор цохихоор нь би урагшаа сөхрөөд унасан, намайг босгож болохгүй шүү гэж Г ах О хэлээд намайг гартаа барьсан юмаараа миний толгой руу цохиод байж байхад Э та болиоч ээ гэж хэлээд гүйж ирэхэд нь Г гартаа барьсан юмаараа Эий нүүрэн тус газар нь цохиход Э газар савж унаад Г намайг зодохгүй Эийг зодохоор нь би Гийн гэрийнх нь хашааг нь даваад эмнэлэг рүү зугтааж, Түнхэл тосгоны эмнэлэг дээр би ганцаар гүйж очсон. Түнхэлийн эмнэлэг дээр очиж анхны тусламж авсан. Би өөрийн төрсөн ах Х, хүргэн дүү Н нар руу өөрийн утсаар залгаж намайг хүрч ирээд аваадах би зодуулчихлаа гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр байж байхад Түнхэлийн цагдаа Г намайг манай авга ах С гэрт хүргэж өгсөн. Са гэрт нь байж байхад Х, Н хоёр машинтай ирээд намайг Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт авч ирсэн. Мандал сумын нэгсэн эмнэлйн хүлээн авахын эмч нар яаралтай хот яв гэж хэлээд 13А баримт авч, нэг эмчтэй хамт Х бид гурав Улаанбаатар хот руу суудлын галт тэргээр явсан. Улаанбаатар хотын гэмтэл согог үндэсний төвд өглөөний 07 цагийн үед очоод хэвтэн эмчилгээ хийлгэсэн. ...Миний биед хүнд зэргийн гэмтэл учирсан. Одоо миний толгой өвдөнө, явахаар толгой эргээд ганцаараа явж чадахгүй байна. 2020 оны 03 дугаар сарын 20-нд тархины цахилгаан бичлэг хийлгээд эмчилгээ хийх байх. ...Миний эрх чөлөөнд Г халдсан. Гоос өөр халдсан хүн байхгүй. ...Би Г ахын гэрт нь О,Г,Н, Э, Г бид 6 нэг архи хувааж уусан. Би өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай байсан. ...Би Г ахтай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Ямар шалтгааны улмаас миний эрх чөлөөнд халдсаныг би мэдэхгүй байна. ...Намайг бие засаад зогсож байхад Г ах гэрээсээ гарч ирж харагдсан.Намайг Г цохиод би газар сөхөрч суугаад харахад Г байсан. ...Эмчилгээний зардал нөхөн төлүүлнэ. Дахин эмчилгээ хийлгэнэ. Миний үүдэн нэг шүд хугарч нэг шүд хөдөлсөн түүний улмаас доод уруул язарч таван оёо тавьсан байна. Энэ гэмтэл нь шинжээч эмчийн дүгнэлтэд ороогүй байна дахин шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 9-10 дугаар хуудас/
Хохирогч Б.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны 11 цагийн орчим Д миний гар утас руу залгаад би Зүүнхараагаас ирлээ гэхээр нь би гэрээсээ гараад Д дээр очсон. Би Д Түнхэл 5 дугаар баг, Довын хэсэгт гэр нь байдаг Э буюу Га ахын гэр рүү явъя гэж хэлээд Эбуюу Гах руу машинтай явах замдаа Жа буюу О гэх залуутай тааралдаад бид гурав Э буюу Г ахын гэр рүү явж байхад Э буюу Г ах бид нарын урдаас гарч ирээд Д, Ж буюу О, Э буюу Г ах бид дөрөв машинтай С ахын дэлгүүрээс Д нэг шил 0.75литрийн хараа шошготой архиа аваад Түнхэл тосгоны төв рүү явж байх замдаа Г ахтай тааралдаад Г ахтай мэнд ус мэдэлцээд Г ахын гэрт нь ороод бид нар авч ирсэн архиа Г ахын гэрт нь задлаад бид 5 тэр архиа хувааж уусан. Г ах дэлгүүр рүү утсаар яриад эхлээд нэг шил архи авчруулсан би хэн авч ирснийг нь анзаараагүй. Бид нарыг сууж байхад гаднаас Эрдэнээ буюу Га ахын дүү Галхүү орж ирээд Га ахыг аваад гарсан. О бид нартай сууж байгаад орж гарч байгаад явсан байсан. Д гэх найз руугаа залгаад өөрийнхөө машиныг өгөөд явуулсан. Д, Г ах бид гурав нэлээд юм ярьж суугаад би ор руу жоохон хэвтээд босоход Д Г ах хоёр байхгүй байхаар нь би гэрээс гарахад Д газар хэвтчихсэн Г ах Дын бие рүү нь өшиглөж байхаар нь би яваад очиход Г ах намайг гараараа цохиж унагаагаад миний хавирга, толгой түрүү рүү өшиглөөд байхаар нь Г ахаа болиоч ээ гэж би гуйхад намайг цохиод байсан. Нэг сэрсэн Түнхэл тосгоны эмнэлэг дээр манай төрсөн эгч Энхжаргал манай эхнэр Ц нар авч ирсэн байсан. Эмнэлэг дээр толгой хацартаа оёо тавиулаад гэртээ харьсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 02 дугаар сарын 09-ний 13 цагийн орчим найз машинтай эхнэр Цэ эгч Э нартай хамт Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотын ГССҮТ-д очиж тархи цээжний зургаа авхуулсан. Миний хамрын хугарал нүдний ухархайны ясны хугарлыг 1 дүгээр эмнэлэг дээр очиж үзүүл гэхээр нь 1 дүгээр эмнэлэгт үзүүлсэн. Нүд хамрын хавдар буухаар нь хагалгаанд орно гэж хэлсэн. Би одоо хагалгаанд ороогүй байгаа. ...Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Одоо миний нүд чилнэ хамар битүүрээд шөнө унтаж чадахгүй байна. ...Миний эрх чөлөөнд Г халдсан. ...Өөр хүн миний эрх чөлөөнд халдаагүй. ...Би бусдын эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. ...Би Г ахын гэрт нь О, Га, Д, Г бид тав нэг шил архи хувааж ууссан. Дараагийн нэг шил архийг Г, Д бид нар уусан. Би өөрийнхөө үйлдлийг хянан чадвартай байсан. ...Д ыг Г ах зодоод байхаар нь би салгах гэж очиход Г ах намайг цохиод унагаасан. ...Намайг гэрээс гараад тэр хоёр дээр очиход хүн байгаагүй. Тэр хоёр л байсан. ...Г ахын хамар нь хэвийн хавдсан зүйл байгаагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 12-13 дугаар хуудас/
Гэрч Н.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгонд шахмал түлшний үйлдвэрийн зориулалтаар баригдсан хашаанд байрлах байшинд амьдардаг бөгөөд манай байгаа хашаанд Го гэх ах хэдэн адуу тэжээгээд Монгол гэрт амьдардаг юм. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ байж байхад манай хоёр охин хашаанд Г ахын гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь гарсан чинь Н Б гэх хэдэн залуучууд хашаанаас гараад явсан. Тэгээд би гэртээ байж байхад О гэх залуу манай гэрт орж ирээд нээх удалгүй гараад явсан. Тэгээд би гэртээ байж байхад манай хоёр охин гадаа тоглож байгаад ээж дахиад Го ахын гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь би гараад очтол Э газар хэвтчихсэн нэг залуу гэрийг нь налаад хэвтсэн нүүр ам нь цус болчихсон байхаар нь Г ахаас юу болоод байгаа юм больцгоо гэж хэлээд гэр рүүгээ ороод байшингийн цонхоор харсан чинь хашааны хаалгаар Э, Г ах дахиад нэг залуугийн хамт хашаанаас гараад явж байсан. Тэгээд би гэртээ байж байхад Го ах утсаа цэнэглэх гээд манай гэрт орж ирсэн. ...Намайг эхлээд гарахад Га гэх ах Д гэх залуутай барилцалдаад ноцолдож байгаад салаад Д Г ахын гэр рүү ороод Га, На, Бө ах гурав хашаанаас гараад явсан. Тухайн үед Г ахын гэрт хэн хэн үлдсэн талаар мэдэхгүй. Дараа нь манай хоёр охин гаднаас орж ирэхдээ Г ах хоёр хүнтэй зодолдоод байна гэхээр нь гэрээс гарсан чинь Г ах гэрийнхээ хажууд тал тоосго барьчихсан зогсож байсан. Д Г ахын гэрийн хаяаг налсан хэвтэж байсан. Э газар хэвтэж байхаар нь та нар болиоч гэж хэлээд ойртож харж чадаагүй иргээд гэр рүүгээ явсан. Ямар ч байсан холоос харахад Э, Д хоёр нүүр ам нь нил цус болчихсон хэвтэж байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч Ж.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Булаг 1-23 тоотод эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гудамжинд Ж /О/ таараад танай төрсөн ах Га Г айлд архи ууж байна гэхээр нь ахыг гэр рүү нь явуулах гээд очиход Г ах Э, Н, Д /Д/ Г нар архи уугаад сууж байсан Оын хамт очсон. Тэгээд төрсөн ах Гантулгыг гэр рүүгээ харь гэж явуулаад би тэд нартай хамт суугаад үлдсэн. Надад архи хийж өгөхөөр нь би амсаад өгсөн. Тэгээд тэд нартай хамт хурдан морь яриад жаахан суух гэсэн чинь Д хүн хүн рүү үсчээд хэрүүл хийгээд над руу агсраад байсан чинь Г ах муу ч сайн ч айл шүү та нар гар ч хэрүүл маргаанаа хий гэхээр нь Д Э бид гэрээс нь гараад би шууд хашаанаас гараад явсан чинь Э, Д нь араас орилоод үлдсэн. Тэгээд би шууд гэр рүүгээ харьсан. ...Намайг тэнд сууж байхад хоорондоо муудалцсан зүйл огт байхгүй Д нэлээн согтуу хүн хүн рүү дайраад агсраад над руу дайраад байхаар нь би гараад шууд гэр рүүгээ харьсан. ...гэх мэдүүлэг./Хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эгч Га гэх айлд байсан чинь нэг хашаанд байдаг Г ах хашаандаа тэжээж байгаа моринуудаа өвс тавих гээд халамцуу явж байхаар нь би гаргаад өгөх үү яах юм бэ? Баярлалаа оройхон усална гээд морьдодоо өвс тавиад Г ах гэр рүүгээ орох гээд явж байхад гэрээс Д/Э/, Даагий гэх хоёр залуу цуг гарч ирээд тэр гурав хоорондоо юм ярьж байгаад Да ах Г ах руу чи хэзээ уяач болсон юм гээд агсраад байхаар нь би тэд нар дээр очоод Д,Д хоёрт та хоёр хөгшин хүнтэй яах гээд байгаа юм. Та хоёр залуучууд руу дайрч чадахгүй байж гэж хэлээд та нар одоо боль гэж уйлж байгаад эгч Га гэр рүү явсан. Тэгээд би Га эгчийн гэрт байж байгаад гараад гэр рүүгээ явсан. ...Би Д, Э, Г ах нарыг зодолдож байхыг нь хараагүй. Намайг харахад Д гэх залуу Г ах руу чи хэзээ уяач болсон юм гэх мэтээр дайраад байхаар нь би очоод та нар согтуу байна болиод харьцгаа гээд явсан. ... гэх мэдүүлэг /Хх-ийн 20 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Г мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 10 цаг өнгөрч байхад би ойролцоох дэлгүүр рүү явж хүнсний зүйл авчаад буцаад гэр рүүгээ явж байтал замд О надтай таараад бид хоёр хэсэг юм яриад манай гэрийн зүг зам нийлж алхсан. Гэрийн хашааны ойролцоо ирээд би Оаас салаад хашаа давж гэртээ орох гээд дөнгөж хашаан дээр гартал араас О гэх залуу ирчихсэн ахаа буугаад ир, урдуур чинь тойроод гэрт чинь хүргэж өгье гэсэн. Намайг яах юм бэ гэхэд буугаад ир ээ гээд байсан. Тэгэхээр нь би буцаад буутал мөнгөлөг саарал өнгийн сонтота-6 маркийн машинтай Д, Э, Эр буюу Ган, Га, О нар ирчихсэн байсан. Би тэд нарын машинд суугаад манхай руу гудамж тойрч очсон. Манай гадаа ирээд бид нар манай гэрт орсон. Тэд нар манайд орж цай уугаад Даас бусад нь буцаад гарч явсан. Д гэрт ганцаараа байх үедээ ах аа гадаа байгаа хээр даагаа надад өгчих гэхээр нь тийм м байхгүй ээ, одоо чи яв гээд Дыг авч гэрээсээ гараад хашааны хаалгаар гаргаж явуулсан. Тэгэхдээ чи согтуу машин бариад байв аа цагдаа нар байгаа шүү гэж хэлээд хашааны хаалгаа уяагаар уяад гэртээ буцаж орсон. Удалгүй 10 орчим минутын дараа Э, Га нар нэг шил 0.75литрийн хараа архи, нэг шил ундаатай орж ирсэн.Араас нь 10 орчим минутын дараа Д, О,Г,Н нар орж ирцгээсэн. Тэгээд бид нар Э, Га хоёрын авч ирсэн нэг шил архийг манай гэрт хувааж уусан. Дараа нь О өврөөсөө хоёр шил 0.75литрийн хараа архи гаргаж ирээд бид нар хувааж уусан. Архи ууж байхдаа Д эхлээд Га рүү дайрч давшлаад маргах шинжтэй болохоор нь би гар гээд Га, Д хоёрыг гэрээс гаргасан. Араас нь Э манайхаас гарсан Тэд нар манай гэрийн гадаа хэсэг байж байгаад буцаж орж ирээд Г, Га нар манай гэрт Д, Э, Н, О бид тав үлдэж архиа үргэлжлүүлэн уусан. Тэгж байтал Д, Н хоёр хоорондоо хэрүүл ч биш хэлцэл ч биш бага зэрэг маргах шинжтэй байснаа больсон. Тэгж байгаад би морио тэжээх гээд гэрээс гарахад тэр дөрөв араас гарч ирсэн. Намайг мориндоо өвс тавьж байх хооронд Н, О нар явчихсан байсан. Д, Э бид гурав буцаж манай гэрт ороод архи дуусан болохоор би хажуу айлын О гэх залууг гуйж дэлгүүр явуулж нэг шил 0.75литрийн хараа архи авч ирүүлсэн. Тэгээд Д, Э бид гурав нөгөө архиа уусан. Архи ууж дуусах үед Д надаас даага авна гээд дарамталж эхэлсэн. Намайг өгөхгүй гэхэд зүгээр авахгүй мөнгөөр нь авна гээд бид хоёр маргалдахад Д эхлээд миний хамар луу гараараа цохихоор нь би Дыг барьж авсан. Тэгэхэд хажуу талаас Э миний зүүн хацар луу цохисон. Тэгээд бид нар зууралдаад гэрээс гаръя гээд би эхлээд гарч араас Д гарч ирсэн. Гадаа гараад би эхлээд Дын гэдэс рүү нь цохиод араас нь нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Э манай гэрээс араас гарч ирээд хажуугаас миний баруун нүдний доод хэсэгт хальт цохихоор нь би зөрүүлээд нүүр цээж рүү нь хэд хэд цохиод гэрийн үүдэнд гаргаад хаясан байсан түрүүний хараа архины шилийг байхаар нь аваад тэр хоёрын толгой руу нэг, нэг цохисон. Тэгэхэд тэр хоёрын толгойноос нь цус гараад байсан. Тэгээд тэр хоёр манай хашаанаас гараад явсан. Ийм л зүйл болсон. ...Д надаас даага авна гээд дарамтлаад байсан. Би өгөхгүй гэснээс болж хоорондоо маргалдаж зодолдсон. О маргааш нь Го ахыг дарж өгнө гэж ярьж байсныг нь би сонссон гэж байсан. Ер нь анхнаасаа намайг ганц бие морь мал тэжээдэг болохоор Д айлгаж морь мал авах санаатай байсан юм шиг байна лээ. ...Тэр өдөр бид хоёрын хооронд хэрүүл маргаан болоогүй. Харин Э Дыг өмөөрч надтай зодолдсон. ...Тэр хоёрын толгой руу нэг нэг удаа цохисон. ...Миний хамар гэмтсэн баруун нүд хөхөрч хавдсан. Шинжээч эмчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл учирсан. Мандал суманд 2020 оны 02 дугаар сарын 13-аас 19-ний хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.Одоо 4 дүгээр сард хамрын хагалгаанд орох гээд очерь дугаараа хүлээж байгаа. ...Гэрт урд нь уусан Хараа архины шилнүүдийг гэрийн гадаа гаргаад хаясан байсан. Зодолдох явцад тэр архины шил гарт дайралдахаар нь би аваад тэр хоёрыг цохисон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 64-65 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 2 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №28 дугаартай дүгнэлтийн
Дүгнэлт хэсэгт:
1.Б.Эий биед зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн, доод хана салсан хугарал, хамрын ясны хугарал, толгой хуйх, зүүн хацарт шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, цээж, хэвлий зүүн ташаанд цус хуралт, зүүн хацарт зулгаралт дух, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 31 дүгээр хуудас/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №2493 дугаар дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Д.Дын биед баруун зүүн зулай, баруун чамархай, суурь ясны далд хугарал, хамар ясны хугарал, тархины баруун талын духны хэсгийн хатуу бүрхүүлийн дээр болон доорх цусан хураа, дархины голомтлог няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт дух зулай баруун нүдний зовхи хамар зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун хөмсөг, дээд уруул, дагзны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...гэх дүгнэлт/Хх-ийн 39-41 дүгээр хуудас
Хохирогч Д.Дын өвчний түүх/Хх-ийн 78-88 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Гийг үзсэн эмчийн тодорхойлолт/Хх-ийн 35 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №29 дугаартай дүгнэлтийн
Дүгнэлт хэсэгт:
1.Д.Гийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 36-37 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Гийн өвчний түүх/Хх-ийн 105-109 дүгээр хуудас/
Хохирогч Б.Эий гаргаж хэрэгт хавсаргасан хохирлын 9 ширхэг баримт/Хх-ийн 181 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар/Хх-ийн 70 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Гийн оршин суух, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 67 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Гийн урьд өмнө Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 74 дүгээр хуудас/
Шүүхийн шатанд шинээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж ирүүлсэн нотлох баримт болох шүүгдэгч Д.Гоос хохирогч Б.Эд эмчилгээний болон зам зардалд 1000000 төгрөг, хохирогч Д.Дд эмчилгээний болон зам зардалд 3100000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Шүүгдэгч Д.Гийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон 5 дугаар баг, Дэнжийн хэсэгт өөрийн гэртээ хохирогч Д.Д, хохирогч Б.Э нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаж улмаар зодолдож, хохирогч Д.Дын толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, хохирогч Б.Эий нүүрэн тус газарт гараараа цохиж зодон хөнгөн хохирол учруулсан болох нь: Хохирогч Д.Дын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 9-10 дугаар хуудас/, хохирогч Б.Эий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Ж.Г мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч О.О мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 20 дугаар хуудас/,шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 64-65 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №28 дугаартай дүгнэлт. ...гэх дүгнэлт/Хх-ийн 31 дүгээр хуудас/,Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №2493 дугаар дүгнэлт. ...гэх дүгнэлт/Хх-ийн 39-41 дүгээр хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хуулийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Гоос хохирогч Д.Дын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогч Б.Эий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Д.Гоос хохирогч Д.Дын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад зардалд 3100000 төгрөгийг, хохирогч Б.Эд 1000000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол эмчилгээний зардлыг бүрэн авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолтыг гаргажээ.
Шүүгдэгч Д.Гид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Г нь хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан эмчилгээний болон зам зардал зэрэг шууд гарсан зардлыг нөхөн төлсөн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Гид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж торгох ялаар шийтгэж, торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож хуульд заасан хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад нөхөн төлөх зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д.Гийг хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Г нь хохирогч Д.Дын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 3100000/гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг, хохирогч Б.Эий эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1000000/нэг сая/ төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
3.Шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10500000/арван сая таван зуун мянга/ төгрөг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10500000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11000000/арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гийг 11000000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7.Шүүгдэгч Д.Гид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүгдэгч Д.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ