Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 149/ШТ/00123

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Н.Улсболд

Хохирогч Г.Б

Иргэдийн төлөөлөгч М.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа

Шүүгдэгч В.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Уд холбогдох эрүүгийн 1932002390009 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай суманд  1980 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, ам бүл-4, 3 хүүхдийн хамт, *, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №1048 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 292 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт В.У/рд:*/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч В.У нь зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Г.Б албан хэрэгцээний гадаад паспорт гаргаж өгнө гэж 8500000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Б.Б Солонгос улсад зорчих виз гаргаж өгөх нэрээр 4000000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Ө.Лг ээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хүү багатай зээлд  төслийг нь хамруулж өгнө хэмээн 5000000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Л.М төслийг нь зээлд хамруулж өгөх нэрээр 3000000 төгрөг бүгд 20500000 төгрөг залилан авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

 Шүүгдэгч В.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: миний бие 2019 онд эдгээр хүмүүсийг бол танихгүй . Анхандаа залилангийн хэрэг хийх ба хүнийг эдийн засгийн хохиролд оруулах санаа бодол надад байгаагүй. Тухайн үед Монгол хүний зангаар ийм асуудал байна, ингэмээр байна гэхээр нь тэр үүднээс нь тусалъя гэж бодоод ийм үйлдэл хийсэн. Гэхдээ үүндээ маш их харамсаж байгаа. Яагаад гэхээр би өөрөө 3 хүүхэдтэй. Хэдий би сургуульд үйлчлэгч хийгээд ажиллаж байгаа ч гэсэн хүүхдүүдээ эрүүл болгохын төлөө хэн нэгнээс тусламж гуйж хүнээс амар хялбараар юм олж амьдарч үзээгүй. Улаанбаатар хотод 6 жил түрээсийн байраар амьдарсан. Тэгж амьдарч байхдаа би 300 төгрөгийн нохой хооллодог гэдэс цувдайгаар хүүхдээ тэжээгээд амьдарч чадаж байсан. Тэгээд хүнийг залилан мэхлэх хуурамч сэтгэл төрүүлэх боломж бололцоо байгаагүй. Ингээд 3-4 жил би 3 хүүхдээ эмнэлгээр авч явсан. Тэр хугацаандаа өөрийн хүрээлэн байгаа хүмүүст амьдрал нь ийм байна. Ажил дээрээ ийм юм аа энэ хүн өөрөө ийм хүмүүжилтэй, боловсролтой байдаг хүн юм гэдэг үүднээс хүмүүсийн тодорхой хүндлэл хүлээж байсан. Энэнээсээ үүдээд тодорхой хэмжээгээр хүмүүс надад туслахыг хүсдэг байсан. Тусалж байсан. Тэгээд би хүүхдүүд минь ийм ийм амьдралтай, хүүхдүүд минт өвдөж зовоод байна одоо ажлаа солиод арай өөр цалин өндөртэй юм хийх юм сан даа гэж өөрийн дотно хүндээ хэлж байсан. Тэр хүн маань би танд туслах боломж бололцоо ганц л байна. Та өөрийнхөө сэтгэл зүрхээр ажиллана гэж байгаа юм чинь би таныг ямар ч Солонгос улс руу гаргаж өгье. Энэ дээр сүмийн журмаар гардаг юм. Ингээд сүмд итгээд явж байгаа хүмүүсээс нэрийг нь оруулаад гаргадаг юм. Хүүхдүүд чинь өвчтэй зовлонтой юм чинь энэ дээр чинь танд туслаад гаргаж өгье гэж ярьсан. Тэр нь тэгж яригдаж яваад сүүлд  нь өөрөө дээд сургууль төгсөөгүй, цаашаа гарах боломжгүй болсон. Нэгэнт гарч байгаа юм чинь хэн нэгэнд туслах боломж байхгүй юм уу гэхээр нь би Б бичиг баримтыг авч энэнд оролцуулсан юм. Ингээд би Б-ээс 8500000 төгрөг аваад одоо тэр мөнгөнөөсөө өгөөд 6200000 төгрөг үлдэж байгаа.  Би энэ хүмүүст хохирол учруулсандаа маш их харамсаж байгаа. Ба хувьд бичиг баримт нь гарсан байсан. Тэр хүн өөрөө надад маш ихээр доромжлоод дарамт үзүүлээд байхаар нь нэгэнтээ би хүн гуйж гаргаж байгаа дээр нь зодуулж дарамтлуулах шаардлага байхгүй гэж хэлсэн. Харанхуй шөнө гэрт маань 3 залуу дагуулж орж ирээд зодох гэсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Энэ хоорондын хэрүүл маргаанаас болж шүүх цагдаа дээр очсон юм. Би Баасанбатаас 4000000 төгрөг аваад 2000000 төгрөгийг нь өгөөд одоо 2000000 төгрөг өгөөгүй үлдсэн. Лх хувьд би огт танихгүй. Г гэдэг хүн зуучилж өгсөн гэхээр би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ өмнөө 7-8 тэмцээнд оролцсон. Тэмцээнд оролцоод яг тэр өдрөө Завхан аймгийн харьяатай хүн байсан. Г ах маань надаас яасан талаар асуухад би ингээд зээл аваад явж байна гэхэд надаас яаж авсан юм бэ гэхээр нь дүү нь жижиг дундын 2 юм ажиллуулах гэж байгаа юм. Тэгээд намайг хүүгүй хүүгүй ямар ч байсан хугацаандаа ажиллуулаад явах юм бол эргэн төлөлтгүйгээр олгохоор гэрээ хийгээд  хамруулаад явж байна гээд яриад Г ахтай уулзаад өнгөрсөн. Тэрнээс хойш нэг сарын дараа шөнө 12 цаг өнгөрч байхад утас руу залгаад Л гэдэг хүн залгаад “Би хөдөө аж ахуйн дээд сургуулийн захирал энэ тэр хийж байсан. Хүнд залилуулж мэхлүүлэхээр хүн биш. Надад өөрөөс чинь гуйх гуйлт байна” гэхээр нь би хүүхдүүдээ хараад эмнэлэгт хэвтэх гэж байгаа. Дүүд нь зав чөлөө байдаггүй юм гэж хэлэхэд би Г гэдэг хүнээс чиний дугаарыг авсан. Ах нь 120000000 төгрөгийн өртэй. Байраа барьцаанд тавьчихсан. 9911-тэй дугаараа барьцаанд тавьчихсан. Гэр бүл маань гудамжинд гарах гэж байна. Тэгээд ах нь жижиг дундаар өөрийнхөө нэрийн өмнөөс төсөл өгсөн чинь огт дэмжигдэхгүй одоо энэ 2 дахь удаагаа өгч байгаа юм. Одоо өгсөн байгаа. Чи надтай дэмжиж туслалцах хүн байвал хэлж өгөөч гэхээр нь үүнийг би мэдэхгүй. Дүү нь өөрөө жижиг зээлд хамрагдаад тэрийгээ бол авсан гэж яриад 7 хоногийн дараа ярьсан чинь миний өгсөн зээл цаанаасаа дэмжигдэхгүй гээд хариу нь гарсан гэж надад хэлэхээр нь би сайн мэдэхгүй байна гээд бид 2-ыг яриад байж байхад тэнд надтай чуулганд хамт явж байсан нэг хүн бидний яриаг чагнаад та ямар учиртай хүнтэй яриад байгаа юм бэ гэж асуугаад байхаар нь энэ Л ахын тухай хэлтэл наад асуудлыг чинь зохицуулж өгнө гэсэн. Тэгээд би хамт чуулганд явж байсан нөгөө хүнд хэлж дэмжүүлэхээр болтол Л ах ямар ч байсан надад тусалж намайг өр ширнээс минь гаргуулах болсонд баярлаж байна. Миний дүү дансаа өгчих гэж хэлэхэд нь би дасаа өгсөн. Миний дансанд 5000000 төгрөг хийсэн байсан. Тэгээд би тэр 5000000 төгрөгийг аваад эмчилгээндээ хэрэглэчихсэн. М.Т гэдэг хүнийг би харж ч байгаагүй. Аавтайгаа хамт ирсэн. Хүүтэйгээ зээл өгч байгаа 2 зээлийн материал байгаа гэдгийг хэлсэн. Би энэ хүнээс 3000000 төгрөг авсан. Энэ авсан 3000000 төгрөгөөс огт төлөөгүй байгаа. Нэмж хэлэхэд одоо дахин дахин давтаж гэмт хэрэг 1-т үйлдэхгүй, 2-т хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Дээр нь би 3 хүүхдээ эрүүл байлгах тал дээр эх хүний үүрийг гүйцэтгэх ёстой. Одоо би Ба-н хохирлыг хамгийн түрүүнд төлнө. Т Л ах 2-ын хохирол бол өөрсдөө ямар ч байсан цаад хүмүүстэйгээ уулзаад учир зүгээ олж байгаа юм байна лээ. Тийм болохоо шүүх хурал дээр ирэхгүй. Надтай харьцахгүй байгаа. Би 14 хоногийн дотор Б-ийн өр зээлийг дарж чадна гэдгээ хэлж чадахаар байна. Мөн дээр нь ээжийн маань бие муу байгаа. Одоо сэхээнд ирээд 2 хонож байгаа. Тэгээд энэ шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцъё өөрийнхөө хийсэн гэм бурууг хэн нэгэнд нялзаахгүйгээр өөрөө хариуцъя, хэдий би өвчтэй ч гэсэн хүний амьдралыг хохироож  болохгүй гэдэг үүднээс шүүх хурлыг хүндэтгээд ирсэн юм. ...гэх мэдүүлэг, 

 

Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 07 сарын 04-ний орой манай нагац эгч болох Б-тай О ярьсан юм байна лээ. Гадаад паспорт гаргаж өгдөг манай найз байгаа. Тэгээд 8500000 төгрөг өгөх юм бол гадаад паспортыг 14 хоногийн хугацаанд гаргаад өгье гэсэн. Тэгээд ямар паспорт юм бол гэсэн чинь ногоон дипломат паспорт гэсэн. Тэгэхээр нь би 7 сарын 05-ны өглөө CITI-гийн хаан банкнаас 8500000 төгрөгийг О ы данс руу шилжүүлээд мөнгийг чинь хийчихсэн яг одоо хэдийгээр гарах бол гэж асуутал 14 хоногийн дараа гарна гэсэн. Тэгээд Хараагийн наадмын үеэр О аас нөгөө юм юу болов гэж асуутал юмыг чинь өгсөн байгаа. Одоо 14 хоногийн дараа У гэдэг хүн чам руу ярих байх. Тэгэхээр нь чи яриарай бараг болчих байх гэсэн. Тэгээд би 14 хоногийн дараа ярьтал нөөгөө хүн маань хөдөө явсан байна. Наадмын амралт болоод намын шугамаар хөдөөгүүр явж байгаа юм байна гэхээр нь надад тэр У гэдэг хүнийхээ дугаарыг өгөөч гэж хэлэхэд надад дугаарыг нь өгсөн. Тэгээд би У тай ярихад Завханд явж байна. Машин эвдрээд очих боломжгүй болчихлоо. Ямар ч байсан чиний юм чинь болж байгаа шүү. Би өөрөө Улаанбаатар хотод очиж байгаад чиний юмыг чинь гаргаж өгнө гэсэн. Тэгэхэд нь би хотод та хэдийгээр ирэх вэ гэхэд удахгүй 7 хоногийн дараа очно гэсэн. Тэгээд би 7 хоногийн дараа ахин ярьтал одоохон доо арай очих болоогүй байна. Намын шугамаар явж байна. Би очихоороо өөрөө залгая гэсэн. Тэгээд 7 сарын 29-ний үеэр О бид 2 хороололд уулзахаар болоод очтол нэг эгч дагуулж ирээд миний тухай хэлсэн. Тэгтэл одоо бараг 7 хоногийн дараа паспорт болчих байх аа. Ногоон паспорт чиптэй болж байгаа гээд жоохон удаж байгаа юм байна лээ гээд тэр хүн нь хэлсэн. Тэгээд ахиад 7 хоногийн дараа гээд бараг 8 сарын 15 хавьцаа залгаад юу болж байна болохгүй байгаа бол би мөнгөө авъя гэж хэлэхэд одоо удахгүй цаана аа яаманд асуудалтай  байгаад байгаа юм байна лээ гээд янз бүрийн юм ярьсан. Тухайн үед би нагац эгчээсээ мөнгө зээлээд аваад өгсөн байсан болохоор хүүхэд нь сургуульдаа орох болоод эгч маань мөнгөө нэхээд байсан. Тэгээд манай нөхөр надад 5000000 төгрөг өгөөд эгчдээ өгсөн. Тэгээд би У руу залгаад мөнгө төгрөг өгөөч ээ гэхэд одоо удахгүй ингээд нөхрийнхөө араас явлаа шүү дээ гэж хэлсэн. Хохирлын хувьд 2019 оны 10 сард 600000 төгрөг У хийсэн. О нь 8 сард 500000 төгрөгийг хуваагаад миний данс руу хийсэн. Сүүлд 2020 он гараад яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. 30000 төгрөг манай эгчийн данс руу хийсэн. Дараа нь У 7 сард 500000 төгрөг хийсэн. Тэрнээс хойш төлөгдсөн мөнгө байхгүй. Одоо 6600000 төгрөгийн хохирол төлөөгүй байгаа. Тэгээд нэмж хэлэхэд өчигдөр билүү уржигдар У залгаад чамд мульт виз гаргаад өгье. Чи шүү хуралд дээр мөнгөө төлсөн болоод бичиг хийгээд ороод өгөөч.Мульт виз бол удахгүй 14 хоногийн хугацаатай гарчихна. Бас хүүхдийн 100-д 120000000 төгрөгийн газар байгаа. Тэрийг зарах гэж байгаа. Тийм болохоор чиний мөнгө асуудалгүй гарна. Чи шүүх хурлыг аргалаад янзлаад өгөөч ээ гэж надад хэлсэн. ...Шүүх хуралдаан завсарлаад өнөөдрийг хүрэл хугацаанд У надад хохиролд 1200000 төгрөгийг төлсөн. Тиймээс одоо төлөгдөөгүй байгаа 5400000 төгрөгөө нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, 

  

Эрүүгийн 1932002390009 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас:

 

            Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр О гэдэг нэртэй хүн манай нагац эгч Б 9939000 дугаарын гар утас руу залгаад гадаад паспорт гаргадаг манай нэг найз байдаг, 8500000 төгрөгөөр Солонгос улсын гарах дипломат паспорт авах уу гэж байна , энэ паспорт 7 хоногийн хугацаанд гардаг юм байна чи гадаад паспорт авах уу гэж байна гэж надад БЯ эгч хэлэхээр нь О гэдэг хүний 9999000 гэсэн дугаарын гар утас руу залгаад Солонгос улс руу явах дипломат паспорт найдвартай гаргах уу гэж асуусан чинь О гэдэг хүн надад найдвартай гарна мөнгөө хурдан хийх юм бол дипломат паспорт хурдан гарна гэж хэлэхээр нь би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эгчийн нөхөр Ба гэдэг хүний Хаан банкны * гэсэн дагуурын данснаас О ы Хаан банкны * дугаарын данс руу 8500000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд 7 хоног өнгөрсний дараа би О гэдэг хүн рүү залгаад миний захиалсан дипломат паспорт хэзээ гарах гэж байна гэж асуусан чинь О надад наадмын амралт эхэлчхээд байна амралт дууссаны дараа бараг гарчих байх гэж хэлсэн. Тэгээд ахиад 7 хоногийн дараа О гэдэг хүн залгаад гадаад паспортоо асуусан чинь О надад” чиний гадаад дипломат паспортыг гаргаж өгөх манай найз намын ажлаар хөдөөгөөр явж байгаа юм байна, ирэхээр нь бараг болчих байх, Японы виз чинь дарагдаагүй байгаа” гэж надад хэлсэн Тэгээд хэд хэдэн утсаар ярихад надад О удахгүй дипломат паспорт чинь гарна “ гэж хэдээд байхаар нь би 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр О тай уулзахад О намайг У гэдэг нэртэй хүнтэй уулзуулсан тэр эмэгтэй нь надад уг дипломат паспорт гаргаж өгөх хүн байсан. У нь надад миний танил эмэгтэйн төрсөн дүү нь гадаад хэргийн яаманд ажилладаг гэж хэлсэн. Мөн тэр эгч надад” гадаад паспорт чиптэй болж байгаа юм байна жоохон удаж магадгүй, надад 7 хоногийн хугацаа өгчих би 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд чиний дипломат паспортыг чинь гаргаад өгнө” гэж хэлээд одоог болтол надад дипломат паспорт гаргаж өгөөгүй бас гар утсаа салгаад авахаа байсан. Энэ шалтгааны улмаас би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...У надад 600000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр * дугаарын данснаас миний * дугаарын данс руу шилжүүлсэн, О 500000 төгрөгийг 5 хувааж миний данс руу шилжүүлсэн. Би О гэдэг нэртэй хүнд өгсөн 8500000 төгрөгөөс  1100000 төгрөгийг буцааж авсан. Би одоо 7400000 төгрөгийг О, У нараас авах ёстой. ...гэх мэдүүлэг /1 Хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хамаатны ахындаа байж байгаад найз гээд У гэх хүн Солонгос улс руу виз гаргаж байгаа гэхээр нь би дугаарыг аваад  дараа нь холбогдсон юм. Олон хүн гаргаж өгч байсан туршлагатай гэж хэлсэн. Тэгээд 6000000 төгрөгийг өгвөл Солонгос улсын виз асуудалгүй  гэж хэлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 03-нд ахынхаа Хаан банкны * дугаартай данснаас В.Угийн Хаан банкны * тоот данс руу 2000000 төгрөг хийсэн. Үлдэгдэл мөнгийг виз гарахаар тохиролцсон. Уг нь визийг сарын дотор гаргана гэж хэлсэн гэтэл удаад 2019 оны 10 дугаар сарын дундуур залгаад  виз чинь болчихлоо одоо 2000000 төгрөг хийчих гэж хэлсэн. Тэгээд өөрийн Хаан банкны * дугаартай данснаас Угийн * тоот данс руу 2000000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үлдэгдэл 2000000 төгрөгөө өгөөрэй цаад хүнтэй уулзаад ярилцлагад ороод үлдэгдэл мөнгөө өгөөд виз ав гэж хэлээд Утай уулзаад Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар очоод нэг хуульч хүнтэй уулзсан гэтэл тэр эгч би тийм юм огт яриагүй гэж хэлсэн. Би У гаас та үлдэгдэл мөнгө өгөөд виз ээ авна гэж хэлсэн биз дээ гэхэд виз гарсан байгаа маргааш нөгөөдөр очиж авъя гэж хэлээд тэгээд би дараа нь тэр эгчтэй очиж уулзаад У гэх хүнд би 6000000 төгрөгөөр Солонгос улс руу виз гаргуулж байгаа юм гэж хэлэхэд би наад хүнээс ямар ч мөнгө аваагүй гэж хэлээд У гэх хүн чамайг залилж байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан юм. ...У д нийт 6000000 төгрөг өгсөн. Сүүлийн 2000000 төгрөгийг тэр эгчид Утай хамт яваад виз гарсан байгаа үлдэгдэл мөнгөө өгөөд ав гээд очиж уулзсан тэгээд би 2000000 төгрөгийг тэр эгчид өгсөн. Тэр мөнгийг танд өгсөн юм байна гэхэд би У гаас 6000000 төгрөг аваагүй буцаагаад өгсөн. Чи цагдаад хандаж мөнгө хурдан олж ав гэж хэлсэн Өөрөө бас У гэх хүнийг сайн танихгүй гэж хэлсэн. ...У д өгсөн 6000000 төгрөгийн тал 4000000 төгрөг нь миний мөнгө би өөрөө зун ажил хийж байгаад хуримтлуулсан юм. Харин 2000000 төгрөгийг би таньдаг хүнээс хүүтэй зээлсэн юм. ...Үлдэгдэл 4000000 төгрөгөө хурдан авмаар байна. ...гэх мэдүүлэг /1 хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Ө.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Баруун бүсэд ногоон тэжээл тариалж, боодлын өвч бэлтгэх гэсэн нэртэй төслийг би өөрөө боловсруулж 2019 оны 03 дугаар сарын эхээр Хүнс хөдөө аж ахуйн яамны жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд уг төслийг өгсөн. Тэгээд уг төслийг өгснөөс хойш хугацааг нь санахгүй байна миний дугаарт хөдөө аж ахуйн яамны жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас таны өгсөн төслийн бүрдэл дутуу байна гэсэн мессеж ирсэн. Хүнс хөдөө аж ахуйн яамны жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд уг төслийг өгөхдөө би өөртөө хуулбарлан авч үлдсэн. Одоо уг төсөл маань Хүнс Хөдөө аж ахуйн яамны жижиг дунд үйлдвэрлэлийн санд байгаа. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын дундуур байхаа манай шавь байсан Г надад төсөл байна уу төсөл гаргаж өгдөг хүн байна гэж хэлэхээр  тийм юм гэж байхгүй гэсэн. Тэгээд дахиад надаас асуугаад байхаар нь би Хүнс Хөдөө аж ахуйн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд “Баруун бүсэд ногоон тэжээл тариалж, боодлын өвс бэлтгэх” гэсэн нэртэй төслийг өгсөн байгаа Гт хэлсэн чинь Г намайг У гээг хүнтэй уулзуулсан. Уулзаад надад удахгүй төслийг чинь таньдаг хүнээрээ дамжуулаад төслийг чинь дэмжүүлээд өгнө гэсэн тэгээд л удалгүй надад таны төслийн бүрдэл дутуу байна гэх хариу яамнаас ирсэн. Тэгэхээр нь би Угаас юун төслийн бүрдэл дутуу юм бэ гэхэд удахгүй 2019 оны 06 дугаар сарын төсөлд хамруулах болно гэж надад хэлсэн. Тэгээд худлаа яриад явсан. ...Надаас У ямар төсөл өгсөн юм бэ надад нэг хувийг нь өгчих гэж хэлэхээр нь төслөө канондож өгсөн. ...У гэгч нь уг хүмүүсийн нэрийг утсаар ярихад хэлсэн нэр байгаа юм аа тэрнээс би уг хүмүүсийг судалж үзээгүй надад итгүүлэх гэж л хэлдэг байсан байхаа. Ер нь явцын дунд уг хүмүүстэй төсөл ярьсан гэдэг нь худлаа гэж санагдаж уг У гэгчээс авсан 8000000 төгрөгийг буцаагаад өгөөдөхөө гэхэд одоо юм чинь бүтнэ мөнгийг чинь олоод өгнө гэж л хэлдэг байсан. ...Уг хүн нь төсөл удахгүй орно гэхээр би төслийнхөө тоног төхөөрөмжийг авахаар банканд зээл тавьж тоног төхөөрөмж авсан мөнгө байгаа юм аа гэхдээ уг өргөдөлдөө би энэ талаар зүгээр дурдаагүй юм аа тэрнээс залилж  авсан мөнгө 5 сая төгрөг байгаа юм аа. Харин миний хүү М төслийг нь бүтээнэ гэж 3000000 төгрөгийг л авсан. ...Би өөрийн хөөцөлдөж байхад У гэгч нь надад төслийг нь дэмжүүлэхэд өгнө таньдаг хүн байгаа гэхээр би хандсан юм аа. ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 101-102 дугаар хуудас/,

           

            Хохирогч Л.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би В.У гэх хүнд Цахим жолооны сургалтын төсөл гаргуулах зорилгоор 2019 оны 06 дугаар сард 3000000 төгрөг шилжүүлсэн юм. Түүнээс хойш В.У-тай холбогдоход удахгүй төсөл чинь гарна болно бүтнэ гэж ярьсаар байгаад одоог хүрсэн. Манай аав Л мөн Уд газар тариалангийн чиглэлээр төсөл гаргуулна гэж мөнгө өгөөд залилуулсан. ...Би өөрийн хохирлыг бараглуулж авмаар байна. ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 218 дугаар хуудас/,

 

            Гэрч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2019 оны 07 дугаар сарын 04-ний орой 20 цаг өнгөрч байхад миний багийн найз Да овогтой О 99796595 гэсэн дугаарын гар утаснаас миний * дугаарын гар утас руу залгаад 5 улс руу визгүй зорчдог дипломат  паспорт найдвартай авах хүн байна уу? Манай найз дипломат паспорт гаргадаг. 7 хоногийн хугацаатай 8500000 төгрөгөөр дипломат паспорт гаргадаг гэж надад хэлэхээр нь би О “би мэдэхгүй гэхдээ хүнээс асууя” гэж хэлсэн тэгээд би О ы ярьсныг дүү Б-д  тэр өдрийнхөө орой гэрт нь очиж хэлсэн. Б надад тэр хүнийхээ утасны дугаарыг нь өгчих гэж хэлэхээр нь би Б-д ”чи сайн судалж байгаад бичиг баримтаа өгөөрэй, би сайн мэдэхгүй үү, О миний найз” гэж хэлсэн. Б Солонгос улсад байдаг нөхөр Рагчаа руугаа яриад 8500000 төгрөг олж өг би эндээс дипломат паспорт хүнээр гаргуулж аваад Солонгос явмаар байна “ гэж миний хажууд ярьж байсан. Тэгээд маргааш нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б- нөхөр Р миний гар утас руу залгаад “та надад 8500000 төгрөг хүүтэй зээлээч би танаас хүүтэй зээлж авъя” гэж гуйгаад байхаар нь би Р-д “эгч нь чамд хүүгүй мөнгө өгнө гэхдээ чи надад миний мөнгийг 20 хоногийн дотор буцааж өгөөрэй, энэ мөнгө манай хүүхдийн эмчилгээний болон төлбөрийн мөнгө шүү” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би дүү Б д өөрийн нөхөр БТ-ийн * дугаарын данстай Хаан банкны карт өгсөн. Б бид хоёр спиртийн байрны тэнд байдаг Хаан банкны АТМ орж 8500000 төгрөгийг дээрх данснаас О-ы * дугаарын шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр Б гэж бичиж явуулсан. О манай дүү Б д одоог болтол дипломат паспорт гаргаж өгөөгүй алга болсон.О тай утсаар ярихаар надад “өнөө маргаашгүй би мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлдэг. Тэгээд манай дүү Б энэ талаараа цагдаагийн байгууллагад хандсан. ...Би О-д нэг ч төгрөгийн өр авлага байхгүй. Мөн бид хоёр хамтарч наймаа хийж байгаагүй би өөрөө бизнес эрхэлж байгаагүй. О ямар ажил хийдэг дэгийг нь мэдэхгүй. О 2019 оны 08 дугаар сарын сүүлээр манай гэрт ирээд явсан. ...гэх мэдүүлэг/1 хх-ийн 9 дүгээр хуудас/

 

            Гэрч Д.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний багийн найз БЯ гэдэг хүний төрсөн эгчийнх нь охин Б гэдэг. Би сүүлд Б-ийг өөрийн танил У гэдэн хүнтэй танилцуулсан юм. У надаас намын нэр дээр ногоон паспорт гарч байгаа, намын шугамаар 5 хүн Солонгос Улс руу  явах гэж байгаа, чи ногоон паспорт авах уу гэж надаас асуухаар нь би хэд хоногийн дараа найз Б утсаар ярихдаа би Угийн надад ярьсан зүйлийг хэлсэн. Би Б “миний таньдаг хүн намын шугамаар 5 хүн Солонгос Улс явуулах гэж байгаа гэж байна. Ногоон паспорт авах уу гэж надаас асууж байсан чамд хэрэгтэй юу” гэж асуусан. Тэгээд маргааш нь Ба над руу залгаад манай нэг дүү гадаад ногоон паспорт авна гэж байна” гэж хэлэхээр нь би Ба-д “би тэр хүнтэй өөрсдөө уулзаарай би тэр хүний утасны дугаарыг өгье гэж хэлсэн. Тэгээд би Угийн 9* гэсэн дугаарыг Б д утсаар хэлсэн. Б миний * дугаарын данс руу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 8500000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би тэр 8500000 төгрөгөөс 8040000 төгрөгийг У-гийн * гэсэн дугаарын данс руу тэр өдөр нь шилжүүлэхдээ би У-д утсаар “ манай найзын дүү нь гадаад паспорт гаргуулна гэж байна надад мөнгөө шилжүүлэхээр нь би чиний данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн хүнтэй утсаар холбогдож учраа олоорой” гэж хэлсэн. Тэгээд У гадаад ногоон паспорт гаргаж өгөхгүй байна гэж БЯ болон Б хоёр над руу залгаад байсан. Би У руу залгаж “чи гадаад паспорт гаргаж өгч чадахгүй юм бол мөнгийг нь хурдан гаргаж өг” гэж зөндөө хэлсэн.Гэвч У одоог болтол мөнгийг нь ч өгөхгүй бас гадаад паспортыг нь ч гаргаж өгөхгүй байгаа. У, Б д дээрх мөнгөнөөс нь буцааж өгсөн гэсэн. Одоо үлдэгдэл 7000000 төгрөгийг У Б-д өгөх ёстой гэж байсан. У Улаанбаатар хотод байгаа. Би Угийн гэрийг мэдэхгүй. У ямар машин барьдаг талаар бас мэдэхгүй. У өөрөө надад “намын ажил хийдэг”гэж ярьдаг байсан. ...Би Улаанбаатар хотод гэрээрээ дээл оёдог юм. У 2019 оны цагаан сараар дээл оёулах гэж манай түрээсийн байранд ирж байсан юм. Би тухайн үед байр түрээслэж хувцас оёдог байхад над дээр хүрч ирээд дээл оёулж байсан.Би Уг хаана ямар ажил хийдэг гэдгийг нь мэдэхгүй. ...гэх мэдүүлэг /1 хх-ийн 8 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч В.У мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 07 дугаар сард А намын шугамаар ажил хийдэг байсан юм. Гэтэл миний ажиллаж байсан байгууллагаас намын шугамаар Солонгос  Улсад явж ажиллах боломжтой боллоо. Нийт 5 хүн гарна та явах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Гэтэл би явж чадахгүй болохоор нь найз Д.Од энэ тухайгаа ярихад манай найзын дүү Б сонирхож байна гэсэн. Тэгээд би Б-тэй холбогдож түүнийг өөрийнхөө оронд явуулахаар болж 8500000 төгрөг авсан. Тэгээд Г.Б виз нь гарсан бөгөөд явах хугацаа нь хойшилсон чинь Б уурлаж Д.О тай хэрэлдээд мөнгө төгрөгөө буцааж авъя гээд уурлаад байсан. Тэгээд л би Б Солонгос Улс руу гарах асуудлыг болиулаад мөнгийг нь буцааж өгөхөөр болсон юм. Би Г.Б О-ы дансаар дамжуулж 8500000 төгрөг авсан. Эхлээд тухайн мөнгийг орж ирэхээс нь өмнө би Д.О-аас 500000 төгрөг бэлнээр авчихсан байсан. Дараа нь Б хийсэн 8500000 төгрөгөөс 8000000 төгрөгийг нь авсан юм. Урьд нь авсан байсан 500000 төгрөгийг хасаад 8000000 төгрөг авсан. Тухайн Г.Б авсан 8000000 төгрөгөөс Д.О ямар ч мөнгө аваагүй. Энэ хэрэг Д.О-д огт хамаагүй. ...Би Б д О аар дамжуулан 1500000 орчим төгрөг өгөөд байгаа. Одоо үлдэгдэл мөнгийг нь буцааж өгнө. ..., Би Баа-с Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж 4000000 төгрөг авсан үнэн. Авсан мөнгийг би өөрийн эмчилгээнд зарцуулсан юм. Би гэрчээр өгсөн мэдүүлэгт дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа. Би хийсэн хэргээ хүлээж байна. Баа-с авсан мөнгийг төлж барагдуулах болно. Яагаад худал хэлж авсан юм бэ гэхээр би өрх толгойлсон эмэгтэй гурван хүүтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй хоёр хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг тул ийм байдалд хүрсэн юм. ...,  Улсын  гэх мэдүүлэг /1 хх-ийн 21, 91-92 дугаар хуудас/,

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл/1 хх-ийн 2-3, 74-75, 97-98, 245 дугаар хуудас/

            Шүүгдэгч В.У-гийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар/1 хх-ийн 135 дугаар хуудас/

            Шүүгдэгч В.У-гийн хүүхдүүдийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх”-ний хуулбар/1 хх-ийн 136 дугаар хуудас/

            Шүүгдэгч В.У-гийн нөхрийн “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын хуулбар/1 хх-ийн 137 дугаар хуудас/

            Шүүгдэгч В.У-гийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар/1 хх-ийн 138 дугаар хуудас/

            Шүүгдэгч В.У-гийн “Ажлаас чөлөөлөх тушаал”-ын хуулбар/1 хх-ийн 139 дүгээр хуудас/

            Шүүгдэгч В.У-гийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх”-ний хуулбар/1 хх-ийн 140 дүгээр хуудас/

            Шүүгдэгч В.У-гийн оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт/1 хх-ийн 132 дугаар хуудас/

            Шүүгдэгч В.У-гийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа/1 хх-ийн 185-187 дугаар хуудас/зэрэг хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Нэг.Шүүгдэгч В.Уг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч В.У нь зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Г.Б д албан хэрэгцээний гадаад паспорт гаргаж өгнө гэж 8500000 төгрөгийг, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Б.Б С улсад зорчих виз гаргаж өгөх нэрээр 4000000 төгрөгийг, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Ө.Л-гээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хүү багатай зээлд  төслийг нь хамруулж өгнө нэрээр 5000000 төгрөгийг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Л.М цахим жолооны сургалтын төв байгуулах төслийг нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлд хамруулж өгөх нэрээр 3000000 төгрөг нийт 20500000 төгрөгийг залилан авсан болох нь: Хохирогч Г.Б мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг/1 хх-ийн 5-6 дугаар хуудас/,хохирогч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 хх-ийн 78-79 дүгээр хуудас/, хохирогч Ө.Л гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 хх-ийн 101-102 дугаар хуудас/, хохирогч Л.М мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 хх-ийн 218 дугаар хуудас/, гэрч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Д.О-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 хх-ийн 8 дугаар хуудас/, шүүгдэгч В.У гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг/1 хх-ийн 21, 91-92 дугаар хуудас/ / зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч В.У нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Шүүгдэгч В.У нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Г.Г. 8500000 төгрөгийг, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Б.Баас 4000000 төгрөгийг, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Ө.Л-ээс 5000000 төгрөгийг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Л.М 3000000 төгрөг нийт 4 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж бусдад 20500000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэм хэргийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийн эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд ямар нэгэн үг, үйлдлээр зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай, идэвхтэй үйлдлээр үйлдэгдэг гэмт хэрэг болно. Шүүгдэгч В.У нь тодорхой эрхэлсэн ажил, орлогогүй байснаас залилах гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор худалдан авах, хийж гүйцэтгэж чадахгүй байгаа аливаа үйлдлийг гүйцэтгэж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэхдээ бусдаас авсан мөнгөө өөрийн эмчилгээ болон ахуйн хэрэглээндээ зарцуулж байсан ба залилах гэмт хэргийг байнга буюу 3 буюу түүнээс дээш удаа үйлдсэн байна.

Мөн 2017 оны шинэ Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээд урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байсан эсэхээс үл шалтгаалан сүүлийн гэмт үйлдэлдээ тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байхаар хуульчилсан.

Гэвч  Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг “ Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т заасан зарим төрлийн гэмт хэргийн хувьд урьд өмнө үйлдэж ял шийтгүүлж байсан хэргийн төрлийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч В.У гийн хувьд урьд өмнө залилах гэмт хэрэг үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №1048 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан зэргээс үзэхэд залилах гэмт хэргийг байнга үйлдэж байсан, түүнээс олсон орлогоо амьдралын эх үүсвэр болгож байсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч В.У нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож байгаа өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос шүүгдэгч В.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзлээ.

 

  Иймд шүүгдэгч В.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

   Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч В.У нь 4 удаагийн үйлдлээр хохирогч Г.Б Б.Б, Ө.Л, Л.М нарт нийт 20500000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч Г.Б д 8500000 төгрөгийн хохирол учруулснаас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд 1900000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлсөн байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч В.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч В.Угаас 4000000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б, 5000000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Л-д, 3000000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.М д, 6600000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б д 6600000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгч В.У болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  хохирлыг нөхөн төлөхөөр 5 хоногийн хугацаагаар завсарлагаа авч, гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн хохирогч нарт төлөх хохирлоос хохирогч Г.Б д 1200000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Г.Б мэдүүлгээр тогтоогдож байх тул 6600000 төгрөгөөс 1200000 төгрөгийг хасаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.У-гаас 5400000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч В.Уд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч В.У нь 4 удаагийн үйлдлээр бусдад 20500000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д заасан “зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэмт үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ногтлогдон тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүгдэгч В.У гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Тиймээс шүүх шүүгдэгч В.У д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршиг, хохирол нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн ар гэр, ахуй амьдрал, хувь хүний хүмүүжил зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №1048 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 292 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх тул   үлдсэн 292 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 01 хоногоор тооцож 01 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулах хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар В.У гийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч В.У нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.У д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан байранд цагдан хорихыг дурдаад

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

            1.Шүүгдэгч Ж овогт В.У г зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Угаас:

            -5400000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, * оршин суух, * овогт Га Б/рд:*/-д,

            -4000000/дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, *оршин суух, * овогт Б. Б /*/-д

            -5000000/таван сая/ төгрөгийг гаргуулж, * оршин суух, * овогт Өндөрийн Л/рд:*/-д

            -3000000/гурван сая/төгрөгийг гаргуулж, * оршин суух * овогт Л.М /рд:*/-д тус тус олгосугай.

3.Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч В.Уг 05/тав/жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №1048 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 292 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 жил 01 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Уд оногдуулсан 05 жил 01 сар 06 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Уд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч В.У нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч В.Уд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ

                                                                                                  

                                                      ШҮҮГЧИД                    Б.ХЭРЛЭН

 

                                                                                            Ж.ЭРДЭНЭБАТ