Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 05800

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө,  Скайтел плаза, РД-2576376, Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

хариуцагч- Баянгол  дүүрэг, 16-р хороо,  12В байрны 20 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УШ83022107, Мэргэд овогт Зоригийн Энхзаяад холбогдох,

түрээсийн гэрээний үүрэгт 1 825 333,33 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорзул, Ө.Жамбалсүрэн, хариуцагчийг төлөөлж  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Тамир нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 1 825 333,33 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ. 

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар тайлбартаа: Скайтел ХХК нь З.Энхзаяатай Теди үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах №17-8 тоот лангууг түрээсээр эзэмшүүлэхээр харилцан тохиролцож,  2014-11-12 өдөр 64 тоот гар утасны  худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн  гэрээг байгуулсан. Гэрээ нэг жилийн хугацаатай бөгөөд гэрээний 1.3-т бүртгэлийн хураамж 450 000 төгрөг байх, гэрээний 1.4 дэх хэсэгт түрээсийн төлбөрийг  сард  410 000 төгрөг байхаар тохирсон.

Гэрээний хугацаанд манай байгууллага тодорхой саруудад түрээслэгч нартаа түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэж, зарим саруудын төлбөрийг 205 000 төгрөг болгосон.  

 Гэтэл хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2015 оны 06 сард 205 000 төгрөг, 08 сард 410 000 төгрөг, 09 сард 410 000 төлөхөөс 205 000  төгрөг, 10, 11, 12 сард тус бүр 410 000 төгрөг төлөөгүй. 2016 оноос түрээсийн төлбөрийг м.кв-аар тооцохоор болж, сарын төлбөр 260 000 төгрөг төлөх болсон боловч 2016 оны 01, 02, 03  сарын төлбөр тус бүр 260 000 төгрөг, 04 сарын төлбөр 235 333,33 төгрөгийг төлөөгүй. 2016 оны 03 сарын 01 өдөр 2 удаагийн төлөлтөөр нийт 615 000 төгрөгийг төлсөн байгаа.

 Гэрээний 10.3 дахь хэсэгт түрээслэгч ямар нэгэн шалтгаан заахгүйгээр гэрээг дангаар цуцлах эрхтэй байхаар заасан бөгөөд харин  цуцлах тухай саналаа нэг сарын өмнө түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдэх үүрэг хүлээхээр заасан. Гэтэл түрээслэгч З.Энхзаяа  нэг ч удаа гэрээ цуцлах агуулга бүхий мэдэгдлийг бичгээр ирүүлж байгаагүй.

Манай компанийн зүгээс гэрээ цуцлах саналыг хариуцагчид хаягаар нь явуулж байсан,  олон удаа төлбөрөө төлөхийг сануулж, мессеж явуулж байсан  боловч хариуцагч огт хариу ирүүлж байгаагүй. Иймд хариуцагчаас түрээсийн төлбөрт 1 825 333,33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Скайтел ХХК-тай 2014-11-12 өдөр гэрээ байгуулсан. Гэрээ стандарт гэрээ байсан. Гэрээгээр гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглахаар тохирсон боловч 17- 8 лангуунд үйл ажиллагаа явуулаагүй. Түрээслүүлэгч түрээслэгчийн бололцоог хангаагүй. Иймд 2015 оны 08, 10, 11 сар, 2016 оны 1, 2 саруудын төлбөр үндэслэлгүй.  Түрээслүүлэгч  гэрээний 6.2 дахь заалтыг зөрчсөн. 2 компани руу орох хаалга нээлттэй байсныг 2015 оны 10 сараас хааж, Скайтел өөрийн үйлчилгээг оруулсан.  Гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар бүртгэлийн хураамж 450 000 төгрөг авсан. Энэ нь түрээслэгчид хохиролтой тохиролцоо байсан. Хаалгыг  хааснаас бидний ашиг орлого хаагдсан тул түрээсийн төлбөр төлөх боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 3.2 дахь хэсэгт заасан  гэрээг цуцлах саналыг нэхэмжлэгч гаргаагүй. 2016 оны 03 сарын 01-нд түрээсийн төлбөрт 615 000 төгрөг  төлсөн гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар,  худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээ, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, мэдэгдэх хуудас, гүйцэтгэх захирлын тушаал, лангуу түрээслэгч нарын ирцийн мэдээлэл, түрээсийн төлбөрийн тооцоолол, мессежүүд  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                            

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч нар 2014-11-12 өдөр харилцан тохиролцож, гар утасны  худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн  64 дугаартай  гэрээг  байгуулж, Скайтел-Теди  үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах, №17-8 лангууг сард 410 000 төгрөгийн хөлстэйгээр хариуцагчид ашиглуулахаар тохирсон байна.

Зохигч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан   хөрөнгө түрээсээр эзэмшүүлэх түрээсийн гэрээг  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулж, гэрээний 2 тал гарын үсэг зурсан, нэхэмжлэгч байгууллага тэмдгээ дарж баталгаажуулсан байх тул хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр  гэрээ байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч №17-8 лангууг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

Гэрээний 1.4-т заасны дагуу түрээслэгч лангууг гар утас худалдаалах зориулалаар  ашигласны сарын төлбөрт 410 000 төгрөгийг  гэрээний 4.3-т сар бүрийн 25 өдрийн дотор төлөхөөр тохирсон байна.

Гэрээний 3.1-д гэрээний  үйлчлэх хугацааг 2015-11-12 өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байхаар тохирсон байна.

Гэвч гэрээний 3.2-т талуудын аль нэг нь гэрээг цуцлах саналыг гэрээний үйлчлэх хугацааг дуусахаас өмнө гаргаагүй бол гэрээг дахин 12 сараар сунгагдсанд тооцохоор тохирсон байна.

2015-11-12 өдрөөс өмнө талуудын аль нь ч гэрээг цуцлах санал гаргасан нь тогтоогдоогүй  тул  дээрх заалтын дагуу гэрээний хугацааг дахин нэг жилээр буюу 2016-11-12 өдрийг хүртэл сунгагдсанд тооцох үндэслэлтэй байна.

Хариуцагч гэрээний 1.3-т заасан   бүртгэлийн хураамж 450 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлсэн байх бөгөөд  түрээсийн төлбөрийг сар бүрийн 25 өдрийн дотор төлөх үүргээ 2015 оны 06 сараас эхлэн  зөрчсний улмаас нэхэмжлэгч түүнд төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг мессежээр сануулсан, мэдэгдсэн, гэрээ байгуулахад Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 6А байрын 18 тоот гэж хариуцагчийн заасан  хаягаар гэрээ цуцлах мэдэгдлийг 2016 оны 04 сарын 26 өдөр хүргүүлсэн тухай түүний тайлбарууд бичмэл баримтаар нотлогдож байна.

Хариуцагч 2015 оны 06, 08, 09, 10, 11, 12 сарууд, 2016 оны 01, 02, 03, 04 саруудад түрээсийн төлбөр төлөх үүргээс 2015 оны 09 сард 205 000 төгрөг, 2016-03-01 өдөр 2 удаагийн төлөлтөөр 615 000 төгрөг тус тус төлж, бусад үүргээ биелүүлээгүй байх бөгөөд түрээслүүлэгч энэ хугацаанд түрээслэгч төлөх үүргээс 615 000 төлөх үүргээс хөнгөлөлт үзүүлж чөлөөлсөн, түрээслэгч сар бүр төлөх төлбөрийг 2016 оны 01 сарын 01 өдрөөс 260 000 төгрөг болгож бууруулсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, татгалзлаа түрээслүүлэгч өөрийн байр доторх хаалгыг хаасан, гэрээг стандарт нөхцлөөр байгуулсан, нэхэмжлэгч гэрээг цуцлаагүй зэрэгт  үндэслэсэн  байна.

Гэрээний талууд түрээсийн зүйлтэй холбоотойгоор түрээслүүлэгч өөрийн ажлын байрны  доторх  орох гарах хаалгыг нээлттэй байлгах  талаар гэрээнд тусгайлан хүлээсэн үүрэг, тохирсон тохиролцоо тогтоогдохгүй байна.

Гэрээг зохигч нэхэмжлэгчийн боловсруулсан загвараар байгуулсан байх боломжтой байх боловч уг гэрээнд түрээслэгчийн эрх ашгийг хохироосон, түрээслүүлэгчийн эрх ашгийг хэт хамгаалсан тохиролцоо тусгагдсан  гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагчид уг гэрээ ашиггүй байх нөхуөл байдал үүссэн бол хариуцагч гэрээг өөрөө саначлан цуцлах эрх гэрээний 10.3-т тусгагдсан байна.

Гэвч   хариуцагч уг боломжийг ашиглаагүй, гэрээг цуцлах саналыг гаргаагүйд  нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Харин гэрээний 1.3-т  бүртгэлийн хураамж 450 000 төгрөг төлөхөөр зохигч тохирч, хариуцагч уг төлбөрийг төлсөн байх боловч энэ хураамж түрээсийн гэрээний дагуу гэрээний талуудын биелүүлэх, хүлээх эрх, үүрэгт хамааралгүй байх тул төлсөн уг мөнгийг биелүүлбэл зохих хариуцагчийн  үүрэгт тооцож, үүргээс хасах  нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч гэрээг цуцлах хүртэл хариуцагч нийт 1 825 333,33 төгрөгийг /х.х-40/ түрээсийн төлбөрт төлөх үүрэгтэй байх тул үүнээс дээрх 450 000 төгрөгийг хасч, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 1 375 333,33 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид төлүүлэх нь зүйтэй  байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2,  60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 44 155  төгрөгийг   улсын  орлогод үлдээж, хариуцагчаас  36 955  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.             

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн   115.2.2, 116, 118 дугаар  зүйлүүдийг  удирдлага болгон